Мэдээ

Миний туршлага бордоотой усалгаа

Булган сумын тариаланч Г.Алтанхүү 1993 оноос ногоо тарьж өрхийн газар тариалан эрхэлж иржээ. Түүний хөдөлмөрийг аймаг орон нутаг үнэлж “Аймгийн тэргүүний тариаланч” үнэмлэх тэмдгээр шагналаа. Шагналыг аймаг, сумын удирдлагууд гардуулан өгч түүнд баяр хүргэж, амжилт хүссэн. 2014 онд Г.Алтанхүү “Сумын тэргүүний тариаланч” болж байжээ. Жилдээ дөрвөөс зургаан удаа бордоотой усалгаа хийдэг нь өндөр ургац хураан нөхцөлийг бүрдүүлдэг хэмээн тэргүүний тариаланч маань хуучилсан юм.
1993 онд ах дүү нартайгаа нийлж 2 га газрыг гараар хагалж төмс, хүнсний ногоо тарьж эхэлж байсан бол одоо төмсний тариалалт бүрэн механикжсан байна. Нийт 3 га газар тариалалт хийдгээс 1 га талбайд төмс, үлдсэн талбайдаа хүнсний нарийн ногоо тарьдаг аж.  Төмс хүнсний ногоо тарихаас гадна жимс, жимсгэний бут тарьж зах зээлд жилдээ 100 гаруй суулгац борлуулдаг байна. Хашаандаа төмс, байцааны 30 тонны зоорьтой ба Булган сумын иргэдийг жилийн турш эрүүл төмс, хүнсний ногоогоор хангаж байна.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО