Мэдээ

ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ЦОДГОР ХҮҮ-2017”

Хүүхэд багачуудын дунд шатрын спортыг сурталчилан дэлгэрүүлэх, сэтгэн бодох ур чадвар, авьяас билгийг нээн хөгжүүлэх, ирээдүйн шилдэг шатарчдыг бэлтгэх ажлын хүрээнд зохион байгуулсан “Цодгор хүү – 2017” өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн аймгийн ГБХЗХГ-ын их танхимд ажилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд Баян-Агт, Баяннуур, Булган, Бүрэгхангай, Бугат, Могод, Орхон, Сайхан, Сэлэнгэ, Тэшиг, Хангал, Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр, Гурванбулаг зэрэг 14 сум, 2 клуб, 5 цэцэрлэг, 16 сургууль зэрэг нийт 23 байгууллагын 152 хүүхэд хамрагдаж, эрэгтэй, эмэгтэй төрөлд 7 насны ангилалаар өрсөлдөж, дараах хүүхдүүд шагналт байранд шалгарсан байна. 5 хүртлэх насанд   1-р байр  П.Номингэрэл – Алтан медаль / Булган 2-р цэцэрлэг / 1-р байр  Б.Түвшинбаяр – Алтан медаль / Хутаг – Өндөр /

7 хүртэлх насны  1-р байр  М.Нандин – Эрдэнэ  – Алтан медаль / Хутаг – Өндөр /, 1-р байр  Т.Чингүн – Алтан медаль / Хангал /

9 хүртэлх насны 1-р байр  Э.Бадмаа – Алтан медаль / Бүрэгхангай /, 1-р байр  Д.Баттогтох – Алтан медаль / Сэлэнгэ /

11 хүртэлх насны 1-р байр  Б.Марал – Алтан медаль / Сэлэнгэ /, 1-р байр  У.Алдар – Алтан медаль / 1-12 жил /

13 хүртэлх насны 1-р байр  М.Энхбилэг – Алтан медаль / ЭӨЦ сургууль /, 1-р байр Ц.Түвшинжаргал – Алтан медаль / ЭӨЦ сургууль /

15 хүртэлх насны охид  1-р байр  Н.Номин - Эрдэнэ – Алтан медаль / 1-12 жил /, 1-р байр  Г.Наранбат – Алтан медаль / Хутаг – Өндөр /

17 хүртэлх насны охид   1-р байр  Н.Булганчимэг – Алтан медаль / 12 жилийн 1-р сургууль/, 1-р байр  Н.Очир - Эрдэнэ – Алтан медаль / 1-12 жил /

Багийн дүнгээр 1-р байр Булган сумын 1-р 12 жилийн сургууль

2-р байр Хутаг-өндөр сум

3-р байр Сэлэнгэ сумдууд эхний 3 байрыг тус тус эзэллээ.

Булган аймагт шатрын спорт эрчимтэй хөгжиж байгаа. Үүний тод жишээ бол сургууль цэцэрлэг бүрт сургагч багш бэлтгэгдэн шатрын спортын мэдлэгийг хүүхэд багачууад хүргэж байна. зарим сумдад шатрын спортын клуб байгуулагдан олон жил шатрын спортын хичээллэсэн ахмад тамирчид туршлага мэдлэгээсээ хойч үедээ заан таниулж байгаа юм. Тэмцээний ерөнхий шүүгчээр Монгол улсын Шатрын холбооны улсын шүүгч Ж.Пүрэвсүрэн, хяналтын шүүгчээр ГБХЗХГ-ын хамт олон нар ажиллаа

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

БҮТЭЭЛЧ БУЛГАН-''БАЯН ДАШ ХАЙРХАН'' ХХК