Шинэ төрлийн Covid-19 цар тахлын улмаас Монгол улсын хэмжээнд “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжсэнтэй холбогдуулан Булган аймгийн Засаг Даргын захирамжаар хүнс тэжээл болон түлээ, нүүрсний дэмжлэг зайлшгүй шаардлагатай 533 өрхөөс Булган сумын 44 өрхөд 1 портер түлээ, 5 шуудай нүүрсийг олголоо.
Булган аймагт хэрэгжиж буй жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцооны хяналт шинжилгээ үнэлгээ хийж, түүний үр дүнд тулгуурлан бодлогын зөвлөмж боловсруулах, олон нийтийн жендэрийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх зорилготой олон нийтийн мэдээлэл харилцааны аянг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах тэтгэлэгт шалгарсан аймгийн иргэний нийгмийн байгууллагуудад Жендэрийн үндэсний хорооноос 4000 ам.долларын тэтгэлгийг олголоо.
Тэтгэлэгт шалгарсан “Гэрэлт ирээдүйн оршихуй”, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Оргил Мээж Холбоо”, “Ажил олгогч эздийн холбоо” зэрэг нийт гурван ИНБ-ын зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг цар тахлын онцгой цаг үед технологийн дэвшлийг ашиглан үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлж байна.
Covid-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал тохиож буй энэ цаг үед орон нутгийн ИНБ-уудад санхүүгийн бодитой дэмжлэг болж, тэдгээрийн оролцоотойгоор жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж, олон нийтийн жендэрийн боловсрол дээшилж, улмаар жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хэрэгжүүлэх, түүний биелэлтэд хяналт тавихад олон нийт, хувийн хэвшил, иргэдийн оролцоо нэмэгдэх ач холбогдолтой юм.
Дээрх иргэний нийгмийн байгууллагууд нь 2020 оны 10-р сараас 2021 оны 2-р сар хүртэл жендэрийн хэвшмэл ойлголт хандлагыг өөрчлөх зорилготой “Хүндлэлд хүйс хамааралгүй” аяныг орон нутагтаа өрнүүлж, жендэрийн бодлого хэрэгжилтийг эрчимжүүлж, жендэрийн тэгш эрхийг хангахад чиглэсэн нөлөөллийн ажлыг хэрэгжүүлэх юм.
Монгол банкны мэдээлэл/Дэлгэрэнгүй дарж мэдээллийг үзнэ үү/
Улсын Онцгой комисс Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэлээ.
Өнөөдөр аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2021 оны төсвийн төслийг аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбатад өргөн барилаа.
Энэхүү бүтээлийг монгол хэлэнд хөрвүүлж, хэвлэх ажлыг Канад Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр 2018-2022 онд хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд Ц.Даваадулам, Ж.Сүхбаатар, зөвлөх Г.Дагва, З.Цолмонбаяр, Ц.Мөнхтуяа нарын оролцоотойгоор хийж гүйцэтгэв. © Номын монгол эхийн зохиогчийн эрхийг Монгол Улсын Төрийн албаны зөвлөл эзэмшинэ.