Мэдээ

2020 оны 2 дугаар сарын мэдээ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

2020 ОНЫ 02 ДУГААР САРЫН МЭДЭЭ

Нэг. Удирдлага зохион байгуулалтын талаар:

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны талаар:

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлыг хоёр удаа хийж, 21 асуудал хэлэлцэн, 11 тогтоол гаргаж, бусад асуудлаар тэмдэглэлээр холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг чиглэл өглөө.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг хангах талаар хийж буй ажлын тухай аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн даргын мэдээлэл, “Сайн хөрш” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, “Эрүүл ирээдүй” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, Цагдаагийн газрын 2019 оны үйл ажиллагааны тайлан, Орон нутгийн өмчийн газрын 2019 оны үйл ажиллагааны тайлан, Аймгийн  ИТХ, Тэргүүлэгчдээс гаргасан шийдвэрийн хэрэгжилтийн тухай, Төрийн шагналд уламжлах тухай, Орон нутгийн өмчит  газрын нэр өөрчлөх тухай /”Нутгийн хөгжил” ОНӨҮГ-ын нэрийг өөрчлөх тухай/, Хөдөлмөрийн баатар Очирын нэрэмжит шагнал олгох тухай, сумын ИТХ-ын 2019 оны ажилд үнэлгээ өгсөн тухай, сумдын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай, гадаад харилцааны бодлогын хэрэгжилтийн тухай, “Зөв бүртгэл” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, хөрөнгийн тухай /Хөрөнгө актлах, дуудлагаар худалдах тухай/, орон нутгийн өмчит байгууллагуудын ашиглалтгүй байгаа хөрөнгийн судалгаа, авто зам, төмөр замын ажилд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалын борлуулалтын үнэлгээг тогтоох тухай, аймгийн  ИТХ, Тэргүүлэгчдээс гаргасан шийдвэрийн хэрэгжилтийн тухай, улсын тэргүүний сумаар шалгаруулахаар уламжлах тухай, эрчим хүчний үнэ, төлбөрийн тухай “ЭБЦТС” ТӨХК-ий даргын мэдээлэл  зэрэг асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэр гаргалаа.

Аймгийн ИТХ, Тэргүүлэгчид, Ажлын албаны үйл ажиллагааны талаар төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж байна.

Аймгийн ИТХ-ын шийдвэр, үйл ажиллагааны мэдээллийг “Bulgan.khural.mn” сайт болон албан ёсны цахим хуудсанд тогтмол мэдээллээ. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ сард гарсан шийдвэр болон үйл ажиллагааны мэдээллийг хугацаанд нь сайтад мэдээлж ажиллалаа.

Аймгийн ИТХ-ын 2019 онд гаргасан шийдвэрийн эмхтгэлийг хэвлүүллээ.

            Аймгийн “Сайхан монгол” телевизээр цаг үеийн үйл явдлын талаар сурвалжлага хийлгэж, “Булганы мэдээ” сонинд “Булган аймгийн ИТХ” гэсэн буланд аймгийн ИТХ-ын үйл ажиллагааны мэдээлэл болон Тэргүүлэгчдийн шийдвэрийн талаар мэдээлэл нийтлүүллээ.

            Рашаант, Сэлэнгэ сумын ИТХ-ын хуралдааны материалтай танилцаж зөвлөмж өглөө.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг, сумын төвөөс гарах орох хүн амын зорчих хөдөлгөөнийг хаасантай холбогдуулан Булган аймгийн Цагдаагийн газарт 500,000 төгрөгний шатахууны тусламж үзүүлсэн.

Төрийн захиргааны чиглэлээр:

            Шинэ коронавирус /COVID-19/-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотогол хийж, аймгийн хэмжээнд бэлтгэл бэлэн байдлыг хангуулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна. Аймгийн онцгой комиссоос штабын байр байгуулан, 24 цагийн жижүүрийн хуваарийг дагуу ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлыг 2 удаа зохион байгуулж 23 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Агентлаг, сумдын Засаг даргын Тамгын газрын 2019 оны үйл ажиллагааны тайланд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцуулан, 5 сум, 3 агентлагийг шагнаж урамшууллаа.

2019 оны жилийн эцсийн байдлаар аймгийн ИТХ, ИТХТ-ийн гаргасан 103 шийдвэрийн 212 заалтын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулан 92.4 хувийн хэрэгжилттэйгээр дүгнүүлсэн.

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх 16 дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01/207 тоот албан бичгээр ЗГХЭГ-т хүргүүлсэн. “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хэрэгжилт 2019 оны жилийн эцсийн байдлаар аймгийн ИТХ-ын хурлаар 84.3 хувтай үнэлэгдсэн.

Улсын тэргүүний /загвар/ сум шалгаруулах болзлын дагуу материалыг хүлээн авч аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг тайланд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж Хутаг-Өндөр сумыг сонгон шалгаруулж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулан, аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01/231 дугаар албан бичгээр “Хангайн бүсийн зөвлөл”-д хүргүүлэн ажиллалаа.

 Хоёр. Эдийн засаг, төсөв, санхүүгийн бодлогын хүрээнд:

Аймгийн төрийн сангаар үйлчлүүлэгч төсвийн байгууллагуудын төлбөр тооцоог хийж гүйцэтгэн 1562 ширхэг төлбөрийн хүсэлтээр 5.1 тэрбум төгрөгийн гүйлгээг дамжуулсан байна.

Аймгийн төсвийн шууд харьяа байгууллагын аудитлагдсан тайланг э-тайлан программтай тулган хянан хүлээн авч байна.

ААНБ-ын 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг хянан хүлээн авч байна. Тайлангийн ирц 95 хувьтай байна.

         Суманд 1201.2 сая, орон нутгийн төсвийн байгууллагуудад 2979.2 сая, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 6603.0 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон.

         Улсын төсөвт 57.0 сая, аймгийн төсөвт 1456.4 сая төгрөг, сумын төсөвт 62.9 сая төгрөг төвлөрүүлж орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 100 хувьтай байна

         Аймгийн соёлын төвийн 2018-2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.

Гурав: Хууль, эрх зүйн бодлогын хүрээнд:

Хууль зүйн сайдын эрхлэх хүрээний агентлагууд болон  аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх, зүйн хэлтэсээс 2020 оны 02 дугаар сард дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Нутгийн захиргааны байгууллагад эрх зүйн туслалцаа үзүүлэх ажлын хүрээнд 2 дугаар сард 2 сумын Засаг дарга болон Тамгын даргын 103 захирамж, тушаалын эрх зүйн үндэслэлийг хянаж, зөвлөмж чиглэл хүргүүлэн ажиллалаа.

Аймгийн Иргэдийн Тэргүүлэгчдийн  хурлаар Цагдаагийн газрын 2019 оны үйл ажиллагааны тайлан, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хэрэгжилт, Эрүүл  ирээдүй дэд хөтөлбөр, Сайн хөрш дэд хөтөлбөрийн  2019 оны тайлан зэргийг танилцуулан ажилласан.

2020 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг эцсийн байдлаар боловсруулан Төрийн захиргаа удирдлагын хэлтэст хүргүүлсэн.

Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн ажлын чиглэлийн дагуу 2020 онд тэмдэглэлт ойг тэмдэглэн өнгөрүүлэх сумдын судалгааг хавсралтад заасны дагуу гаргаж хугацаанд нь хүргүүлсэн.

            2016 оны УИХ, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сонгуулийн хороонд ажиллаж байсан алба хаагчдын судлагааг газар, хэлтсээс авч Сонгуулийн Ерөнхий хороонд хугацаанд нь хүргүүлсэн.

Иргэдийн хууль ёсны эрхийг хамгаалах, хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх зорилтын хүрээнд аймгийн Хууль зүйн туслалцааны төвөөр 31 иргэн үйлчлүүлж хуулийн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээг авсан байна.

Аймгийн хэмжээнд 2020 оны 2 дугаар сарын байдлаар 97 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3 хэргээр буюу 3.2 хувиар өссөн дүнтэй гарчээ.

3972 Зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2413 зөрчил буюу 37.8 хувиар буурсан.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлд шилжсэнтэй  холбогдуулан төрийн  байгууллагын 48 ажилтан алба хаагчид олон нийтийн эргүүлд ажилласан. Урамшилт эргүүлд 9 суманд  28 иргэн ажилласан байна. Цагдаагийн газраас шинэ төрлийн "Covid19" вирус, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр  иргэдэд сэрэмжлүүлэг  500 ширхэг  тараасан. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан 45 постод 139 алба хаагч ажилласан байна.

 Дөрөв: Боловсрол, соёл, эрүүл мэнд,

нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд:

Боловсролын чиглэлээр:

2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд олгох боловсролын баримт бичгийн захиалга болон сургуулийн дотуур байранд амьдарч буй бага ангийн сурагчдын сурч, хөгжих орчныг сайжруулах зорилгоор ”Боловсролын чанарын шинэчлэл” төслөөс нийлүүлэх номын санал, 24 цагийн цэцэрлэгт хамрагдаж буй зорилтот бүлгийн хүүхдийн судалгааг БСШУСЯ-нд, ЕБС болон СӨББ-ын орчны мэдээллийн судалгааг нэгтгэн БСМС-д тус тус хүргүүллээ.

ХХҮГ-ын даргын тушаалаар “Хүн ам нийгмийн хамгааллын ангийн шуурхай штаб” байгуулагдан БСУГ-ын мэргэжилтэн Ж.Орхонтуул, Н.Мөнхтуяа, С.Энхбаатар, нярав Л.Ганбаатар, жолооч Ж.Энхтүвшин нар хамтран 24 цагаар үүрэг гүйцэтгэх жижүүр хийн ажиллаж байна.

БСУГ-ын дүрэм, журам, бүтэц орон тоог шинэчлэн батлуулахаар мэргэжилтнүүдэд танилцуулан, хурал хийлээ.

Хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон болон ЭЕШ-ын онлайн бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан ЕБС, цэцэрлэгт БСУГ-ын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1/36, 02 дугаар сарын 17-ны өдрийн 1/40 тоот “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгийг тус тус хүргүүлэн ажиллалаа.

Ерөнхий боловсролын сургуулиудад 3 болон 5 дугаар ангийн масс олимпиадыг зохион байгуулсан анализын зөвлөмжийг хүргүүлсэн.

БСУГ-ын мэргэжилтэн Л.Одгэрэл долоо хоног бүрийн баасан гаригт ЕБС-ийн сурагчдын теле хичээл үзэж буй талаарх мэдээг сургуулиудаас авч нэгтгэн танилцуулж байна.

“Соёлын төв чанартай үйлчилгээ”-нд Хангал, Хутаг-Өндөр сумдын соёлын төвийг шалгаруулан улсын уралдаанд оролцуулахаар материал хүлээн авч байна.

Эрүүл мэндийн чиглэлээр:

Дэлхийн олон улс болон БНХАУ-д шинэ коронавирусийн тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан коронавируст халдвар /COVID-19/-аас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах, Эрүүл мэндийн сайдын 2020 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/93 дугаар тушаалыг хэрэгжүүлэн  ЭМГ-ын даргын 2020 оны 09, 10 дугаар тушаалаар “Шуурхай штаб” байгуулан, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Эрүүл мэндийн болон Эм хангамжийн байгууллагуудыг 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.

ЭМГ-ын 2020 оны А/19 тушаалаар хариуцлагатай жижүүрийг томилон өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж байна.

Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний товч мэдээллийг өдөр бүрийн 15:00 цагт аймгийн ОК, ОБГ, МХГ, Тагнуулын хэлтэс, Булган сумын ОК, ҮАБЗ /аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Б.Одхүү/ зэрэг 6 байгууллагад хүргүүлж байна.

Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 08 тоот тушаалаар батлагдсан журмыг баримтлан шинэ коронавирус өвчний дэгдэлтийн үеийн мэдээг солилцон, эрсдэлийн үнэлгээг холбогдох журмыг баримтлан үнэлж, шийдвэр гаргагчдыг бодит  мэдээллээр хангах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, салбар хоорондын үйл ажиллагааг эрчимжүүлэн эрсдэлийн үнэлгээ хийж, “Шинэ коронавирусын өвчний үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөө”-г боловсруулан баталсан.

Сумдын Засаг дарга нарт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа энэ үед сум орон нутагтаа урьдчилан сэргийлэх арга хэмжээг хамтран хэрэгжүүлэн иргэдэд эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг хөдөлгөөнт хэлбэрээр зохион байгуулах, суманд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж буй нөхцөл байдалд хяналт хийх, хяналтын постод ажиллаж байгаа төрийн албан хаагчдын эрүүл мэндийг дэмжих, дархлааг сайжруулах арга хэмжээ авч ажиллах талаар зөвлөмж хүргүүлсэн. Мөн сумдын Засаг дарга нарыг Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 08 тоот тушаалаар батлагдсан журмаар сумын эрсдэлийн үнэлгээ хийж, ирүүлэхийг үүрэгжүүлсэн.

Аймгийн Онцгой комиссоос хүргүүлсэн уриалгыг хэрэгжүүлж, нийтийг хамарсан халдварыг дэлгэрүүлэхгүй байх, хүн бүрийн эрүүл саруул амьдралыг тэтгэх, хамгаалах үүднээс салбарын хэмжээнд зарласан “1 албан хаагч-15 маск” аяныг идэвхжүүлсэн.

Эрүүл мэндийн байгууллагуудын дарга, эрхлэгч нар цаг үеийн байдалтай холбогдуулан гамшгийн төлөвлөгөөнд тодотгол хийж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах хүний нөөц, хамгаалах хувцас хэрэгсэл, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төрөөхөмж, ариутгал, халдваргүйтгэлийн нөөц бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд зайлшгүй шаардлагатай тохиолдолд дайчлан ажиллуулах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн судалгааг гаргасан. Судалгаагаар аймгийн  хэмжээнд дайчлагдан ажиллах 198 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууд /тэтгэвэрт гарсан, резидент эмч, жирэмсэн болон хүүхдээ асарч байгаа/ хүний нөөцөд байна.

Булган сумын хэмжээнд “COVID-19” вирусийн халдварын цагийн байдалтай холбогдуулан шаардлагатай тохиолдолд эмнэлгийн ор дэлгэх, эмнэлэг нээж ажиллуулахад дайчлах байрны төлөвлөлтийг дараах байдлаар хийсэн. Эхний ээлжид Халдварт, сүрьеэгийн тасагт 30 ортой эмнэлэг, 2-р ээлжид хуучин Халдвартын байшинд 20 ортой эмнэлэг дэлгэн ажиллуулахаар төлөвлөн бэлтгэх ажлыг хангаж байна.

Тусгаарлах өрөөний бэлэн байдлыг хянах хяналтын хуудсыг боловсруулан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасаг, Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн тусгаарлах өрөөний бэлэн байдлыг шалгахад 96.1 хувьтай байна. /Халдварт-97.4 хувь, Хүлээн авахын тусгаарлах өрөө-94.9 хувь/

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд 2020.01.03-ны өдрөөс 2020.02.11-ний өдрийг хүртэл хугацаанд БНХАУ, Гашуун сухайт, Цагаан хадны хилийн боомтууд, бусад улс орноос ирсэн нийт 79 иргэн, 2020.02.14-ний өдрөөс 2020.02.23 -ний  өдрийг хүртэл БНСУ, Япон болон бусад орноос ирсэн 31 иргэн, нийт 110 иргэний бүртгэлийг гаргаж, ажиглалтад авч ажилласан, 2020.01.03-2020.02.11-ний өдрүүдэд ирсэн  79 иргэний 14 хоногийн ажиглалтын хугацаа бүрэн дууссан. Нийт иргэдийн эрүүл мэндийн байдал хэвийн. 2020.02.14-2020.02.23 хугацаанд Монгол улсад ирсэн, Булган аймагт байгаа 31 иргэнийг ажиглалтад авч, сум, тосгон, өрхийн Эрүүл мэндийн байгууллагаас биеийн байдалд үнэлгээ хийж, урьдчилан сэргийлэх, өөрийгөө тусгаарлах талаар зөвлөгөө зөвлөмж өгч ажиллаж байна.

Ажиглалтад байгаа 31 иргэний 24 нь БНСУ-д, 3 нь Японд, 2 нь Ирландад, 1 нь Чех улсад, 1 нь Турк улсад зорчсон байна. Өнөөдрийн байдлаар иргэдийн эрүүл мэндийн байдал хэвийн байна.

Булган сумын 23 байрны 47 орцын 15575 мкв талбай, 13 байгууллагын /Музей, Булган буудал, Од дэлгүүр, ТД сан, Шүүх, Номын сан, Жаран цайны газар, Нутгийн дэлгүүр, Нутгийн зоог, Билгүүн цайны газар, Гэр бүл хөгжлийн төв, Соёл амралтын хүрээлэн, МСҮТ/ 4570 мкв талбай, нийтдээ 20145 мкв талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийсэн.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагын багийн гишүүд болон тасгийн эрхлэгч нартай уулзалт зохион байгуулан заавар, чиглэл өгч, үүрэгжүүлсэн.

Шинэ коронавирусийн халдвартай холбоотой эрх зүйн баримт бичгийн нэгдсэн жагсаалт, зөвлөмж гарган ЭМБ-уудад хүргүүлсэн.

Аймгийн “Ман-Од”, “Цанлэг”, “Энх-Үрс”, “Сожид” хувийн хэвшлийн эмнэлгүүдэд ЭМГ-ын даргын 03/68 тоот албан бичгээр Зөвлөмж хүргүүлсэн.

Нийт Эрүүл мэндийн байгууллагууд 480 иргэнд гэрээр тусламж үйлчилгээ үзүүлсэн.

“Skype” программ ашиглан, коронавирусын халдвараас сэргийлэх, тусгаарлах өрөөний бэлэн байдал, яаралтай тусламжийн бэлэн байдал, нөөц бүрдүүлэх, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийн талаар заавар, зөвлөмжийг 2 удаа давхардсан тоогоор 160 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд хүргэн ажилласан.

Өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан өдөр тутмын нөхцөл байдлын мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгийг иргэдэд цахим болон цаасан хэлбэрээр түгээн ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагууд зөвлөгөө, зөвлөмж,  мэдээллийг цахим хуудсанд байршуулж, 2461 хүн татаж авсан, 7836 хүнд мэдээлэл таалагдсан, 89 хүн эерэг сэтгэгдэл бичсэн, 15556 хүн үзсэн байна.

Орон нутгийн “Сайхан Монгол ТВ”-тэй “Хамтран ажиллах гэрээ” байгуулан Эрүүл мэндийн салбарын цаг үеийн мэдээлэл болон эрүүл мэндийн зөвлөгөө, зөвлөмжийг 7 хоног бүрийн 2, 4 дахь өдөр иргэдэд мэдээлж байна. Шинэ коронавирусийн талаар “Эмч зөвлөж байна” нэвтрүүлгийг 2 удаа зохион байгуулсан.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр:

Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд 02-р сарын байдлаар 1486 иргэн ажил хайгчаар бүртгэлтэй байгаагаас шинээр 346 иргэн идэвхтэй ажил хайгчаар бүртгүүлсэн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн бага боловсролтой буюу боловсролгүй иргэд 14 хувь, бүрэн дунд боловсролтой 67,4 хувь, дипломын болон бакалаврын дээд боловсролтой 10,9 хувь, тусгай болон техникийн мэргэжилтэй 7,3 хувийг эзэлж байна. Нийт иргэдийн 85 хувийг 25-54 насныхан эзэлж байна.

Ажил олгогч 21 байгууллагаас 82 ажлын байрны захиалга авч Орон нутгийн телевиз болон зарын цэгүүдээр байршуулан зар сурталчилгааг явуулж ажиллалаа. Нэг цонхны үйлчилгээгээр давхардсан тоогоор 320 гаруй ажил хайгч иргэдэд ажилд зуучлах үйлчилгээний талаар болон ажлаас чөлөөлөгдсөн талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн.

Шинээр бий болсон ажлын байранд 5, ажил олгогч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын сул чөлөөтэй ажлын байранд 12 ажил хайгч иргэн зуучлагдсан байна.

Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох ганцаарчилсан зөвлөгөөг 33 иргэнд, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох бүлгийн сургалтыг Булган сумын хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг 82 иргэнд зохион байгууллаа.

Сумдад хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг шинэчлэн байгуулах ажлын хүрээнд сумдын мэргэжилтнүүдэд арга зүйн зөвлөгөө өгч ажилласан бөгөөд 2-р сарын байдлаар Хутаг-өндөр, Сайхан, Баян-агт, Баяннуур, Бүрэгхангай, Могод зэрэг сумд хэлэлцээрээ байгуулан ирүүлээд байна.

Ажил идэвхтэй хайж буй хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг 25 залуучуудад ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох модуль сургалтад хамруулж, хөдөлмөр эрхлэх ур чадварт үнэлгээ хийн, тохирох ажлын байранд зуучлахаар хамтран ажиллаж байна.

Нийгмийн халамжийн чиглэлээр:

Халамжийн сангаас 2020 оны 2-р сард 15234 иргэнд 1.556,9 сая төгрөгийн тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлт олгогдсон. Бүх сумдаас тэтгэвэр тэтгэмжийн хувийн хэрэг, нэг удаагийн хөнгөлөлтийн материалыг хүлээн авч хянан олголтыг хийсэн. Мөн УБГ-аас нас барсан иргэдийн жагсаалтыг авч 33 иргэнийг WAIS програмд тулгалт хийн 12 иргэний үйлчилгээг зогсоов. Халамжийн сангийн олголтын талаар мэдээлэл авахаар биечлэн ирж уулзсан 52 /үүнээс өргөдөл-1/, утсаар холбогдсон 25 иргэний асуудалд хариу өгч шийдвэрлэсэн.

Бүх сумдаас шинээр насны хишгийн тэтгэмжид орох иргэдийн материалыг хүлээн авч нэгтгэн, аймгийн хэмжээнд нийт 3188 ахмадад 258,2 сая төгрөг олгогдохоор тооцоо гарсан.

Хүүхдийн мөнгө тэтгэмжийг Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт 2020 оны 01-р сараас эхлэн олгох болсонтой холбогдуулан Өрхийн мэдээллийн нэгдсэн бүртгэлгүй 123 өрхийн 214 хүүхдийг өргөдөл, хүсэлтийн дагуу өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамруулж ӨМНС-д бүртгэлээ.

Шинэ төрсөн 189 хүүдийг ӨМНС-нд бүртгэж, үүнээс 13 өрхийн 13 хүүхдийг  бусад аймаг, дүүрэгтэй холбогдож ӨМНС-д бүртгүүллээ. Мөн үрчилсэн 1, овог өөрчлөгдсөн 1, нэр өөрчлөгдсөн 1 хүүхдийн бүртгэлийг тус тус хийлээ.

ӨМНС болон хүүхдийн мөнгө, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой асуудлаар зөвлөгөө, мэдээлэл авахаар биечлэн ирж уулзсан 47 иргэн, утсаар холбогдсон 100 иргэнд бүх хүүхдэд өгөх талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн.

Шинээр төрсөн болон овог нэр, регистрийн дугаар өөрчлөгдсөн хүүхдийн бүртгэл, материал, хүүхдийн мөнгө, хүнсний эрхийн бичиг болон ӨМНС-ийн бусад үйлчилгээтэй холбоотой өргөдөл гомдлын материалыг сум тус бүрээр хавтасжууллаа. 2020 оны 01-р сарын хүүхдийн мөнгө авах данс нь хаагдсан, тодорхойгүй данс гэх зэрэг шалтгаанаар буцааж татагдсан 8 хүүхдийн нэр ХХҮЕГ-аас ирснийг эцэг эхтэй нь холбогдож мэдээллийг засварлуулсан.

Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлгүй хүүхдийн судалгааг нэгтгэн гаргалаа.

ӨМНС болон хүүхдийн мөнгө, хүнсний эрхийн бичиг, бусад үйлчилгээтэй холбоотой асуудлаар зөвлөгөө, мэдээлэл авахаар биечлэн ирж уулзсан 63 иргэн, утсаар холбогдсон 137 иргэнд мэдээлэл өгсөн.

2020 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 2015 болж өмнөх оноос 313 иргэнээр буурсан байна. Нийгмийн даатгалаас тэтгэвэр авдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэн 1284 байгаа бөгөөд нийгмийн халамжаас тэтгэвэр авдаг иргэн 731, 51-69 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан иргэн 1009, 70 хувиас дээш хөдөлмөрийн чадвараа алдсан 1006, нүдний өвчин 351, сонсгол, хэл ярианы өвчин 192, мэдрэл, сэтгэцийн өөрчлөлттэй иргэний тоо 439, оюуны хомсдолтой иргэн 273, гэмтэл болон тулах хөдлөх эрхтний бүрэн согогтой иргэн 350, бусад /дотор, сахар, хавдрын өвчнүүд/ 410 иргэн, үйлдвэрлэлийн осол 47, мэргэжлээс шалтгаалсан өвчтэй 16 иргэн байна.

Аж ахуй нэгж байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэн буюу одой иргэн ажиллуулаагүй орон тооны судалгааг 108 байгууллагаас авлаа. 25-аас дээш ажилтантай байгууллагад ХБИ ажиллуулбал зохих байгууллагын тоо 40, ажиллуулсан байгууллагын тоо 28, ажиллуулаагүй байгууллагын тоо 12, ажиллагсдын тоо 25 хүрээгүй боловч ХБИ ажиллуулж байгаа байгууллагын тоо 8, ХБИ-ний тоо 59, төлбөр төлөөгүй 12, төлбөр төлсөн байгууллага байхгүй байна.

Байнгын асаргаа шаардлагатай 175 хүүхэд байна. Үүнээс эрэгтэй 106, эмэгтэй 69 хүүхэд байгаа бөгөөд 0-3 насны хүүхэд 42, 4-7 насны хүүхэд 53, 8-11 насны хүүхэд 48, 12-16 насны хүүхэд 32 байна. 

Сумдаас амьжиргааг сайжруулахаар сонгон авсан 351 өрхийн судалгаа, өрх толгойлсон эцэг, эх, бүтэн хагас өнчин хүүхэд судалгааг нэгтгэж байна.

ХХҮГ болон суманд эцэг, эхийн зөвлөлүүд байгуулж, 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулан батлуулаа.

Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн сумын мэргэжилтэн, өрх-иргэнийг шалгаруулах удирдамж, болзлыг боловсруулсан.

МУ-ын ЗГ-ын 2016 оны 29 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн “Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам”-ыг баримтлан infoshilendans.gov.mn цахим хуудсанд 2019 оны 3 төрлийн 8 мэдээлэл, 2020 оны 2 төрлийн 22 мэдээллийг шивж, файлаар хавсарган ажилласан. Мөн 2019 оны шилэн дансны нэгдсэн цахимаас 04-р улирлын тайланг гарган хугацаанд нь хүргүүлэв.

Мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлээр газрын санхүү, худалдан авах ажиллагаа, төсвийн болон халамжийн, ХЭДС-ийн зарцуулалтыг иргэдэд “Мэдээллийн ил тод байдлыг сурталчлах самбар”, газрын болон аймгийн вэб сайтад байршуулан ажиллаж байна.

2020 оны 02-р сарын байдлаар  125 өрхийг шинээр судалгаанд хамруулж, 38 өрх дахин судалгаанд хамрагдаж, 26 өрх шилжин ирж, 32 хүний давхардлыг арилгасан.

2019 оны сумдын Амьжиргаа дэмжих зөвлөлийн баримтуудыг эмхлэн цэгцэлж, дутуу баримтуудыг бүрдүүлэн, халамжийн сангийн санхүүгийн баримтуудыг үдэж архивт өгөхөд бэлэн болгоод байна.

Төрийн сан, төрийн банк, хаан банкны үлдэгдлийг баталгаажуулан ХХҮЕГ болон Аймгийн аудитын газарт хүргүүлсэн.

Аймгийн аудитын газарт 2019 оны халамжийн санхүүгийн тайланг хугацаанд нь гарган, тус газрын санхүүгийн програмд шивж хүргүүлэв. 

Гэр бүлийн хөгжил хамгааллын чиглэлээр:

Гэр бүлийн хөгжил хамгааллын алба

  • Шинэ төрлийн корона вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, хүнд нөхцөлд амьдарч байгаа айл өрхүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд витамин, аарц, маск, гар ариутгагч тараах ажлыг зохион байгуулж байна. Эхний удаад хүнд нөхцөлд амьдарч байгаа 30 өрхөд нэг удаагийн тусламжийг хүргэсэн. 2 дахь ээлжид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүрч ажиллаж байна.
  • Гэр бүлийн боловсрол олгох цахим хичээлийг тогтмол цахим орчинд байршуулан иргэдэд хүргэн ажиллаж байна.

Хүүхэд, залуучуудын хөгжил хамгааллын алба

  • Булган сумын хэмжээнд эрсдэлд нөхцөлд байдаг айл өрхийн зураглалыг шинэчлэн гаргаж газрын зурган дээр нарийвчилсан судалгааг гарлаа.
  • Жилийн турш зохион байгуулагддаг улс болон аймгийн чанартай хүүхэд хөгжил оролцооны тэмцээний уралдаануудын удирдамжийг нэгтгэн товхимол болгон сумдад хүргүүлэхэд бэлэн болсон.

Тав. Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:

Мал аж ахуйн талаар:

Аймгийн хэмжээнд өөр аймаг, өөрийн аймгийн бусад сумдад өвөлжиж хаваржиж байгаа малчдын судалгааг судаас авч нэгтгэн авч аймгийн тамгын газарт хүргүүлэв.

Энэ дүнгээс авч үзэхэд өөр аймагт 9 өрхийн 5150 толгой мал Өвөрхангай, Архангай Сэлэнгэ аймгийн нутагт өвөлжиж байна. Өөрийн аймгийн бусад сумдад 28 өрхийн 17196 толгой мал өвөлжиж байна.

Малын  зүй бус хорогдлын мэдээг сум нэг бүрээс авлаа. Дүнгээс 4074 хорогдож үүнээс адуу 392, үхэр 409, хонь 1851, ямаа 1422 толгой хорогдож оны эхний малын 0,10 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой сумын тоонд Баян-Агт сум 1814, Орхон сум 433, Хишиг-Өндөр 303 толгой мал хорогдож хамгийн их малын хорогдолтой сумын тоонд орж байна.

Хөдөлмөрийн баатар З.Очирын нэрэмжит шагнагдах малчдын материалыг Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд оруулж Хутаг-Өндөр сумын малчин Баасанжаргал, Баян-Агт сумын малчин Д.Хишигсүрэн,Хишиг-Өндөр сумын малчин Б. Батбулган, Могод сумын малчин Б.Мөнхжаргал нар шалгарав.

Хүнс, газар тариалангийн талаар:

Хүнсчдийн холбоотой хамтран Монгол Улсад Хүнсний салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан орон нутагт ажиллаж байгаа болон ахмад настны судалгаа хийж, одоо ажиллаж байгаа үйлдвэр, цех, ажиллагсдын танилцуулга мэдээлэл, зураг ирүүлэх чиглэл ажиллаж байна.

ХХААХҮЯ-аас ирсэн аймгийн нийт хүн амын хүнсний нөөц, хэрэгцээ, хангамжийн судалгааг хүргүүлж, сумдын ХАА-н тасагт сүүний судалгаа, Хүнсний 90 жилийн ойг угтан орон нутагт байгаа ахмад ажилчид болон үйлдвэрлэлийн талаарх судалгаа ирүүлэх мэдээлэл хүргүүлэв.

Түүхий эд арьс ширний үнэ ханшийн мэдээг 16 сум 1 тосгоны холбогдох мэргэжилтэнүүдээс 7 хоног бүрийн 4 өдөр мэдээг авч нэгтгэн ХХААХҮ- яамны хөнгөн үйлдвэрийн газрын холбогдох мэргэжилтэн хүргүүлж байна.

Амны хаалтны үйлдвэрлэл:

Аймгийн хэмжээнд амны хаалтын үйлдвэрлэлийг 28 байгууллага, 47 иргэн, 28 оёдолчин 1544 амны хаалт үйлдвэрлэж /нийт өссөн дүнгээр 11074 амны хаалт үйлдвэрлэсэн/ иргэдийн хэрэгцээг хангаж байна.

Аймгийн хэмжээнд 50000 амны хаалтын нөөц бүрдүүлэх ажлын хүрээнд  16 сум 1 тосгоны амны хаалтны нөөц бүрдүүлэх хуваарь гарган албан тоот хүргүүлсний дагуу сум бүр өөрсдийн дотоод нөөц бололцоогоороо аян өрнүүлэн иргэн, байгууллагаар нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар 16 сум 1 тосгон сумын Засаг даргын албан тоот, цахим орчинд аян, уриалга гарган ажилласнаар 16739 амны хаалтын нөөц бүрдүүлээд байна.

Зургаа: Байгаль орчин, үйлдвэрлэл үйлчилгээ,

дэд бүтцийн салбарын чиглэлээр:

Байгаль орчны чиглэлээр:

Сумын хог хаягдлыг цэгийг дарж булах, шилжүүлэх ажлын жишиг  даалгаврыг боловсруулан ХОХБТХ-ийн даргаар батлуулан сумдад хүргүүллээ.

Газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 тоот тушаалаар Ти Эн Эс Эн Ти ХХК-д Рашаант суманд 2 ширхэг худаг гаргах зөвшөөрөл олголоо.

Царам, Сүүдэр, Ар хөндий, Ар гөзгөр зэрэг газраар хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан.

Хутаг Өндөр сумын СДОА-аар хийлгэж түлээний модыг хийж гүйцэтгэсэн. Мод бэлтгэсэн талбайг БОХУБайцаагчтай хамтран 2020 оны 02 сарын 05 өдөр хяналт хийлээ.

Аялал жуулчлалын мастер төлөвлөгөөний үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийн захирамжийн төслийг ХОХБТХ-т хүргүүлсэн.

Байгаль орчны статистик мэдээллийг БОХ маягтын дагуу  www.mne.mn мэдээллийн санд байршуулсан.

Хүнс хөдөө аж ахуйн газарт үлийн цагаан оготнотой тэмцэх ажлын  судалгааг 02 дугаар сарын 25-ны дотор ирүүлэх 1/72  албан тоот хүргүүлсэн.

ГХБХБГ-т тариалангийн талбайн доройтсон газрын судалгааг 02 дугаар сарын 20-ны дотор ирүүлэх тухай 1/70 албан тоот хүргүүлсэн.

Цагдаагийн газраас ирүүлсэн 1 ширхэг зэрлэг гахай 8 ширхэг зэвэг загасанд шинжээчээр ажиллаж эколого-эдийн загийн үнэлгээг тогтоож хүргүүлсэн.

Залуу, Ар мэргэн, Зүйл, Бүрэнбүст гэх газруудаар МХГ-тай хамтран хяналт шалгалтыг зохион байгуулсан шалгалтаар хууль бус мод бэлтгэж тээвэрлэсэн 1 зөрчил илрүүлж МХГ-т шилжүүлсэн.

5 нөхөрлөл, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг олгох, гүйцэтгэлд нь хяналт тавьж, мод бэлтгэх эрхийн бичгийг хаасан.

Шинэ короновирус /Covid-19/-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагааны хүрээнд аймгийн засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” А/61 дүгээр захирамж дагуу БОАЖГ дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүллээ.

БОАЖГ-ын даргын 2020 оны 02-р сарын 14-ний өдрийн  Өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчилсэн байдлаар шилжих тухай А/08, Гамшгаас хамгаалах шуурхай штабыг байгуулах тухай  А/09 , Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх тухай А/10 дугаар тушаалуудыг  гарган ажиллаж байна.

Гамшгаас хамгаалах шуурхай штабыг байгуулан,байгууллага дээр 24 цагийн байнгын жижүүр томилон ажиллуулж цаг үеийн мэдээллийг аймгийн Шуурхай штабын 70343399,  Онцгой байдлын газрын 70340102 утсанд мэдээлж байна. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж аймгийн Онцгой байдлын газарт хүргүүлсэн.

Байгууллагын ажилтан албан хаагчдад шинэ короновирус /Covid-19/-ийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмж болон цаг үеийн байдлын  талаар мэдээлэл өгч, хүн бүрийг 3 ээлжийн амны хаалттай болгон хэрэглүүлж хэвшүүллээ.Байгууллагын ажлын байранд өдөрт 3 удаа чийгтэй цэвэрлэгээ, агааржуулалтыг хийж байна. Гар ариутгагч бодис /санитал/, спирт-2 л, бинт марал-10 ш, хөвөн-5 ш, цэвэрлэгээ болон гар ариутгалын бодис, шингэн саван авч тавин ажилчин, албан хаагчид, байгууллагаар үйлчлүүлсэн хүмүүсийн гарыг ариутгаж байна. Байгууллагын хаалган дээр амны хаалт зүүж үйлчлүүлэх талаар зөвлөмж нааж, үйлчлүүлэхээр ирсэн иргэдэд амны хаалт зүүх  шаардлага тавин ажиллаж байна.

Ажилчдын дархлааг дэмжих зорилгоор өдөрт нэг удаа халуун аарц, чацарганаар үйлчилж, байна. Мөн 0-5 насны хүүхэдтэй, гэрт нь хүүхэд харах хүнгүй  ажилчдад хүүхдээ харах хуваарь гарган хуваарийн дагуу чөлөө олгосон.

Газрын харилцаа, барилга хот байгуулалтын чиглэлээр:

Газрын харилцааны чиглэлээр

Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх үе шатны төлөвлөгөөг боловсруулан аймгийн Хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтэс, БОАЖГ, ХХААГ, Хануй голын ай сав газрын захиргаанаас санал авч аймгийн Засаг даргаар батлуулан ГЗБГЗЗГ-т хүргүүлэв.

 “Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим систем” улсын хэмжээнд хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан сумдын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг вэб цахим системд бүрэн оруулж egazar.gov.mn сайтад байршуулан иргэдэд нээлттэй ил тод болголоо.

2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 2020 оны 02 дугаар сарын 12-ний өдөр Засаг даргын зөвлөлийн хуралд оруулж, 02-р сарын 19-ний өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оруулан танилцууллаа.

Газрын төлбөр, татварын чиглэлээр

Аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий төлөвлөгдсөн газрууд болон, бусад сумдын газрын төлбөрийн хувь хэмжээ үнэлгээг харуулсан зургийг бэлтгэх ажлын хүрээнд сумдын эдэлбэр газрын мэдээлэл, төлбөрийн хэмжээг сурталчлан таниулах эхийг бэлтгэн  АО форматаар хэвлэн сумдад хүргүүллээ.

Газрын төлбөрт 2-р сарын 20-ны байдлаар 112224,7 мянган төгрөг төвлөрөөд байна. Аймгийн хэмжээнд газрын дуудлага худалдааг зохион байгуулах орлогын төлөвлөгөөний хуваарийг сумдад хүргүүлэв.

Геодези, зураг зүйн чиглэлээр

ГЗБГЗЗГ-ын 2020 оны 01/273 тоот албан бичгийн дагуу Тэшиг суманд байрлах GNSS-н байнгын ажиллагаатай станцыг хэвийн үйл ажиллагаанд шилжүүлэх, тус БАС-ыг ашиглан геодезийн тулгуур цэг дээр бодит агшны хэмжилтийг Мэдээлэл технологийн мэргэжилтэн О.Буянбат, Жолооч Б.Батжаргал нартай хамтран хийж гүйцэтгэлээ.

БАС-ыг “Гэр” интернетийн сүлжээг ашиглан ГЗБГЗЗГ-ын нэгдсэн сүлжээнд холбосноор станцад хяналт, тохируулга хийх, дата мэдээллийг татан авах нөхцөл бүрдсэн.

Дээрхи станцын солбицол, өндрийг GPS-0841 дугаартай геодезийн тулгуур цэг дээр бодит агшны хэмжилтийг хийж гүйцэтгэн солбицол, өндрийн зөрүүг тодорхойлж ажилласан. Аймгийн төв болон Тэшиг суманд байрлах GNSS-н байнгын ажиллагаатай станцыг ашиглан геодезийн тулгуур цэг дээр бодит агшны хэмжилт хийсэн үр дүнг  2020 оны 165  тоотод албан бичгээр ГЗБГЗЗГ-т хүргүүллээ.

Баян-Агт, Баяннуур, Бугат, Бүрэгхангай сумын 1:1000-ны масштабтай байр зүйн тоон зургийг MNS 6702:2017 стандартын хэлбэрт оруулах  ажлыг хийж гүйцэтгэсэн.

Газрын кадастрын хэмжилтийг нийт 24 нэгж талбар, үл хөдлөх эд хөрөнгөнд хийж гүйцэтгэснээс 10 иргэн, хуулийн этгээд газар болон үл хөдлөх эд хөрөнгийн зураглалыг мэдээллийн санд оруулсан. Дээрх үйл ажиллагаанаас 236960 төгрөгийг төрийн сангийн 100040029002 дансанд төвлөрүүлэв.

Кадастрын чиглэлээр

            “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулж, статусыг өөрчилсөнтэй холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эзэмшиж буй нэгж талбаруудын гэрээ, гэрчилгээг шинэчлэн олголоо.

Инженерийн шугам сүлжээ бүхий газрын чиглэлээр:

            2 дугаар сарын байдлаар газар эзэмших эрх шилжүүлэхийг хүссэн 2, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахыг хүссэн 6, газрын хэмжээ өөрчлөхийг хүссэн 1, Э дугаар авахтай холбоотой газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн гаргуулахыг хүссэн 4 өргөдөл тус тус ирүүлсэн байна. Үүнээс аймгийн Засаг даргын 2020 оны А/41 дүгээр захирамжаар 2 аж ахуйн нэгж, 1 иргэний 2 нэгж талбар, А/63 дугаар  захирамжаар 1 аж ахуйн нэгж, 1 иргэний нийт 6 нэгж талбарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунган, А/42 дугаар захирамжаар 1 аж ахуйн нэгжийн газрын хэмжээг кадастрын зургийн дагуу шинэчлэн гэрээ гэрчилгээг тус тус олгосон. А/62 дугаар захирамжаар 1 иргэний автомашины гараашийн газрын газар эзэмших эрхийг шилжүүлж, А/88 дугаар захирамжаар Булган сум, Орхон сумын нутагт байршилтай Домын дэвсэг үйлдвэрлэлийн бүсэд хөдөө аж ахуйн болон барилгын материал, үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмшиж буй 23 иргэн, аж ахуйн нэ

Булган 80-н жил