Мэдээ

“Эрх зүйн шилдэг баг” шалгаруулна

  • .

  • 2020-05-12

  • 681

 Булган аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтэс хамтран “Эрх зүйн шилдэг баг” шалгаруулах уралдааныг энэ оны 12 дугаар сар хүртэл зарлалаа.

Иргэдийн эрх зүйн боловсролын эрэлт хэрэгцээг хангахуйц мэдээ, мэдлэгийг цахим болон бусад байдлаар нээлттэй, хүртээмжтэй, энгийн хялбар хэлбэрээр хүргэх, эрх зүйн хөтөч нарын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор энэ уралдааныг зарласан бөгөөд бүх сумын эрх зүйн баг, эрх зүйн хөтөч нар оролцох юм. Эрх зүйн хөтчөөр сумын ИТХ-ын ажилтан, Засаг даргын Тамгын газрын төрийн захиргааны асуудал хариуцсан мэргэжилтэн, нийгмийн ажилтан, багийн иргэдийн Нийтийн хурлын дарга нар ажилладаг байна.

-Сумын вэб сайт ажиллуулан хууль, эрх зүйн сурталчилгаа, зөвлөгөө өгөх, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон эрх зүйн мэдээлэл болон аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа, богино хэмжээний кино, сонин, сэтгүүл, гарын авлага, контент зэргийг бэлтгэн сургалтад ашигласан байдлыг уралдааны шалгуур үзүүлэлтэд орууллаа. Мөн сумын төвөөс алс нутагладаг малчин, хараа, сонсголын бэрхшээлтэй иргэн, өндөр настан, хүүхдэд чиглэсэн сургалтыг цаг үеийн нөхцөл байдалд тохируулан хийх, олон нийтэд чиглэсэн шинэлэг ажил санаачлан хэрэгжүүлсэн байх шалгуур үзүүлэлт гаргалаа гэж аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Алтаншагай ярилаа.

Сумын эрх зүйн багаас зохион байгуулсан ажлыг дүгнэн шилдэг таван багийг шалгаруулан 200-800,0 мянган төгрөгөөр урамшуулахаар шийдвэрлэжээ.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлөх, хяналт тавих журам шинэчлэгдсэн тул аймгийн Дэд хорооны бүрэлдэхүүнд орох төрийн бус байгууллагын төлөөллийг сонгох сонгон шалгаруулалтад урьж байна.

  • .

  • 2020-05-06

  • 276

Бүрдүүлэх материал:
1. Тухайн байгууллага нь ЖДҮЭ-ийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан байх
2. Шалгаруулалтад оруулахаар томилож байгаа төлөөлөгч нь эдийн засаг, санхүү, бизнес, инженер, эрх зүйн чиглэлээр магистр, түүнээс дээш боловсролтой байх
3. ЖДҮСалбарт ажиллаж байсан эсвэл тухайн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлын туршлагатай байх
4. Сүүлийн 3 жилд Төрийн албаны хуулийн 11 дүгээр зүйлд заасан албан тушаал хашиж байгаагүй байх
5. ЖДҮХСантай бизнесийн холбоогүй байх
6. Зээл батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх
7. Шүүх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй байх зэрэг болно.
Дээрхи шаардлагыг хангасан төлөөлөгчийн материалыг 2020 оны 05 дугаар сарын 10-ны дотор ХХААГ-ын ЖДҮ, хоршоо, ахуйн үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэнд 12 цагаас өмнө хүлээн авна. Лавлах утас 92030399

Төрийн бус байгууллагын төлөөллийг сонгох сонгон шалгаруулалтад урьж байна

  • .

  • 2020-05-04

  • 339

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлөх, хяналт тавих журам шинэчлэгдсэн тул аймгийн Дэд хорооны бүрэлдэхүүнд орох төрийн бус байгууллагын төлөөллийг сонгох сонгон шалгаруулалтад урьж байна.

Бүрдүүлэх материал:
1. Тухайн байгууллага нь ЖДҮЭ-ийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан байх
2. Шалгаруулалтад оруулахаар томилож байгаа төлөөлөгч нь эдийн засаг, санхүү, бизнес, инженер, эрх зүйн чиглэлээр магистр, түүнээс дээш боловсролтой байх
3. ЖДҮСалбарт ажиллаж байсан эсвэл тухайн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлын туршлагатай байх
4. Сүүлийн 3 жилд Төрийн албаны хуулийн 11 дүгээр зүйлд заасан албан тушаал хашиж байгаагүй байх
5. ЖДҮХСантай бизнесийн холбоогүй байх
6. Зээл батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх
7. Шүүх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй байх зэрэг болно.
Дээрхи шаардлагыг хангасан төлөөлөгчийн материалыг 2020 оны 05 дугаар сарын 10-ны дотор ХХААГ-ын ЖДҮ, хоршоо, ахуйн үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэнд 12 цагаас өмнө хүлээн авна. Лавлах утас 92030399

Сайхан сумын Эрүүл мэндийн төвд 30 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж гардууллаа

  • .

  • 2020-05-04

  • 951

Сайхан сумын Эрүүл мэндийн төвд 30 сая төгрөгийн өртөг бүхий уламжлалт, сэргээн засах эмчилгээ, биеийн тамир дасгал хөдөлгөөний 13 төрлийн тоног төхөөрөмж гардууллаа. Үүнд: Инфра улаан гэрэл, төөнүүр, түрүү булчирхайн эмчилгээний аппарат, поток, булчингийн сэргээн засах аппарат, физик эмчилгээний аппарат, татлагын ор, хаш чулуун ор, хоолойн шарлагын аппарат, хөлний массажны аппарат, цахилгаан зүү, цахилгаан бумба, эмчилгээний биеийн тамир дасгалын иж бүрдэл зэрэг тоног төхөөрөмжүүд багтаж байна.

Эрүүл мэндийн салбарт 2017-2019 онд хийгдсэн томоохон хөрөнгө оруулалтууд

  • .

  • 2020-05-04

  • 649

Эрүүл мэндийн салбарт 2017-2019 онд хийгдсэн томоохон хөрөнгө оруулалтуудыг багцалж үзэхэд ийм байна. Бид "Хөгжлийн хөтөч" үйл ажиллагааны хөтөлбөртөө 7 сумын ЭМТ-ийг шинэ автомашинтай болгоно гэсэн заалтаа 27 болгон биелүүлжээ. Нэгдсэн эмнэлэг гэлтгүй сум, багийн эмнэлгүүдээ шинэчлэн засварлаж, иргэдээ тав тухтай үйлчлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхийг зорьсон юм. Орон нутгийн төсвөөс жил бүр 1 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарын ажилтнуудынхаа нийгмийн баталгаа, тоног төхөөрөмжийн шинэчлэлд зарцуулах шийдвэрийг аймгийн ИТХ-аар батлуулсан гээд ололт, амжилт багагүй гарчээ.

Боловсрол, соёл, спортын салбарын хөрөнгө оруулалт 2016-2020

  • .

  • 2020-04-21

  • 297

Сүүлийн 3 жилд боловсролын салбарын хүртээмжийг сургуульд 1940 суудал, дотуур байранд 350 ор, цэцэрлэгт 570 ороор нэмэгдүүлжээ. Олон жил царцсан барилгуудыг ашиглалтад оруулсан нь энэ салбарын онцлог ажил байлаа. Боловсрол, соёл, спортын салбарын 32 төсөл, арга хэмжээнд улс, орон нутгийн төсөв, төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээр 19.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 25 төсөл, арга хэмжээ бүрэн хэрэгжээд байна.

Зүүнтүрүү чиглэлийн 1,8 км хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажил эхэлж байна.

  • .

  • 2020-04-09

  • 241

Улсын төсвийн 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Булган сумын Зүүнтүрүү чиглэлийн 1,8 км хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажил эхэлж байна. Гүйцэтгэгч Жи Пи Экспресс Финанс ХХК техник хэрэгслээ татах, карьерийн хөрс хуулалт хийх, гадаслагаа зэрэг бэлтгэл ажлаа эхлүүлээд байна.

Дэлхийн банкны олон улсын хөгжлийн агентлагийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжигдэж байгаа ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСӨЛ-2

  • .

  • 2020-04-08

  • 318

"Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит үйлдвэрийн газартай хамтран ажиллах 2019 оны гэрээг дүгнэж 2020 оны гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа.

  • .

  • 2020-04-20

Манай аймаг "Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит үйлдвэрийн газартай хамтран ажиллах 2019 оны гэрээг дүгнэж 2020 оны гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа. Өнгөрсөн оны төлөвлөгөөт ажил 100% амжилттай хэрэгжиж, энэ онд 700 сая төгрөгийн гэрээг байгуулж аймгийн Нэгдсэн эмнэлэгт суурин рентген аппарат, Тэшиг сумын цэцэрлэгийн өргөтгөлд хөрөнгө оруулалт хийхээр боллоо.

Манай аймаг "Шилэн дансны хууль"-ийн хэрэгжилтээр 2017 онд улсад 1-р байр, 2018 онд 2 дугаар байр, 2019 онд Сангийн яамны "Хүндэт өргөмжлөл" хүртсэн амжилттай ажиллалаа.

  • .

  • 2020-03-27

  • 69

Манай аймаг "Шилэн дансны хууль"-ийн хэрэгжилтээр 2017 онд улсад 1-р байр, 2018 онд 2 дугаар байр, 2019 онд Сангийн яамны "Хүндэт өргөмжлөл" хүртсэн амжилттай ажиллалаа. Бид улсын төсвөөс татаас авдаггүй цөөн хэдэн аймгийн нэг. Төсвийн орлогын төлөвлөгөөгөө биелүүлж, татвар төлөгчдийнхөө мөнгийн үр ашигтай зарцуулж, ил тод мэдээлэн ажилласны үр дүн юм. Шат шатны удирдлагууд, Санхүү, Төрийн сангийн хэлтэс, нягтлан бодох бүртгэлийн нийт ажилтнууддаа талархал дэвшүүлье. Та бүхэн 2020 онд орон нутгийн болон улсын төсвөөр хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын мэдээлэлтэй танилцаарай.

Булган аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Ерөнхий боловсролын сургуулийн нийт ажилтан, албан хаагчдын зүгээс аймаг, сумын онцгой комисст сэтгэлийн дэм өргөж 42,500,000 төгрөг хандивлав.

  • .

  • 2020-03-27

  • 80

Дэлхий нийтэд “Сovid19”-ийн аюулт тахал тулгамдаж байгаа энэ цаг үед Булган аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Ерөнхий боловсролын сургуулийн нийт ажилтан, албан хаагчдын зүгээс аймаг, сумын онцгой комисст сэтгэлийн дэм өргөж 42,500,000 төгрөг хандивлав.
Та бүхний чин сэтгэлд талархал илэрхийлье.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг манай аймагт ажиллалаа.

  • .

  • 2020-03-02

  • 137

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр манай аймагт ажиллалаа. Өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлыг шалгах зорилготой тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, НҮБ-ын Монгол улс дахь суурин зохицуулагч Мишра Тапан, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны холбогдох газрын дарга нар хүрэлцэн ирлээ.
Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга З.Батзоригийн тавьсан хүсэлтийн дагуу дараах асуудлуудыг шийдвэрлэв.
Өвөлжилтийн нөхцөл байдалтай уялдуулж Улсын Онцгой Комиссоос:
1. 97.5 сая төгрөгийн үнэ бүхий 300 тн өвсийг үнэгүй олгох
2. 45 сая төгрөгийн үнэ бүхий 100 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу 22.5 сая төгрөгөөр олгох
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлыг хангахтай холбогдуулж Эрүүл мэндийн яамнаас:
1. Хүүхдийн монитор
2. Памп /дуслын шахуурга/
3. Судас тодруулагчийг олгохоор боллоо.
Мөн Шадар сайдын зүгээс Дулааны станцыг орон нутгийн мэдэлд шилжүүлэх, дулааны шугам сүлжээг өргөтгөх ажлын хөрөнгийг шийдвэрлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Хуудас:  1   2   3   4   5   6   7  .... (нийт 312 мэдээ )

Булган 80-н жил