Мэдээ

9 сарын мэдээ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2019 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

 

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР: 

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны талаар:

ИТХ-ын Тэргүүлэгчид 2 удаа хуралдаж Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит шагналаар шагнах тухай, Дуудлага худалдаа зохион байгуулах тухай, Хөрөнгө актлах тухай, Ардын эмч Р.Пүрэвийн нэрэмжит шагналаар шагнах тухай, Төрийн шагналд уламжлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж тогтоолоор батлан хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж байна. 

ИТХ-ын ажлын алба 8 албан бичгийг төлөвлөн хүргүүлж, бусад байгууллагуудаас 12 албан бичиг хүлээн авч ажиллалаа.

Аймгийн ИТХ болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс төлөвлөгөөт хяналт шалгалтуудыг хийхээр тусгай удирдамж боловсруулан ажиллаж байгаагаас гадна аймгийн Цагдаагийн газарт хөдөлгөөн тогтворжуулагч худалдан авахад нь 500 мянган төгрөгийг шийдвэрлэсэн байна. 

Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаар: 

Төрийн захиргааны ажлын чиглэрээр:

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан аймгийн хэмжээнд 512 төрийн захиргааны албан тушаалтны тодорхойлолтыг боловсруулан батлуулах ажлыг зохион байгуулж байна. Төрийн албаны зөвлөлийн зөвшөөрсний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, хэлтсийн дарга, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 8 агентлагийн даргын албан тушаалын тодорхойлолтыг баталгаажууллаа.

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Булган аймагт ажиллалаа. Ерөнхий сайдыг аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчид, иргэд Цогт хунтайжийн талбайдаа угтаж авсан. Ерөнхий сайд Булган аймгийн иргэдтэй уулзалт хийж тус уулзалтад ХНХ-ын сайд С.Чинзориг, ЭМ-ийн сайд Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ СЯ-ны ТНБД С.Наранцогт,  болон бусад албаны хүмүүс байлцав. Аймгийн Засаг дарга З.Батзориг орон нутгийн үйл ажиллагааг танилцуулсны дараа Ерөнхий сайд Засгийн газраас баримталж буй бодлого, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл хийв. Иргэд асуулт асууж холбогдох хүмүүсээс хариулт авсан ба орон нутагт тулгамдсан зарим асуудлыг Засгийн газрын гишүүд газар дээр нь шийдвэрлэлээ.

Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын чиглэлээр:

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын баталсан аймгийн Засаг даргын дэргэдэх төрийн зарим байгууллагын үйл ажиллагаанд зөвлөн туслах ажлын удирдамжийн дагуу аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Биеийн тамир, спортын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн газруудад хэрэгжиж байгаа Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн аймагт даалгасан арга хэмжээг байгууллагууд хэрхэн хэрэгжүүлж байгаа байдал, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хэрэгжилт, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлт, үндэсний болон дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцтай танилцаж, зөвлөн тусалж ажиллалаа.

Аймгийн ИТХ, ИТХТ-ийн гаргасан тогтоол шийдвэрийн биелэлт, аймгийн Засаг даргын захирамжийн биелэлтийг 2019 оны жилийн эцсийн байдлаар ирүүлэх жагсаалтыг үйлдэж сум, байгууллагуудад хүргүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

2019 оны 09 дүгээр сарын байдлаар Засгийн газрын 8 тогтоол ирснийг хяналтад авч аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулаад байна.

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

2019 оны 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр нийт орлого ба тусламжийн дүн 43,1 тэрбум төгрөг буюу 96,7 хувийн, нийт зарлага 40,4 тэрбум төгрөг буюу 84,5 хувийн гүйцэтгэлтэй байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт орлого ба тусламжийн дүн 3,5 хувь, урсгал орлого 0,3 хувиар тус тус буурсан дүнтэй байна. Нийт орлогоос аймгийн төсвийн орлого 18,3 тэрбум төгрөг буюу 97,6 хувийн, сумдын төсвийн орлого 24,8 тэрбум төгрөг буюу 96,1 хувийн гүйцэтгэлтэй байна. Урсгал орлогын гүйцэтгэл 17,7 тэрбум төгрөг буюу 95,5 хувь байна.

Улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлгээр 2367,1 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээр 21881,6 сая төгрөг, санхүүгийн дэмжлэгээр 1126,9 сая төгрөг олгосон байна.

Аймгийн дүнгээр авч үзвэл үл хөдлөх хөрөнгийн албан татвар, авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татвар, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн орлого, газрын төлбөр, ойн нөөц ашигласны төлбөр, хувьцааны ногдол ашиг, хүү торгуулийн орлого, төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй хөрөнгө борлуулсны орлого биелж, бусад орлого тасарсан байна. Бугат, Бүрэгхангай, Дашинчилэн, Рашаант, Сэлэнгэ, Тэшиг, Хангал, Хутаг-Өндөр сум, Хялганат тосгоны урсгал орлогын төлөвлөгөө биелж бусад сумын урсгал орлогын төлөвлөгөө тасарсан байна.

Аймгийн төсвийн нийт зарлага 40361,1 сая төгрөг буюу 84,50 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс орон нутгийн төсвийн байгууллагуудын зардал 15895,6 сая төгрөг буюу 78,1 хувь, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагын зардал 24465,4 сая төгрөг буюу 89,2 хувь байна. Сумдад 3932,1 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 21881,6 сая төгрөгийн шилжүүлгийг тус тус олголоо.

Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэл 1031,9 сая төгрөг буюу 73,3%, орон нутгийн  хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 1113,4 сая төгрөг буюу 97,7%, Байгаль хамгаалах сангийн гүйцэтгэл 2460,8 сая төгрөг буюу 71,0% байна.

Нийт өр 140,7 сая, нийт авлага 13,9 сая төгрөг байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал өр 201,0 сая төгрөгөөр буурч, авлага 11,1 сая төгрөгөөр өссөн байна. Өр өмнөх сараас 47,3 сая төгрөг, авлага 4,6 сая төгрөгөөр тус тус өсжээ. Нийт өрөөс цалин, НДШ-ийн өр 46,1 сая, тогтмол зардлын өр 36,4 сая, тээвэр шатахуун албан томилолтын өр 14,2 сая, эмийн өр 17,2 сая, бусад зардлын өглөг 26,8 сая төгрөг байна. Хөтөлбөрөөр /салбараар/ авч үзвэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын байгууллагууд 46,5 сая, орон нутгийн байгууллага 49,1 сая, эрүүл мэндийн сайдын байгууллагууд 45,1 сая төгрөгийн өртэй байна.

Аймгийн төрийн сангаар үйлчлүүлэгч төсвийн байгууллагын 15909 ширхэг гүйлгээгээр 45,2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

ГУРАВ: ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

Хууль зүйн сайдын эрхлэх хүрээний агентлагууд болон  аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэсээс 2019 оны 09 дүгээр сард дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор улс даяар зохион байгуулагдаж байгаа “Хурд” хамтлагийн “хайртай” аян болон Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Булган аймагт ажиллахтай холбоотойгоор аюулгүй байдлыг хангаж, хамгаалалт хийж ажиллалаа.

Нутгийн захиргааны байгууллагад эрх зүйн туслалцаа үзүүлэх ажлын хүрээнд 9 дүгээр сард 3 сумын Засаг даргын 152 захирамжийн эрх зүйн үндэслэлийг хянаж, зөвлөмж чиглэл хүргүүлэн ажиллалаа. Мөн аймгийн Засаг даргын 47 шийдвэрийг хянаж санал өгсөн байна

Иргэдийн хууль ёсны эрхийг хамгаалах, хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх зорилтын хүрээнд аймгийн Хууль зүйн туслалцааны төвөөр 38 иргэн үйлчлүүлж хуулийн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээг авсан байна.

Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ирүүлсэн чиглэлийн дагуу “Ахмад настан-хэрэглэгч” арга хэмжээний удирдамжийг боловсруулан, Стандарт хэмжил зүйн хэлтэстэй хамтран Булган суманд зохион байгуулж ажиллалаа.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалын хүндэтгэх өдрийн 09 дүгээр сарын 10-ны өдөр аймгийн хэмжээнд зохион байгуулсан бөгөөд уг өдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдчдийн хөшөөнд аймаг, сумын удирдлагууд болон аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг хэлтсийн дарга нар, хилс хэрэгт хэлмэгдэгчдийн ар гэр, үр хүүхдүүд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Уг өдөр аймгийн Засаг даргаас улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн, цагаатгагдсан 2 хүний үр хүүхдэд тус бүр 500 000 төгрөгний тусламж үзүүллээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газар, Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд иргэний бүртгэлийн үйлчилгээг сумаас шууд үзүүлэх ажлыг 8 суманд, орон нутгийн дэмжлэгээр 5 суманд хэрэгжүүлсэн бөгөөд иргэдэд улсын бүртгэлийн хэлтэсээс авдаг лавлагаа сумандаа авах боломжтой болсон. Уг үйлчилгээнд холбогдоогүй Бүрэгхангай, Дашинчилэн, Могод сум, Хялганат тосгоныг энэ ондоо багтаан холбохоор ажиллаж байна.

Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг “Үндсэн хуулийн оршил хэсэг”, “Эх орон танаа” лекцийг монгол улс даяар зохион байгуулж байгаа бөгөөд тус аймагт ирж Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газар болон ерөнхий боловсролын сургуулийн ахах бүлгийн сурагчдыг хамруулан зохион байгууллаа.

Улсын төсвийн 74 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар Хутаг-Өндөр суманд Зам тээврийн хяналтын төв ашиглалтанд орж, улсын комисс хүлээн авлаа.

Аймгийн хэмжээнд 09 дүгээр сарын байдлаар 379 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 146 хэргээр буюу 62.6 хувиар өссөн дүнтэй гарчээ.

Төрийн архивын чиглэлээр:

Лавлагаа авахыг хүссэн нийт  93 иргэнд  /давхардсан тоогоор/ 641 баримтаар үйлчилсэн. тушаалын 218 баримт, 423 цалингийн,  баримт гарган үйлчилсэн. Үүнээс 56 иргэнд 106 хуулбарын лавлагаа, 69 иргэнд 878 цалин, 19 тодорхойлолт  олгосон. 2019 оны 09 сарын 04-ний өдөр Төрийн архивын тасгийн даргын ажлыг хүлээлцлээ.

Нөхөн бүрдүүлэлтээр: Барилга зураг төсвийн 3 байгууллагын 8хн-ийн 828 хуудас баримтыг хүлээн авсан.

Баян-Агт суманд Эрүүл мэндийн төвийн барилгын их засварын ажлыг хүлээн авсан. Рашаант сум, Булган суманд баригдсан “Шинэ хөдөө” төслийн багц чацарганын талбайн гадна цахилгаан хангамжийн ажил ашиглалтанд оруулах улсын комиссын ажилд орж ажилласан. Булган сумын 2, 3, 5, 6-р багийн гэр хорооллын  дундах хөндлөн авто замын дагуух гэрэлтүүлгийн ажлыг ашиглалтад оруулах улсын комисст орж ажиллаа. 

ДӨРӨВ: БОЛОВСРОЛ, СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД,

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД 

Боловсрол, соёл урлагийн чиглэлээр:

Боловсролын хүрээнд:

  • Булган аймгийн “Боловсрол соёл урлагийн газар” сурагчдад зориулан эрхлэн гаргасан “Анхдагч Булган” сурах бичиг сурагчдын гар дээр очлоо.
  • Булган аймагт Боловсрол, соёл урлагийн салбар үүсч хөгжсөний түүхт 60 жилийн ойн арга хэмжээ зохион байгуулах ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна.
  • Эко сургууль, цэцэрлэг шалгаруулах үйл ажиллагааны дагуу ЕБС, СӨБ-оос тайланг татан авч, тайлангуудтай танилцаад шалгаруулалт хийхээр хөдөө сумдаар явж байна. Шалгарсан сургууль, цэцэрлэгт шагналыг багш нарын баяраар гардуулах болно.
  • БСШУСЯ-нд СӨБ-ын хүүхэд гүйцэтгэлийн судалгааг 2016-2018 оноор гарган хүргүүлэв.
  • БМДИ-д бага ангийн багш, бага анги хариуцсан сургалтын менежерүүдэд сургалт зохион байгуулахтай холбогдуулан бага ангийн багш, менежерүүдийн судалгааг гаргаж хүргүүлэв. Сургалт 2019.09.28-29-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт болно.
  • Боловсрол, соёл, урлагийн газрын үүсч хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулах илтгэлийн 2-р шатыг 2019.9.21-нд БСУГ-ын сургалтын танхимд зохион байгуулсан.
  • Уулзвар бүсийн математикийн 22 дугаар олимпиадын 2019.09.21-нд Булган сумын 3-р сургууль дээр зохион байгууллаа.
  • Булган сумын Эрдмийн Өргөө Цогцолбор сургуулийн түүхт 50 жилийн ой 2019.09.18-19-ны өдрүүдэд боллоо.   

Соёлын хүрээнд

  • Булган аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газрын 60 жилийн ойн хүндэтгэлийн урлагийн тоглолтын бэлтгэл ажил эхлээд байна.
  • Соёлын ажилтны өдрийг тохиолдуулан Булган аймгийн соёлын ажилтнууд ОХУ-ын Буриад Улан-Үдэ хотод туршлага судлах аяллыг амжилттай зохион байгуулсан.

Эрүүл мэндийн чиглэлээр:

Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлж, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэн, аймгийн Засаг даргын захирамжаар жил бүрийн 9-р сарыг “Ахмад настны эрүүл мэндийг дэмжье” уриан дор зохион байгуулж,   ЭМБ-дтай  хамтран ажиллаж байна.

Аймгийн  урд бүсийн 8 сумын ЭМБ-дад хяналт үнэлгээ хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, суманд үйл ажиллагаа явуулж буй  сургууль,цэцэрлэг болон худалдаа үйлчилгээний байгуулагуудад халдварт өвчнөөс сэргийлэх халдваргүйтгэл хийсэн. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яамны удирдлагын баг сумдад болон аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудад ажиллан, мэргэжлийн зөвлөгөө зөвлөмжийг өгч ажилласан.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар ЭМС-ын хүний нөөцийн бодлогын 2017-2019 оны хэрэгжилтийг  хэлэлцүүлсэн.

Аймгийн хэмжээний эрүүл мэндийн байгууллагууд “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын төлөө дуу хоолойгоо нэгтгэцгээе” уриатайгаар үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Тус өдрөөр ЭМБ-д  хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж, олон талт ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуулж 1200 гаруй үйлчлүүлэгчдэд сургалт сурталчилгаа хийн ажилласан.

ГССҮТ-ийн төслийн хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт засвар үйлчилгээ хийгдэж байна. 

Аймгийн ЭМБ-дын 3-р улирлын тайлан мэдээг холбогдох дээд байгууллагуудад хугацаанд нь  хүргүүлээд байна.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлээр:

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр:

Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд 763 идэвхтэй ажил хайгч иргэн байна. Ажилгүйдлийн тэтгэмжийн тодорхойлолтыг 8 иргэнд гаргаж, аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн. Эдгээр ажлаас халагдсан иргэд бүгд орон тооны цомхтголд орсон иргэд байна. Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд идэвхтэй байгаа ажил хайгч иргэдийг ажил хайж буй шалтгаанаар нь авч үзвэл сургууль төгсөөд ажилгүй байгаа, цалин орлого хүрэлцэхгүй байгаа, шилжин суурьшсан, орон тооны цомхтголд орсон гэх шалтгаанаар ажил хайж байгаа иргэд нийт идэвхтэй ажил хайгч иргэдийн 71 хувийг эзэлж байна. 315 ажил олгогч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь шинэ ажлын байранд 1059 ажил хайгч иргэнийг ажилд авсан байна. Байнгын ажлын байранд 328 иргэн, улирлын ажлын байранд 233 иргэн, түр ажлын байранд 498 иргэн тус тус шинэ ажлын байр бий болгосон.  Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн сангаар 587 иргэн ажлын байранд зуучлагдсанаас байнгын ажлын байранд 275 иргэн, улирлын ажлын байранд 82 иргэн, түр ажлын байранд 230 иргэн зуучлагдсан байна.

“Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн “Гарааны бизнесийг дэмжих арга хэмжээ”-д хамрагдан бизнес санаа нь дэмжигдсэн 12 багийг хурдасгуур арга хэмжээнд хамруулан 120 сая төгрөгийн санхүүжилтийг, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээнд хамрагдсан 9 ахмадад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, урамшуулал 2,5 сая төгрөгийг, “Нийтийг хамарсан ажил зохион байгуулах” арга хэмжээний хүрээнд Орхон суманд хийгдсэн “Ногоон байгууламж”, “Сээр, Шувуутын гол дагуу хог цэвэрлэх” төслийн санхүүжилт 5,6 сая төгрөгийг, “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн “Зохион байгуулалттайгаар ажлын байрыг дэмжих” арга хэмжээнд хамрагдсан иргэдийн урамшуулал 500,0 мян.төгрөгийг тус тус олгосон.

“Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн “Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох” арга хэмжээнд хамрагдахаар иргэдээс ирүүлсэн төслүүдийг авч дууссан бөгөөд 60,7 сая төгрөгийн 15 төсөл ирсэн байна. 

Хүүхэд хамгаалагч туршилтын төслийн хүрээнд цагдаагийн байгууллагаас тэтгэвэрт гарсан ахмадуудтай гэрээ байгуулан Цагдаагын газар, ХГБЗХГ-аас батласан удирдамж маршрутын дагуу эргүүл хяналтын ажлыг хийж байна.

Залуучуудын гарааны бизнес дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэд болон нийтийг хамарсан ажлын санхүүжилтүүдийг хийн, сумдын мэргэжилтнүүдтэй тулгалт хийж, иргэдэд мэдэгдэл хүргүүлсэн. 2019 оны санхүүгийн баримтуудийн үдэж, цэгцэлсэн.

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр 61 иргэнд ганцаарчилсан зөвлөгөө өгснийг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн санд шивж оруулав. Өссөн дүнгээр 400 иргэнд ганцаарчилсан зөвлөгөө өгсөн байна. Ажил, мэргэжлийн чиг баримжааны мэдээг сар бүр гарган ХХҮЕГ-т хүргүүлсэн.

Цалин хөлсний судалгааг 23 аж ахуйн нэгж, байгууллагаас авч нэгтгэн ХНХЯ-д хүргүүлэв.

Нийгмийн халамжийн чиглэлээр:

2019 оны 3-р улирлын байдлаар нийгмийн халамжийн сангаас дараахь хөнгөлөлт, үйлчилгээнүүдийг үзүүллээ. Үүнд:

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр 1047 хүнд 1308.4 сая төгрөг
  • Нийгмийн халамжийн тэтгэмж 1429 хүнд 776.1 сая төгрөг
  • Жирэмсэн хөхүүл хүүхэдтэй эх, өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмж 1081 хүнд 137.7 сая төгрөг
  • Ахмад настанд үзүүлсэн хөнгөлөлт тусламж 983  хүнд 254.4 сая төгрөг
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлсэн хөнгөлөлт тусламж 184 хүнд 60.2 сая төгрөг
  • А настанд үзүүлсэн хөнгөлөлт тусламж 33 хүнд 37.5 сая төгрөг
  • Алдарт эхийн 1,2-р одонтой эхчүүдийн мөнгөн тусламж 5525 хүнд 720.6 сая төгрөг
  • 65-аас дээш настай ахмадуудад насны хишиг олголт 3142   хүнд  сая төгрөг  7
  • Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 36 хүн 40.2 сая
  • Амьжиргааг дэмжих нөхцөлт мөнгөн тэтгэмж 1375 хүнд  7 сая
  • Хүнс тэжээлийн тусламж 4936  хүнд 204,5 сая төгрөг
  • Өрх толгойлсон эцэг эх хөтөлбөр 94 хүнд 54,7 сая төгрөг
  • Цалинтай ээж 3243 нийт  4 сая төгрөг, нийт 5,606,6  сая төгрөг

Өрхийн мэдээллийн санд 102 иргэн өргөдөл, хүсэлт ирснээс судалгаанд хамрагдах шаардлагатай цаасаар ирсэн өргөдөл 9, биечлэн болон утсаар холбогдож зөвлөгөө мэдээлэл авсан 93 иргэний хүсэлт байна. Үүнээс шийдвэрлэсэн нь 101, ХХҮЕГ-т уламжилж судлагдаж байгаа 3 байна. Төрлөөр нь авч үзвэл хүүхдийн мөнгөтэй холбоотой 96, өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд шинээр хамрагдах хүсэлт гаргасан 1, амьжиргааны түвшний тодорхойлолт авах хүсэлтэй иргэний 5 өргөдөл, хүсэлт тус тус ирсэн байна.

Шинэ төрсөн 82, овог нэрээ өөрчилсөн 3, үрчлэгдсэн 1 хүүхэд бүртгэгдсэн байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А/13 тоот тушаалаар хүнсний эрхийн бичгийн босго оноо аймагт 310,0 оноо болж шинэчлэгдсэний дагуу сумын Амьжиргаа дэмжих зөвлөлийн гишүүдийн саналыг үндэслэн 4 өрхийг ХХҮЕГ-т хүргүүлж, шинээр хамруулсан. Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд 932 өрхийн 2549 том хүн, 2307 хүүхэд хамрагдсан байна.

Булган сумын амьжиргаа дэмжих зөдлөлийн гишүүдын хурлын шийдвэрийг үндэслэн “Хүнсний эрхийн бичиг олгох журам”-д заасан заалтуудыг зөрчсөн 3 өрхийг хүнсний эрхийн бичиг олгох үйлчилгээнээс хассан. Мөн Булган, Тэшиг, Сэлэнгэ, Хутаг-Өндөр сумдад ажиллан хөдөлмөр эрхлэлтийн судалгаа авч, “Өрхийг үнэлэх үнэлгээ”-ний хуудсаар хангалтгүй үнэлгээ авсан 31 өрхийг хүнсний эрхийн бичиг олгох үйлчилгээнээс түдгэлзүүлж, хаяган дээрээ амьдардаггүй 10 иргэнийг хаслаа.

Хасагдсан шалтгаанаар нь ангилвал:

  • Хүнсний эрхийн бичгийг 4 сарын хугацаанд аваагүй болон ашиглаагүй -2
  • 3 ба түүнээс дээш гишүүн ам бүлийн тооноос хасагдсан -1
  • Өрхийн үнэлгээний хуудсаар хангалтгүй үнэлгээ авсан- 31

Булган сумын цахим эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг 323 өрхийн 9 сарын гүйлгээг хийж, цахим эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлдэг 4 дэлгүүрт жагсаалтыг хүргүүлэн, хүнсийг олгох ажлыг хийж гүйцэтгэж байна. Сумдад сар бүр цаасан эрхийн бичгийг хувиарлан хүргүүлж олголт, хөдөлгөөний мэдээг хүлээн авч программд орууллаа.

Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдаж, мэдээлэл нь зөрүүтэй гарсан 15 өрхийн мэдээллийг засаж баталгаажуулах талаар албан бичиг хүргүүлсэн. Сумдаас ирүүлсэн  24 асуулгын хуудасны алдаа давхардлыг хянаж дууссан.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын хурлаар 17 хүүхэд орсон бөгөөд 7 хүүхдийг шинээр тогтоож, 10 хүүхдийг байнгын асаргаанд байх шаардлагатай гэж шийдвэрлэн сунгасан. Үүнээс хүйсээр харвал 8 эм, 9 эр хүүхэд, өвчний ангиллаар нь харвал мэдрэлийн өвчин-7, чих хамар, хоолойн өвчин-3, оюуны хөгжлийн бэрхшээл, удамшлын эмгэг-2, мэс заслын өвчин-2, бөөр шээс дамжуулах замын өвчин-1, нүдний өвчин-1, төрөлхийн гажиг-1 байна.

Бусад ажлын хүрээнд

            Булган аймгийн ХХҮГ-ын харъяа Сувиллын ясли нь 2019-2020 оны хичээлийн жилд 1-1,8 настай 40 хүүхдийг бүртгэн хамруулаад байна. Тус яслид Хөдөлмөр, нийгмийн хамггааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А14 дүгээр тушаалаар батлагдсан амьжиргааны түвшний босго онооноос доогуур өрхийн 28 хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэний 2 хүүхэд, өрх толгойлсон эмэгтэйн 5 хүүхэд, нарийн мэргэжлийн эмчийн тодорхойлолттой 5 хүүхэд хамрагдаж байна.

ХХҮГ-ын харъяа Ахмадын амралтанд 2019 онд 27 ээлжинд 505 амрагч хүлээн авах төлөвлөгөөтэйгөөс 20 ээлжинд 484 амрагч хүлээн авсан байна.

ХНХЯ, МАОЭХ, МҮЭХ-ны хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн 3 талт “Хөдөлмөр эрхлэлт-нийгмийн түншлэл” хөдөлмөр эрхлэлтийн албад, ажил олгогч, ажилтны байгууллагын бүсийн сургалт-зөвлөгөөнийг хамтран зохион байгуулсан бөгөөд Булган, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн төлөөллүүд оролцлоо.

ХНХ-ын сайдын 2019 оны А/289 дүгээр тушаалаар “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулан, аймгийн НДХ, Булган МСҮТ, ХАА-н МСҮТ зэрэг харъяа байгууллагуудыг хамруулж, гарын авлага, зөвлөмж, танилцуулгыг тарааж, иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч үйлчилсэн байна. 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгааллын чиглэлээр:

Удирдлага зохион байгуулалтын чиглэлээр:

  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхэд хамгааллын статистик судалгааг Булган аймгийн нийт сумдаас авч нэгтгэн мэдээллийн санд орууллаа.
  • Австрали улсын элчин сайдын яамнаас зарласан бичил төсөл шалгаруулах уралдаанд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын бичсэн Булган сумын хамтарсан багийг чадваржуулах төсөл шалгарч 2019 оны 9-р сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод Австралийн элчин сайдтай гэрээнд гарын үсэг зурлаа. Төслийн хүрээнд Булган суманд түр хамгаалах байр баригдаж, Булган сумын хамтарсан багийн гишүүдийг чадваржуулах сургалтад хамруулах юм.

Гэр бүлийн хөгжил хамгааллын чиглэлээр:

  • Сум болон сургуулийн нийгмийн ажилтнуудыг чадваржуулах 3 дахь шатны сургалтыг Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэнтэй хамтран 9-р сарын 17-19 өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад сум, сургуулийн нийт 45 нийгмийн ажилтнууд оролцож “Сэтгэл зүйчгүй газарт нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх” сэдвийн хүрээнд 3 хоногийн онол дадлага хосолсон хичээлд хамрагдлаа.
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх танхимаар энэ 7 хоногт нийт 1 хүүхэд үйлчлүүллээ.
  • Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн талаар тодруулахаар нийгмийн ажилтан Эрдэнэт хотод хүүхдийн ээжтэй уулзаж нөхцөл байдлын үнэлгээ хийж ажиллаа.
  • Булган сумын 1-р сургуулийн эцэг эхийн зөвлөлийн 22 хүнд байгууллагынхаа үйл ажиллагаа, сэтгэл зүйн үйлчилгээ, хүүхэд хамгаалал, хүүхдийн оролцооны сэдвээр сургалт, танилцуулга хийж ажиллаа.
  • Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл доор зохиогдож буй “Хайртай” аяны хүрээнд “Та монгол ээж” ТББ-ын багш Наранханд “Хүүхэд хүмүнжүүлэх монгол ухаан” лекцийг ГБХЗХГ-т зохион байгуулж 120 гаруй эцэг эхчүүд хамрагдлаа.
  • Тэшиг суманд байрлах Улсын баатар Лхагвадоржийн нэрэмжит Хилийн цэргийн 0286-р ангид “Аз жаргалтай гэр бүл” өдөрлөгийг 9-р сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр гэр бүлийн үнэ цэнийг таниулах өртөөчилсөн хөгжөөнт тэмцээн зохилн байгуулж 15 гэр бүлийг хамрууллаа.

Хүүхэд, залуучуудын хөгжил хамгааллын чиглэлээр

  • Аймгийн Онцгой Байдлын Газартай хамтран Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Өсвөрийн аврагч” аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд Булган аймгийн 7 сумын 9 сургуулийн багийн 63 сурагчид оролцож хурд хүч, мэдлэг чадвараа сорин өрсөлдснөөс Булган сумын 3-р сургуулийн баг тэргүүн байр эзэллээ.

Биеийн тамир спортын чиглэлээр:

Монголын Хүүхдийн спортын VI наадмын шигшээ тэмцээний дүн гарч Булган аймаг багийн дүнгээр Улсад тэргүүн байр эзэллээ.

Ахмадын хөгжлийг дэмжих жил 2019-ийн хүрээнд аймгийн Ахмадын спортын наадмыг граунд гольф, хөнгөн атлетик, софт волейбол, ширээний теннис, шатар, дартс төрлүүдээр амжилттай зохион байгууллаа.

Булган аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын үүсч хөгжсөний 60н жилийн ойн хүрээнд ”БОЛОВСРОЛ-60”  спортын бага наадмыг  2019 оны 9 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд Булган суманд зохион байгуулсан.

ТАВ. ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

Мал аж ахуйн талаар :              

Сумдын хэмжээнд 1600 тн өвс бэлтгэнэ. Үүний 42.5 хувь буюу 681.0 тн өвс сумын нөөцөд хадгалагдаж байна. Дутагдах 919 тн өвсийг худалдан авахаар бэлтгэл ажил хангагдаж байна. Тэжээл 480 тн бэлтгэхээс 23.9 хувь буюу 115 тн  нөөцөд бэлэн байгаа бөгөөд дутагдах тэжээлийг “Булган хангай” ХХК-иас авахаар төлөвлөсөн.

 Малчдын хэмжээнд 88.5 мянган тн байгалийн хадлан, 1.2 мянган тн ногоон тэжээл, 8.4 мянган тн үйлдвэрийн тэжээл, 1.6 мянган тн гар тэжээл, 8.2 мянган тн давс хужир шүү бэлтгэх төлөвлөгөө гаргаж сумдад хүргүүлсэн.

Одоогийн байдлаар өвс 81679 тн, сүрэл 126 тн, ногоон тэжээл 3588 тн, үйлдвэрийн тэжээл 97 тн, гар тэжээл 1125 тн-ийг бэлтгэсэн нь хадлангийн 73.8 хувийг бэлтгээд байна.

Сумдтай 7 хоногийн лхагва гарагт хадлангийн мэдээг авч нэгтгэн, пүрэв гарагт ХХААХҮЯ, УМЭҮГ болон аймгийн удирдлагуудад мэдээлж байна.

Шинэ хөдөө” /Булган/ төслийн тендер шалгаруулалтын 1, 2, 3, 4, 5, 6, 14 дүгээр багцад үнийн санал ирээгүй, 13, 15, 17, 18 дугаар багцад ирсэн тендерийн материал шаардлага хангаагүй тул тендерийг дахин зарласан боловч 1, 2, 3, 4, 6,14, 13, 17, 18 дугаар багцууд дахин шаарлага хангасан тендерийн материал ирээхгүй тул  дээрх багцуудад хуульд тусгагдсан дагуу бараа, ажилыг шууд гэрээ байгуулах аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулж, аж ахуйн нэгжүүдэд урилга өгч, шууд гэрээ байгуулахаар ажиллаж байна.

“Шинэ Хөдөө Булган” дэд хөтөлбөрийн хөтөлбөрийн хүрээнд өсвөр хээлтүүлэгч авах ажлаар Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд очиж, 100 төлгөн хуц худалдан авлаа.

Намрын ногоон өдрийн хүрээнд Төв аймгийн Зуунмод хотод болсон “Шилмэл мал” үзэсгэлэн худалдаанд оролцож, “Сэлэнгэ” үүлдрийн бух 1-р байр,  “Сэлэнгэ” үүлдрийн тугалтай үнээ 2-р байр, “Хангай” үүлдрийн хонь 1-р байр, Сайхан айраг шалгаруулах тэмцээнд Могод сумын айраг 3-р байр тус тус эзэллээ.

Орон нутгийн төсвийн хөрөнгөөр Могод суманд шинээр гаргасан инженерийн хийцтэй худгийн гүйцэтгэлд хяналт шалгалт хийлээ.

Хүнс, газар тариалангийн талаар:

Сумдаас намрын ургац хураалтын мэдээг 7 хоног бүрийн 1, 4 дэх өдөр авч нэгтгэн 2, 5 дахь өдрүүдэд ХХААХҮЯаманд өгч байна.

2019 оны 09 сарын 30-ны байдлаар улаанбуудай 19755 га-гаас 25998 тн, тэжээлийн ургамал 1183 га-гаас 2008 тн, төмс 307 га-гаас 3704 тн, хүнсний ногоо 85 га-гаас 492 тн-ыг тус тус хураан авсан байна.

“Шинэ хөдөө” төслийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй арга хэмжээнүүдийн нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг хийж байна. Рашаант, Булган сумын чацарганын талбайд гадна цахилгаан хангамж суурилуулах ажлын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажлын гүйцэтгэлийг хянаж хүлээн авсан. Мөн чацарганын талбайд дуслын усалгааны систем нийлүүлэх гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажлыг хянаж хүлээн авсан.

Ургац хураалтын бэлтгэл ажлыг шалгах, зөвлөн туслах, үрийн буудайн хянан баталгаа хийх ажлаар сумдад томилолтоор ажиллалаа.

“Атар-60” ойн арга хэмжээний төлөвлөгөө, төсвийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлж баримтат кино хийх ажлын зураг авалтыг сумдад зохион байгуулсан. 

ЗУРГАА: БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ, ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН ЧИГЛЭЛЭЭР:

Байгаль орчны чиглэлээр:

Аймгийн ИТХ-ын Хуралдааны 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн XIII/02 дугаар тогтоолоор аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг батлууллаа.

Аймгийн Засаг даргын баталсан “Цэвэр орчин хоггүй байгаль” нийтийн цэвэрлэгээг Оросын булгаас Дондогийн булаг хүртэл улсын чанартай авто зам дагуух хог хаягдлыг Булган суманд үйл ажиллагаа явуулж буй 57 төр төсвийн байгууллагуудын ажилтан албан хаагчид цэвэрлэлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас Хутаг-Өндөр сумын Эг-Сэлэнгийн бэлчир, Тэшиг сумын Тарвагтайн голын ойр орчмын газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах ажлыг хэлэлцүүлгийг тус сумдад зохион байгуулсан.

“Эко сургууль”, “Эко цэцэрлэг” шалгаруулах болзолт уралдааны шалгуур үзүүлэлтийн дагуу АЗДТГ-ын ХОХБТХэлтэс, БОАЖГазар, БСУГазрын холбогдох мэргэжилтнүүд сургууль, цэцэрлэгийн тайланг хянаж үзээд, сонгогдсон Могод, Хишиг-Өндөр, Дашинчилэн, Хутаг-Өндөр, Тэшиг, Сэлэнгэ, Булган сумдын сургууль, цэцэрлэгийн хийсэн ажлуудыг газар дээр нь үзэж танилцан дүнг нэгтгэж байна.

“Хандлагаа өөрчилье-ногоон хөгжлийн иргэдээс эхэлье” уриан дор байгаль орчны салбарын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн нээлттэй хаалганы өдөрлөгийг Чин Ван Ханддоржийн талбайд зохион байгууллаа. Өдөрлөгт БОАЖГ, УЦУОШГ, Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хануй голын сав газрын захиргаа, Булган, Хутаг-Өндөр, Хялганат тосгоны сум дундын Ойн анги, FAO төсөл, Орхон, Бугат, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумдын 7 нөхөрлөл, 3 аж ахуйн нэгжүүд оролцож, 7 төрлийн мод бут, зүсмэл материал, 5 төрлийн эмийн ургамал болон сүү, цагаан идээ, бэлэг дурсгалын зэрэг нөхөрлөлийн хийсэн бүтээлээр оролцлоо. Энэ үеэр мод модон бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн аж ахуй нэгж, дагалт баялаг ашиглагч, стандартын тарьц суулгац ургуулагч аж ахуйн нэгж, нөхөрлөлийг шалгарууллаа.

Бүрэгхангай сумын 10, Сэлэнгэ сумын 1 уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежмент төлөвлөгөөний дагуу ажлын хэсэг биологийн нөхөн сэргээлт 95,4 га, техникийн нөхөн сэргээлт 96,4 га талбайг урьдчилсан байдлаар хүлээн авлаа.

Монгол улсын Засгийн газраас “Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлого” батлагдсантай холбогдуулан “Орон нутагт аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломж, тулгамдаж буй асуудал” сэдвийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын ажилтнуудын зөвлөгөөн Баянхонгор аймагт зохион байгуулагдаж, уг зөвлөгөөнд газрын албан хаагчид оролцлоо.

Газрын харилцаа барилга хот байгуулалтын чиглэлээр:

Удирдлага зохион байгуулалт

            Булган аймгийн Сайхан, Архангай аймгийн Хайрхан сумын малчид хадлангийн талбайгаас үүдэлтэйгээр хилийн цэсийн маргаан гарч Сайхан сумын Засаг дарга албан тоот ирүүлсний дагуу 2 аймгийн мэргэжлийн байгууллага болон Сумдын удирдлагууд, малчдын төлөөллийг хамруулсан ажлыг хэсэг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр маргаан гарсан газар дээр нь ажиллахад 2 аймгийн хилийн цэсийн зураг, координат зөрсөн тул маргааныг шууд шийдвэрлэх боломжгүй болж, ГЗБГЗЗГ-аас ажлын хэсэг томилон ажиллуулахаар тогтож хурлын тэмдэглэл хөтөлж, материалын бүрдэл хангах талаар сумдын удирдлагуудад заавар зөвлөмжийг өгч, малчдад тайлбарлан ойлголт өгөв.

ГАЗРЫН ХАРИЛЦАА

            2019 онд аймгийн хэмжээнд газрын төлбөрт 238 сая төгрөг, дуудлага худалдаанд 7 сая төгрөг төлөвлөгдсөн. Он гарснаар өссөн дүнгээр газрын төлбөрт 8-р сарын 31-ний байдлаар газрын төлбөрт 132,0 сая төгрөг, дуудлага худалдаанд 7,0 сая төгрөг төлөвлөгдсөнөөс 9-р сарын 06-ны байдлаар газрын төлбөрт 201,6 сая төгрөг, дуудлага худалдаанд 90,5 сая төгрөг  төсөвт төвлөрч нийт 292,1 сая төгрөг аймгийн төсөвт төвлөрч биелэлт 210,1 %-н биелэлттэй байна.

9 дүгээр сарын байдлаар аймгийн хэмжээнд 1192 газар эзэмших эрх, 6 ашиглах эрх олгогдсон боловч шинээр олгогдсон гэрээ, гэрчилгээний хуулбарыг улсын бүртгэлийн байгууллагад буцаан илгээх ажил хангалтгүй хийгдэж байгаа тул сумын Засаг дарга нарт 2019 оны 01/604 албан тоотыг сумдад хүргүүллээ.   

Булган сумын инженерийн шугам сүлжээ бүхий газартай холбогдолтой 22 өргөдөл ирснээс аймгийн Засаг даргын 2019 оны а/454 дүгээр захирамжаар 1 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, а/456 дугаар захирамжаар 4 иргэний газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэн, 1 төрийн бус байгууллага эзэмшил газраа хэсэгчлэн шилжүүлж, Улсын бүртгэлийн дугаар авч гэрчилгээ шинэчлэх 12 өргөдөл ирснийг шийдвэрлэн гэрээ, гэрчилгээг шинэчлэн олголоо. 4 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд явагдаж байна.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын тооллогыг шинэчлэн, зөрчилтэй нэгж талбаруудын зөрчлийг арилгах суурин судалгааг хийж эхлээд байна.

 БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

Булган 80-н жил