Мэдээ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ СУМ, АГЕНТЛАГУУД 2018 ОНЫ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

    Жил бүрийн эхэнд аймгийн Засаг дарга, сум, агентлагуудын дарга нартай хамтран ажиллах болон үр дүнгийн гэрээг байгуулдаг. Өнөөдөр /2018.02.08/ Булган аймгийн Засаг дарга З.Батзориг 2018 онд хамтран ажиллах байгууллагуудтай үр дүнгийн гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа. Тэрээр 2017 онд хийж  хэрэгжүүлсэн ажил, алдаа оноогоо ярилцаж, 2018 онд Төрийн захиргааны үйл ажиллагааг бэхжүүлж, үйлчилгээний чанар өгөөжийг дээшлүүлэх талаар анхааруулсан юм.

     Мөн аймгийн Засаг даргын 2017 оны А/280 дугаар захирамжаар батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын дагуу сумын Засаг дарга, агентлагийн дарга нарын 2017 оны гэрээний биелэлт, сум, байгууллагын 2017 оны үйл ажиллагаанд үнэлэлт өгч байр эзлүүлсэн юм. Агентлагуудаас Хүнс, хөдөө аж ахуйн газар, Стандарт хэмжилзүйн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс тус тус эхний гурван байрт шалгарлаа. Сумдаас Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Булган сумд тус тус эхний гурван байрт шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

БУЛГАН АЙМГИЙН 2017 оны ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

БУЛГАНЫХАН УУЛЗАЛТ