Мэдээ

ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

  • .

  • 2021-01-16

" Булганчуудын бахархлын өдөр"-т зориулан ахлах ангийн сурагчдын дунд зарласан "Амар сайд ба Булган аймаг" сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд 9 сумын 27 сурагч оролцлоо.
Анхдагчдын өлгий Булган хангай нутаг болон аймгаа байгуулсан гавьяатай Амар сайдынхаа түүхийг уншиж, судлан уралдаанд эсээгээ ирүүлсэн нийт сурагчдадаа талархал дэвшүүлж, амжилт хүсье.
Тус уралдаанд:
1-р байр: М.Бямбагэрэл ЭӨЦ сургуулийн 12г ангийн сурагч
2-р байр: Б.Хүслэн Булган сумын 1-р сургуулийн 10г ангийн сурагч
3-р байр: М.Бат-Эрдэнэ Булган сумын 1-р сургуулийн 10а ангийн сурагч нар шалгарлаа.
Уралдаанд байр эзэлсэн эсээнүүдийг дараах холбоосоор татаж авч унших боломжтой https://we.tl/t-9DoTtaHBsy

Булганчуудын "Бахархлын өдөр"-ийг угтаж бага ангийн сурагчдын дунд зарласан гар зургийн уралдааны дүн гарлаа.

  • .

  • 2021-01-16

Булганчуудын "Бахархлын өдөр"-ийг угтаж бага ангийн сурагчдын дунд зарласан гар зургийн уралдааны дүн гарлаа.
Бүтээлээ ирүүлсэн хүүхэд багачууддаа талархал илэрхийлж, амжилт хүсье.
1-р байр: Б.Мишээл ЭӨЦ сургуулийн 5г ангийн сурагч
2-р байр: Б.Ану ЭӨЦ сургуулийн 4а ангийн сурагч
3-р байр: М.Ганхүслэн Булган сум 1-р сургуулийн 4г ангийн сурагч

Булганчуудын "Бахархлын өдөр"-ийг угтаж 11-14 насны ангилал буюу дунд ангийн сурагчдын дунд зарласан "Миний нутаг Булган хангай" гар зургийн уралдааны дүн гарлаа.

  • .

  • 2021-01-28

Булганчуудын "Бахархлын өдөр"-ийг угтаж 11-14 насны ангилал буюу дунд ангийн сурагчдын дунд зарласан "Миний нутаг Булган хангай" гар зургийн уралдааны дүн гарлаа.
Бүтээлээ ирүүлсэн хүүхэд багачууддаа талархал илэрхийлж, амжилт хүсье.
1-р байр: Ч.Энэрэл
2-р байр: Б.Энхжин Бүрэгхангай сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч
3-р байр: Э.Билгүүн нар шалгарлаа.
 

“Хүүхдийн асуудал сонсох өдөр”-с гарсан саналыг Засаг даргад танилцууллаа

  • .

  • 2021-01-12

  • 2

“Хүүхдийн асуудал сонсох өдөр”-ийг 2020 оны 12 сарын 17-ны өдөр цахимаар зохион байгуулж, 16 сум 1 тосгоны 110 хүүхэд, аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн 6 байгууллага оролцож байсан. Тус уулзалтаас гарсан саналуудыг боловсрол, эрүүл мэнд, хүүхдийн хөгжил оролцоо, хүүхэд хамгаалал, амьдрах орчин гэсэн 5 агуулгад нэгтгэн өнөөдөр аймгийн Засаг даргад танилцууллаа.

Булганчуудын "Бахархлын өдөр"-ийг угтаж ахлах ангийн сурагчдын дунд эсээ бичлэгийн уралдаан зарлаж байна.

  • .

  • 2021-01-11

  • 3
Уралдаанд тавигдах шаардлага:
• Булган аймгийн ЕБС-ийн ахлах ангийн сурагч байх;
• Зарлагдсан сэдвийн хүрээнд эсээгээ бичсэн байх, агуулгаас хазайгаагүй байх;
• 500-800 үгэнд багтаан Монгол хэл дээр бичсэн байх;
• Үг, үсгийн болон утга зүйн алдаагүй байх;
• Бичгийн стандарт
✓ Microsoft Word программ;
✓ Үсгийн фонт: Ариал 11;
✓ Мөр хоорондын зай 1,5;
✓ Margins: Дээд захаас 20 мм, доод захаас 20 мм, зүүн захаас 30 мм, баруун
захаас 15 мм байх;
✓ PDF хэлбэрт хөрвүүлсэн байх;
• Эсээ бичлэгт ашигласан тоо баримт, мэдээ мэдээлэл нь эх сурвалжаас иш татсан, үнэн бодит байх;
• Эсээ бичлэг нь
✓ Удиртгал хэсэг
✓ Үндсэн тайлбар хэсэг
✓ Баримт нотолгооны хэсэг
✓ Дэвшүүлсэн өөрийн санаа, дүгнэлтийн хэсэг гэсэн ерөнхий бүтэцтэй байна.
• Эсээний сүүлийн хуудасны доод хэсэгт сум, сургууль, анги, өөрийн овог нэр, холбоо барих 2 утасны дугаар, и-мэйл хаягаа бичсэн байх

Булганчуудын "Бахархлын өдөр"-ийг угтаж бага, дунд ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан зарлаж байна.

  • .

  • 2021-01-11

  • 3
Бүтээл ирүүлэхдээ сум, сургууль, анги, өөрийн овог нэр, нас, холбоо барих 2 утасны дугаарыг бичиж ирүүлнэ.
Уралдаанд Булган аймгийн ЕБС-ийн бага дунд ангийн сурагчид оролцоно.

Сумдын удирдлагуудтай цахим хурал хийлээ

  • .

  • 2021-01-28

  • 4
Аймгийн удирдлагууд, холбогдох агентлаг, байгууллагын дарга мэргэжилтнүүд, сумдын удирдах бүрэлдэхүүнтэй цахимаар хуралдаж, өвөлжилтийн нөхцөл байдал, ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдал, тулгамдаж буй бэрхшээл, санал хүсэлтийг сонсон, сумдын онцгой комисст дээрх асуудлаар үүрэг чиглэл өглөө.

Булганчууд бид "Бахархлын өдөр"-тэй болох гэж байна.

  • .

  • 2021-01-28

  • 9
Булганчууд бид эх дэлхийн дэвжээнд нэрээ цуурайтуулж, эрхэс сансарт алдраа мөнхөлсөн анхдагчид. Халх Монголын түүхийг дангаараа шахуу бичсэн гавьяатай улс ч гэгддэг. Энэ сайхан түүхээ хойч үедээ үлдээж, сэтгэлийн галыг нь бадраах зорилгоор "Бахархлын өдөр"-тэй болох гэж байна.
1. Монгол төрийн Ерөнхий сайдаар хоёронтоо томилогдон ажиллаж байсан мэргэн сайд А.Амарын алдрыг мөнхжүүлэх өдрийг Булган аймаг байгуулагдсан 1 дүгээр сарын 15-ны өдөр
2. Монгол улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн сансарт ниссэн 3 дугаар сарын 22-ны өдөр
3. Монгол улсын анхны олимпийн аварга, анхны хос медальтан, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаярын олимпийн анхны алтан медалийг эх орондоо авч ирсэн өдөр болох 8 дугаар сарын 14-ний өдөр гэсэн 3 өдрийг Булганчуудын "Бахархлын өдөр" болгон зарлаж, тэдэнд хүндэтгэл үзүүлж, хүүхэд залууст алдар гавьяаг нь сурталчлан таниулах ажлуудыг зохион байгуулах болно .

Шинэ үндсэн хууль батлахад Булган аймгаас сонгогдож оролцсон ардын их хурлын дептатууд

  • .

  • 2021-01-11

  • 311

Булганчууд #АНХНЫ_ХОС_БИЧИГТЭН_АЙМАГ болох их ажлын гараагаа ийнхүү эхэллээ.

  • .

  • 2021-01-06

  • 167

Монголчуудын оюуны соёлын салшгүй бүрэлдэхүүн, давтагдашгүй өв болсон монгол бичгийг төрийн албан хаагчид, иргэдэд эзэмшүүлэх, хойч үедээ өвлүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх, улмаар бүх нийтийн хэрэглээний бичиг болгох зорилгоор 2021 онд “Үндэсний өв, бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх” жилийн аян зарласан билээ. Өнөөдөр тус аяны нээлтээ хийж байна. Булганчууд #АНХНЫ_ХОС_БИЧИГТЭН_АЙМАГ болох их ажлын гараагаа ийнхүү эхэллээ.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН 2021 ОНЫ АНХНЫ ХУРЛААС ГАРСАН ШИЙДВЭР

  • .

  • 2021-01-05

  • 219
Аймгийн Онцгой комиссын 2021 оны 1 дүгээр хуралдаан 01 сарын 04-ний өдөр болж 5 асуудал хэлэлцэж дараах шийдвэрийг гарган хэрэгжилтийг хангаж ажиллах талаар аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Б.Ариун-Эрдэнэ холбогдох албан тушаалтан нарт үүрэг чиглэл өглөө.
1. Улсын Онцгой комиссын 2021 оны 01 дүгээр “Халдвар хамгааллын дэглэм, ажлын хариуцлагыг өндөржүүлэх тухай” албан даалгаврын хэрэгжилтийг хангах, аймаг, орон нутагт авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулах.
2. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос цаг үеийн холбогдолтой гаргаж буй шийдвэртэй уялдуулан аймгийн орон нутгийн хэмжээнд авч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байх.
3. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний газруудын халдвар хамгааллын дэглэмийг хангуулах, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах, өдөр тутмын үйл ажиллагаанд нь тогтмол хяналт тавьж, мэргэжил арга зүйн заавар зөвлөмжөөр хангаж ажиллах.
4. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны А/180 дугаар тушаалаар батлагдсан “Дадлага зохион байгуулахад мөрдөх заавар”-ыг баримтлан халдвар хамгааллын дэглэмийн дор 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс холбогдох шийдвэрийн дагуу зохион байгуулан ажиллах.
5. Хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний судалгааг тогтмол гаргаж танилцуулах.
6. Мал аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдлын талаар холбогдох дээд шатны байгууллагад тогтмол танилцуулж малчдад дэмжлэг үзүүлэх, ажлыг зохион байгуулах зэрэг шийдвэрийг гаргаж хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо.

ЭМГЭНЭЛ

  • .

  • 2021-01-02

  • 195

Булган аймгийн нутгийн удирдлагын болон төрийн захиргааны байгууллагын ахмад ажилтан Самдангийн Саран 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсч, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

            С.Саран нь Булган аймгийн Баян-Агт сумын нутаг Зүрийн булан хэмээх газар мэндэлжээ.

1966 онд Баян-Агт сумын бага сургууль, 1972 онд Булган хотын 10 жилийн дунд сургууль, 1976 онд ХААДС-ийг тус тус төгсч Эдийн засагч мэргэжил, 1980 онд Жанжин Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургууль дүүргэж Улс төр судлаачийн мэргэжил эзэмшсэн, эдийн засгийн ухааны магистр байлаа.

Талийгаач С.Саран нь төр улсдаа 40 гаруй жил хөдөлмөрлөж ХАА-н яаманд мэргэжилтэн, Булган аймгийн “Оч” нэгдэлд Эдийн засагч Хутаг-Өндөр сумын Монгол Ардын Намын хорооны дарга, аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, Санхүүгийн хэлтсийн дарга, Үйлдвэр, худалдаа, хөдөө аж ахуй, байгаль орчны бодлогын хэлтсийн дарга, Хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөрийн Булган аймаг дахь салбарын зохицуулагч зэрэг ажлуудыг нэр төртэй хашиж явсан санаачлага зүтгэлтэй, мэдлэг боловсрол өндөртэй, чадварлаг зохион байгуулагч төдийгүй нийгмийн идэвхи сайтай, аливаад эв дүйтэй, авьяаслаг манлайлагч байлаа.

Тэрээр аймгийн ИТХ-ын 3 удаагийн Төлөөлөгч, Тэргүүлэгч, аймгийн Монгол Ардын Намын хорооны тэргүүлэгч, Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, “Их Монгол” төрийн бус байгууллагын Бизнес удирдлагын дээд зөвлөлийн Булган аймаг дахь салбарын захирал, “Дэлхийн Монгол” нийхэмлэгийн тэргүүн, “Монгол хатад гэрэлтүүлэхүй” ТББ-ын үүсгэн байгуулагч зэрэг сонгуульт ажлуудыг эрхэлж байлаа.

Түүний ажлын амжилт бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж

  • Хөдөлмөрийн хүндэт медаль
  • Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медалиуд,
  • Төрийн захиргаа, Санхүү банкны, хөдөө аж ахуйн зэрэг салбаруудын “Тэргүүний ажилтан”
  • Монголын эмэгтэйчүүдийн академийн гишүүн,
  • Энхтайваны Элчин сайд өргөмжлөл хүртээсэн байна.

            Талийгаачийн үр хүүхэд, төрөл төрөгсөд, дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье.

            Төрийн ахмад албан хаагч С.Сарангийн хөдөлмөрч, хүнлэг, дайчин дүр бидний сэтгэлд үүрд орших болно.

 

 

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Хуудас: ....  2   3   4   5   6   7   8   9   10  .... (нийт 419 мэдээ )

Булган 80-н жил