Мэдээ

Уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчин болон нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал сэдэвт Төслийн шалгаруулалтын урилга

  • .

  • 2020-02-13

  • 163

Швейцарын хөгжлийн агентлагийн (ШХА) үндсэн зорилго нь Монгол Улсын иргэд болон байгууллагуудад хүртээмжтэй, эрх тэгш, ногоон, хөгжингүй нийгмийг байгуулахад хувь нэмрээ оруулах явдал юм. ШХА нь энэ зорилгоо Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, Суурь боловсрол ба мэргэжлийн сургалт, Засаглал гэсэн гурван үндсэн чиглэлд дэмжлэг үзүүлэх замаар биелүүлж байна.

ШХА нь дараах сэдвүүдийн хүрээнд жижиг төслийн шалгаруулалтын тендер зарлаж байна. Үүнд:

  • Хүрээлэн буй орчны асуудал хөндсөн
  • Уур амьсгалын өөрчлөлтөд нутгийн иргэдийн дасан зохицох чадварыг сайжруулах
  • Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөхиүлэн сурталчилсан аль нэг байж болно.

 

        Төсөл сэдвийн дор мэдлэг мэдээлэл хуримтлуулах, санал болгож буй чиглэлээр тогтвортой байдал бий болгохуйц чадавх нэмэгдүүлэх, төслийн ерөнхий хүрээнд шинэлэг, орчин үеийн арга барил, технологийг нэвтрүүлэн асуудлыг шийдвэрлэхээр санал болгосон байна. Төслийг нийт 18 сарын дотор бүрэн хэрэгжүүлж дууссан байх шаардлагатай.

       Төслийн шалгаруулалт дараах хоёр үе шаттай явагдана. Шалгаруулалтад оролцогчид төслийн ерөнхий төсөөлөл буюу концепц материалыг хавсаргасан маягтыг бөглөн ирүүлнэ. Ирүүлсэн материалуудыг шалгаж, зөвхөн эхний шатанд тэнцсэн оролцогч нарт төслийн иж бүрэн саналыг сүүлийн шалгаруулалтад ирүүлэхийг урина.

Оролцогчдод тавигдах шаардлага:

        Монгол Улсад бүртгэлтэй бөгөөд 2 ба түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллага, төрийн агентлагууд, ашгийн бус, нийгмийн хөгжлийн төлөө байгууллагууд, их дээд сургууль болон судалгааны байгууллагууд байна.  Гадаадын байгууллагуудтай хамтарсан байдлаар ирүүлсэн төслийг оролцохыг зөвшөөрнө.

        Төсөлд тавигдах шаардлага:

          Төслийн шалгаруулалтад оролцогч нь төслийн ерөнхий төсөөлөл буюу концепцийг англи хэл дээр, 5-аас дээшгүй хуудас материал ирүүлэх ба дараах зүйлсийг багтаасан байна. Үүнд:

  • Төслийн агуулга, дэвшүүлсэн асуудлын тайлбар тодорхойлолт (Төслийн санал нь ШХА-ний одоогийн хэрэгжүүлж, санхүүжүүлж буй төслүүд болон хөтөлбөртэй давхцахгүй, өөр байна (ШХА-ийн стратегихарна уу )
  • Хүрэх үр дүн; төсөл хэрэгжүүлэх стратеги, хэрэгжүүлэх явцад гарч болзошгүй эрсдэлүүд, хэрэгжүүлэх арга зам, төслийн бүтэцийг багтаана
  • Төслийн хураангуй төсөв
  • Оролцогч байгууллагын бүртгэлийн гэрчилгээ, хэрэгжүүлэхээр санал болгосон төсөлд хамаарах туршлага болон хамгийн сүүлд хамтарч ажилласан 2 түншийн тодорхойлолт

Санхүүжилтийн нөхцөл:

  • ШХА-ийн санхүүжүүлэлт нь 270 сая төгрөг хүртэл байна. Нийт төсвийн 20%-80%-ийг төслийн санал хүргүүлж байгаа байгууллага заавал өөрийн болон бусад санхүүжүүлэгч байгууллага,  Монгол улсын Засгийн газрын байгууллагаас бэлэн ба бэлэн бусаар бүрдүүлсэн байх шаардлагатай. Энэ тохиолдолд эх үүсвэрээ нотолсон байна. Шалгаруулалтыг төслийн төсвийн өөрийн оролцооны хувиар дүйцүүлэн үнэлэхийг анхаарна уу.

     Төслийн санал ирүүлэх:

Шалгаруулалтад оролцогчид төслийн ерөнхий төсөөлөл буюу концепцийг ulaanbaatar@eda.admin.ch и-мэйл хаягаар 2020 оны 3 дугаар сарын 4-ны өдрийг хүртэл хугацаанд ирүүлнэ. Материалыг хүлээн авсан баталгааг и-мэйлээр хариу илгээх ба шалгарсан оролцогчдод 2020 оны 3 дугаар сарын 20-ны дотор эргэн мэдэгдэнэ. Шалгаруулалтын үеээр утсаар болон и-мэйлээр асуултууд хүлээн авахгүй бөгөөд асуултанд хариулахгүй болохыг анхаарна уу.

 Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.eda.admin.ch/countries/mongolia/mn/home/medee/medee.html/content/countries/mongolia/mn/meta/news/2020/small_action?fbclid=IwAR1oznYluzb23JOety8gcwfug0UGxdg506GLHVmat-X6HTtxu7nERTskSpI

Аймгийн онцгой комиссын ээлжит 7-р хурал болж, доорх шийдвэрүүдийг гаргалаа.

  • .

  • 2020-02-13

  • 46

Аймгийн онцгой комиссын ээлжит 7-р хурал болж, доорх шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
1. Цагаан сар тэмдэглэхгүй байхыг уриалсан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг төр, төсвийн байгууллага, иргэд, олон нийтэд сурталчлах
2. Нөхцөл байдалтай уялдуулан Улсын онцгой комиссоос үүрэг болгосны дагуу иргэдийн амны хаалт буюу маскийг аймаг орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэгчид, тэдгээрийн нөөц бололцоонд түшиглэн дотооддоо хангах. 72 цагийн дотор хангалтыг хийж эхлэх. Гэрийн нөхцөлд маск хийх аргачлалыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх
3. Булган аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа баар, рестораны үйл ажиллагааг энэ оны 2 сарын 13-наас 3 сарын 2 болтол түр зогсоох
4. Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй дэлгүүр, худалдааны цэгийг 23.00 цаг хүртэл ажиллуулах
5. Архи, согтууруулах ундаагаар аливаа дэлгүүр, аж ахуйн нэгж 18.00 цагаас хойш үйлчлэхгүй байх зэрэг болно.
Эрхэм иргэд ээ,
Аймгийн Онцгой комиссоос цаг үеийн мэдээллийг Та бүхэндээ цаг алдалгүй шуурхай мэдээлж байх болно. Элдэв олон янзын буруу мэдээлэлд эргэлзэлгүй аймгийн Онцгой комиссоос гаргаж буй мэдээлэлд тулгуурлахыг зөвлөж байна.

Мөсөн дээгүүр хөдөлгөөн хийхийг хориглолоо

  • .

  • 2020-02-12

  • 20

Булган аймгийн нутаг дэвсгэр дэх гол, мөрөн, нуур цөөрмийн мөсний зузаан олон жилийн дунджаас 5-46 см-ээр нимгэн байгаагийн удмаас мөс цөмөрч эрсдэл үүсэх нөхцөл бүрдэж байгаа тул мөсөн дээгүүр хөдөлгөөн хийхийг 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хориглолоо.

ОРОН НУТАГТ ШИНЭ ТЕХНОЛОГИ БОЛОН НОГООН ТЕХНОЛОГИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ОРЛОГО-БОРЛУУЛАЛТ, ӨРТӨГ-ЗАРДЛЫН ЗАГВАР

  • .

  • 2020-02-13

  • 46

ОРОН НУТАГТ ШИНЭ ТЕХНОЛОГИ БОЛОН НОГООН ТЕХНОЛОГИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ЗАРДЛЫН ЗАГВАР

  • .

  • 2020-02-13

  • 35

ОРОН НУТАГТ ШИНЭ ТЕХНОЛОГИ БОЛОН НОГООН ТЕХНОЛОГИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ХЭРХЭН БЭЛТГЭХ ЗАГВАР

  • .

  • 2020-02-13

  • 44

ОРОН НУТАГТ ШИНЭ ТЕХНОЛОГИ БОЛОН НОГООН ТЕХНОЛОГИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ТАНЫГ УРЬЖ БАЙНА

  • .

  • 2020-02-13

  • 43

Орон нутагт шинэ технологи болон ногоон технологийг нэвтрүүлж, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор Үндэсний хөгжлийн газар болон GIZ ЭТИС хөтөлбөр хамтран “Шинэ технологийг дэмжих хөтөлбөр”, “Ногоон технологийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд “Шинэ технологийн” болон “Ногоон технологийн” чиглэлийн төслүүдийг хүлээн авч сонгон шалгаруулах бөгөөд шалгарсан төслүүдэд 30 хүртэл сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоно.

Төслийн уралдаанд Үндэсний хөгжлийн газар болон GIZ ЭТИС хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлдэг “Тогтвортой хөгжил, түншлэлийн зөвлөл”-ийг байгуулсан аймгууд болох Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дундговь, Дорнод, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ,Увс аймгуудын бизнес эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэд та бүхнийг шинэ болон ногоон технологийн санаагаа ирүүлэхийг урьж байна.

Шинэ технологийн” болон “Ногоон технологийн” төслийн сонгон шалгаруулалтад оролцогчид тавигдах шаардлага. Үүнд:

  • Санхүүгийн дэмжлэг хүлээн авах төслийн хэрэгжүүлэгч нь нийт төслийн зардлын 30%-с доошгүй хэмжээг мөнгөн хөрөнгөөр /харилцах, хадгаламж, банкны дэмжлэгээр байршуулсан/ өөрөө санхүүжүүлэх боломжтойг нотлох.
  • Нэг төсөлд олгох санхүүгийн дэмжлэгийн дээд хэмжээ 30.0 сая төгрөг хүртэл байна.
  • Санхүүгийн дэмжлэгийг мөнгөн хөрөнгө хэлбэрээр бус харин төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай бараа, түүхий эд, тоног төхөөрөмж, зөвлөх үйлчилгээ гэх мэт зардлуудыг шууд бэлтгэх нийлүүлэгчид төлөх байдлаар олгоно.
  • Сонгон шалгаруулалтад оролцогч нь “Тогтвортой хөгжил, түншлэлийн зөвлөл” байгуулсан аймгуудын аль нэгэнд тогтвор суурьшилтай үйл ажиллагаа эрхэлж байгаа /Нэг жилээс багагүй хугацаанд оршин сууж байгаа/ орон нутгийн бүртгэлтэй иргэн эсвэл аж ахуйн нэгж байх. /Төрийн өмчит болон төсвийн байгууллагаас төсөл хүлээн авахгүйг анхаарна уу./
  • Төслийг хавсралт загвар маягтын дагуу бичиж ирүүлнэ.

Та өөрийн шинэ технологийн эсвэл ногоон технологийн төслөө 2020 оны 03-р сарын 06-ны өдрийн 14:00 цагаас өмнө дараах хаягт ирүүлнэ үү.

Электрон хувилбарыг newgreentechmongolia@gmail.com хаяг руу

Цаасан хувилбарыг: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, НҮБ гудамж, 38-р байр 2-р давхарт  “Шинэ технологи, ногоон технологийг дэмжих хөтөлбөр”

Төсөл шалгаруулах үе шатууд нь дараах байдлаар явагдана:

  1. Төслөө “Шинэ технологи-Ногоон технологи” төсөлд ирүүлнэ.
  2. Төслийн  эхний шатны шалгаруулалтыг төсөлд тавигдах шалгуур, шаардлага болон загвар маягтын дагуу ирүүлсэн эсэхийг хянаж, шаардлага хангасан төслүүдэд албан бичгээр мэдээлэл хүргэнэ. Харин шаардлага хангаагүй төслүүдэд мэдээлэл хүргүүлэхгүй.
  3. Эхний шатанд тэнцсэн төслүүдтэй биечлэн танилцуулах ярилцлагад урина.
  4. Шалгарсан төслүүдтэй гэрээ байгуулах тухай мэдээлэл хүргүүлнэ.

Төслийг шалгаруулахдаа үндсэн 3 шалгуур үзүүлэлтүүдийг харгалзана. Үүнд:

  1. Төслийн хэрэгжих боломжит байдал /бодитой байдал/
  2. Зах зээлд нэвтрэх боломж/ашигт байдал
  3. * Шинэ технологийн төсөлд – шинэлэг буюу инновацилаг байдал

* Ногоон технологийн төсөлд - тухайн технологийн байгаль орчинд үзүүлэх нөлөө

Үндсэн шалгуур үзүүлэлтийн оноо тэнцсэн тохиолдолд туслах шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэнэ.

  1. Байгаль орчинд үзүүлэх нөлөө
  2. Нийгэмд үзүүлэх нөлөө
  3. Ажлын байр нэмэгдүүлэх эсэх

Жич: Төслийн загвар маягт болон төсөл бэлтгэх зааврыг тус зарын холбоосоор орж татаж авна уу! 

https://www.youtube.com/watch?v=cfJdI2aOwCg

Тодруулга авахыг хүсвэл newgreentechmongolia@gmail.com цахим хаягаар хандана уу.

 

 WE ARE INVITING YOU TO SEND YOUR “NEW TECHNOLOGY OR GREEN TECHNOLOGY PROJECT PROPOSAL” TO US

In order to foster economic growth by supporting new technology and green technology in local areas, National Development Agency and GIZ IMRI program are implementing “New tech & Green tech” program.

Through the program, we will receive New technology & Green technology project proposals. Selected proposals will get grant support up to 30 million MNT.

We are inviting citizens and enterprises from the Aimags (Bayankhongor, Bulgan, Gobi-Altai, Dundgobi, Dornod, Orkhon, Umnugobi, Selenge, and Uvs), which established the Sustainable Development Partnership council, to send their proposals to our program.

      Please, see below for the criteria of the New Technology and Green technology project proposal applicants

  • Be able to prove that at least 30% of the total project cost can be covered by the implementor with cash (current account, savings account or the bank loan decision.)
  • The grant support per project is up to 30 million MNT
  • The grant support will not be given by cash. The support funding will be used by paying directly to the supplier for procuring the items needed for project implementation such as equipment, consulting, raw material etc.
  • Applicant must be the citizen or enterprise from one of the SDCouncil established Aimags /Must be registered locally at least 1 year ago/. /will not accept proposals from the state-owned organizations./
  • The project proposal must be prepared on the template provided by the “New tech & Green tech Program”.

Please submit your project proposal by 2:00 PM on 6th of March 2020 to the following address.

Soft copy to the email address newgreentechmongolia@gmail.com

OR

Paper copy to the address: United Nations Street, Building 38, 2nd floor, “New technology & Green technology program”, Chingeltei district, 4th khoroo Ulaanbaatar 210646

The selection steps will be as following:

  1. Project proposals will be received by the program.
  2. Pre-selection will be done based on the criteria and the proposal format. Candidates who passed the pre-selection will get notification from the program.
  3. The new tech & green tech program will send the invitation to the pre-selected project proposal candidates for the selection interview.
  4. Selected projects will be announced.

The selection criteria are:

  1. Feasibility
  2. Profitability/Marketability
  3. Newness or Innovativeness /for the New technology program

Environmental impact /for the Green technology program/

In case if the proposals get the same score on the basic criteria, following supplement criteria scores will be used for ranking.

  1. Social impact
  2. Job creation
  3. Environmental impact /for the new technology projects./

Please visit the link to download the template and the guidance to prepare the project proposal using the template.

https://www.youtube.com/watch?v=cfJdI2aOwCg  

If you have any question or clarification, please send an email to newgreentechmongolia@gmail.com

 

 

Төрийн албаны ерөнхий шалгалтын хугацаа тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

  • .

  • 2020-01-28

  • 126

Төрийн албаны зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Улсын байнгын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй коронавирус тархах эрсдэл, хорио цээрийн дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжтэй холбогдуулан цаг үеийн шаардлагатай зарим асуудлаар шуурхай шийдвэр гаргалаа.
Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цахимаар явуулж байгаа бөгөөд энэ ажил 1 дүгээр сарын 30-ны өдөр товлогдсон хугацаандаа дуусна. Харин энэ оны 2 дугаар сарын 7-ноос 17-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн төрийн албаны ерөнхий шалгалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, ерөнхий шалгалтын хугацааг хорио цээрийн дэглэм цуцалсны дараа дахин товлож жич зарлахаар боллоо.

Оны шилдэг ажилчид

  • .

  • 2019-12-31

  • 248

Булган аймгийн оны шилдгүүдийг шалгаруулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Улиран одож буй 2019 онд ажил үйлсээрээ манлайлан, амжилт үзүүлсэн дараах иргэд аймгийн шилдэг ажилтнаар шалгарлаа.

1. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шилдэг ажилтан: Мягмаржамцын Бат-Орших – аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч:

2. Нутгийн захиргааны байгууллагын шилдэг ажилтан Жадамбын Хатансэлэнгэ – Хутаг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын - Нутгийн захиргааны асуудал хариуцсан мэргэжилтэн

3. Хууль хяналтын байгууллага, төрийн тусгай албаны шилдэг ажилтан: Баасансүрэнгийн Ананд – Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч

4. Шилдэг санхүүч: Очирбатын Сайнзаяа – Аймгийн төсвийн ерөнхий нягтлан бодогч

5. Боловсрол соёл, шинжлэх ухааны салбарын шилдэг ажилтан: Гаравсүрэнгийн Туяа – Булган сумын 2-р цэцэрлэгийн эрхлэгч

6. Эрүүл мэнд, биеийн тамир, спортын салбарын шилдэг ажилтан: Балдангийн Энхчимэг – Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эм зүйч

7. Нийгмийн халамж хамгаалал, нийгмийн бүлгүүдийн байгууллагын шилдэг ажилтан: Нямсүрэнгийн Батжаргал – Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга

8. Дэд бүтцийн салбарын шилдэг ажилтан: Гомбын Отгонбаяр - ЭБЦТС ТӨХК-ийн Булган салбарын ахлах инженер

9. Үйлдвэр үйлчилгээний салбарын шилдэг ажилтан: Нарангэрэлийн Баасанжаргал - Булган сумын Тохижилт үйлчилгээний ангийн дарга

10. Төрийн бус байгууллагын шилдэг ажилтан: Эрдэнэхүүгийн Бүжинлхам - Хутаг-Өндөр сумын “Бялхам үндэс” ТББ-ын тэргүүн

11. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг ажилтан: Бямбаагийн Энхбаяр - Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйлдвэр худалдаа үйлчилгээний албаны дарга, аймгийн ерөнхий агрономич

12. Байгаль орчны салбарын шилдэг ажилтан: Дорлигийн Баярмаа - НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ойн төслийн 2-р шатны орон нутгийн зохицуулагч

Хөдөө аж ахуйн гавьяат цолтон нэгээр нэмэгдлээ

  • .

  • 2019-12-31

  • 81

Булган аймгийн Тэшиг сумын уугуул Тэшиг, Бугат сумын сум, нэгдлийн даргаар ажиллаж байсан Д.Цэен-Ойдов Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 108 жилийн ойн өдөр Төр, түмэн олондоо гавьяа зүтгэлээ үнэлүүлж Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөө аж ахуйн Гавьяат ажилтан цол тэмдгээр шагнууллаа. Ажил амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.дэлгэрэнгүй . .

Яруу найрагч С.Оюун "Төрийн соёрхол" хүртлээ

  • .

  • 2019-12-31

  • 235

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 108 жилийн ойн энэ өдөр алдартны өлгий Булган хангай нутгийн анхдагчдын тоо нэгээр нэмэгдлээ. Энэ өдөр Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Булган аймгийн Могод сумын уугуул яруу найрагч С.Оюун "Төрийн соёрхол" хүртсэн нь Монголын яруу найрагт Төрийн соёрхол хүртсэн анхны эмэгтэй яруу найрагч болж байна. Түүний үгийг нь бичсэн "Үгүйлэн санана" дууны үгэнд ийнхүү Төрийн шагнал хүртээлээ.

Үндэсний эрх чөлөөний хувьсгал 108 жил

  • .

  • 2019-12-31

  • 64

Өнөө жил Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 108 жил, Эрдэнэ дайчин Хошой Чин Ван Ханддоржийн мэндэлсний 150 жилийн ой тохиож байна.
Булганчууд энэ өдөр Чин Ван Ханддоржийн хөшөөнд цэцэг өргөж, Булган нутгаас төрөн гарсан эх орноо Батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байсан Монгол улсын баатрууд, генералуудаа дурсан тэдний алдар гавьяаг хэлтэс, агентлагийн дарга нар, Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын албан хаагчдад танилцууллаа. Мөн Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө Манж Чин гүрний эсрэг халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй тэмцэж байсан Дайчин вангийн хошууны ноён Хошой Чин Ван Ханддоржийн тухай илтгэлийг аймгийн Засаг дарга З.Батзориг тавьлаа.

Хуудас:  1   2   3   4   5  .... (нийт 438 мэдээ )

Булган 80-н жил