Мэдээ

“ХАНГИНАХЫН ШУГУЙН ШАГАЙН ТОЙРОМ” 4 ДЭХ ЖИЛДЭЭ

  • .

  • 2018-06-08

  • 280
Үндэсний спортын VI их наадам, Аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн “Монгол нум сум” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хангинахын шугуйн шагайн тойром” сур болон шагайн харвааны тэмцээнүүдийг Хутаг-Өндөр сумын “Гуртын хөтөл” хэмээх газар 2018.06.02-03-ны өдрүүдэд зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий, Хутаг-Өндөр сумын Засаг дарга П.Итгэлбаяр, Биеийн тамир, спортын газрын дарга А.Ханддорж нар үг хэлсэн юм.
 
Сурын харваа нь дотроо Үндэсний, Буриад, Уламжлалт, Урианхай сурын харвааны төрлүүдээр зохион байгуулагдсанд нийт зургаан багийн 48 харваачид оролцож, цэц мэргэнээ сорьсноос Спортын мастер-3, спортын Дэд мастер -1, Урианхай сурын Спортын мастер-1, спортын Дэд мастер-1, Аймгийн мэргэн-5, Сумын мэргэн-7 оролцлоо.
 
Шагайн харваанд Булган, Архангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон нийт зургаан аймгийн 35 багийн 307 харваачид оролцож, онь мэргэнээ сорин наадлаа. Ийнхүү олон аймгийн эрхий мэргэн, онь цэцийг шалгадаг манай уламжлалт тэмцээн ийнхүү дөрөв дэх жилдээ амжилттай сайхан зохион байгуулагдлаа.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО

  • .

  • 2018-06-06

  • 203

Аймгийн Засаг даргын дэргэдэх Зөвлөлийн ээлжит хурал 2018.06.05-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд: Хоршооны тухай хуулийн хэрэгжилтийн байдал, Бэлчээрийн менежментийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, аймгийн 80 жилийн ойн бэлтгэл ажлууд, хүндэт зочдод өгөх гарын бэлгийн багц зэрэг асуудлуудыг зөвлөн шийдвэрлэсэн юм.
Мөн Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагууд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын чиглэлээр тусгасан зорилтуудыг хэрэгжүүлсэн үйл ажиллагааны мэдээлэл, түүхт 80 жилийн ойг угтан зохион байгуулж буй ажлынхаа танилцуулгыг хийлээ.

“Байгууллага сурталчлах өдөрлөг”-т урьж байна

  • .

  • 2018-06-05

  • 255

Булган аймагт Тагнуулын байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан 2018.06.06-ны өдөр 08:00-17:00 цагийн хооронд Булган сумын Соёлын төвд “Байгууллага сурталчлах өдөрлөг” болох тул иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Өдөрлөгөөр Тагнуулын байгууллагын гэрэл зургийн баримтын үзэсгэлэн, хугацаат цэргийн алба хаасан, хэлмэгдсэн эсэх, НАХЯ-нд ажиллаж байсан ажилтнуудын ажилласан жилийн лавлагаа болон иргэдийн эрэлт хүсэлтийг хүлээн авна. Холбоо барих утас: 7034-2260

Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ

  • .

  • 2018-06-05

  • 616

Төрийн албан хаагч, иргэдэд хууль эрх зүйн мэдээ мэдээллийг хүртээмжтэй, цогцоор нь хүргэх зорилгоор аймгийн Засаг даргын 2017 оны А/266 тоот захирамжаар байгуулагдсан эрх зүйн сургалтын баг 16 сум, 1 тосгонд ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Булган сумын 4 дүгээр баг Зүүнтүрүү, 1 дүгээр баг Малчны хороо, Байшинт, 6 дугаар баг Буриадын хорооны  иргэдийг хамруулан “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ” сэдэвт үйл ажиллагааг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Цэргийн штаб, Нийгмийн даатгалын хэлтэс, Цагдаагийн газар, Шүүх, Прокурор, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар,  Татварын хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх шинжилгээний алба зэрэг байгууллагын эрх зүйн багийн мэргэжилтнүүд оролцон өөрийн салбарын холбогдох хууль, эрх зүйн талаар иргэдэд зөвлөгөө өгч, санал хүсэлтийг нь сонсон, гарын авлага тараан  ажиллалаа.

ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

  • .

  • 2018-06-05

  • 667

Булган аймгийн удирдлагууд өнөөдөр /2018.06.04/ Орхон аймагт ажиллаж, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнтэй уулзан, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ нь 2018-2020 онд хэрэгжих бөгөөд Булган аймгийн бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчин хамгаалах, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрээс хөрөнгө оруулалт хийх тухай юм.

Тухайлбал: Булган аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засвар, Хангал-Хялганат, Сэлэнгэ сум чиглэлийн авто замын засвар, арчлалт, гэр хорооллын гэрэлтүүлэг, мах сүү боловсруулах үйлдвэр байгуулах, бизнес эрхлэгчдийг мэргэшүүлэх, дадлагажуулах сургалтад хамруулах зэргээс гадна манай аймгийн оюутан, сурагчдыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн тэтгэлгээр сургахад дэмжлэг үзүүлэх юм байна.

ЭХ ҮРСИЙН БАЯРЫН ХӨТӨЛБӨР

  • .

  • 2018-05-30

  • 277

Хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг "Эх үрсийн баяр" тун удахгүй болно. Тус баярын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны хөтөлбөртэй танилцана уу?

ХАНГИНАХЫН ШУГУЙН ШАГАЙН ТОЙРОМ БОЛНО

  • .

  • 2018-05-30

  • 832

Монголын гурван том шагайн тойрмын нэг "Хангинахын шугуйн шагайн тойром" 2018.06.02-03-ны өдрүүдэд Хутаг-Өндөр сумын Гуртын хөтөлд зохион байгуулагдах гэж байна. 

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаан эхэллээ

  • .

  • 2018-05-23

  • 173

Өнөөдөр /2018.05.23/ Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын долоо дахь удаагийн сонгуулийн VIII хуралдаан эхэллээ. Тус хуралдаанаар гурван асуудал хэлэлцэх юм.
Үүнд: Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа /Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа/
-Аймгийн түүхт 80 жилийг угтсан бүтээн байгуулалт, үйл ажиллагаа, зохион байгуулалт /Аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий/
-Орон нутгийн өмчийн газрын мэдээлэл /аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Ц.Батжаргал/ нар тус тус мэдээлэл хийж, тухайн асуудлын хүрээнд хэлэлцэнэ. Хуралдааны мэдээллийг тухай бүрд нь хүргэх болно.

Аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурал болж байна

  • .

  • 2018-05-15

  • 217

Аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөл энэ оны 10 дахь хурлаа өнөөдөр /2018.05.14/ хийлээ. Тус хурлаар 11 асуудал хэлэлцэж, шийдвэрлэх юм. Үүнд: Шилдэг санхүүгийн алба, төрийн болон аж ахуйн нэгжийн нягтлан бодогч шалгаруулах, шүлхий өвчний оношлуурын хөрөнгө шийдэх, “Хангайн хонь 60 жил” ойг тэмдэглэх, иргэдийн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Мөн Хангал, Сэлэнгэ, Бугат, Орхон сумд, Хялганат тосгоны аймагтай байгуулсан гэрээний биелэлт, аймгийн түүхт 80 жилийн ойн хүрээнд хийж буй бүтээлч ажлын талаар танилцуулга хийгдлээ. Аймгийн удирдлагууд сумдад өнгө төрхөө шинэчилж, бүтээн байгуулалтын үйл ажиллагаагаа эрчимжүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДОЛОО ДАХЬ ХУРЛЫН СОНГУУЛИЙН 7-Р ХУРАЛДААН

  • .

  • 2018-05-10

  • 265

Булган аймгийн Булган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын долоо дахь хурлын 7-р хуралдаан өнөөдөр /2018.05.10/ Булган сумын Соёлын төвд зохион байгуулагдаж байна. Энэхүү хуралдаанаар Мал амьтныг төвөөс гаргах тухай, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна. Хэлэлцсэн асуудлуудын гаргасан тогтоолыг эргэн мэдээлэх болно. 

Хэсгийн ахлагч нарыг аймгийн Засаг дарга хүлээн авч уулзлаа

  • .

  • 2018-05-11

  • 258

Өнөөдөр /2018.05.09/ аймгийн Засаг дарга З.Батзориг болон удирдлагууд Булган сумын зургаан багийн нийт 50 гаруй хэсгийн ахлагч нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр төрөлх Булган аймгийн түүхт 80 жилийн ойн бүтээн байгуулалтын ажлын талаар нийгмийн бодлого хариуцсан аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий, цаг үеийн байдалтай холбоотой мэдээллийг хөдөө аж ахуйн чиглэл хариуцсан аймгийн Засаг даргын орлогч О.Гантулга нар дэлгэрэнгүй танилцууллаа.

Мөн аймгийн Засаг дарга З.Батзориг дотоодын худалдан авалт хийх, үүнийг хэрэгжүүлснээр иргэд, аж ахуй эрхлэгчдийн орлого нэмэгдэх, бүтээн байгуулалтын үеэр хэсгийн ахлагч нарын оролцоо, хамтын ажиллагаа, Булган сумын өнгө үзэмж нэмэгдүүлэх талаар болон 80 жилийн ойн баяр наадмын зохион байгуулалт, баярын хөтөлбөр гэх зэрэг олон зүйлийг нэмж ярилаа. Түүнчлэн хэсгийн ахлагч нартай төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, зохион байгуулж буй олон ажлын талаар иргэдэд үнэн зөв, шуурхай хүргэж ажиллах, 80 жилийн ойн бүтээн байгуулалтын их ажилд хамтран ажиллах зэрэгт хэзээд бэлэн байгаа тухайгаа хэлж байв.

Уулзалтын төгсгөлд эрхэлсэн ажилдаа үнэнч, шударга, тууштай ажилласан хэсгийн ахлагч нарыг аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдэг болон Засаг даргын Жуух бичгээр тус тус шагнасныг аймгийн Засаг дарга З.Батзориг, аймгийн Засаг даргын орлогч О.Гантулга нар гардууллаа.

 

“ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ТАТВАР ТӨЛӨХӨӨС ЭХЭЛНЭ”

  • .

  • 2018-05-09

  • 321

Жил бүрийн таван сард уламжлал болон зохион байгуулагддаг “Татвар төлөгчдийн өдрүүд” арга хэмжээ 19 дэх жилдээ “ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ТАТВАР ТӨЛӨХӨӨС ЭХЭЛНЭ” уриатайгаар орон даяар зохион байгуулагдаж байна. Энэ жилийн хувьд нийт татвар төлөгчиддөө “Талархал” илэрхийлж байгаа бөгөөд цахимаар тайлан илгээдэг, Е баримтад бүртгэлтэй бүх иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд www.e-tax.mta.mn болон ebarimt.mn сайтад хандан “Цахим талархал”-ыг хүлээн авах боломжийг бүрдүүлснээрээ онцлог болж байна.

Тус өдрүүдэд Булган аймгийн Татварын хэлтсээс Ерөнхий боловсролын сурагчид, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн оюутнуудын дунд гар зураг, зохион бичлэг, монгол үндэсний тоглоомыг ашиглан хэрэглэгдэхүүн зохион бүтээх уралдааныг тус тус зохион байгуулж, шилдэг оролцогчдыг шалгаруулсан юм.

Гар зургийн уралдаанд:

1-р байр:  Б.Баяржавхлан /3-р сургуулийн 9а ангийн сурагч/

2-р байр:  Б.Баярцэцэг /Бүрэгхангай сумын 9б ангийн сурагч/

3-р байр:  М.Одбаяр /ЭӨЦ сургуулийн 7в ангийн сурагч/

Зохион бичлэгийн уралдаанд:

1-р байр: М.Мөнхбаяр /1-р сургуулийн 12д ангийн сурагч/

2-р байр: Л.Ариунзаяа /МСҮТ-ийн оюутан/

3-р байр: н.Долгион /12б ангийн сурагч/

Монгол үндэсний тоглоомыг ашиглан хэрэглэгдэхүүн зохион бүтээх уралдаанд:

1-р байр: Ж.Намуунцэцэг /ЭӨЦ сургуулийн сурагч/

2-р байр: Н.Сарантуяа /2-р цэцэрлэгийн багш/

3-р байр: 1-р сургуулийн 4б анги шалгарлаа.

 

 

Хуудас: ....  6   7   8   9   10   11   12   13   14  .... (нийт 292 мэдээ )

Булган 80-н жил