Мэдээ

Цэвэрлэх байгууламж баригдаж эхэллээ

Булган сумаас Булган хот болоход дэд бүтцийн томоохон дэвшил болох цэвэрлэх байгууламжийн шав тавих нээлтийн ёслол боллоо. Хоногт 3000 м3 хүчин чадалтай, био өнгөр тогтоогч бүхий дэвшилтэт технологи ашигласан тус байгууламж ашиглалтад орсноор байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасч, орон нутгийн оршин суугчдын эрүүл ахуй, орчны стандарт дээшлэх юм.

Азийн хөгжлийн банкны 8.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр баригдаж байгаа тус цэвэрлэх байгууламжийн гүйцэтгэгчээр “Заг инженеринг” ХХК шалгарсан бөгөөд 2020 оны 10 дугаар сард ашиглалтад хүлээлгэж өгөхөөр ажлаа эхлүүллээ.  

Булган 80-н жил