Мэдээ

“Хуульчдийн Поро боно-2021” болно  

  • .

  • 2021-04-30

  • 19

 

 Монголын Хуульчдын холбоо, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооноос  жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг "Хуульчийн Про боно өдөр" болгон тэмдэглэдэг уламжлал бий болгоод 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. 2019, 2020 онуудад зохион байгуулагдсан Хуульчийн Про боно өдөрлөгөөр Монголын хуульчдын холбоо 10 гаруй төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран 9980 гаруй иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, 450 орчим ахлах сургуулийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт хийж, хорих ангид ял эдэлж буй 287 ялтанд хууль зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.

Монголын Хуульчдын холбооны Булган аймаг дахь салбараас аймгийн Шүүхийн тамгын газар, аймгийн Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Булган аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөл, Булган аймаг дахь Нотариатын салбартай хамтран иргэдэд цахимаар болон утсаар зөвлөгөө өгнө.

Сайхан монгол ТВ-ийн “Зочны цаг” нэвтрүүлгийн 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 19.00 цагийн дугаарт хуульчид оролцож, иргэдэд хууль, эрх зүйн мэдээ, мэдээллийг хүргэнэ. 

Монголын хуульчдын холбооны Булган аймаг дахь салбарын  хуульчдын төлөөлөл Та бүхэнд утсаар хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй үзүүлнэ.  Үүнд:

  • Булган аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга, хуульч П.Хишигдаваа 99024432
  • Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах, хуульч Ж.Ариунжаргал 99133293
  • Булган аймаг дахь Прокурорын газрын тамгын хэлтсийн дарга, эрх зүйч Б.Энх-Амгалан 91109130, 99882810
  • Булган аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөлийн хуульч, өмгөөлөгч Ч.Отгонжаргал 99240900
  • Булган аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөлийн хуульч, өмгөөлөгч Х.Ундрах-Оргил 95111433
  • Булган аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөлийн хуульч, өмгөөлөгч Э.Цэнгүүн 99346909
  • Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хуульч З.Ууганцэцэг 89080611
  • Булган аймгийн Тойргийн нотариатч, хуульч Г.Одгэрэл 99258821, 90238821

 

Монголын хуульчдын холбооны Булган аймаг дахь салбар

 

 

 

 

 

 

 

 

 

"VisitBulgan2021" аялал жуулчлалын цахим форум

  • .

  • 2021-04-27

  • 21
Булган аймаг бол Монголын аялал жуулчлалын томоохон төлөөлөгч. Төв халхын түүх соёлын өлгий нутаг, нүүдэлчдийн язгуурын идээ ундааны охь дээж айрагны орон. Байгаль нь жилийн дөрвөн улиралдаа үзэсгэлэн төгөлдөр оршдог, дотоод гадаадын аялагчдын зорьж ирдэг хангай говь хослосон нутаг. Байгаль, түүх, соёлын өвийн онцлог бүхий, байгаль орчинд ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн, төрөлжсөн, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засгийн үр өгөөжтэй салбар болгон хөгжүүлэх зорилготой
 
 
#VisitBulgan2021 аялал жуулчлалын цахим форум  2021.05.01-нд зохион байгуулагдана.

Тариаланчдын зөвлөгөөн

  • .

  • 2021-04-27

  • 22
Булган аймгийн "Тариаланчдын зөвлөгөөн"-ийг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахимаар зохион байгуулах гэж байна.
Сайхан Монгол ТВ
шууд дамжуулна.
АЙМГИЙН ТАРИАЛАНЧДИЙН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙ ХӨТӨЛБӨР
1.Үр тариа эрхлэгчдийн сургалт, семинарын хөтөлбөр:
09.00-09.30 Бүртгэл
09.30-09.40 Нээлт Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан
09.40-10.30 Газар тариалангийн үйлдвэрлэлийн тулгамдсан асуудлууд, хаврын тариалалтад мөрдөх агротехнологийн бодлого
УГТХүрээлэнгийн дэд захирал, доктор Б.Баатарцол
10.30-11.10 Ухаалаг газар тариалангийн систем, ХАА-н үйлдвэрлэлд нэвтэрч байгаа сүүлийн үеийн трактор, комбайн, чиргүүл, дүүжин машин, техникийн засвар, үйлчилгээ
ХААИС-ийн ИТС-ийн профессорийн багийн ахлагч, доктор, дэд профессор Б.Мөнхбат,
Багш, техникийн ухааны доктор Л.Лхагвасүрэн
2.Ногоочид, жимс жимсгэнэ тариалагчдын сургалт, семинарын хөтөлбөр:
11.10-12.10 Хүнсний ногооны сорт сонголт, тарих болон ургалтын үеийн арчилгаа
УГТХүрээлэнгийн хүнсний ногоо судлалын секторын эрхлэгч, доктор, Ж.Байгалмаа
12.10-13.00 Төмс, хүнсний ногооны тариалалтад пестицидийн хэрэглээ
УХХүрээлэнгийн Хог ургамал судлалын лабораторийн эрхлэгч, доктор Т.Аззаяа
13.00-14.00 Цайны завсарлага
14.00-15.00 Жимс, жимсгэнэ тариалах агротехнологи
ХААИС-ийн АБС-ийн багш доктор Д.Хандсүрэн
15.00-15.30 Завсарлага
3.Аймгийн тариаланчдийн зөвлөгөөний хөтөлбөр:
15.30-15.35 Зөвлөгөөний нээлт
Аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан
15.35-15.45 Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлж үг хэлнэ.
15.45-16.00 УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлнэ.
16.00-16.20 Газар тариалангийн үйлдвэрлэлийн зорилт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын дарга В.Үнэнбат
16.20-16.50 Аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт
илтгэл
ХХААГ-ын дарга Ч.Амгалан
16.50-17.00 2021 оны тариалалтад ХААДС-аас үзүүлэх дэмжлэг
ХААДС-ийн захирал О.Сумьяасүрэн
17.00-17.20 2021 оны дулааны улирлын цаг уурын төлөв
УЦУОШТ-ийн дарга С.Жаргалсайхан
17.20- 17.50 Асуулт хариулт
17.50-18.00 Зөвлөгөөнөөс гарах шийдвэрийг уншиж танилцуулах
ХХААГ-ын дарга Ч.Амгалан
18.00 Зөвлөгөөнийг хаах
Аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан

“Түргэн уншигч-2021”

  • .

  • 2021-04-27

  • 34

“Үндэсний өв, бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх жил”-ийн ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Түргэн уншигч-2021” уралдаан, “Үндэсний бичгийн Сайхан бичигтэн-IY” уралдаанууд зарлагдлаа.

Аймгийн засаг даргын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно

  • .

  • 2021-04-16

  • 33

Тогтвортой хөгжлийн боловсрол-2 төслийн ажлын явцтай танилцлаа.

  • .

  • 2021-04-15

  • 44
Улсын хэмжээнд тогтвортой хөгжлийн боловсролыг хөгжүүлэгч, ЗАГВАР СУРГУУЛЬ болох хүсэлтэй сургуулиудад шалгуур үзүүлэлтүүдийг илгээсэн. Үүний дагуу Булган аймгийн 8 сургуулийн материалыг Байгаль орчин мэдээлэл сургалтын төвд хүргүүлснээс ЭӨЦС, Хишиг-Өндөр, Хялганат, Могод сумдын сургуулиуд уг төсөлд хамрагдаж үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байна.
Улсын хэмжээнд 6 аймгийн 30 сургууль Тогтвортой хөгжлийн боловсролыг түүчээлэгч загвар сургууль болох зорилт тавин ажиллаж байна.

“Аймгийн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2021-2022 оны хэлэлцээр”-ийг байгууллаа

  • .

  • 2021-04-15

  • 47
Аймгийн Засаг дарга , Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга нар Монгол Улсын ҮЭ-үүдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 1.3, “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 19, 20 дугаар зүйл, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийн 1.5.1 дахь заалтыг тус тус үндэслэн улсын хэмжээнд мөрдөх хүн амын нийгмийн хамгааллын болон иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хүрээнд дагаж үүссэн хөдөлмөрийн харилцааны нийтлэг асуудлаар “Аймгийн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2021-2022 оны хэлэлцээр”-ийг байгуулж байна.
Хэлэлцээрт хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах, хөдөлмөрийн харилцааны асуудал, нийгмийн халамж, хамгааллын асуудал, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх асуудал, хэлэлцээрийг мөрдөх, хэрэгжүүлэх асуудал гэсэн үндсэн 5 зорилтын хүрээнд арга хэмжээнүүд хэрэгжүүлэхээр тусгагдсан байна.
2019-2020 онд Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт аймгийн хэлэлцээрийг 4 зорилтын хүрээнд 26 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажилласан. 2020 оны жилийн эцсийн байдлаар гэрээ 91.9 хувьтай хэрэгжлээ.

“ҮНДЭСНИЙ ӨВ, БИЧИГ СОЁЛЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ” ЖИЛИЙН АЯН

  • .

  • 2021-04-13

  • 32

XIII зуунаас эхлэн монголчууд монгол бичгийг төрийн үйл хэрэгт болон шинжлэх ухааны бүтээл туурвилыг бүтээхэд хэрэглэсээр ирсэн, албан ёсны дэлхийн бичиг соёлын нандин өв юм.

Монгол үндэстэн оршин тогтнох соёл, сэтгэлгээний баталгаа болсон монгол бичгээ сурч эзэмших, судлан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, өвлүүлэх, хөгжүүлэх нь Монгол хүн бүрийн төдийгүй дэлхийн бичиг соёлын өв сангийн өмнө монголчуудын хүлээж байгаа эрхэм үүрэг мөн. 

Манай улс 1941 оноос хойш төрийн албан хэргийг кирилл бичгээр хөтлөн явуулж байгаа ч төрийн байгууллагын тамга, тэмдгийг монгол бичгээр үйлдэн хэрэглэж, иргэний болон боловсролын бичиг баримтыг кирилл болон монгол бичгээр зэрэгцүүлэн бичиж байгаа нь монгол бичиг төрийн хэрэгт зохих үүргээ гүйцэтгэсээр байгаагийн нэгэн бодит жишээ билээ.

 Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд түүний 3.3.7 дахь заалтад төрийн байгууллагууд албан бичиг хэргээ 2022 оноос эхлэн кирилл, монгол бичгээр зэрэгцүүлэн хөтлөх орчин бүрдүүлэх, туршиж эхлэх, Монгол хэлний тухай хуулийн 24-ийн 7.2 дахь хэсэгт 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах тухай заасан.

 Иймд “Хос бичигтэн” болох бэлтгэл ажлыг аймгийн хэмжээнд хангах, үндэсний бичигт суралцах, мэдлэг, чадвараа ахиулах, бичиг, соёлыг сурталчлан түгээн дэлгэрүүлэх, хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор “Үндэсний өв, бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх” жилийн аян-ыг зарлаад байна.

 

 “БҮТЭЭМЖ-ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ЖИЛ”-ИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

 

Нэг.Байгууллага, олон нийтэд бүтээмжийн талаарх ерөнхий ойлголт мэдлэг олгох чиглэлээр:

  • Мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын тэргүүлэгчидтэй санал солилцох уулзалт зохион байгуулах
  • Байгууллагуудад бүтээмжийн чиглэлээрх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах
  • Аймгийн болон сум орон нутгийн удирдлагуудад зориулсан бүтээмжийн тухай ерөнхий ойлголт өгөх сургалтыг шат дараатайгаар цахим болон танхимаар зохион байгуулах
  • Байгууллагын хүний нөөцийн мэргэжилтнүүдийг бүтээмжийн чиглэлээр сургагч багш бэлтгэх сургалтанд хамруулах
  • Бүтээмжийн чиглэлээр мэдээллийн хуудас, цахим хуудас зэргийг ажиллуулж, 2-3 төрлийн гарын авлага, бусад шаардлагатай мэдээ, мэдээллээр /шторк, зөвлөмж, зурагт хуудас зэргээр/ байгууллагын ажиллагсдыг хангах ажлыг зохион байгуулах
  • Сумд, байгууллагуудад хэсэгчилсэн сургалтыг цахим болон танхимын хэлбэрээр “Бүтээмж тооцох аргачлал” сэдвээр сургалт зохион байгуулах

 

Хоёр.Байгууллагуудад бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр

 

  • Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт 2021-2022 оны хэлэлцээр болон сум, агентлаг хэлтсийн дарга нарын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгах
  • Байгууллага, аж ахуйн нэгж бүрт бүтээмж хариуцсан ажилтанг томилох
  • Байгууллага бүр ажиллагсдын ажлын хариуцлага, сахилга ёс зүй, ажлын үр бүтээмжийг дээшлүүлэх шинэлэг ажил зохион байгуулах, түүнийгээ түгээн дэлгэрүүлэх
  • Ногоон бүтээмжийн хөдөлгөөнийг байгууллагуудад өрнүүлэх /тусгай удирдамжаар/
  • “Байгууллагуудын ажилтнуудын харилцааны соёл, хувцаслалтанд тавих шаардлага” байгууллагын стандартыг боловсруулан, СХХ-ээр батлуулж мөрдлөг болгох
  • Жилийн ажлын удирдамж, төлөвлөгөө, болзолыг сум орон нутагт сурталчилж, мэдээлэл хүргэх

 

Гурав. Бүтээмжийн хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлсэн сум, байгууллагыг урамшуулан алдаршуулах,

олон нийтэд сурталчилах чиглэлээр

  • Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран “Бүтээмж-чанарыг сайжруулах жил”-ийн аяны талаар мэдээлэл хийх
  • Орон нутгийн ТВ, сонин болон бүтээмжийн цахим хуудсаар дамжуулан шторк, нэвтрүүлэг, зөвлөмж, зурагт хуудас зэргийг сурталчлах
  • Бүтээмжийн хөдөлгөөн идэвхтэй өрнүүлсэн сум, байгууллага, аж ахуйн нэгжийг ТВ болон цахим хуудсаар, мөн бусад хэлбэрээр сурталчлах
  • Байгууллагаас шинээр санаачлан хэрэгжүүлж үр дүнгээ өгсөн ажлыг аймгийн ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж дэмжлэг үзүүлэх
  • Бүтээмжийн хөдөлгөөнийг амжилттай өрнүүлж, шинэ санал, санаачлага гарган хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэн ажилласан сум, байгууллагыг тусгай болзолын дагуу шалгаруулж урамшуулах

 

Чех улсын Финеп корпорацийн ерөнхийлөгч Паул Рехрт, Финеп корпорацийн Монгол дахь салбарын захирал Мирослав Шведа нартай цахим хурал хийлээ

  • .

  • 2021-04-10

  • 32
Өнөөдөр. Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Буманбаяр, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Эрдэнэбилэг нарын хамт Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Мөнх-Очир, Монгол улсаас Бүгд Найрамдах Чех улсад суугаа элчин сайдын яамны зөвлөх Б.Пагва, Чех улсын Финеп корпорацийн ерөнхийлөгч Паул Рехрт, Финеп корпорацийн Монгол дахь салбарын захирал Мирослав Шведа нартай цахим хуралд оролцлоо. Цахим хурлаар Булган аймагт хэрэгжих “1000 айлын орон сууц хөтөлбөр”-ийн тодорхой хэсгийн бүтээн байгуулалтанд хамтарч ажиллах, мөн мах, сүүний үйлдвэр, малын гаралтай дайвар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, эцсийн бүтээгдэхүүн болгох төсөлд хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Энэхүү цахим хурлын төгсгөлд талууд “Ковид-19” цар тахлын сөрөг нөлөө арилж, улс орнуудын хил гааль нээгдмэгц дээр дурьдсан ажлуудаа илүү бодит ажил болгох талаар уулзалт хэлэлцээрийг албан ёсоор эхлүүлэхээ илэрхийлснээр хурал өндөрлөлөө.

Алтаргана наадмын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төлөөлөгчид оролцсон цахим хурал боллоо.

  • .

  • 2021-04-13

  • 45

Буриад түмний олон улсын “Алтаргана” наадам 2020 онд зохион байгуулагдах ёстой байсан ч цар тахлын улмаас хойшлогдсон билээ. Тэгвэл 14 дэх удаагийн “Алтаргана” наадам 2021 оны 7 дугаар сард ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарт зохион байгуулагдахаар бэлтгэл ажил эхэлсэн байна. Наадмын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төлөөлөгчид оролцсон цахим хурал боллоо. Тус хуралд аймгийн Засаг дарга мэндчилгээ дэвшүүлж, өндөр зохион байгуулалттайгаар оролцохоо илэрхийлсэн юм.

Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, тагнуулынхан вакциндаа хамрагдаад эхэллээ.

  • .

  • 2021-04-13

  • 37

Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, тагнуулынхан маань вакциндаа хамрагдаад эхэллээ. Одоогоор нэмэлт голомт гараагүй, халдвараа хумьж л байна. Нэмэгдэж байгаа тохиолдлууд ажиглалтад байгаа 1-р хавьтлууд байна. #Хамтдаа_давна

Аймаг, сумын Шуурхай штабуудын холбоо барих дугаар, цахим хаягаар өргөдөл хүсэлтээ шийдвэрлүүлж, зөвлөгөө мэдээлэл аваарай. #Хамдтаа_давна

  • .

  • 2021-04-03

  • 41
Хуудас:  1   2   3   4   5  .... (нийт 402 мэдээ )

Булган 80-н жил