Мэдээ

БУЛГАНЧУУД ОНЫ ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА

Булган нутгийн зон олон нэгэн оныг үдэж, буурал түүхийн хуудас нэгээр нэмэгдэж, айсуй 2018 оны дөрөөн чимээ дуулдах энэ мөчид аймгийн Засаг даргын Тамгын газраас нэгдсэн шинэ жилийн цэнгүүнийг зохион байгууллаа. Баярын цэнгүүнд алдар гавьяатнууд, аймгийн удирдлагууд, ажилтан албан хаагчид, иргэд оролцлоо. 2017 ондоо эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан шилдэг, тэргүүний ажилтнуудыг шалгаруулан шагнал гардуулах, Булган аймгийн оны онцлох 10 үйл явдлыг танилцуулсан дуутай хууртай, баяр хөөрөөр бялхам сайхан нэгэн үдэш болсон юм.

 

  

БУЛГАН АЙМГИЙН 2017 оны ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ