Хууль эрхзүй

"СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ"-ын төсөлд санал авч байна

  • .

  • 2020-03-30

  • 58

"СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ,  ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ   ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ"-ын төсөлд санал авч байна. Та журмын төсөлд оруулах саналыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Ч.Оюун-Эрдэнэчимэгт 7034-2384 дугаарын утсаар холбогдож өгнө үү.

 

СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ,  ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ 

ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журам нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10, 16 дугаар зүйлийн 16.2.5, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 6 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 6.5, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дугаар заалтуудыг хэрэгжүүлж, аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл /цаашид тусгай зөвшөөрөл гэх/-ийг аж ахуйн нэгжид олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.        

            1.1.1. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа нь Монгол улсын холбогдох хууль тогтоомж, стандарт, эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэр болон энэхүү журмын хүрээнд зохицуулагдана.

1.2 Үйлчлэх хүрээ.

1.2.1. Энэхүү журам нь аймгийн нутагт дэвсгэрт үйлчилнэ. Сумдыг дээрх журмаар зохицуулагдах харилцааг давхар зохицуулсан хэм хэмжээний акт гаргахыг хориглоно.

1.2.2. Аймгийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа, улсын бүртгэлд бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон гадаадын байгууллагад нэгэн адил үйлчилнэ.дэлгэрэнгүй . .

Хуудас:  1  (нийт 1 мэдээ )

Булган 80-н жил