Мэдээ

Дашинчилэн сумынхан зэрлэг амьтдад биотехникийн арга хэмжээ авч байна

Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн Эрээн ухаа, Бандийн хүү, Дунд хар, Зүмбэн гэх газруудад цас ихээр унаж, талдаа 35-40 см, жалга гуунд 55-80 см хүрч хөрлөсөн нь мал бэлчээрлэх, машин явах боломжгүй болжээ. Дашинчилэн сумын Засаг даргын орлогч С.Мэнд-Амараар ахлуулсан ажлын хэсэг цас ихтэй газруудад автомашины зам, бэлчээр, малын хэвтэр гаргах ажлыг том оврын автомашин, техник ашиглан гаргаж байна. Мөн айл өрхүүдийг хаваржаандаа нүүж, буухад дэмжлэг үзүүлэн нүүдлийн зам гаргах ажлыг зохион байгууллаа. Мөн зэрлэг амьтад болох аргал, бугад биотехникийн арга хэмжээ авч ажиллаж байна.

 

 

БУЛГАН АЙМГИЙН 2017 оны ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ