Мэдээ

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг манай аймагт

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр /2019.06.03/ манай аймагт ажиллаж салбарын ажилтнуудтай уулзан, санал хүсэлтийг нь сонслоо. Тэрээр сургууль, цэцэрлэг, соёлын салбарынхаа нөхцөл байдалтай танилцаж дараах асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо. 1. Чин Ван Ханддоржийн мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх 2. Булган сумын 4 дүгээр цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой шинэ цэцэрлэгийн барилгын санхүүжилтийг 2020 оны улсын төсөвт тусгах 3. Булган сумын 3 дугаар цэцэрлэгт 100 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгын санхүүжилтыг ирэх оны төсөвт тусгах 4. Булган сумын 1 дүгээр сургуулийн гал тогооны тоног төхөөрөмжийг шийдвэрлэнэ гэдгээ уулзалтын үеэр илэрхийллээ.

Булган 80-н жил