Буудайгаараа алдартай Булган хангайн тариаланчид Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойгоо тэмдэглэж байна. Газар тариалангийн салбарын ууган гавьяатнууд Булганы хөрсөн дээрээс төрсөн түүх арвин өгөөж баян хангай билээ.
"Атар-60" жилийн ойгоор тус салбараас Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн гавья
аны улаан туг" одонгоор 9, "Алтан гадас" одонгоор 18, Хөдөлмөрийн хүндэт медалиар 12, аймгийн тэргүүн дээд шагналаар 4 иргэн салбарын болон аймгийн шагналаар олон арван тариаланчид энэ өдөр төрдөө хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн шагналын хур буулгалаа. Мөн баярын үйл ажиллагаан дээр газар тариалангийн салбарын шилдгүүдээ тодруулсан юм.