Мэдээ

Засаг дарга З.Батзориг Булган аймгийн Эрүүл мэндийн газрын ажилтнууд, сумдын эрүүл мэндийн төвийн эрхлэгч нартай уулзлаа

  • .

  • 2019-03-08

  • 139

Аймгийн Засаг дарга З.Батзориг Булган аймгийн Эрүүл мэндийн газрын ажилтнууд, сумдын эрүүл мэндийн төвийн эрхлэгч нартай уулзан тэдний санал хүсэлтийг сонсож, тулгамдаж байгаа зарим асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ. Мөн иргэдээс ирүүлж буй санал гомдлыг шийдвэрлэн, эмэнэлгийн ажилтнуудын ёс зүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шат шатандаа сайжруулж ажиллахыг үүрэг болголоо.

Аймгийн тэргүүний ээжүүдийг шалгаруулла

  • .

  • 2019-03-06

  • 456
Аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл санаачлан аймгийн ИТХ, Засаг дарга, ЗДТГ хамтран жил бүрийн Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд аймгийн Тэргүүний ээжүүдийг шалгаруулдаг уламжлалтай. Улс эх орондоо хийж бүтээсэн ажил, үр хүүхэд, ач зээ нартаа үнэтэй сургаалиа хайрлаж зөв өсгөж хүмүүжүүлсэн 17 ээж Булган аймгийн Тэргүүний ээжүүдээр өнөөдөр тодорлоо.
Ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, аймгийн Засаг дарга З.Батзориг нар оролцож хүрэлцэн ирсэн ээжүүд эмэгтэйчүүдэд баяр хүргэж чин сэтгэлийн үгээ хэлсэн.

Жүдо бөхийн Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Булган аймагт боллоо

  • .

  • 2019-03-04

  • 187

Жүдо бөхийн Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 03 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд Булган суманд зохион байгуулагдаж, хот, хөдөөгийн 24 багийн 250 жүдочид оролцож Эмэгтэй багийн дүнгээр I байр Эрдэнэбат дасгалжуулагчтай Улаанбаатар хотын Спортын дунд сургууль, II байр Цэвэлмаа дасгалжуулагчтай "Женко" клуб, III байр Шийрэв дасгалжуулагчтай Онцгой байдлын газар, Эрэгтэй багийн дүнгээр I байр Энхбаяр дасгалжуулагчтай "Женко" клуб, II байр Шийрэв дасгалжуулагчтай Онцгой байдлын газар, III байр Балжинням дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн баг тамирчид тус тус шалгарлаа.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын зөвлөн туслах баг манай аймагт ажиллаж байна

  • .

  • 2019-03-01

  • 167

Аймгийн Засаг дарга З.Батзоригийн хүсэлтээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын зөвлөн туслах баг манай аймагт ажиллаж байна. ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын референт С.Нямбаяр, Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Ч.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг үүрэг чиглэлийн дагуу гурав дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд сумдын ЗДТГ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, байгууллага, сумдын Архив албан хэрэг хөтлөлтийн эрхлэгч, Нутгийн захиргааны асуудал хариуцсан мэргэжилтэн, Засаг даргын дэргэдэх агентлаг, төсөвт байгууллагын дарга нар, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулна.

Хүн ам, орон сууцны тооллогын ажлын хэсэг хуралдлаа

  • .

  • 2019-02-26

  • 85

Хүн ам, орон сууцны тооллогын аймгийн ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Аймгийн байшин, орон сууцны тооллого энэ оны 3-р улирлаас эхлэх бол хүн амын тооллого 2020 онд эхлэхээр төлөвлөгдсөн байна. Мөн хүн ам, орон сууцны тооллогын үеэр аймгийн хаягжилтыг сайжруулж, цэгцлэх талаар ажлын хэсгийнхэн ярилцлаа.

Засаг дарга З.Батзориг төрийн албан хаагчидтай уулзлаа

  • .

  • 2019-02-26

  • 72

Аймгийн Засаг дарга З.Батзориг төрийн албан хаагчидтай уулзаж "Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн"-ий талаар сонсгол, мэдээлэл хийлээ.

Засаг даргын дэргэдэх Зөвлөлийн хурал

  • .

  • 2019-02-20

  • 68

Аймгийн Засаг даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар Дулааны станцын удирдлагуудтай уулзан, үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өглөө.

Mонгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс Булган аймагт ажиллаж байна.

  • .

  • 2019-02-22

  • 80

Mонгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс 2019 оны 2 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Булган аймагт ажиллаж байна. Тус комисс нь Булган аймгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийн ажиллах юм.

БНСУ-ын Байгаль хамгаалах нэгдсэн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

  • .

  • 2019-02-20

  • 62

Аймгийн Засаг даргын орлогч О.Гантулга БНСУ-ын Байгаль хамгаалах нэгдсэн холбооны Жэжү дэх салбарын захирал Ли Жэ Хёон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар талуудын цаашдын харилцаа, байгаль орчныг нөхөн сэргээх, хамгаалах чиглэлээр хийгдэх хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

  • .

  • 2019-02-11

  • 128

АЛБАН ТУШААЛТАН ТА 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ хоёрдугаар сарын 15-ны дотор гаргаж өгнө үү. Хугацаа дуусахад 5 хоног үлдлээ.

Төрийн дээд шагнал гардууллаа

  • .

  • 2019-02-04

  • 151

"Урвуулагч" хэмээх Шороон гахай жилийн сар шинийн босгон дээр Монгол улсын төр, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Булган сумын иргэдэд Төрийн дээд шагнал гардуулан өглөө.
Төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор Булган сумын өндөр настан С.Гомбосүрэн, Ч.Баасансүрэн, Аймгийн нэгдсэн эмнэлгийн статистикч бага эмч Л.Эрдэнэчимэг, Холбооны газрын жолооч Д.Алтангэрэл нар шагнагдсан бол "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар Булган сумын ахмад багш Д.Хишигсүрэн, Аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн жолооч Т.Жаргалсайхан нар шагнагдлаа.

"Ахмадын хөгжлийг дэмжих жил"-ийн үйл ажиллагааг нээлээ

  • .

  • 2019-02-02

  • 161

Булган аймаг 2019 оныг "Ахмадын хөгжлийг дэмжих жил" болгон зарласан билээ. Өнөөдөр 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Урвуулагч хэмээх Шороон Гахай жилийн сар шинийн босгон дээр "Ахмадын хөгжлийг дэмжих жил"-ийн нээлтийн ажиллагаа болж ахмадуудыгаа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа.

Хуудас:  1   2   3   4   5   6   7   8   9  .... (нийт 290 мэдээ )

Булган 80-н жил