Мэдээ

ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БАРИХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх 5 аймагт шинээр цэвэрлэх байгууламж барих, иргэдийн орлогод нийцсэн 10 мянган айлын эко орон сууц барих болон хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалахад 3 сая долларын буцалтгүй тусламж олгох гурван том төслийг эхлүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол боллоо.
Тийм бол 2019 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр манай аймаг шинээр цэвэрлэх байгууламж барих 5 аймгийн тоонд зүй ёсоор багтаж аймгийн Засаг дарга З.Батзориг хэлэлцээрт гарын үзэг зурсан юм.
Аймгийн төвүүдийг ус хангамж, ариутгах татуурга, авто замын сүлжээний хамрах хүрээг нэмэгдүүлэх, төвлөрсөн дулаан хангамжийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор одоо хэрэгжиж байгаа төслийн 15 сая ам.долларын буцалтгүй тусламжаар таван аймагт цэвэрлэх байгуулж барьж байгаа билээ. Үүн дээр нэмж 19.4 сая ам.долларын санхүүжилтийг тусгаж, ирэх онд манай аймагт цэвэрлэх байгууламж барихаар болж байна.
Нийт 115 мянган иргэн амьдарч буй аймгийн төвүүдийн хуучирч үр ашиггүй болсон, уур амьсгалын эрс тэс нөхцөлд тохиромжгүй байгууламжуудыг хоногт 3000м3 бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай шинэ байгууламжаар солих юм байна.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр ирэх онд нийтдээ 10 аймаг шинэ төв цэвэрлэх байгууламжтай болох бөгөөд цаашдаа бүх аймагт цэвэрлэх байгууламж барихаар төлөвлөж байгаа таатай мэдээг дуулгалаа.
Тус хэлэлцээрт, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкийг төлөөлж АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар гарын үзэг зурсан юм.

Булган 80-н жил