Мэдээ

Марш тактикийн тэмцээн эхэлж байна

Булган аймагт орчин цагийн зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 96 жил, Монгол улсын баатар, генерал Ж.Лхагвасүрэнгийн мэндэлсний 105 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна. Өнөөдөр 10 цагт Булган сумын Сансар цэцэрлэгт хүрээлэнд байрлах Монгол улсын Баатруудын хөшөөнд цэцэг өргөх ёслолоор баярын арга хэмжээ эхэлнэ. Цогт хунтайжийн талбайд Марш-Тактик тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээний нээлт, гарааны өмнөх үзүүлбэрүүд 10 цаг 20 минутад эхэлж 14 цагаас 10 километрийн гүйлтийн тэмцээнээр үргэлжилнэ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус тэмцээнд Хилийн 0286 дугаар анги, Зэвсэгт хүчний 234-р анги, ШШГЕГ-ын харъяа Хорих 439-р анги, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, ШШГА-ны баг тамирчид оролцож байна.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО