Мэдээ

Аймгийн Засаг дарга сар бүр Булган сумын удирдлагуудтай уулзаж санал хүсэлтийг нь сонсон, үүрэг чиглэл өгч, хэрэгжилтийг тооцон ажиллаж байна

Өмнөх удаагийн уулзалтаар Булган сумаас мал бүхий иргэдийг гаргах ажлын явцыг эрчимжүүлэх, СӨХ-ны үйл ажиллагааг сайжруулах, айл өрх, албан байгууллагын түлээ, нүүрс татан авалтын явц, Зүүн түрүүний махны үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг чиглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг сонслоо.
1. Булган сумын төвд мал бүхий 91 өрх байснаас одоогоор 4 өрх малтайгаа үлдээд байгаа юм байна. Иргэний үүргээ биелүүлэн олонхийн эрх ашгийн төлөө аймгийн төвөөс малаа гаргасан олон айл өрх байгаа ч удаа дараагийн шаардлагыг хүлээж авахгүй мал, хурдан морио ногоон байгууламж, сааданд бэлчээрлүүлж байгаа уяачид байсаар байна. Эдгээр иргэдийг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Булган сумын удирдлагууд Цагдаагийн байгууллагад хандаад байна.
2. Булган сумын айл өрхүүдэд түлшний модны зөвшөөрлийг 11 дүгээр сарын 07-ны 10 цагаас эхлэн олгож эхэлнэ. Холбоо барих утас: 99064577, 99298374
3. Сууц өмчлөгчдийн холбоог 10 дугаар сарын 26-ны өдөр хуралдуулан оршин суугчидтай гэрээ байгууулж харилцан гэрээний үүргээ биелүүлж ажиллахаар болсон байна. СӨХ-ны сарын төлбөр тодорхой хэмжээгээр нэмэгдсэн бөгөөд үйлчилгээний ажилтнуудыг нэмж ажиллуулахаар шийдвэрлэжээ.
4. Зүүн түрүүний махны үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт хийсэн тухай мэдээллийг Булган сумын удирдлагууд танилцуулсан бөгөөд аймгийн Засаг даргын зүгээс энэ асуудлыг дахин хянуулахаар Мэргэжлийн хяналтын газрын даргад үүрэг болголоо.
Энэ удаагийн уулзалтаар багийн Засаг дарга нар баг бүртээ тулгамдаж байгаа асуудлаа танилцуулсан бөгөөд үүнээс тоймловол:
1. Ирэх онд гудамж болон, үерийн далан бүхий хэсгийн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх,
2. Багийн эмчтэй болох,
3. Цагдаагийн газрын хөдөлгөөнд эргүүл, олон нийтийн эргүүлийг ажиллуулах зэрэг байлаа.
Мөн аймгийн Засаг дарга иргэдээс гарсан саналын дагуу Булган сумын айл өрх бүрт аймаг сумын удирдлагууд, төрийн албан хаагчдыг ажиллуулах хуваарь гаргууллаа.

Булган 80-н жил