Мэдээ

Монголын үрс маш олон болтугай

Шинэ оны босгон дээр Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт зургаан эх төрж, бяцхан үрс мэндэлжээ. Эх, үрсийн бие сайн байгаа бөгөөд хоёр ихэр охин мэндэлсэн нь бахархмаар сайхан үйл явдал боллоо. Аймгийн Засаг даргын Тамгын газраас шинэхэн үрсдээ баяр хүргэж, аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Түвшинмөнх, мэргэжилтэн О.Буянбат нар бэлэг гардууллаа. Булганчууд маань 2018 оноо голомт бадраах хүү, гэр гийгүүлэх таван сайхан охиноор ийнхүү бүл нэмж угтлаа.

 

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО

БУЛГАН АЙМГИЙН 2017 оны ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ