Мэдээ

Тэргүүний татвар төлөгчид

  • .

  • 2017-05-09

  • 15


"Татвар төлөгчдийн өдрүүд” арга хэмээний нээлтээр татварын хэлтсийн дарга Д.Батцогт “Эрдмийн өргөө цогцолбор” сургуулийн 12г ангид "Би-Ирээдүйн татвар төлөгч" сэдэвт хичээл зааж, идэвхитэй оролцсон сурагчдыг урамшуулан,  сонирхсон асуултанд хариулан,  зөвлөгөө,  мэдээлэл өгч ажилласан. Аймгийн хэмжээнд  2017.05.09-ны 11:00 цагт  "Татвар төлөгчдийн өдрүүд"-ийн нээлтийн үйл ажиллагааг Булган сумын Соёлын төв ордонд амжилттай зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагааг хэлтсийн дарга Д.Батцогт нээж байгууллагын  2016 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа танилцуулж,  Аймгийн засаг дарга З.Батзориг татвар төлөгч иргэдэд хандан  үг хэллээ. Нээлтэд Булган сумын засаг дарга Д.Наранбаяр, татвар төлөгчид урилгаар оролцож, төрийн сангийн ахлах мэргэжилтэн О.Тогтохсүрэн “Төсвийн зарцуулалт”-н дэлгэрэнгүй мэдээллийг хийж татвар төлөгчдийн санал хүсэлтийг сонсож ажиллаа. Энэ үеэр болзолт уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийн үзэсгэлэн, е-баримт хэвлэх тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулан, ”Шилдэг татвар төлөгч”-дийн танилцуулга видео, байцаагчдын бэлтгэсэн сонин, гарын авлага , байгууллагын танилцуулгыг татвар төлөгчдөд танилцуулж, урлагийн тоглолт үзүүлэн ажиллаа. Монгол Улсын Татварын албаны дээд шагнал “Шилдэг татвар төлөгч”, Аймгийн тэргүүний татвар төлөгч байгууллага, Аймгийн тэргүүний татвар төлөгч иргэн, болзолт уралдааны шилдэг бүтээл ирүүлсэн багш сурагчдад шагналыг гардуулан баяр хүргэж, ажиллалаа.
   
Үүнд:
      
 МУ-ын шилдэг татвар төлөгч ААНэгж:
1.     "Илчит металл" ХХК захирал Нацаг овогтой Батсуурь
2.     "Хонгор агро Булган" ХХК захирал Норжин овогтой Батсуурь

Аймгийн тэргүүний татвар төлөгч байгууллага:

1. П.Бат-эрдэнэ захиралтай "Эг тариа" ХХК /Хутаг-өндөр сум/
2. Г.Сүрэнхүү захиралтай "Молор-эрдэнэ түрүү" ХХК /Хангал сум/
3. Ё.Хандсүрэн захиралтай "СХМ" ХХК /Булган сум/
4. Д.Гончигсүрэн захиралтай "Ангийсдүв"ХХК /Булган сум/
5. Д.Отгонбаяр захиралтай "Хүрээн суварга" ХХК /Хишиг-Өндөр сум/

Аймгийн тэргүүний татвар төлөгч иргэн:

1. Б.Ичинхорлоо /Шуудан холбооны Ня-бо/
2. О.Тамсагдулам /Газар тариалан, Тэшиг сум/
3. Ч.Амарбаясгалан /Авто тээвэр/
4. Ц.Мягмарсүрэн / Сүүдэр царам захад лангуугаар худалдаа эрхлэгч/
5. Б.Бум-эрдэнэ /Үсчин/

Аймгийн Баяр наадам 7 сарын 9-11-ний өдрүүдэд

  • .

  • 2017-05-24

  • 21

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай аймгийн Засаг даргын А/278 тоот захирамжаар аймаг, сумын наадмын тов тогтлоо. Сумдын наадам 7 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд болох бол аймгийн Баяр наадам 7 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулахаар тогтсон байна.

Хамтарсан хяналт шалгалт хийнэ

  • .

  • 2017-05-24

  • 23

Урин дулаан цаг ирж голын эргээр амарч зугаалах иргэдийн тоо нэмэгдсэнээр, голын сав газарт машинаа угаах, бохирдуулах үйлдэл цөөнгүй гарсан  тул Булган сумын ЗДТГазар, Цагдаагийн газартай хамтарсан хяналт шалгалтыг явуулж эхэллээ.

Голын орчимд 200м дотор машин угааж орчныг бохирдуулсан тохиолдолд “Усны тухай” хуулиар доорх захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

24  дүгээр зүйл. Усны нөөцийг бохирдохоос хамгаалах         

24.1.Усны сан бүхий газарт цацраг идэвхт болон химийн хорт бодис, халдвар үүсгэгч, хог хаягдал,  бохир ус  хаях, хадгалах, машин техник, бохир зүйлс угаахыг хориглоно.

33.1.9. Энэ хуулийн 22.8, 22.17, 24.1, 24.4, 27.4, 28.18, 30.3,  30.5, 30.6-д заасныг  зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арван тав дахин, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

Иймд иргэд, хөдөлмөрчид та бүхэн ил задгай хог хаяхгүй, гол мөрөн бохирдуулахгүй байхыг уриалж байна.

Өдөрт 80-100 кг өргөст хэмх хураан авч байна

  • .

  • 2017-05-24

  • 18

Жилийн дөрвөн улиралд хүнсний нарийн ногоогоор хангана гэдэг эрс тэрс уур амьсгалтай манай орны нөхцөлд боломжгүй. Харин томоохон хот суурин газрыг түшиглэсэн өвлийн хүлэмжний аж ахуй сүүлийн жилүүдэд бий болж бага ч гэсэн импортын бараа бүтээгдэхүүнийг орлох эх орны хөрсөнд ургасан экологийн цэвэр бүтээгдэхүүнийг тарьж ургуулж байна. Тэгвэл манай аймгийн Хангал сумын "Эко хан буян" хоршоо аймагтаа анхны өвлийн хүлэмжийн бий болгожээ. Өргөст хэмх, улаан лооль ургуулан анхны ургацаа хураан авч өдөрт 80-100 кг өргөст хэмх хураан авч байна. Тус хоршооныхон өөрийн эзэмшлийн талбайд тарьж ургуулсан экологийн нарийн ногоогоор Хангал сумын ард иргэд төдийгүй Орхон аймагт нийлүүлэх зорилт тавин ажиллаж байна.

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тариалалтын бүс нутгуудад ажиллалаа

  • .

  • 2017-05-23

  • 424

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат холбогдох ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй хамт манай аймагт ажиллаж Хангал сумын “Молор-Эрдэнэ түрүү” ХХК-ий үйл ажиллагаатай танилцлаа. Тус компаний хувьд энэ жил 950 га талбайд тариалалт хийж байгаа юм.

Манай аймгийн хэмжээнд 80 аж ахуй нэгж, 747 өрхийн тариаланч 89200 га талбай эзэмшиж жилдээ дунджаар 37 мянган га-д үр тариа,  1000 га-д төмс, хүнсний ногоо тариалдаг.

Энэ онд манай аймгийн тариаланчид 43 мянган га талбайд тариалалт хийхээр бэлтгэл ажлаа хангаад байна.

Өнөө жил манай аймаг тариалалт хийх га талбайг нэмэх бус нэгжээс авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх бодлого барьж байна. Энэ ч үүднээс ОХУ-ын Красноярск мужтай хамтын ажиллагаа тогтоож, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэм шинжилгээний хүрээлэнд хөрсний дээж өгч энэ хавраас туршилтын тариалалт хийж эхэлсэн тухайгаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад танилцууллаа.  

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэхдээ, “Сүүлийн үед тариаланчид хөрс хамгааллын асуудлыг ярих болсон. Хөрсөө хамгаалахгүй бол үржил шим алдагдаж, цөлжилтөд орж байна. Хөрсөө тодорхой хугацаанд шинжилгээнд хамруулах хэрэгтэй. Шинжилгээндээ тулгуурлан бордох, тордох үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Газар тариалан монголчуудыг олон жил тэжээх чухал салбар. Тиймээс үр хойчдоо бүрэн бүтэн үлдээхийн тулд хөрс хамгааллын асуудалд гол анхаарлаа хандуулах ёстой. Энэ чиглэлд ч Засгийн газар анхаарлаа хандуулах болно” гэлээ.

“Хангинахын шугуйн шагайн тойром”-ыг сэргээж 4 дэх жилдээ зохион байгууллаа.

  • .

  • 2017-05-23

  • 219
Дөрвөн зуун жилийн түүхтэй “Хангинахын шугуйн шагайн тойром”-ыг сэргээж 4 дэх жилдээ зохион байгууллаа. Монос цэцэглэх цагаар буюу
энэ сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан тус тойромд Булган, Орхон, Дархан-Уул, Өвөрхангай аймаг, Улаанбаатар хотын 28 багийн 200 гаруй шагайчид цэц мэргэнээ сорьсон юм.
Багийн харваанд Булган аймгийн Сайхан сумын харьяат Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер Л.Түвшинжаргал ахлагчтай “Илчит металл” ХХК-ий баг түрүүлж, дэд байранд аймгийн гоц мэргэн н.Баярбат ахлагчтай “Орхон” баг, Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгоны Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер Б.Батбаатар ахлагчтай баг гуравдугаар байрт орлоо.
Цуваа харваанд Булган аймгийн Хангал сумын харьяат Монгол Улсын гарамгай мэргэн Н.Энхтөр, мөн сумын харьяат аймгийн гоц мэргэн Д.Батхуяг, Сэлэнгэ сумын залуу харваач Л.Эрдэнэбаяр нар эхний гурван байранд шалгарлаа.
Ахмадуудын чавхаар шагай харвах төрөлд багийн харваанд М.Шагдарсүрэн ахлагчтай Тэшиг сумын баг, цуваа харваанд мөн сумын харваач Р.Бумбага түрүүллээ.

Сумдын ахмадын холбооны тэргүүнүүдтэй уулзлаа

  • .

  • 2017-05-24

  • 12

Аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ууганбаяр сумдын ахмадын холбооны тэргүүнүүдтэй уулзаж тэдний санал бодлыг сонслоо. Сумдын ахмадын холбооны хувьд ихэнх нь ахмадын өргөөтэй болж дотоод тохижилтыг төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын оролцоотойгоор тодорхой хэмжээнд тохижуулж байгаагаа хэлж байсан юм. Мөн ахмадын байгууллагад тодорхой хөрөнгө мөнгө, төсөв тусгагдаж ирдэггүй нь тэдний гол бэрхшээл болоод байгааг ч хэлж байсан юм.
Ахмад настны хууль 7 дугаар сарын нэгнээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан аймгийн Ахмадын хорооноос 14 хоногийн аян зарлаж хууль сурталчлах ажлыг зохион байгуулах гэж байгаа тухай аймгийн Ахмадын хороон дарга Б.Ширчиндорж уулзалтын үеэр хэлсэн. Мөн энэ оны 8 дугаар сард Хишиг-Өндөр суманд аймгийн ахмадын чуулга уулзалтыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Хангал сум “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-өө баталлаа

  • .

  • 2017-05-23

  • 10

Хангал сум Төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн болж, төр, төсвийн байгууллагын 101 албан хаагч оролцлоо. Зөвлөгөөнд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ууганбаяр, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Э.Түвшинмөнх, аймгийн цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, ахлах мөрдөн байцаагч Ж.Батдорж, Хяналт, үнэлгээ, шинжилгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Ш.Болдбаатар нар оролцож Төрийн албан хаагчийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, "Өөрчлөлтийг өөрөөсөө",  Хяналт шинжилгээ, үнэлгээний тухай, Иргэдийн эсрэг гэмт хэрэг, Төрийн албан хаагчийн ёс зүйн талаар мэдээлэл хийлээ.
Сумын ЗДТГ-ын дарга Л.Сайнгэрэл “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр” боловсруулсан бөгөөд үүнийг албаны зөвлөгөөнд оролцогч албан хаагчдын 100%-ийн саналаар баталсан. Мөн энэ үеэр "Сумын хөгжлийн гарц", "Төрийн албан хаагч Хангалд" эсээ бичлэг, "Надад хэлэх үг байна" илтгэлийн уралдаанд сумаас шалгарсан албан хаагчид тус бүр бичсэн эсээ, илтгэлээ уншиж танилцуулсны дээр, төрийн байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим төрийн албан хаагчдыг шагналаа. Аймгийн тэргүүний ажилтнаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагч Б.Оюунбадам, аймгийн Засаг даргын жуухаар ЭМТ-ийн бага эмч Ш.Дэлгэрцэцэг, Хүүхдийн цэцэрлэгийн ажилтан Б.Цэрэнтогтох нар шагнагдсаныг аймаг, сумын удирдлагууд гардуулан өглөө.

Тэжээлийн ургамал тариалах сургалт

  • .

  • 2017-05-19

  • 16

Мерси Кор ОУБ-аас 6 сая гаруй төгрөгийн нийт 3,3 тонн тэжээлийн ургамлын үрийг Булган аймгийн Хангал сумын “Эко хан буян” хоршоонд хүлээлгэн өгч, тус хоршооны гишүүд ажилчдад талбайн сургалтыг УБ хотын Мал Аж Ахуй Эрдэм Шинжилгээний Хүрээлэнтэй хамтран амжилттай зохион байгууллаа. Тус сургалтаар ургамлын биологийн онцлог, тариалах технологи, тариалсны дараах арчилгаа, хаших, услах технологийг практик байдлаар бодитоор зааж, тус хоршооны ажилчдын асуултад хариулт өгч харилцан ярилцах замаар сургалтыг энгийн бөгөөд үр дүнтэй аргаар зохион байгуулсан нь үр өгөөжөө өгсөн үйл ажиллагаа болсон. Тус үйл ажиллагаанд Хангал сумын Засаг Дарга С.Ичинхорлоо, Мерси Кор ОУБ-ын Хөтөлбөрийн Дэд Захирал Ч.Сансар, Мал махны зах зээлийн менежер Н.Одонцэцэг, Бүсийн Зохицуулагч М.Гэрэлмаа нар оролцож цаашдын хамтын ажиллагаа, сум орон нутгийн оролцоо дэмжлэгийн талаар харилцан ярилцав.

Захиргааны Ерөнхий хуулийн тухай хоёр дахь удаагийн сургалт манай аймагт амжилттай зохион байгуулагдаж байна

  • .

  • 2017-05-19

  • 14

УИХ-аар Захиргааны Ерөнхий хуулийг баталж хэрэгжүүлж байгаатай холбогдуулан энэ хуулийн үзэл баримтлал, үйлчлэх хүрээг төрийн яам, агентлагууд, төрийн захиргааны бүх шатны байгууллагуудад Хууль зүйн яамнаас 2 дахь удаагийн сургалтыг зохион байгуулж байна. Өнөөдөр Булган аймгийн төрийн бүх шатны байгууллагын 340 төрийн албан хаагчдад уг сургалт орлоо.
Энэхүү хууль нь Төрийн байгууллагын албан тушаалтнууд нь шийдвэр гаргахдаа тодорхой бус байдал үүсгэх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхдөө “нийтийн эрх ашгийн үүднээс, улсын аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор, үндэстний эрх ашгийг дээдлэхийн тулд” гэх зэрэг тодорхой бус үндэслэлүүдийг баримтлан хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдэд таагүй байдал үүсгэн, эрх хууль ёсны ашиг сонирхлыг хохироохоос сэргийлэх, захиргааны байгууллага албан тушаалтнууд нь шийдвэр гаргахдаа хүнд суртал гаргуулахгүй байх, захиргааны байгууллага албан тушаалтны шийдвэрийг хууль зүйн хүрээнд, хэм хэмжээний хувьд хүлээн зөвшөөрөгдсөн эсэх талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой хууль гэдгийг сургагч багш нар онцолж байсан юм.

11962 иргэн Хавдаргүй Булган хөтөлбөрт хамрагдлаа

  • .

  • 2017-05-19

  • 24

"Хавдаргүй Булган" хөтөлбөрийн эхний шат амжилттай хэрэгжиж 58 хавдрын сэжигтэй иргэнийг илрүүлж 3 дугаар шатлалын эмнэлэгт хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Булган нэг үе клубын санаачилгаар Булган аймгийн 16 сум нэг тосгонд "Хавдаргүй Булган" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Элэгний В, С вирусын эрт илрүүлэг болон хавдрын эрсдэл бүхий хүмүүсийг тодруулах тус хөтөлбөрийн хүрээнд 11962 иргэн хамрагдсан байна.

Хүн амын дунд элэгний хавдрын өвчний тархалтыг бууруулж, эрт илрүүлэн эмчлэн эрүүлжүүлэх зорилготой "Хавдаргүй Булган" хөтөлбөр 5 сарын 6-нд нээлтээ хийж байсан бол өнөөдөр хаалтын ажиллагааг зохион байгуулж үр дүнгээ тооцлоо. Булган хангай нутгийн 25-60 насны 11962 иргэн оношилгоо шинжилгээнд хамрагдаж 58 хүн хавдрын эрсдэл бүхий, 2601 хүн В, С вирусын оноштой гарсан байна. Цаашид дараа дараагийн шат дараалсан арга хэмжээг өндөр зохион байгуулалттай хийх хэрэгтэй байгааг ажлын хэсгийн гишүүн ярьж байна.

60-120 мянган төгрөгөөр хийгддэг элэгний В, С вирусын шинжилгээг Монголдоо тэргүүлэх зэрэглэлийн мэргэжлийн эмч нарын хяналтан дор үнэ төлбөргүй хийлгэж, эрүүл мэндийн сургалт зөвлөгөө авсан иргэд сэтгэгдэл өндөр байна.

“Хавдаргүй Булган” төсөл энэ онд элэгний хавдрын эсрэг үйл ажиллагаа явуулах бол 2018 онд ходоодны, 2019 онд умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх чиглэлээр үргэлжлэн хэрэгжих юм байна.

Шилдэг гэр бүлүүдийг шалгарууллаа

  • .

  • 2017-05-16

  • 17

Дэлхийн болон Монголын гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Аз жаргалтай гэр бүл 14 хоног”-ийн аян зарлаж, аяны үр дүнг тооцож, хаалтын үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ өдөр Хүний хөгжлийн академын үүсгэн байгуулагч, Лектор Н. Амарбаясгаланг орон нутагтаа урьж “Аз жаргалтай гэр бүл” лекц зохион байгууллаа.
Аймгийн Засаг даргын захирамжаар жил бүр аймгийн шилдэг 9 гэр бүл шалгаруулдаг уламжлалын дагуу 2017 оны шилдэг гэр бүлүүд шалгаруулах 9 номинацид аймгийн 14 сумаас нийт 50 гаруй тодорхойлолт ирж, дараах 9 гэр бүл шилдэгээр шалгарлаа. Үүнд:
1. 2017 оны аймгийн Өнөр гэр бүлээр: Могод сумын иргэн Я. Дагва, Х. Долгоржав нарын гэр бүл
2. 2017 оны шилдэг Сурган хүмүүжүүлэгч гэр бүлээр: Дашинчилэн сумын иргэн Ю. Цогмандах, П. Хишигбаяр
3. 2017 оны Оюунлаг гэр бүлээр: Булган сумын иргэн Д. Зоосүрэн, С. Тунгалаг нарын гэр бүл
4. 2017 оны Авьяаслаг гэр бүлээр: Баяннуур сумын иргэн Ц. Цэнгэл, Ч. Алтанзагас нарын гэр бүл
5. 2017 оны Спортлог гэр бүлээр: Бүрэгхангай сумын иргэн М. Бадам, Ц. Шинэзул нарын гэр бүл
6. 2017 оны Шилдэг залуу гэр бүлээр: Хангал сумын иргэн Б. Хадбаатар, Ч. Өнөрбилэг нарын гэр бүл
7. 2017 оны шилдэг Эко гэр бүлээр: Сэлэнгэ сумын иргэн Т. Ууганбаяр, Л. Хишигдорж
8. 2017 оны Шилдэг бизнес эрхлэгч гэр бүлээр: Булган сумын иргэн С.Мягмарсүрэн, С. Анужин
9. 2017 оны шилдэг Үлгэрлэгч гэр бүлээр: Хишиг-Өндөр сумын иргэн Х. Болдбаатар, Ж. Бямбасүрэн нарын гэр бүл тус тус шалгарч, шагнал урамшууллаа гардан авлаа.

Аз жаргалтай гэр бүл лекцэнд ОБГ-10, ХХҮГ-6, НДЭМХ-10, УБХ-4, БТСГ-5, НЭ-4, ЭМГ-2, НС-3, АЗДТГ-5, ГХБХБГ-4, ХХААГ-7, Мээж ххк-2, Шугам сүлжээ-2, ХЖТ-5 ажилтанаа тус тус хамруулсан байна.

Хуудас:  1   2   3   4   5  .... (нийт 79 мэдээ )

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ