Мэдээ

Булган сумын Тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүрүүдээс аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт нярайн шарлагын аппарат хандивлалаа.

  • .

  • 2021-03-09

Булган сумын Тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүрүүдээс аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт нярайн шарлагын аппарат хандивлалаа.
Та бүхэнд Булган хангай нутгийн ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье
Сайн үйлc бүхэн дэлгэрэх болтугай

Булган аймаг нийгэм, эдийн засгийн чухал салбаруудад Европын холбоотой хамтран ажиллана.

  • .

  • 2021-03-09

Булган аймаг нийгэм, эдийн засгийн чухал салбаруудад Европын холбоотой хамтран ажиллана. Өнөөдөр /2021.03.09/ Европын Холбооны суурин төлөөлөгчийн газартай цахим хурал хийлээ. Тус хурлаар:
• Орон нутгийн төсвийн удирдлага
• Анхан болон дунд шатны шүүхийн салбар
• Боловсрол
• Эрүүл мэнд
• Сэргээгдэх эрчим хүч
• Худалдаа үйлчилгээний стандарт
• Хатуу хог хаягдлыг дахин боловсруулах
• Ноос, ноолууран бүтээгдэхүүнийг гэрчилгээжүүлж, дэлхийн зах зээлд гаргах зэрэг орон нутгийн хөгжилд нэн чухал ажлууд дээр хамтран ажиллахаар боллоо.
Цар тахал намжин, дэлгэр цаг ирэхэд Европын холбооны суурин төлөөлөгчийг нутагтаа урьж, бодит нөхцөл байдлаа танилцуулан, үр дүнтэй хамтын ажиллагаа тогтоохоор санал солилцоод байна.

"Ярилцъя-шийдье" арга хэмжээний хүрээнд Булган сумын 3 дугаар багт амьдардаг 0-16 насны 9 хүүхэдтэй ээж М.Цэрэнхандад хувийн зүгээс иж бүрэн тавилгатай гэр, хашаа олгохоор боллоо.

  • .

  • 2021-04-13

  • 3
"Ярилцъя-шийдье" арга хэмжээний хүрээнд Булган сумын 3 дугаар багт амьдардаг 0-16 насны 9 хүүхэдтэй ээж М.Цэрэнхандад хувийн зүгээс иж бүрэн тавилгатай гэр, хашаа олгохоор боллоо. 9 хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулж, сургууль завсардуулалгүй амьдралын төлөө зүтгэж яваа тус ээжид Булган сумаас өмчлөлийн газар олгохыг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрыг хүүхдүүдийг нь яслид хамруулж, ажилд зуучлахыг, Боловсрол, соёл урлагийн газар, "Эрдмийн өргөө" цогцолбор сургуулийг хүүхдүүдийн боловсрол, хичээл сурлагад анхаарахыг, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийг ээж хүүхдүүдийн эрүүл мэндэд анхаарал хандуулж, урьдчилан сэргийлэх үзлэг, дархлаажуулалтад хамруулахыг үүрэг болголоо. Бид 10 хоногийн хугацаанд хашааг нь барьж, шинэ гэрт нь оруулах болно.
Мөн Тэшиг сумын Хилийн цэргийн 3 дугаар застав дээр шинэ цэцэрлэг байгуулж, 3 эмэгтэйг ажлын байраар хангах, тус цэцэрлэгээс гадна хилийн застав дээр байгаа нийт 4 цэцэрлэгийн тоглоомын асуудлыг шийдвэрлэхээр боллоо.
Олон бүсгүйчүүдийг ажилтай орлоготой болгож, олон олон багачуудаа эрүүл чийрэг, инээд баясалтай байх орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн ажилласаар байх болно.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартын 8-ны хүрээнд “Ярилцъя-шийдье” уулзалт, арга хэмжээг зохион байгууллаа.

  • .

  • 2021-03-08

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартын 8-ны хүрээнд “Ярилцъя-шийдье” уулзалт, арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээний хүрээнд эмэгтэйчүүдийн эрх, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөрлөх эрх ба боломж, эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийлэл сэдвээр холбогдох агентлагууд мэдээлэл танилцууллаа.
Бид энэ өдөр эмэгтэйчүүдээ баярлуулахаас гадна тэднийг илүү хүндлэгдсэн, илүү үнэлэгдсэн эрх тэгш нийгэмд амьдруулахын тулд тулгамдсан асуудлуудаа ярилцаж, шийдлээ тодорхойлохыг эрхэмлэсэн юм.

Булган аймгийн Нутгийн зөвлөлийн дарга, Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир Ковид-19 цар тахлын үед постод гарч байгаа албан хаагчдад зориулж 10 хайрцаг шинэ хувцсыг илгээлээ

  • .

  • 2021-04-13

Булган аймгийн Нутгийн зөвлөлийн дарга, Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир Ковид-19 цар тахлын үед постод гарч байгаа албан хаагчдад зориулж 10 хайрцаг шинэ хувцсыг илгээсэнд чин сэтгэлийн талархал дэвшүүлье. Цаашид Булган нутгийнхаа хөгжлийн төлөө олон чухал ажлуудад хамтран ажиллах болно.

"Алдрын эзэд" түүхэн баримтат кино бүтээхэд хамтарч ажиллах гэрээ байгуулж, баталгаажууллаа.

  • .

  • 2021-02-25

Булганчууд бид хэдэн үеэрээ дуурсагдах дархан алдраа улсынхаа түүхэнд хоёр зууныг дамжин бүтээсэн билээ. Тэр манай баатар, энэ манай бахархал гээд нүүр бардам дуугарах эрхтэй хүмүүс. Ууган гавьяатны өлгий Булган аймгаас салбар бүрийн анхдагч 108, улсын баатар, хөдөлмөрийн баатар 37, төрийн болон ардын цолтон 160, академич, эрдэмтэн, доктор 120 гаруй төрөөд байна. Энэ сайхан түүхээ мөнхжүүлэхээр Булган нутгийн залуу "Нэгдмэл загвар" ХХК-ий захирал Э.Анхбаяртай "Алдрын эзэд" түүхэн баримтат кино бүтээхэд хамтарч ажиллах гэрээ байгуулж, баталгаажууллаа.

Бүрэн тоноглогдсон, тусгай зориулалтын 2 авто машиныг хувийн зүгээс аймгийн Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын газарт гардууллаа.

  • .

  • 2021-02-24

Ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж, аюулгүй байдлыг хангахын төлөө цаг нар наргүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд, онцгой байдлын алба хаагчдынхаа ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор бүрэн тоноглогдсон, тусгай зориулалтын 2 авто машиныг хувийн зүгээс аймгийн Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын газарт гардууллаа.
Ажил үйлс нь өөдрөг, алтан шар зам нь өлзийтэй байх болтугай.

МОНГОЛ БАНК

  • .

  • 2021-03-23

  • 35

"Дэлгэрэнгүй" дарж Монгол банкний мэдээлэлтэй танилцаарай

БУЛГАН АЙМГИЙН ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ДЭД ХӨТӨЛБӨРТ ХИЙСЭН ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭ, БОДЛОГЫН ЗӨВЛӨМЖИЙГ ТАНИЛЦУУЛАХ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  • .

  • 2021-02-26

  • 85

Булган аймгийн Жендэрийн тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрт хийсэн оролцооны хяналт шинжилгээ үнэлгээний тайланг танилцуулах, санал зөвлөмж авах зөвлөлдөх уулзалт 2021 оны 2 дугаар сарын 25-нд боллоо.

Зөвлөлдөх уулзалтад аймгийн засаг дарга Ариун-Эрдэнэ, засаг даргын орлогч дарга Д.Жаргалсайхан, Тамгын газрын дарга Алтаншагай, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Батчулуун, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Оюунбилэг болон аймгийн жендрийн салбар хорооны гишүүд, аймгийн засаг даргын тамгын газрын хэлтсийн дарга нар, зарим төрийн байгууллагын дарга, мэргэжилтэн, ИНБ-ын төлөөлөл нийт 20 хүн оролцлоо.  Жендэрийн Үндэсний Хороо, Азийн Хөгжлийн Банктай хамтран, Ядуурлыг бууруулах Японы сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техник туслалцааны төслийн хүрээнд зарласан тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан хяналт шинжилгээ үнэлгээний багийн гишүүн хяналт шинжилгээ үнэлгээний ажлын танилцуулга, үр дүн, дүгнэлт, зөвлөмжийн танилцуулгыг зөвлөлдөх уулзалт оролцогчдод хийлээ. Булган аймгийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр нь 2013 онд аймгийн ИТХ-аар батлагдаж 2013-2016 онд хэрэгжсэн бөгөөд 2017 онд аймгийн ИТХ-аар 2017-2020 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шийдвэр гарчээ.

Уулзалтад оролцогчид аймагт хэрэгжүүлж байгаа хөтөлбөр хэрэгжилтэд иргэний нийгмийн байгууллага хөндлөнгийн үнэлгээ хийж байгаа нь онцлох ажил болж байгааг онцгойлон дурдаж байлаа. Аймгийн засаг дарга Ариун-Эрдэнэ хэлэхдээ анхны удаагийн томхон хөндлөнгийн хяналт шинжилгээ үнэлгээний ажил алдаа оноо байгаа ч бид өөрсдийн хэрэгжүүлж байгаа ажлыг хөндлөнгийн дүгнэлтээр харахад анхаарах зүйл олон байгааг олж харлаа. Энэ нь дараагийн боловсруулан хэрэгжүүлэх хөтөлбөрийн үйл ажиллагаанд бодит биелэлээ олно гэж итгэж байгаагаа илэрхийллээ. Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Батчулуун Булган аймаг Жэндерийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлээд 8 жил болсон ч хэрэгжүүлэх нэгжийн хувьд анхаарах зүйл байсныг харлаа. Дараагийн хөтөлбөрт энэ алдааг зайлшгүй сайжруулах хэрэгтэй юм байна гэлээ. Уулзалтат оролцогчид байгууллага бүр жендэрийн асуудал хариуцсан ажилтантай болж төрийн үйлчилгээг эрэгтэй эмэгтэй хүмүүс эрх тэгш хүртдэг байх боломжийг бүрдүүлэхэд байгууллагын төлөвлөгөөг уялдуулах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг анхааран хүлээн авлаа. Аймгийн засга даргын тамгын газрын ХШҮ-ний хэлтэсийн даргаО.Наранжаргал аймгийн зүгээс хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүддэд шаардлагатай төсвийг баталж хэрэгжилтийг хангах боломжоор хангах хэрэгтэй байгааг онцлон санууллаа. Аймгийн засаг даргын зөвлөх Чимгээ аймагт хэрэгжүүлж байгаа бусад бодлого хөтөлбөрт жендэрийн эрх тэгш байдлын асуудлыг тусгах шаардлага байгааг тэмдэглэн хэллээ. Мөн ОНЖДХ-ийн  хугацаанд эхлэл тавигдсан ажлуудын үр дүн одоо харагдахгүй байгаа нь үйл ажиллагаануудыг олон нийтэд хүргэх сурталчлах ажил дутмаг байна гэж харж байгаагаа хэллээ. ОХШҮ-ний тайлан, дүгнэлт, зөвлөмж дээр уузлалтад оролцогчид санал зөвлөмжөө хэлж үнэлгээний багийнхнаас нэмэлт тодруулга авсан.

Оролцогчид энэ зөвлөлдөх уулзалтын үед яригдсан дүгнэлт зөвлөмжид оруулж дараагийн хөтөлбөрт сайжруулан ажиллах саналыг нийтлэг өгч байлаа. Ийнхүү ОХШҮ-ний тайлан дүгнэлтийг хэлэлцэх зөвлөлдөх уулзалт амжилттай болж өндөрлөлөө.

https://www.facebook.com/SaihanMongolTV/videos/483910775973705

Аймгийн Засаг даргын дэргэдэх Зөвлөлийн хурал болж байна.

  • .

  • 2021-02-24

  • 110
Аймгийн Засаг даргын дэргэдэх Зөвлөлийн хурал болж байна. 
Өнөөдрийн хуралдаанаар:
-ХХҮГ-ын 2020 оны үйл ажиллагааны тайлан,
-НДХ-ийн 2020 оны үйл ажиллагааны тайлан,
-"Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах" өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай,
-Биеийн тамир, спортын газрын заалны үнэ тариф тогтоох тухай саналын танилцуулга,
-"Эрчим хүчний хэмнэлтийн бодлого"-ын хэрэгжилтийн тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун~Эрдэнэ Булган сумын 4-н сургуулиар ажиллаа

  • .

  • 2021-02-23

  • 107

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун~Эрдэнэ, аймгийн орлогч дарга Д.Жаргалсайхан, НБХ-ийн дарга Д. Оюунбилэг, Сумын засаг дарга П.Нөхөрлөлбаяр нарын хамт Булган сумын 1-р сургууль, Эрдмийн Өргөө цогцолбор сургууль, 3-р сургууль болон Спортын дунд сургуулиудын хөл хорио тогтоосон хугацаанд хэрхэн ажиллаж байгаатай танилцаж, "Шинэ хөгжлийн зам" мөрийн хөтөлбөрийн хүрээнд салбарын хэмжээнд хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл хийж тулгамдаж буй асуудлуудыг сонсон, шийдвэрлэж ажиллана гэдгээ илэрхийллээ.

Шөнөдөө Хангал, Бугат, Булган, Бүрэгхангайд 0.0-0.4мм/0-4см/ цас орлоо

  • .

  • 2021-02-21

  • 77

Шөнөдөө Хангал, Бугат, Булган, Бүрэгхангайд 0.0-0.4мм/0-4см/ цас орлоо. Өнөө өглөөний цаг уурын талбай дээрх цасны зузааны хэмжилтээр Хангалд 10см, Тэшиг, Бугат, Баяннуурт 3-4см, Булган, Гурванбулаг, Бүрэгхангай, Рашаантад 0-1см цастай, бусад нутгаар цасгүй байна. Салхины хурд 6-15м/с, ихэнх нутгаар 15-20м/с хүрч ширүүссэн. Өдөртөө 9-15 градус дулаан, шөнөдөө 6-12 градус хүйтэн хонолоо.
Өнөөдөр өдөртөө нутгийн төв болон өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Салхи баруунаас 5-10м/с. 5-10 градус хүйтэн байна.

Хуудас:  1   2   3   4   5   6  .... (нийт 395 мэдээ )

Булган 80-н жил