Мэдээ

Мал эмнэлэг үржлийн тасгийн эрхлэгч нарт сургалт зохион байгууллаа

Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар 16 сумын мал эмнэлэг үржлийн тасгийн эрхлэгч нарт сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр сумдад өвөлжилт хүндрэх төлөвтэй болж байгаа учир Цас хөрлөж, хатуурсны улмаас мал бэлчээрлэх боломж муутай болж, малын хөл халцарч байгаа сумуудад зам бэлчээр гаргах ажлыг яаралтай зохион байгуулах, Цас ихтэй хүндрэлтэй газар өвөлжиж байгаа малчдад үзүүлэх төрийн үйлчилгээ ялангуяа хүн мал эмнэлгийн үйлчилгээ, тусламж дэмжлэг үзүүлэх ажлыг график төлөвлөгөөнд оруулж тогтмол хугацаа бүрт зохион байгуулж байх, сум багийн нөөцөд байгаа өвс тэжээлийг худалдан борлуулах хэмжээ хуваарийг нарийвчлан тогтоож дутагдаж байгаа өвс тэжээлийг өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан нэмж худалан авах, эх малыг одооноос эхлэн угтуулан тэжээх, цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, мал сүрэгтээ байнга үзлэг тандалт хийх, өвчин гарсан тохиолдолд хорио цээрийн дэглэм сахиулж, голомтыг устгах, бусад бүх талын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, “Малчдад туслах аян”-ы ажлыг шуурхай зохион байгуулж, дүн мэдээгээ шуурхай ирүүлж байх зэргийг үүрэг болголоо.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО