Мэдээ

Орхон аймагтай 2021-2024 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа

  • .

  • 2021-02-17

  • 88

Эрдэнэс баялгийн өлгий, их бүтээн байгуулалт, цуцашгүй хөдөлмөрийн үр шимийг зуун дамнан түүчээлж ирсэн Орхон аймагтай 2021-2024 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Булган-Орхон 2 аймаг нь 2009 оноос хойш хамтын ажиллагааны гэрээг байгуулж нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт хамтран ажилласаар ирсэн. Цаашид ч хамтын ажиллагаа улам бэхжиж, өргөжин цэцэглэнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Энэ удаагийн хамтран ажиллах гэрээний онцлог нь 2 аймгийн аж үйлдвэрлэл, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, тэдгээрийг дагасан олон зуун ажлын байрыг бий болгоход чиглүүлж байгаа юм.

Энэхүү гэрээ нь газрын харилцаа, барилга, хот байгуулалт, байгаль орчин, хөдөө аж ахуй, гамшиг осол болон гал түймэртэй тэмцэх, нийгмийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, авто зам, нийтийн зорчигч тээвэр, биеийн тамир спорт, соёл урлаг, хил залгаа сумдын хамтын ажиллагаа, стандартчлал хэмжил зүй, мэргэжлийн хяналт, эрүүл мэнд, боловсрол, татварын хяналт зэрэг чиглэлээр хамтран ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулах юм.

Аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Оюунбилэг нар Боловсрол, соёл урлагийн газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.

  • .

  • 2021-01-28

  • 123

Аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Оюунбилэг нар Боловсрол, соёл урлагийн газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагаатай танилцлаа. 2021 оныг “Бүтээмж, чанарыг сайжруулах жил” болон зарласантай холбогдуулж үр дүнтэй, бүтээлч ажлуудыг зохион байгуулах, ажлын хандлага арга барилаа шинэчилж, хариуцлага ёс зүйтэй ажиллах, байгууллагын соёлыг дээшлүүлж, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй хөнгөн шуурхай хүргэхэд ажилтан бүр хичээн ажиллах, цар тахлын үед эрсдлээс урьдчилан сэргийлэх удирдлага зохион байгуулалтаа сайжруулж ажиллах талаар үүрэг чиглэл өгч, ажилтнуудын саналыг сонслоо.

ИРГЭДИЙН АНХААРАЛД !!!

  • .

  • 2021-01-27

  • 112
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРЭЭР УЛААНБААТАР ХОТООС ОРОН НУТАГ РУУ ЯВАХ ИРГЭДИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ 2021 ОНЫ 01 САРЫН 27- ӨДРИЙН 00:00 ЦАГААС ЭХЛЭН ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХЯЗГААРЛААД БАЙНА.

Булган аймаг 2021 он "Бүтээмж-Чанарыг сайжруулах жил"

  • .

  • 2021-01-27

  • 106

2021 он “БҮТЭЭМЖ-ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ЖИЛ”

  • .

  • 2021-04-13

  • 112

Аймаг, орон нутгийн хөгжлийг хурдасгах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрахад чиглэсэн шинэ бүтээн байгуулалтын ажил, шилдэг үйлдвэрлэл, үйлчилгээг эрчимжүүлэх, төрийн байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, хөдөлмөрийн бүтээмжийн талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагсдын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор 2021 оныг “Бүтээмж-чанарыг сайжруулах жил” болгон зарлаж, ажлаа эхлүүллээ.

 

“БҮТЭЭМЖ-ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ЖИЛ”-ИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

 

Нэг.Байгууллага, олон нийтэд бүтээмжийн талаарх ерөнхий ойлголт мэдлэг олгох чиглэлээр:

  • Мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын тэргүүлэгчидтэй санал солилцох уулзалт зохион байгуулах
  • Байгууллагуудад бүтээмжийн чиглэлээрх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах
  • Аймгийн болон сум орон нутгийн удирдлагуудад зориулсан бүтээмжийн тухай ерөнхий ойлголт өгөх сургалтыг шат дараатайгаар цахим болон танхимаар зохион байгуулах
  • Байгууллагын хүний нөөцийн мэргэжилтнүүдийг бүтээмжийн чиглэлээр сургагч багш бэлтгэх сургалтанд хамруулах
  • Бүтээмжийн чиглэлээр мэдээллийн хуудас, цахим хуудас зэргийг ажиллуулж, 2-3 төрлийн гарын авлага, бусад шаардлагатай мэдээ, мэдээллээр /шторк, зөвлөмж, зурагт хуудас зэргээр/ байгууллагын ажиллагсдыг хангах ажлыг зохион байгуулах
  • Сумд, байгууллагуудад хэсэгчилсэн сургалтыг цахим болон танхимын хэлбэрээр “Бүтээмж тооцох аргачлал” сэдвээр сургалт зохион байгуулах

 

Хоёр.Байгууллагуудад бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр

 

  • Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт 2021-2022 оны хэлэлцээр болон сум, агентлаг хэлтсийн дарга нарын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгах
  • Байгууллага, аж ахуйн нэгж бүрт бүтээмж хариуцсан ажилтанг томилох
  • Байгууллага бүр ажиллагсдын ажлын хариуцлага, сахилга ёс зүй, ажлын үр бүтээмжийг дээшлүүлэх шинэлэг ажил зохион байгуулах, түүнийгээ түгээн дэлгэрүүлэх
  • Ногоон бүтээмжийн хөдөлгөөнийг байгууллагуудад өрнүүлэх /тусгай удирдамжаар/
  • “Байгууллагуудын ажилтнуудын харилцааны соёл, хувцаслалтанд тавих шаардлага” байгууллагын стандартыг боловсруулан, СХХ-ээр батлуулж мөрдлөг болгох
  • Жилийн ажлын удирдамж, төлөвлөгөө, болзолыг сум орон нутагт сурталчилж, мэдээлэл хүргэх

 

Гурав. Бүтээмжийн хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлсэн сум, байгууллагыг урамшуулан алдаршуулах,

олон нийтэд сурталчилах чиглэлээр

  • Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран “Бүтээмж-чанарыг сайжруулах жил”-ийн аяны талаар мэдээлэл хийх
  • Орон нутгийн ТВ, сонин болон бүтээмжийн цахим хуудсаар дамжуулан шторк, нэвтрүүлэг, зөвлөмж, зурагт хуудас зэргийг сурталчлах
  • Бүтээмжийн хөдөлгөөн идэвхтэй өрнүүлсэн сум, байгууллага, аж ахуйн нэгжийг ТВ болон цахим хуудсаар, мөн бусад хэлбэрээр сурталчлах
  • Байгууллагаас шинээр санаачлан хэрэгжүүлж үр дүнгээ өгсөн ажлыг аймгийн ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж дэмжлэг үзүүлэх
  • Бүтээмжийн хөдөлгөөнийг амжилттай өрнүүлж, шинэ санал, санаачлага гарган хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэн ажилласан сум, байгууллагыг тусгай болзолын дагуу шалгаруулж урамшуулах

 

Аймгийн Засаг даргын Захирамжаар Булган аймаг 2021 оныг "Бүтээмж-Чанарыг сайжруулах жил" болгон зарлалаа.

  • .

  • 2021-01-25

  • 87

УЛААНБААТАР ХОТОД ХӨЛ ХОРИОНД ОРСОН БУЛГАН АЙМГИЙН ХАРЬЯАТ ИРГЭДИЙН АНХААРАЛД Дараах утсаар холбогдож мэдээлэл аваарай: 94343467, 99836682

  • .

  • 2021-01-25

  • 68

2021 оныг Булган аймаг "Үндэсний өв, бичиг, соёлыг түгээн дэлгэрүүлэх жил" болгон зарласан билээ. Та бүхэндээ хийгдэх ажлын талаарх мэдээлэл, болзол, уралдааны удирдамжуудыг хүргэж байна. "Монгол хэл бичиг, түүх соёл улам дэлгэрэн батжиж, мөнх орших болтугай”

  • .

  • 2021-01-28

  • 10

Улаанбаатар хотод хөл хорионд орсон Булган аймгийн иргэдээ нэгдсэн журмаар татна

  • .

  • 2021-01-22

  • 3

Улаанбаатар хотод хөл хорионд орсон Булган аймгийн иргэдээ нэгдсэн журмаар татах ажлыг ирэх 7 хоногт зохион байгуулах гэж байна. Иргэд Та бүхэн халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин орон нутагруугаа буцах бэлтгэлээ хангана уу. Мөн алба ёсны эх сурвалжаас баталгаатай мэдээлэл авч, түгээхийг хүсье

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ ГАРЛАА

  • .

  • 2021-01-21

  • 3

2021 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах асуудлыг Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоож, олон нийтэд мэдээлж байна.
Шалгалтын бүртгэлийг 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагаас 2 дугаар сарын 25-ны өдрийн 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд цахимаар бүртгэнэ.
Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Шалгалттай холбоотой мэдээ, мэдээллийг тухай бүрт мэдээлэх болно.
www.csc.gov.mn

Аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд❗️❗️❗️ Санхүүгийн тайлангаа хуулийн хугацаандаа илгээнэ үү.

  • .

  • 2021-01-28

  • 2

“Булганчуудын бахархлын өдөр”-ийг угтаж зохион байгуулсан гар зураг, эсээ бичлэгийн уралдаанд байр эзэлсэн сурагчдад шагнал гардууллаа.

  • .

  • 2021-01-18

  • 2
“Булганчуудын бахархлын өдөр”-ийг угтаж зохион байгуулсан гар зураг, эсээ бичлэгийн уралдаанд байр эзэлсэн сурагчдад шагнал гардууллаа. Мөн энэ өдөр төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтанд тэнцэж, томилогдсон албан хаагчид тангарагаа өргөж, “Амар сайд ба Булган аймаг” илтгэлийг аймгийн ЗДТГ-ын ажилтнуудад танилцууллаа.
Эсээ бичлэгийн уралдааныг ивээн тэтгэж оролцсон Булган аймгийн Юнител салбарын хамт олонд талархал дэвшүүлье.
Хуудас:  1   2   3   4   5   6   7  .... (нийт 395 мэдээ )

Булган 80-н жил