Мэдээ

Малыг эрт тэжээх нь их чухал

Булган сумын зургадугаар багийн малчин Д.Магсаржав “Аймгийн сайн малчин” боллоо. Шагналыг аймгийн Засаг дарга, сумын удирдлагууд, холбогдох хэлтэс агентлагийн дарга нар гардуулж өглөө. Тэрээр барилгачин мэргэжилтэй бөгөөд барилга угсралтын трэстээс мал аж ахуй орсон байна. “Малын буян хишиг их. Би жил бүр зах зээлд хэдэн төгрөгийн мал мах, малын гаралтай түүхий эд, сүү цагаан идээ борлуулснаа бичиж тэмдэглэж байдаг. Энэ жил тооцоо судалгаа гаргаж үзлээ мал дээр гарсан цагаас хойш 235 сая төгрөгийн борлуулалт хийжээ. Үүнээс цэвэр ашиг нь 9 сая төгрөг. Миний мал дагаснаас хойш хамгийн их харж туршлага болгож байгаа зүйл бол малыг ядарсан үед нь бус хүйтэрч эхлэхээр 11 сараас тэжээвэл онд тарган орж мал ядрах нь бага байдаг юм. Малчид бид өөрсдөө малын тэжээлээ сайн бэлтгээд авчихвал 2-3 сар л малаа тэжээнэ” хэмээн сайн малчин маань туршлагаасаа хуваалцсан юм.
Тэднийх Бугат сумын нутаг Харгана хэмээх газар өвөлжиж байна. 1200 гаруй тоо толгой малтай. Залуу малчдыг малжуулах, сум орон нутагтаа нийгмийн хариуцлагын хүрээнд олон олон ажилд хамтран буянт малын үр ашгийг түгээдэг байна.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО