Мэдээ

Закамень аймгийн төлөөлөгчид манай аймагт

  • .

  • 2019-05-16

  • 165

ОХУ-ын Буриад улсын Закамень аймгийн Боловсролын салбарын төлөөлөгчид манай аймагт ажиллаж байна. Тус аймгийн Боловсролын газрын дарга, Төв номын сангийн захирал, ахмад багш нарын төлөөлөл Боловсрол соёлын салбарын ажилтай танилцаж, уламжлалт харилцааг сэргээх, эрчимжүүлэх чиглэлээр манай аймагт ирлээ. Закамень аймгийн төлөөлөгчид манай аймагтай үндэсний бичиг, спорт, урлагийн чиглэлээр хамтын ажиллагаа тогтоох хүсэлтээ илэрхийллээ.

АРХИВЫН УЛСЫН ҮЗЛЭГТ БЭЛТГЭХ УРЬДЧИЛСАН ҮЗЛЭГИЙН ХУВААРЬ ГАРЛАА.

  • .

  • 2019-05-16

  • 202

АРХИВЫН УЛСЫН ҮЗЛЭГИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

  • .

  • 2019-05-16

  • 111

ГЭР БҮЛИЙН ӨДӨР БУЛГАН АЙМАГТ

  • .

  • 2019-05-16

  • 89

"Дэлхийн болон Монголын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор гэр бүлийн гишүүдийн дунд "Хөгжилтэй АХА" тэмцээн, "Мөлхөө жаал"уралдаан, гэр бүлийн гишүүдийн сургалт, уулзалт хэлэлцүүлэг,  урлагийн тоглолт зохион байгуулж, өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. 

УЛСЫН ОЛИМПИАДААС МЕДАЛЬ ХҮРТСЭН СУРАГЧДАД МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОЛОО.

  • .

  • 2019-05-16

  • 125

Булган аймгийн Засаг даргын "Хөгжлийн хөтөч" хөтөлбөр, "Амжилтын галт тэрэг" дэд хөтөлбөрийн хүрээнд Монгол хэл бичгийн улсын олимпиадад мөнгөн медаль хүртсэн Хутаг-Өндөр сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч Нямсүрэн овогтой Эрдэнэтуяад өргөмжлөл, 500,000 төгрөг, Техник, технологийн улсын олимпиадад хүрэл медаль хүртсэн Хутаг-Өндөр сумын ЕБС-ийн 11б ангийн сурагч Хатанбаатар овогтой Мөнхзулд өргөмжлөл, 300,000 төгрөг, Сэтгэх чадварын улсын олимпиадад хүрэл медаль хүртсэн 1-р бүрэн дунд сургуулийн 11а ангийн сурагч Батхуяг овогтой Гоёцэцэгт өргөмжлөл, 300,000 төгрөг тус тус гардууллаа.
Булган хангай нутагт минь Эрдэм ухаан дэлгэрэх болтугай.

БУЛГАН АЙМАГТ “УЛААНБУРХАН, УЛААНУУДЫН ЭСРЭГ НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТ” ЭХЭЛЛЭЭ.

  • .

  • 2019-05-16

  • 60

Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт эхэллээ. 10-18 насны хүүхдүүдийг улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулах ажлыг энэ тавдугаар сарын 15-наас 25-ны хооронд зохион байгуулна. 

Эцэг эхчүүд Та бүхэн тухайн насны хүүхдүүдээ улаанбурхан-улаанууд өвчний эсрэг дархлаажуулалтнаас хоцроохгүй хамруулахыг зөвлөж байна.

ВОЛЕЙБОЛЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

  • .

  • 2019-05-16

  • 107

Энэ сарын 18-24-ний өдрүүдэд Булган аймгийн төв Булган хотноо ОУХ-ий мастер Нямжавын Содномдоржийн нэрэмжит Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах Волейболын тэмцээн зохион байгуулагдана. 

Тэмцээний ерөнхий зохион байгуулагч: Булган аймгийн Волейболын холбоо

Хамтран зохион байгуулагч: Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын Волейболын холбоо, Булган аймгийн Биеийн тамир, спортын газар. 

Иргэд Та бүхнийг хүрэлцэн ирж, үзэхийг урьж байна.  

  • .

  • 2019-05-02

  • 172

2018 оны 1-р ээлжээр татагдсан цэргүүд зэвсэгт хүчин болон хилийн цэргийн анги салбарт хугацаат цэргийн албаа нэр төртэй хаагаад ирлээ.

Булган аймгийн Цагдаагийн газрын даргаар шинээр томилогдсон цагдаагийн хурандаа И.Буян-өлзийг хүлээн авч уулзлаа.

  • .

  • 2019-05-03

  • 202

Уулзалтын үеэр байгаль орчны эсрэг гэмт хэрэг, малын хулгай, алт болон модтой холбоотой хэрэг зөрчил, түүнчлэн замын цагдаатай холбоотой гардаг асуудлуудыг онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

"Хуульчийн Про Боно өдөр-2019" өдөрлөг зохион байгуулагдлаа.

  • .

  • 2019-05-02

  • 90

"Бүх нийтийн эрх зүйн боловсрол" дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй "Хуульчийн Про Боно өдөр-2019" өдөрлөг Цогт хун тайжийн талбайд зохион байгуулагдлаа.

Булган аймаг дахь онцгой дэглэмтэй хорих 439-р ангийн захирагчаар шинээр томилогдсон дэд хурандаа Д.Батгэрэлийг хүлээн авч уулзлаа.

  • .

  • 2019-05-02

  • 89

Хорих ангийн үйл ажиллагааны онцлог, тулгамдаж буй асуудлууд, аймгийн зүгээс анхаарах зарим ажлын талаар харилцан ярилцлаа. Мөн дотоодын худалдан авалтыг дэмжих ажлын хүрээнд хорих ангид хэрэглэдэг мах, хүнсний ногоо, гурил, будаа, элсэн чихэр, бусад шаардлагатай зүйлсийг орон нутгаасаа худалдан авч, дотоодын аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийг дэмжихийг үүрэг болголоо.

"БУЛГАН МАРАФОН 2019" ОЛОН УЛСЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНД УРЬЖ БАЙНА.

  • .

  • 2019-05-01

  • 85
Хуудас:  1   2   3   4   5   6   7   8   9  .... (нийт 413 мэдээ )

Булган 80-н жил