Мэдээ

Гурванбулаг суманд иргэдтэй уулзлаа

  • .

  • 2018-05-11

  • 139

Гурванбулаг суманд өнөөдөр /2018.05.08/ аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хүрээнд “Хавдаргүй Булган" төсөл нээлтээ хийж, УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ болон аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий, О.Гантулга мөн сумдын удирдлагууд оролцлоо. Энэ удаагийн “Хавдаргүй Булган” хөтөлбөр Ходоодны хорт хавдрын үзлэг шинжилгээгээр үргэлжилж байна.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ болон аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий нар сумын зарим төсвийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Гурванбулаг сумын сургуульд аймгийн Засаг даргын нэрэмжит кабинет байгуулах юм. Хоёр багийн эмч нарын мотоциклын асуудлыг энэ онд багтаан шийдвэрлэхээр болов. Аймгийн Засаг даргын орлогч О.Гантулга орон нутгийн иргэдийг ажилтай, орлоготой болгох “Чацаргана” төслийн хүрээнд жимсчидтэй уулзан тарьсан суулгац, усалгаажуулалтын талаар санал бодлыг нь сонслоо.

Түүнчлэн тус суманд ажиллаж байгаа ажлын хэсэг сумын иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийсэн юм. Уулзалтадд УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ Засгийн газраас болон тойрогтоо хийж хэрэгжүүлж буй ажлын талаар, аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий аймгийн түүхт 80 жилийн ойг угтан хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаар, “Шинэ хөдөө”, “Чацаргана” төслүүдийн талаар мөн орлогч дарга О.Гантулга нар тус тус иргэдэд мэдээлэл хүргэлээ. Иргэд сонирхсон асуултуудаа УИХ гишүүн болон аймаг, сумдын удирдлагуудаас асууж, санал бодлоо солилцсон юм.

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБАНЫ БАГ БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА

  • .

  • 2018-05-09

  • 683

Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах алба 2018.05.07-08-ны өдрүүдэд Булган аймагт ажиллалаа. Тус ажлын хэсгийн нэгдүгээр баг аймгийн Засаг дарга болон холбогдох албаны удирдлагуудтай уулзлат хийж, айлчлалынхаа зорилгыг танилцуулсан юм. Хоёр болон гуравдугаар багийн хувьд Булган аймгийн Ерөнхий боловсролын сургуулиуд, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, Ахмад багш нарын холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагаатай танилцаж, цаашид хамтран ажиллах боломжийг танилцууллаа.
Тус айлчлалын хүрээнд Ерөнхий боловсролын сургуулиудын багш, ахлах ангийн сурагчдад Америкийн нэгдсэн улсад суралцах, тус улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгсөн нь онцлох үйл явдал боллоо.
Америкийн нэгдсэн улсын Олон нийттэй харилцах алба Булган аймгийн Засаг даргын Тамгын газар цаашид хамтран ажиллахаа илэрхийлсэн үр дүнтэй уулзалт болсон юм.

“Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн манлайлал” сургалт болж байна

  • .

  • 2018-05-08

  • 215

Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал 2018.05.08-09-ны өдрүүдэд “Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн манлайлал” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Тус сургалтад бүх сумдын 90 гаруй төлөөлөгчид иржээ. Сургалтыг нээж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Нарийн бичгийн дарга Д.Батчулуун үг хэлсэн бол сургагч багшаар Монголын Нутгийн удирдлагын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ц.Батгэрэл, н.Бэрцэцэг, Х.Батжаргал нар ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын ээлжит шуурхай хуралдааны тойм

  • .

  • 2018-05-08

  • 133

Аймгийн Засаг даргын Тамгын газар долоо хоног бүрийн даваа гаригт нийт хэлтэс, агентлагуудын дарга нартай хуралдаж, хийсэн ажлуудаа нэгтгэн тайлагнахаас гадна ажлын чиг үүрэг өгдөг. 2018 оны 05 сарын 07-ны өдрийн ээлжит шуурхай хуралдаанд зарим байгууллагаас онцлох үйл явдлын талаар мэдээлэл өглөө. Үүнд: “Газрын харилцааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан зохион байгуулсан ажлын тайланг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Тунгалаг, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газраас зохион байгуулсан “Залуучуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй-2018” аяны шалгаруулалт, зохион байгуулалтын талаар тус байгууллагын мэргэжилтэн М.Дэлгэрмаа нар тус тус мэдээлэл хийлээ.
Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахмад эмч Н.Эрдэнэцэцэгийн хөдөлмөр зүтгэлийг төрөөс өндөр үнэлж, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор, Монгол улсад Иргэний нисэхийн салбар үүсч хөгжсөний 70 жилийн ойн медалиар Булган нисэх буудлын дарга Б.Баасанбат нарыг тус тус шагнасныг аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий гардууллаа.
Шуурхай хуралдааны төгсгөлд аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий албан байгууллагуудад эзэнгүй хашаа, хороо, өнгө үзэмжгүй байр, байшингуудыг цэгцлэх, хагас жилийн ажлын тайланг заасан хугацаанд журмын дагуу чанартай ирүүлэх, 2019 оны төсөвт суулгах хөрөнгө оруулалтын мэдээллүүдийг эртнээс бэлтгэх зэрэг асуудлуудаар үүрэг өглөө.

Аймгийн Засаг дарга Булган сумын үйл ажиллагааг эрчимжүүллээ

  • .

  • 2018-05-08

  • 99

Аймгийн Засаг дарга З.Батзориг Булган сумын удирдлагуудтай сард нэг удаа уулзалт зохион байгуулж, иргэдийн хүсэлт, шаардлага, хэрэгцээг тодорхойлон судлан шийдвэрлэдэг уламжлалтай. Тус уулзалтыг 2018 оны 05 сарын 07-ны өдөр мөн зохион байгуулж, Булган сумын бүх багийн Засаг дарга нараас үйл ажиллагааны тайлан, санал хүсэлт, иргэдийн хүсэлт, шаардлага, тулгамдсан асуудлуудаар мэдээлэл авлаа.
Мөн аймгийн төвөөс мал гаргах ажлыг яаралтай шийдвэрлэх, түүхт 80 жилийн ойн бүтээн байгуулалт, өнгө үзэмжээ засаж, сайжруулах ажлуудыг эрчимжүүлэн ажиллах тал дээр санал солилцож, үүрэг өглөө.

“БУЛГАН МАРАФОН-2018”-ын дүн гарлаа

  • .

  • 2018-05-07

  • 104

Булган аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар, Булган сумын ЗДТГ, Булган аймгийн Хөнгөн атлетикийн холбоо, “Хангай констракшин” ХХК хамтран “Булган марафон-2018” бүх нийтийн гүйлтийн нээлттэй тэмцээнийг 2 дахь удаагаа амжилттай зохион байгуулж дүнгээ гаргалаа.

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч “Хангай констракшин” ХХК, хамтран ажиллагч АПУ ХХК, Төрийн банк, Хас банк, Булган АЗЗА, Булган МЭЭЖ, ХЖТ, Агармоош ХХК, “КоmTech solution” ХХК, Булган аймгийн Эрүүл мэндийн газар, “Гэгээн хатад” ХХК-д нийт тамирчдын өмнөөс талархлаа илэрхийлье.

Энэ удаагийн тэмцээнд Завхан, Увс, Хөвсгөл, Орхон, Баянхонгор зэрэг 5 аймаг, Улаанбаатар хотоос Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг мөн Алдар, Хурд, Хүч спорт клубуудээс тамирчид ирж оролцсон бол Баян-Агт, Тэшиг, Хялганат, Хутаг-Өндөр, Булган зэрэг сумд тэмцээндээ идэвхтэй хамрагдлаа.

“Булган марафон-2018”-д оролцсон нийт 12-оос 90 хүртэл насны 900 гаруй тамирчид 2000м, 3000м, 5000м, 10000м, 21 км зайд эрэгтэй, эмэгтэй төрлөөр уралдаж шилдгүүдээ шалгаруулсан юм.

 21км 50-иас дээш нас, эрэгтэй

1. Ш.Батсүх Баянзүрх дүүрэг, УБ
2. Б.Бат-Эрдэнэ Булган сум, 1-р баг
3. Л.Батмөнх Баянзүрх дүүрэг, УБ
4. Ч.Болдбаатар Чингэлтэй дүүрэг, УБ
5. Г.Цэвээндорж МСҮТ
6. Ч.Цогоо Чингэлтэй, УБ
7. Баатаржав Орхон аймаг
8. Баатархүү Баянзүрх дүүрэг, УБ

21км 18-49 нас, эмэгтэй

1. О.Болдоо Хилчин спорт хороо, УБ
2. Б.Сүрэнжав Хурд клуб, УБ
3. Гүррагчаа Хилчин спорт хороо, УБ
4. Г.Бат-Эрдэнэ Хурд клуб, УБ
5. Л.Лхагва Алдар спорт хороо, УБ
6. Н.Адъяахүү Алдар спорт хороо, УБ
7. М.Сауиржан Алдар спорт хороо, УБ
8. Д.Амгаланжаргал Сүхбаатар дүүрэг 105 сургууль, УБ

21км 18-49 нас, эмэгтэй

1. Ч.Шинэцэцэг Алдар спорт хороо, УБ
2. Н.Сэмжид Хурд клуб, УБ
3. Б.Халиун Хурд клуб, УБ
4. Н.Дулам Алдар клуб, УБ
5. Дуламсүрэн Мон-Алтиус, УБ
6. Б.Эрдэнэчимэг Хөнгөн атлетикийн холбоо, Булган

3000м 35-49 нас, эрэгтэй

1. Д.Тэмүүжин ОБГ, УБ
2. Ганжаргал Хурд клуб, УБ
3. Д.Дашням Хүч спорт хороо, УБ
4. Э.Мөнх-Од Хангай гурил ХХК, Булган
5. П.Гантулга 089-р анги, УБ
6. Г.Амарсанаа хууль сахиулах их сургууль, УБ
7. Л.Батбаяр Булган аймаг
8. П.Батсайхан Эрдэнэт үйлдвэр, Орхон

3000м 35-49 нас, эмэгтэй

1 Наранцацрал ЭӨЦС, Булган
2 Хонгорзул Шүүхийн тамгын газар
3 Наранцэцэг Татварын хэлтэс
4 Мягмарсүрэн Шүүхийн тамгын газар
5 Гэрэлмаа Тохижолт үйлчилгээний анги
6 Нэргүй Булган мээж ХХК
7 Бямбасүрэн 1-р цэцэрлэг
8 Эрдэнэ-Оюун 2-р цэцэрлэг

2000м 50-иас дээш нас, эрэгтэй

1 С.Ганбаатар Орхон аймаг
2 Энхтайван Орхон аймаг
3 Энхтүвшин Булган сум 3-р баг
4 Нэргүй Хилчин спорт хороо, УБ
5 Ганбаатар Булган сум
6 Батдорж Төв аптек, Булган сум
7 Д.Банзрагч Булган сум
8 Б.Ундрахболд Булган Мээж ХХК

2000м 50-иас дээш нас, эмэгтэй

1 Ж.Батчимэг Улаанбаатар
2 Л.Цэцэгдэлгэр Улаанбаатар
3 А.Цогзолмаа Хангарьд, Орхон
4 И.Сарангэрэл МСҮТ, Булган
5 С.Гансүх Булган сум 1-р баг
6 А.Эрдэнэцэцэг 1-р 12 жилийн сургууль
7 Л.Наран Орхон аймаг
8 Л.Энхсайхан ОБГ, Булган

10000м 18-34 нас, эрэгтэй

1 Б.Суврагахайрхан Зэвсэгт хүчний Алдар спорт хороо 014-р анги, УБ
2 Э.Жандос Орхон аймаг
3 М.Лхагвадорж Алдар спорт хороо, УБ
4 Бат-Эрдэнэ Баянхонгор
5 Ц.Батхуяг Хурд клуб, УБ
6 Ө.Отгонзаяа Хөнгөн атлетикийн холбоо, Булган
7 Д.Мягмарсүрэн Алдар спорт хороо, УБ
8 Ш.Түмэнбаяр Хөвсгөл

5000м 18-34 нас, эмэгтэй

1 Т.Ариунболд Хурд клуб, УБ
2 Ш.Энхнаран Алдар спорт хороо, УБ
3 Б.Тунгалаг Хурд клуб, УБ
4 Д.Барсмаа Алдар спорт хороо, УБ
5 Б.Болормаа Хялганат, Булган
6 Д.Энхтуяа Булган сум ЗДТГ
7 Ж.Хонгорзул ОБГ, Булган
8 Ж.Амаржаргал Мэргэжлийн хяналтын газар

5000м 12-17 нас, эмэгтэй

1 Номин 1-12 жил
2 Бүжинлхам Увс аймаг
3 Буяндэлгэр Увс аймаг
4 О.Одгэрэл 1-12 жил 11а
5 Д.Ариунжаргал Баян-Агт сум
6 Н.Пүрэвдэлгэр 3-р сургууль
7 Болортуяа Хутаг-Өндөр
8 Номин-Эрдэнэ Тэшиг

5000м 12-17 нас, эмэгтэй

1 Ц.Цогжаргал Алдар спорт хороо, УБ
2 О.Анар 1-12 жил 9а
3 Б.Лувсаншарав Увс аймаг
4 Б.Элбэг Хөвсгөл аймаг
5 О.Золбаяр Тэшиг сум
6 Б.Баяржавхлан 1-12 жил 9в
7 С.Нямдорж Алдар спорт хороо, УБ
8 Тэмүүлэн Увс аймаг
Аймаг, дүүрэг өргөнөөр оролцож, тамирчдын тоо нэмэгдэж байгаагаараа энэ удаагийн тэмцээн онцлогтой юм. Эрүүл, идэвхтэй хөдөлгөөнд хамрагдаж, оролцсон тамирчдад болон ивээн тэтгэж хамтран ажилласан байгууллагууддаа амжилт хүсэе.

  • .

  • 2018-05-07

  • 818

Анхдагчдын өлгий Булган аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ой, Ардын Хатанбаатар С.Магсаржавын мэндэлсний 140 жилийн ойг тохиолдуулан Хутаг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн 880 хүүхэд, 200 гаруй эцэг эх, багш нарын хамт Булган хотод хүрэлцэн ирж "БААТАР ВАНГИЙН ХҮҮХДҮҮД” тайлант өдөрлөгөө Цогт Хунтайжийн талбайд зохион байгуулж байна.

Энэхүү өдөрлөгийн хүрээнд сурагчид Нутгийн удирдлагын ордон, Соёлын ордон, ХЖТ, Номын сангаар аялж үйл ажиллагаатай нь танилцан, Хатанбаатар Магсаржавын бунханд хүндэтгэл үзүүлж, урлагийн тоглолт зохион байгуулсан ба орой 20 цагаас Шоу тоглолт тус тус зохион байгуулах юм.

Тайлант өдөрлөгийг сар гаруй хугацаанд бэлтгэж тус сургуулийн бүх ангийн бүх сурагчид оролцсоноороо онцлогтой юм.

“Байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” аймгийн зөвлөгөөн болж байна.

  • .

  • 2018-05-05

  • 1150

Яг одоо /2018.05.05/ “Байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” аймгийн зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөнд 16 сум, 1 тосгоноос 57 аж ахуйн нэгж оролцож, аялал жуулчлалын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудлууд, гарц шийдлүүдээ тодорхойлж байгаа юм.

Булган аймгийн ЗДТГ, БОАЖГ, Булган аймгийн Аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж байгаа тус зөвлөгөөнд Булган аймгийн Аялал жуулчлалын холбооны тэргүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны газрын дарга С.Бат-Эрдэнэ, Үндэсний хөгжлийн газрын аялал жуучлалын төслийн зөвлөх Д.Гансүх болон аймгийн удирдлагууд оролцож байна.

Энэхүү  зөвлөгөөнөөр Монгол улсын болон аймгийн аялал жуулчлалын өнөөгийн байдал цаашдын хөгжлийн чиг хандлага, орон нутгийн аялал жуулчлалын бодлого төлөвлөлт, тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал хөгжүүлэх нь, кластерийн тогтолцоонд суурилсан аялал жуулчлалын онол арга зүй, спорт аялал, аялал жуулчлалын салбарын стандарт, хог хаягдлын шинэчилсэн найруулга, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, аялал жуулчлалын холбооноос баримталж буй бодлогуудын талаар илтгэл танилцуулж хэлэлцүүлэг хийнэ.

Мөн аймгийн “Аялал жуулчлалын холбоо”-ны бүх гишүүдийн хурал  зохион байгуулагдах юм.   

БААТАР ВАНГИЙН ХҮҮХДҮҮД

  • .

  • 2018-05-04

  • 150
 

Анхдагчдын өлгий Булган аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ой, Ардын Хатанбаатар С.Магсаржавын мэндэлсний 140 жилийн ойг тохиолдуулан Хутаг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн 800 хүүхэд оролцсон "БААТАР ВАНГИЙН ХҮҮХДҮҮД” тайлант өдөрлөг 2018.05.05-нд зохион байгуулагдах тул Булганчууд Та бүхнийг урьж байна.

 

Ээлжит цэрэг татлага боллоо

  • .

  • 2018-05-02

  • 124

Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 02-ны өдрүүдэд Булган аймгийн Баяннуур, Булган, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Могод, Орхон, Рашаант, Хишиг-Өндөр сумдыг хамруулан зохион байгууллаа.

Мөн аймгийн Засаг даргын захирамжаар Цэрэг татлагын товчоо байгууллаа. Тус товчооны даргаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ууганбаяр, орлогч даргаар аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа Х.Золзаяа, гишүүдээр аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа З.Гомбо, аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандорж болон сумдын Засаг дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаа.

18-25 насны оюутан, залуус урьдчилсан үзлэгт бүрэн хамрагдсанаас 130 гаруй залуус тэнцэн, Хилийн цэргийн болон Зэвсэгт хүчний 10 гаруй ангид хуваарилагдлаа. Тэдгээр залуустаа хандан аймгийн Засаг дарга З.Батзориг болон аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа Х.Золзаяа нар хугацаат цэргийн албаа нэр төртэй хаагаад ирэхийг захилаа. Эх орондоо хүлээсэн үүргээ биелүүлэн, эр цэргийн албанд татагдаж байгаа эх орны залуусаа эцэг, эхчүүд сүүн цацал өргөн аян замд нь мордууллаа.

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНД ИЖ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ГРАНД СТАРЕКС МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

  • .

  • 2018-05-02

  • 838

Аймгийн Засаг дарга үүрэгт ажлаа хүлээн авсны дараа төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан билээ. Энэ үеэр Шүүхийн шинжилгээний албанд нэн шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин олгохоор “Хөгжлийн хөтөч” хөтөлбөртөө тусгасан юм. Өнөөдөр /2018.05.02/ тус заалт биелэлээ олж орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 38 175 000 төгрөгийн үнэ бүхий Grand Starex автомашиныг алба хаагчдад хүлээлгэн өглөө.

 Уг машины тусгай тоноглолд туузан гэрэл /маяак/, асар, зөөврийн задлан шинжилгээний ширээ /титан/  насилк, тог баригч, тод тусгалтай прожектор, хэргийн газрын үзлэгийн цүнх /иж бүрэн/, шүүх эмнэлгийн задлан шинжилгээний цүнх /иж бүрэн/, нисдэг камер, зургийн аппарат, биологийн гаралтай ул мөр, эд мөрийн баримт, эд эсийн дээж  авах  зөөврийн шүүгээ, зөөврийн эвхэгддэг ширээ, сандал, шинжилгээний дээжний сав, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл болох битүү комбинзон, цогцосны уут зэрэг багтсан байна.

 

БУЛГАН МАРАФОН-2018

  • .

  • 2018-05-03

  • 777

Булган аймгийн Хөнгөн атлетикийн холбооноос нутгийн удирдлагын байгууллагууд, Хангай констракшин ХХК-тай хамтран "Булган марафон-2018" холын гүйлтийн тэмцээн 2 дахь удаагаа болох гэж байна. Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд 2018 оны 5 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулахаар боллоо.

Тэмцээний зорилго нь хөнгөн атлетикийн спортыг хөгжүүлэх, олон нийтийн дунд спортын ач холбогдлыг таниулах, шинэ тамирчдыг бэлдэхэд чиглэж байгаагаараа онцлог юм.

Тэмцээнийг дараах 7 төрлөөр зохион байгуулна.

21км 18-49 нас /эр, эм/
21км 50 дээш нас /эр, эм/
10000м 18-34 нас /эр/
5000м 18-34 нас /эм/
5000м 12-17 нас /эр, эм/
3000м 35- 49 нас /эр, эм/
2000м 50-аас дээш нас /эр, эм/

Хөнгөн атлетик түгээн дэлгэрүүлэх, бүх нийтийн спорт болгон хөгжүүлэх энэ үйлсэд хөнгөн атлетик сонирхогчид, мэргэжлийн тамирчдын оролцоо чухал тул ХӨНГӨН АТЛЕТИКТ хайртай хэн бүхнийг энэхүү тэмцээнд оролцохыг зохион байгуулагчдын зүгээс уриалж байна.

Ерөнхий зохион байгуулалттай холбоотой мэдээллийг:

"Булган аймаг Хөнгөн атлетикийн холбоо"-ны тэргүүн В.Батболд утас: 8880 5556

Мэдээллийн ажилтан О.Баасантогтох утас: 9534 3716

Хуудас: ....  7   8   9   10   11   12   13   14   15  .... (нийт 291 мэдээ )

Булган 80-н жил