Мэдээ

"Ахмадын хөгжлийг дэмжих жил"-ийн үйл ажиллагааг нээлээ

  • .

  • 2019-02-02

  • 167

Булган аймаг 2019 оныг "Ахмадын хөгжлийг дэмжих жил" болгон зарласан билээ. Өнөөдөр 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Урвуулагч хэмээх Шороон Гахай жилийн сар шинийн босгон дээр "Ахмадын хөгжлийг дэмжих жил"-ийн нээлтийн ажиллагаа болж ахмадуудыгаа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа.

ХИЛ ХАМГААЛАХ ТУСЛАХ ХҮЧНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО

  • .

  • 2019-01-18

  • 91

Өнгөрсөн оны хугацаанд хариуцсан хэсгээр 4 удаагийн 13 хил орчмын дэглэмийн зөрчил гаргасныг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу шийдвэрлэсэн.

        Хил орчмын дэглэмийн зөрчил гаргасан иргэдийн мэдээллийг аймаг, сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлд хүргүүлж, дахин хил орчмын дэглэмийн зөрчил гаргуулахгүй байх тал дээр хяналт тавин ажиллаж байна.

        Булган аймгийн нутаг дэвсгэрт хил хамгаалах туслах хүчний зөвлөл 1 салбар 2 нийт 34 гишүүнтэйгээр хил хамгаалалтад дэмжлэг үзүүлэн ажилласан.

        ХХТХ-ний зөвлөл, салбар зөвлөл, ХХТХ-ний гишүүдийн нэгдсэн цугларалтыг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тусгай хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу ангийн байрлалд зохион байгуулж, цугларалтад ХХТХ-ний зөвлөл, салбар зөвлөл, гишүүд Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан  чиг үүрэг бүхий байгууллага болон харилцан ажиллагаатай байгууллагын удирдлагууд нийт 47 хүн оролцсон. Цугларалтын үеэр Булган аймгийн ОБГ-аас ангийн орон тооны бус галын бүлэгт гал унтраах үлээгч, гал унтраах рлон тус бүр 2 ширхгийг өгсөн.  

       Тэшиг сумын ИТХ, ЗДТГ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран Тэшиг сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 05/25 дугаар тогтоолоор “ Малчдын бүлэг “-ийг байгуулж, хот айлын хамгаалалтыг зохион байгуулж ажиллаж байна.

        ХХТХ-ний салбар зөвлөлийн 2018 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Булган аймгийн БОАЖ-ын газартай хамтран нийт 17 офицерыг “ Идэвхтэн байгаль хамгаалагч” -аар томилон үнэмлэхжүүлсэн зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ.  

        Булган аймгийн Онцгой байдлын газартай хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу шуурхай бүлэг, тусгай томилгоот бүлгүүдийн дадлага, чадварыг дээшлүүлэх зорилгоор “ Усчин аврагч “ сургалт, дадлагыг 2018 оны 06 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд тусгай хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу Тэшиг Эгийн голын сав газарт зохион байгуулсан.

        2018 оны ХХТХЗ-ийн ажлын төлөвлөгөөний биелэлт 88 хувьтай харилцан ажиллагаатай байгууллагуудтай хамтран ажиллах төлөвлөгөөний биелэлтийн дундаж 91.2 хувьтай байна.

Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил

  • .

  • 2019-01-18

  • 667

Монгол улсын Засгийн газар 2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил" болгон зарлаж байна. Аймгийн Засаг дарга З.Батзориг МУ-ын Засгийн газрын гишүүд, салбар яамны сайд нартай энэ онд хамтран ажиллах гэрээгээ байгууллаа.

ГАХАЙН АФРИКИЙН МЯЛЗАН ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ

  • .

  • 2019-01-17

  • 565

Улсын аваргууд тодорлоо

  • .

  • 2019-01-09

  • 555

Засгийн газрын хуралдаанаар Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, хошой аварга малчин, аварга тариаланч хамт олныг тодрууллаа.

Улсын аварга малчин”-аар Баян-Агт сумын Баянхайрхан багийн малчин Цэвээнжавын Гансүх, Хангал сумын нэгдүгээр багийн малчин Лувсангийн Намнан, Хишиг-Өндөр сумын Хүрэмт багийн малчин Отгондаваагийн Баттөмөр, Хутаг-Өндөр сумын Тээл багийн малчин Батчулууны Буяндэлгэр, “Улсын хошой аварга малчин”-аар Могод сумын Баянгол багийн малчин Жадамбын Батцэнгэл шалгарсан байна.

“Улсын аварга тариаланч хамт олон”-оор Бүрэгхангай сумын "Төлүүжин" ХХК, Хутаг-Өндөр сумын "Эг тариа" ХХК, Сэлэнгэ сумын "ИНТОСЭ" ХХК шалгарч, “Улсын аварга тариаланч”-аар Хутаг-Өндөр сумын иргэн Лундаагийн Жаргалсайхан, мөн сумын “Хонгор агро булган” ХХК-ийн механикжуулагч Батнасангийн Ганбат нар тодорчээ.

 

Аймгийн эрүүл мэндийг дэмжигч шилдэг байгуулага, өрх, иргэд шалгарлаа

  • .

  • 2019-01-08

  • 161

Өнөөдөр болсон удирдах ажилтны шуурхай хурлын үеэр Монгол улсын Засгын газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Хөгжлийн хөтөч" хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэн, салбар дундын хамтын ажиллагаанд бусдыгаа манлайлан түүчээлэн ажилласан шилдгүүдийг шалгарууллаа.
"Эрүүл мэндийг дэмжигч байгууллага"-аар Сэлэнгэ сумын ЗДТГ, Булган сумын ЗДТГ, Тагнуулын хэлтэс гэсэн байгууллагууд шалгарч 3-р зэргийн гэрчилгээ гардан авлаа. Мөн Орхон сумын Эрүүл мэндийн төв шалгарч 2-р зэргийн гэрчилгээ авлаа.
"Эрүүл ажлын байр" шалгаруулах болзлыг Онцгой байдлын газар, Хутаг-Өндөр сумын "Гацуурхан" цэцэрлэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хангаж 3-р зэргийн гэрчилгээ, Сэлэнгэ сумын "Ундраа" цэцэрлэг 2-р зэргийн гэрчилгээ гардан авлаа.
"Эрүүл мэндийг дээдлэгч" өрхөөр Сэлэнгэ сумын иргэн Ц.Пүрэвсүрэнгийн гэр бүл, Булган сумын М.Амгалангийн гэр бүл, Булган сумын Б.Оюунцэцэгийн гэр бүл, Булган сумын Ж.Мөнх-Очирийн гэр бүлүүд шалгарлаа.
"Эрүүл мэндийг дээдлэгч иргэн"-ээр Булган сумын иргэн С.Намжилмаа, Булган сумын иргэн Д.Нарантуяа, Хишиг-Өндөр сумын иргэн Г.Ганбат, Булган сумын иргэн Д.Доржпагма нар шалгарлаа.

БУЛГАН АЙМГИЙН ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГААС ӨГСӨН ХАНДИВЫН ТАЙЛАН

  • .

  • 2018-12-22

  • 586

https://issuu.com/enkhbatkhishigbatparagon/docs/bulgan?fbclid=IwAR2YpYxzFG7rTMvg83EuPE9_RyC4m_AdXvmQ29JaF60x4h_pTfwvHxVxHmQ

 

ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БАРИХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

  • .

  • 2018-12-20

  • 712

Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх 5 аймагт шинээр цэвэрлэх байгууламж барих, иргэдийн орлогод нийцсэн 10 мянган айлын эко орон сууц барих болон хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалахад 3 сая долларын буцалтгүй тусламж олгох гурван том төслийг эхлүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол боллоо.
Тийм бол 2019 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр манай аймаг шинээр цэвэрлэх байгууламж барих 5 аймгийн тоонд зүй ёсоор багтаж аймгийн Засаг дарга З.Батзориг хэлэлцээрт гарын үзэг зурсан юм.
Аймгийн төвүүдийг ус хангамж, ариутгах татуурга, авто замын сүлжээний хамрах хүрээг нэмэгдүүлэх, төвлөрсөн дулаан хангамжийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор одоо хэрэгжиж байгаа төслийн 15 сая ам.долларын буцалтгүй тусламжаар таван аймагт цэвэрлэх байгуулж барьж байгаа билээ. Үүн дээр нэмж 19.4 сая ам.долларын санхүүжилтийг тусгаж, ирэх онд манай аймагт цэвэрлэх байгууламж барихаар болж байна.
Нийт 115 мянган иргэн амьдарч буй аймгийн төвүүдийн хуучирч үр ашиггүй болсон, уур амьсгалын эрс тэс нөхцөлд тохиромжгүй байгууламжуудыг хоногт 3000м3 бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай шинэ байгууламжаар солих юм байна.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр ирэх онд нийтдээ 10 аймаг шинэ төв цэвэрлэх байгууламжтай болох бөгөөд цаашдаа бүх аймагт цэвэрлэх байгууламж барихаар төлөвлөж байгаа таатай мэдээг дуулгалаа.
Тус хэлэлцээрт, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкийг төлөөлж АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар гарын үзэг зурсан юм.

ИТХ-ЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 3 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖ БАЙНА

  • .

  • 2018-12-05

  • 637

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хурлын явц 3 дахь өдрөө үргэлжилж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны ажлын тайлан, төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2017 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлангийн дүнгийн тухай, аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2018 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэсэн тухай, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай асуудлуудыг хэлэлцэж холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
Одоогийн байдлаар аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэлийн тухай, аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2019 оны төсвийн төслийн тухай асуудлуудыг хэлэлцэхээр хуралдаан үргэлжилж байна.

АЙМГИЙН ИТХ-ЫН ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

  • .

  • 2018-12-03

  • 806

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн 10 дугаар хуралдаан 12 сарын 03-ны өдөр 96,9 хувийн ирцтэйгээр аймгийн “Нутгийн удирдлагын ордон”-ы хурлын танхимд эхэллээ.
Хуралдаанаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны ажлын тайлан, төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2017 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлангийн дүнгийн тухай, аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2018 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэсэн тухай, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэлийн тухай, аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2019 оны төсвийн төслийн тухай асуудлуудыг хэлэлцэн батлах юм.

Төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх ажил Булган аймагт зохион байгуулагдаж байна

  • .

  • 2018-11-23

  • 215

Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах ажлын хүрээнд Монгол улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын ажлын хэсэг Булган аймагт ажиллаж байна.Уг ажлын хүрээнд бүх шатны төрийн байгууллагын төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтныг хамруулан үнэлэх ажлыг зохион байгуулж байна. Булган аймгийн хэмжээнд нийт 454 төрийн жинхэнэ албан хаагч хамрагдлаа.

Аймгийн Засаг дарга сар бүр Булган сумын удирдлагуудтай уулзаж санал хүсэлтийг нь сонсон, үүрэг чиглэл өгч, хэрэгжилтийг тооцон ажиллаж байна

  • .

  • 2018-11-07

  • 255

Өмнөх удаагийн уулзалтаар Булган сумаас мал бүхий иргэдийг гаргах ажлын явцыг эрчимжүүлэх, СӨХ-ны үйл ажиллагааг сайжруулах, айл өрх, албан байгууллагын түлээ, нүүрс татан авалтын явц, Зүүн түрүүний махны үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг чиглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг сонслоо.
1. Булган сумын төвд мал бүхий 91 өрх байснаас одоогоор 4 өрх малтайгаа үлдээд байгаа юм байна. Иргэний үүргээ биелүүлэн олонхийн эрх ашгийн төлөө аймгийн төвөөс малаа гаргасан олон айл өрх байгаа ч удаа дараагийн шаардлагыг хүлээж авахгүй мал, хурдан морио ногоон байгууламж, сааданд бэлчээрлүүлж байгаа уяачид байсаар байна. Эдгээр иргэдийг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Булган сумын удирдлагууд Цагдаагийн байгууллагад хандаад байна.
2. Булган сумын айл өрхүүдэд түлшний модны зөвшөөрлийг 11 дүгээр сарын 07-ны 10 цагаас эхлэн олгож эхэлнэ. Холбоо барих утас: 99064577, 99298374
3. Сууц өмчлөгчдийн холбоог 10 дугаар сарын 26-ны өдөр хуралдуулан оршин суугчидтай гэрээ байгууулж харилцан гэрээний үүргээ биелүүлж ажиллахаар болсон байна. СӨХ-ны сарын төлбөр тодорхой хэмжээгээр нэмэгдсэн бөгөөд үйлчилгээний ажилтнуудыг нэмж ажиллуулахаар шийдвэрлэжээ.
4. Зүүн түрүүний махны үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт хийсэн тухай мэдээллийг Булган сумын удирдлагууд танилцуулсан бөгөөд аймгийн Засаг даргын зүгээс энэ асуудлыг дахин хянуулахаар Мэргэжлийн хяналтын газрын даргад үүрэг болголоо.
Энэ удаагийн уулзалтаар багийн Засаг дарга нар баг бүртээ тулгамдаж байгаа асуудлаа танилцуулсан бөгөөд үүнээс тоймловол:
1. Ирэх онд гудамж болон, үерийн далан бүхий хэсгийн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх,
2. Багийн эмчтэй болох,
3. Цагдаагийн газрын хөдөлгөөнд эргүүл, олон нийтийн эргүүлийг ажиллуулах зэрэг байлаа.
Мөн аймгийн Засаг дарга иргэдээс гарсан саналын дагуу Булган сумын айл өрх бүрт аймаг сумын удирдлагууд, төрийн албан хаагчдыг ажиллуулах хуваарь гаргууллаа.

Хуудас: ....  2   3   4   5   6   7   8   9   10  .... (нийт 291 мэдээ )

Булган 80-н жил