Мэдээ

СУМД ХООРОНДОО ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ БАЙНА

Булган аймгийн Сайхан сум, Баян-Өндөр сумдын Засаг дарга нар харилцан хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн зорилго нь хууль тогтоомжоор тогтоосон чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, харилцан дэмжлэг үзүүлэх, хамтын үйл ажиллагааг дэмжиж, туршлага солилцоход чиглэж байна. Хамтын ажиллагааны хүрээнд төрийн албан хаагчид, багш, эмч нар харилцан туршлага солилцох, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, үйлдвэрлэлийг хөгжүүлэх. урлаг, спортын нөхөрсөг арга хэмжээ зохион байгуулах зэрэг олон талт ажлуудыг тусгажээ.

БУЛГАН АЙМГИЙН 2017 оны ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ