Мэдээ

МОНГОЛ ХУРАНДАА НИЙГЭМЛЭГ МАНАЙ АЙМАГТ

2005 онд байгуулагдсан Монгол хурандаа нийгэмлэг 2014 оноос үйл ажиллагаагаа эрчимжүүлэн ажиллаж байна.
Тус байгууллагын үндсэн зорилго нь Монгол улсын хүчний байгууллагад ажиллаж байсан болон ажиллаж байгаа хурандаа цолтнуудыг алдаршуулах тэдний мэдлэг дадлагыг залуу үед уламжлуулан үлдээх, сурталчлах, ард иргэддээ эх оронч үзлийг төлөвшүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа байгууллага юм.
Монгол улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр Үндэсний хөтөлбөрт тусгагдсаны дагуу эх оронч үзлийг төлөвшүүлэх ажлыг Засгийн газрын албан томилолтоор Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл аймгуудаар ажиллаад энэ удаад манай аймагт ажиллалаа.
Ажлын хүрээнд хүчний байгууллагуудын алба хаагч, төгсөх ангийн оюутан сурагчидтай уулзан тэдэнд эх оронч үзлийг сурталчлан үнэт зөвлөмжүүдийг олгосон юм.
Аймгийн Засаг дарга З.Батзориг болон албаны хүмүүс тус нийгэмлэгийн хурандаа цолтнуудыг хүндэтгэн хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Хөгжлийн хөтөч мөрийн хөтөлбөрт цэрэг, хүчний байгуулагуудад хандсан, дэмжсэн, сурталчилсан ажлууд нийлээдгүй тусгагдаж төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдаж, энэ онд гарсан малын гоц халдварт өвчний үед манай аймгийн хүчний байгууллага онц чадварлаг ажилласнаар аймгаа өндөр үнэлүүлсэн явдлыг бахархан дурьдлаа.
Ардын Хатанбаатар Магсаржав, Чин ван Ханддорж, анхны Монгол улсын “Хурандаа” цолтон Бүрэгхангай сумын уугуул З.Жанцан гээд баатарлаг, хөдөлмөрч, эх оронч олон анхдагч алдартан манай аймагт бий.
Монгол улсын хэмжээнд нийт 2830 хурандаа цолтон байдгаас төлөөлөл болон хүрэлцэн ирж манай аймагт ажиллаж хүндтэй зөвлөмжөө өгч байгаа МОНГОЛ ХУРАНДАА нийгэмлэгийн гишүүддээ талархал илэрхийлье.
МОНГОЛ УЛС МИНЬ МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ

Булган 80-н жил