Мэдээ

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

      Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг манай аймагт ажиллаж эхэллээ.

          Тус ажлын хэсэг нь Авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Авлигатай тэмцэх газрын 2017 онд Булган аймагт ажилласны дараа хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилт, явц байдал, гаргасан тушаал шийдвэртэй танилцаж, шалган туслах, аймгийн Иргэний хяналтын зөвлөлийн гишүүдийн үйл ажиллагаатай танилцах, хамтран ажиллах, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт,  төрийн үйлчилгээ, төсөв санхүү, худалдан авах ажиллагаа, хүний нөөцийн бодлого зэргийг шалгаж, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилготой юм.

           Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг нь манай аймгийн Баяннуур, Дашинчилэн, Хишиг-Өндөр сумдад ажиллаад ирсэн бөгөөд энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд аймгийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Орон нутгийн өмчийн газар, Санхүүгийн хяналт, аудитын алба, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, эмнэлэг, сургууль болон зарим орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, шаардлагатай тохиолдолд бусад байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах юм байна.

Булган 80-н жил