Мэдээ

Булган аймгийн мал аж ахуйн мэргэжилтнүүдийн зөвлөгөөн болж байна

Булган аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг мал аж ахуйн мэргэжилтнүүдийн зөвлөгөөн эхэллээ. Тус зөвлөгөөнд 16 сум, 1 тосгоны мал эмнэлэг үржлийн тасгийн дарга, мэргэжилтнүүд, хувийн мал эмнэлгийн үйлчилгээ эрхэлдэг малын эмч, мал зүйчдээс бүрдсэн 140 гаруй мал аж ахуйн мэргэжилтнүүд оролцож байна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус зөвлөгөөнөөр өмнөх жилүүдэд олсон ололт,амжилт, алдсан алдаа дутагдлаа хэлэлцэж ирэх жил баримтлан ажиллах гол бодлогоо ярилцдаг байна. Энэ жилийн хувьд тус зөвлөгөөнийг зохион байгуулагчдын зүгээс эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэхэд тодорхой бодлого гаргаж бүс нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлэх болно. Энэхүү зорилтондоо хүрэхэд малын эмч, мал зүйч нар болон малчдын өөрсдийн санаачилга, оролцоо нэн чухал хэмээн онцолж байлаа.

 Хүнс, хөдөө аж ахуйн яам, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Булган аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас хамтран зохион байгуулж буй тус зөвлөгөөнд, Хүнс хөдөө аж ахуйн яамны мал эмнэлгийн газрын дарга Монгол улсын малын ерөнхий эмч Н.Цолмон урилгаар оролцож, өвчлөл гарсан үед хэрхэн яаж ажиллах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар сургалт хийж, төрөөс баримталж буй бодлого хөтөлбөрүүдийг танилцуулсан юм.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

БҮТЭЭЛЧ БУЛГАН-''ЦАГААН ДАЛАЙ'' фермер Ж.АДИЛБИШ