Мэдээ

“Хавдаргүй Булган” 2019 хөтөлбөр

  • .

  • 2019-09-16

  • 232

“Хавдаргүй Булган” 2019 хөтөлбөрийн хүрээнд энэ онд Умайн хүзүү, хөхний хорт хавдрын үзлэг шинжилгээг энэ сарын 17-оос зохион байгуулж, бүх сумдад ажиллахаар боллоо. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга З.Батзориг нарын дэмжлэгтэй “Булган нэг үе” клубын санаачилгаар 2017 онд элэгний хорт хавдар, В, С вирус, 2018 онд хеликобактер, ходоодны хорт хавдрын үзлэг оношлогоо, эмчилгээг хийсэн билээ.

“Хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх” арга хэмжээ боллоо

  • .

  • 2019-09-09

  • 26

 Өнөөдөр /2019.10.09/ жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх” арга хэмжээ боллоо. Арга хэмжээг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар болон Булган сумын Засаг даргын тамгын газар, Соёлын ордон хамтран зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлж мөн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад “Их хэлмэгдүүлэлт” сэдвээр уулзалт ярилцлага зохион байгуулсан нь ихээхэн онцлогтой боллоо.

Нэгдсэн эмнэлэгт хоёр кабинет шинээр нээгдлээ

  • .

  • 2019-08-16

  • 312

Булган аймагт эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн босгон дээр аймгийн Нэгдсэн эмнэлэгт шинэ кабинетууд үүд хаалга нээлээ. “Ц.Бадрал сан”-ийн 28 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хүүхдийн шүдний кабинет” ашиглалтад орж байгаа бол “Булган нэг үе” клубын санаачлагаар “Канадын сан”-ийн 45 сая төгрөгийн санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах кабинет”-ийг засварлан тохижуулж, хүлээлгэн өглөө. Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, АЗДТГ-ын дарга О.Наранжаргал нар оролцлоо.

МОГОД СУМЫН “БУЛГАН МЭЭЖ” ХХК-ИЙН ЭЗЭМШЛИЙН ДУЛААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНД ХОЛБОГДСОН ХЭРЭГЛЭГЧДЭД БОРЛУУЛАХ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАРИФ

  • .

  • 2019-07-24

  • 98

Түрүүлж айрагдсан морьд

  • .

  • 2019-07-12

  • 421

Ардын хувьсгалын 98 жилийн ой, аймгийн баяр наадмын эхний өдөр азарга, их нас, хязаалан, дааганы уралдаан болж наадамчин олноо баясгалаа. Хурдан морины уралдаанд түрүүлж айрагдсан морьд:
Азарга: 
1. Бүрэгхангай сумын уяач Н.Болдбаатарын Хар, унаач хүүхэд - С.Гансүх 
2. Сайхан сумын уяач Д.Гантулгын Хонгор, унаач хүүхэд – Ё.Амар-Энхлүүн
3. Хутаг-Өндөр сумын Б.Ууганбаярын Хар, уяач – М.Эрхэмбаяр, унаач хүүхэд Г.Мөнгөнчулуун
4. Бүрэгхангай сумын уяач А.Чинбатын Шар халтар, унаач хүүхэд - Б.Дагвадорж 
5. Хишиг-Өндөр сумын уяач Б.Амарсанаагийн Хүрэн, унаач хүүхэд - А.Амьдрал 
Их нас: 
1.Тэшиг сумын Ж.Баярсайханы Бор, уяач - Г.Баясгалан, унаач хүүхэд- Б.Баттогтох 
2.Монгол улсын алдарт уяач Д.Баясгалангийн Хүрэн, унаач хүүхэд - Б.Цэнгэлбаяр
3.Орхон сумын уяач Н.Нарангэрэлийн Бор, унаач хүүхэд - А.Цэндпүрэв 
4.Хутаг-Өндөр сумын уяач Т.Октябрийн Хул, унаач хүүхэд - О.Мандалзаяа
5.Тэшиг сумын уяач Б.Мөнх-Эрдэний Янзган цоохор, унаач хүүхэд - Э.Өсөх-Ирээдүй 
Хязаалан:
1. Хутаг-Өндөр сумын уяач Г.Батмөнхийн Хээр, унаач хүүхэд - н.Ариунбаатар 
2. Хутаг-Өндөр сумын Б.Ууганбаярын Хар, уяач – М.Эрхэмбаяр, унаач хүүхэд Г.Мөнгөнчулуун
3. Хутаг-Өндөр сумын Д.Жаргалсайханы Хүрэн халзан, уяач - Г.Гантулга, унаач хүүхэд- Б.Билгүүн 
4. Баян-Агт сумын уяач Н.Жаргалсайханы Халтар, унаач хүүхэд - Ж.Даваажаргал 
5. Баян-Агт сумын уяач Б.Гялсрайн Тэнгэр саарал, унаач хүүхэд - Э.Доржсамбуу 
Шүдлэн: 
1. Булган сумын уяач П.Отгонбаярын Саарал, унаач хүүхэд – Т.Нарангарав 
2. Хутаг-Өндөр сумын Т.Мөнхдэлгэрийн хээр, уяач – Г.Гантулга, унаач хүүхэд – Б.Билгүүн 
3. Бүрэгхангай сумын уяач Б.Дэндэвдоржийн Хээр халзан, унаач хүүхэд – Ө.Эрхэмбаяр 
4. Баян-Агт сумын уяач П.Отгонтэнгэрийн Дүү хээр, унаач хүүхэд – Н.Төгөлдөр 
5. Баян-Агт сумын Т.Чимэддоржийн Гал халзан, уяач – Н.Чинбат, унаач хүүхэд – Ч.Доржсамбуу

Соёолон:

1. Булган аймаг Хутаг-Өндөр О.Мөнхзаяа Буурал, унаач хүүхэд Б.Мөнгөншагай

2. Булган аймаг Тэшиг сум Г.Ганбаярын Хүрэн, унаач хүүхэд Г.Бадар-Ууган

3. Булган Гурванбулаг Ц.Бат-Эрдэнэ Хогор халзан, унаач хүүхэд Г.Булган-Эрдэнэ

4. Булган Хутаг-Өндөр Б.Ууганбаярын буурал, унаач хүүхэд Г.Мөнгөнчулуун

5. Булган Бүрэгхангай Б.Баярсайханы Сартай хул, унаач хүүхэд Б.Энхсүлд

Даага:

1.Төв аймаг Заамар сум М.Мөнхбаярын Зээрд халзан, унаач хүүхэд Д.Агваанринчин

2. Булган Баян-Агт Ц.Баасандоржийн хүрэн, унаач хүүхэд Н.Бүдрагчаа

3. Булган Хутаг-Өндөр Б.Лхагвадоржийн хонгор, унаач хүүхэд Г.Мөнгөнчулуун

4. Төв аймаг Заамар А.Өлзийбаярын ухаа, унаач хүүхэд М.Хишигбат

5. Булган Тэшиг Ц.Батжаргалын хээр алаг, унаач хүүхэд С.Гантогтох

Д.Галбадрах ахлагчтай баг шагайн харваанд түрүүллээ

  • .

  • 2019-07-12

  • 126

Аймгийн баяр наадмын шагайн харваанд 12 багийн харваачид багийн харваа, цуваа харваа, чавх, чавхны цуваа харваа төрлүүдэд оролцсоноос: Багийн харваанд Д.Галбадрах ахлагчтай Авзага трейд баг тэргүүн байр, Б.Оюунбат ахлагчтай Булган сумын ЗДТГ-ын баг дэд байр, С.Рагчаа ахлагчтай Цагдаагийн газрын баг гутгаар байр Цуваа харваанд Д.Бямбажаргал тэрүүн баяр Г.Ганцогт дэд байр П.Эрдэнэбулган гутгаар байр Чавхны харваанд Р.Ганболд ахлагчтай Зүүн түрүү баг тэргүүн байр Ч.Лхагва ахлагчтай Булган сум баг дэд байр Д.Батчулуун ахлагчтай Хутаг-Өндөр баг гутгаар байр Чавхны цуваа харваанд М.Буянхишиг тэргүүн байр Т.Дамдин дэд байр Ч.Лхагва гутгаар байр тус тус эзэллээ.

Үндэсний сурын харваа

  • .

  • 2019-07-12

  • 115

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, аймгийн баяр наадмын сурын харваанд 54 харваач цэц мэргэнээ сорьж байгаагаас насанд хүрэгчдийн харваанд 37, өсвөрийн харваанд 17 харваач оролцсоноос эрэгтэй төрөлд
Бүрэгхангай сумын уугуул А.Лувсансүрэн тэргүүлж удаах байруудад Булган сумын харьяат М.Лхагвасүрэн /Спортын мастер/, Бүрэгхангай сумын харьяат М.Болд, эмэгтэй төрөлд Булган сумын харьяат Т.Мөнгөнтуяа, Бүрэгхангай сумын харьяат аймгийн мэргэн Б.Цэнгэлмаа, Бүрэгхангай сумын харьяат аймгийн гарамгай мэргэн Д.Саранчимэг нар шалгарсан бол өсвөр үеийн хөвгүүдэд Хишиг-Өндөр сумын идэр мэргэн Б.Өнөболд түрүүлж, Хутаг-Өндөр сумын идэр мэргэн А.Билгүүнтамир удаалж, Бүрэгхангай сумын идэр мэргэн Ш.Амарболд гутгаар байр, охидын төрөлд Хутаг-Өндөр сумын Г.Дөлгөөн тэргүүн байр, Бүрэгхангай сумын Б.Энхжин дэд байр, Могод сумын Ө.Нарангэрэл гутгаар байранд тус тус орж наадамчин олноо баярлууллаа.

Аймгийн Заан П.Даваадорж түрүүллээ

  • .

  • 2019-07-12

  • 378

Ардын хувьсгалын 98 жилийн ой, аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат аймгийн Заан П.Даваадорж түрүүлж аймгийн арслан, Хишиг-Өндөр сумын харьяат аймгийн харцага Э.Түвшинтөгс үзүүрлэж аймгийн заан цол хүртлээ. Өнөө жилийн баяр наадамд их шөвгийн 4-т үлдэж аймгийн начин цолоор Орхон сумын харьяат сумын заан Б.Батжаргал, Гурванбулаг сумын харьяат Б.Очирхүү нар шагнагдлаа. Өсвөрийн бөхийн барилдаанд Гурванбулаг сумын Д.Сандагдорж түрүүлж, Могод сумын М.ӨсөхБаяр үзүүрлэж, Хутаг-Өндөр сумын Э.Төртогтох, Булган сумын У.Жамъянсүрэн нар шөвгийн 4-т шалгарч наадамчин олноо баярлууллаа.

Үндэсний их баяр наадмын босгон дээр "Гавьяат багш" төрлөө

  • .

  • 2019-07-10

  • 406

Анхдагчдын өлгий Булганхангай нутгийнхаа алдар цуутнуудын буухиаг түүчээлж, энэ жил түүхт 50 жилийн ой нь тохиож байгаа Улсын тэргүүний "Эрдмийн өргөө цогцолбор" сургуулийн захирал асан Д.Лхагваням "Монгол улсын Гавьяат багш" цолоор энгэрээ мялаалаа. Үе үеийн шавь нар, хамт олон, нийт Булганчуудынхаа өмнөөс халуун талархал дэвшүүлье.

Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит шагнал

  • .

  • 2019-07-10

  • 144

Булган аймгийн дээд шагнал "Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит шагнал"-аар залуу нас, сэтгэл зүрхээ сурган хүмүүжүүлэх үйлсэд зориулсан ахмад багш Б.Бадрах, Булган аймгийн төрийн алба, хөдөө аж ахуйн салбарт 33 жил ажиллаж байгаа аймгийн Засаг даргын орлогч О.Гантулга нар шагнагдлаа. Нийт Булганчуудынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал хүсэн ерөөе.

Чин Ван Ханддоржийн хөшөөнд цэцэг өргөлөө

  • .

  • 2019-07-09

  • 127

Тулгар төрийн 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 108, Ардын хувьсгалын 98 жилийн ой, аймгийн баяр наадам, өнөө жил мэлмий гийсний 150 жилийн ой тохиож буй Чин Ван Ханддоржийн хөшөөнд цэцэг өргөх ёслолоор эхэллээ.

Баяр наадмын нээлт

  • .

  • 2019-07-10

  • 325

Барс арслангийн хүчитнүүд нь баруун зүүнээ магнайлан гарч 
Хурдан харцагын хүлгүүд нь хурмаст тэнгэртээ тоосоо өргөж 
Эрхий мэргэн харваачид нь эвэр нумаа хөвчлөн татсан 
Эрийн гурван наадам эхэллээ. 

Булган аймгийн баяр наадмын нээлт төв цэнгэлдэх хүрээлэнд 2019.07.10-ны 11.30 цагт эхэлж, аймгийн Засаг дарга З.Батзориг нээж үг хэллээ.

Тэрбээр: 

Бахархах түүх, омогших алдар, хайрлах нутаг нэгтэй, элгэн садан Булганчууд аа

Хүндэт зочид, төлөөлөгчид өө!

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 108, Ардын хувьсгалын 98 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Та бүхний түмэн амгаланг айлтгаж, баярын мэнд дэвшүүлье.

Тэнгэр эцэг тэтгэн хураа хайрлаж, газар эх дэлгэрч шимээ өгсөн, хуртай зуны энэ өдөр омогших бахархал, дээдлэх уламжлал, дэлгэрэх соёлын цөм болсон үндэсний их баяр наадам маань бахархлыг бадрааж, золбоо хийморийг өргөн эхэлж байна.

Үндэсний их баяр наадмаа хөдөлмөр бүтээлийн өрнүүн амжилт, хүрэх ирээдүйн зорилго, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулах хувь нэмэр, энх мэндийн ерөөл билгээр угтан тосдог уламжлалтай билээ.

Төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрх маань 1236 үр хүүхдээр ам бүлээ нэмж, Булганчууд бид 62097-уулаа боллоо. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэж Та бидний билэгшээдгээр буянт мал сүрэг өсөж 3.3 саяд хүрлээ. Буудайгаараа алдартай Булган нутгийн тариаланчдын хөдөлмөр зүтгэлийн дүнд 56.7 мянган тонн үр тариа хураан авсан нь 1990 оноос хойш хураан авсан хамгийн арвин ургац болж, нэгжээс авсан ургацын хэмжээгээр улсдаа тэргүүлэгчидийн эгнээнд жагсаж байна.

Дэд бүтцийн салбарын суурь болсон Дулааны цахилгаан станц галаа өрдөн, илчээ түгээсэн, Булган-Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн авто замын төгсгөлийн хэсэг 22 км авто зам хөдөлгөөнөө нээсэн, Булган хот дэлхийн жишигт нийцсэн шинэ цэвэрлэх байгууламжийн ажлаа эхлүүлсэн, бизнесийн жишигт нийцсэн Худалдааны төв ашиглалтад орсон гээд Булганчууд бидний он удаан жил хүлээсэн ажлууд үр шимээ өгч эхэлсэн түүхэн жил өрнөж байна.  

Бидний өнгөрснийг бүтээж өнөөдөрт хүргэсэн ахмад настан азай буурлууд, өнөөдрийн түүхийг бичилцэж яваа идэр залуу үе, ирээдүйн хөгжлийг цогцлоох хүүхэд багачууд гээд ажилч, хичээнгүй ард иргэд Та бүхний нөр их хөдөлмөрийн үрээр эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт тодорхой өөрчлөлт, ахиц дэвшил гарсныг тэмдэглэн хэлэхэд бахархалтай байна.

Анхдагч гавьяатан, алдар цуутнуудын өлгий Булганчууд бидний хувьд өнөө жил бахархан тэмдэглэх тэгш ойн баярууд тохиож байна. Эх сайхан нутгийн маань эзэн ноён  Эрдэнэ дайчин хошой чин ван Ханддоржийн мэндэлсний 150 жил, Улсын баатар С.Лхагвадоржийн 100 жил, Даян аварга С.Цэрэнгийн мэндэлсний 80 жил, Халх голын ялалтын 80, Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг онцлон дурдах нь зүйтэй.

Булганчууд бид түүхэн ойн баяруудаа өргөн дэлгэр, үр өгөөжтэй, үлдэх бүтээл тууривалтай  тэмдэглэн өнгөрүүлэх болно.

Хүндэт наадамчид аа!

Бидний хамтын зүтгэл, хичээнгүй хөдөлмөр, чин сэтгэлийн хүчин чармайлтын үрээр Монголын түүхийн домогт өлгий Булганхангай нутаг минь улам цэцэглэн хөгжих болтугай. Хүчтэний тэнхээ их, хүүхдийн гийнгоо цээл, хүлгийн давхил төгөлдөр, харваачдын сэц мэргэн, зон олны маань сэтгэл тэнүүн сайхан наадахын бэлгэ ерөөл өргөж, дэлхийд ганц монгол наадам дэнж дүүргэн эхэлж байгааг даяар олноо дуурсган зарлая.

 Хотол олноороо сайхан наадаарай.

 

 

Хуудас:  1   2   3   4   5   6   7  .... (нийт 426 мэдээ )

Булган 80-н жил