Мэдээ

8 сарын мэдээ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2019 ОНЫ 08 ДУГААР САРЫН МЭДЭЭ

 

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР:

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны талаар:

ИТХ-ын Тэргүүлэгчид 2 удаа хуралдаж Ардын Хантанбаатар Магсаржавын нэрэмжит шагналаар шагнах тухай, Дуудлага худалдаа зохион байгуулах тухай, Хөрөнгө актлах тухай, Ардын эмч Р.Пүрэвийн нэрэмжит шагналаар шагнах тухай, Төрийн шагналд уламжлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж тогтоол батлан хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж байна. 

ИТХ-ын ажлын алба 8 албан бичгийг төлөвлөн хүргүүлж, бусад байгууллагуудаас 12 албан бичиг хүлээн авч ажиллалаа.

Аймгийн ИТХ болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс төлөвлөгөөт хяналт шалгалтуудыг хийхээр тусгай удирдамж боловсруулан ажиллаж байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Аймгийн Цагдаагийн газарт хөдөлгөөн тогтворжуулагч худалдан авахад нь 500 мянган төгрөгийг шийдвэрлэсэн байна.

Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаар: 

Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын чиглэлээр:

2019 оны эхний хагас жилийн байдлаар сум, байгууллагуудаас ирүүлсэн аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөр, Засгийн газар, аймгийн ИТХ, ИТХТ-ийн тогтоол шийдвэрийн биелэлт, аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийн ажиллаж байгаа ба түүний мөрөөр гарсан зөвлөмжийг сум, байгууллагуудад хүргүүлэхээр төлөвлөөд байна.

2019 оны 08 дугаар сард Засгийн газрын 4 тогтоол ирснийг хяналтад авч аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулаад байна. 

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, САНХҮҮГИЙН

БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

2019 оны 8 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр нийт орлого ба тусламжийн дүн 37,9 тэрбум төгрөг буюу 97,1 хувийн, нийт зарлага 35,4 тэрбум төгрөг буюу 84,0 хувийн гүйцэтгэлтэй байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт орлого ба тусламжийн дүн 3,2 хувиар өсч, урсгал орлого 1,3 хувиар буурсан дүнтэй байна. Нийт орлогоос аймгийн төсвийн орлого 16,3 тэрбум төгрөг буюу 98,6 хувийн, сумдын төсвийн орлого 21,7 тэрбум төгрөг буюу 96,1 хувийн гүйцэтгэлтэй байна. Урсгал орлогын гүйцэтгэл 15,8 тэрбум төгрөг буюу 94,5 хувь байна.

Улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлгээр 2123,4 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээр 19004,6 сая төгрөг, санхүүгийн дэмжлэгээр 1041,7 сая төгрөг олгосон байна.

Аймгийн дүнгээр авч үзвэл үл хөдлөх хөрөнгийн албан татвар, авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татвар, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн орлого, газрын төлбөр, ойн нөөц ашигласны төлбөр, хувьцааны ногдол ашиг, хүү торгуулийн орлого, төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй хөрөнгө борлуулсны орлого биелж, бусад орлого тасарсан байна. Бугат, Бүрэгхангай, Дашинчилэн, Рашаант, Сэлэнгэ, Тэшиг, Хангал, Хутаг-Өндөр сум, Хялганат тосгоны урсгал орлогын төлөвлөгөө биелж бусад сумын урсгал орлогын төлөвлөгөө тасарсан байна.

Аймгийн төсвийн нийт зарлага 35405,6 сая төгрөг буюу 84,0 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс орон нутгийн төсвийн байгууллагуудын зардал 13872,3 сая төгрөг буюу 76,2 хувь, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагын зардал 21533,2 сая төгрөг буюу 90,0 хувь байна. Сумдад 3616,8 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 19004,6 сая төгрөгийн шилжүүлгийг тус тус олголоо.

Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэл 786,7 сая төгрөг буюу 67,6%, орон нутгийн  хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 990,0 сая төгрөг буюу 100%, Байгаль хамгаалах сангийн гүйцэтгэл 1960,2 сая төгрөг буюу 67,8% байна.

Нийт өр 93,4 сая, нийт авлага 9,3 сая төгрөг байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал өр 86,9 сая төгрөгөөр буурч, авлага 7,7 сая төгрөгөөр өссөн байна. Өр өмнөх сараас 12,2 сая төгрөгөөр буурч, авлага 9,3 сая төгрөгөөр өсжээ. Нийт өрөөс цалин, НДШ-ийн өр 38,2 сая, тогтмол зардлын өр 24,6 сая, тээвэр шатахуун албан томилолтын өр 10,8 сая, эмийн өр 12,4 сая, бусад зардлын өглөг 7,4 сая төгрөг байна. Хөтөлбөрөөр /салбараар/ авч үзвэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын байгууллагууд 35,8 сая, орон нутгийн байгууллага 24,4 сая, эрүүл мэндийн сайдын байгууллагууд 33,2 сая төгрөгийн өртэй байна.

Аймгийн төрийн сангаар үйлчлүүлэгч төсвийн байгууллагын 13954 ширхэг гүйлгээгээр 40,1 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

ГУРАВ: ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

Хууль зүйн сайдын эрхлэх хүрээний агентлагууд болон  аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх, зүйн хэлтсээс 2019 оны 07 дугаар сард дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Нутгийн захиргааны байгууллагад эрх зүйн туслалцаа үзүүлэх ажлын хүрээнд  7 дугаар сард 8 сумын Засаг даргын 98 захирамж, Тамгын даргын 45 тушаалын эрх зүйн үндэслэлийг хянаж, зөвлөмж чиглэл хүргүүлэн ажиллалаа.

Иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас аймгийн Засаг даргад хандаж ирүүлсэн 3 өргөдөл, 4 прокурорын мэдэгдэлд хариуг нь өгч хугацаанд нь явуулсан.

Хугацаатай 5 бичгийн хариуг ирүүлсэн чиглэлийн дагуу ажлуудыг хийж гүйцэтгэн заасан хугацаанаас өмнө хүргүүлсэн.

Иргэдийн хууль ёсны эрхийг хамгаалах, хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх зорилтын хүрээнд аймгийн Хууль зүйн туслалцааны төвөөр 8 хэргийн 10 холбогдогчдод өмгөөллийн үйлчилгээ үзүүлэн 16 иргэнд хуулийн зөвлөгөө өгч ажилласан байна.

Аймгийн хэмжээнд 2019 оны 7 дугаар сарын байдлаар  277 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад  114   хэргээр буюу 69,9 хувиар өссөн байна. Зөрчлийн улмаас нийт 152 хүнийг баривчилж,согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, торгуулсан 144 хүн бүртгэгдсэн байна.

Баян-Агт, Хутаг-Өндөр, Гурванбулаг,Сайхан, Сэлэнгэ, Бүрэгхангай, Баяннуур, Хангал,Бугат,Орхон, Дашинчилэн, Хишиг-Өндөр, Булган, Могод, Рашаант сумдад гэмт хэргийн гаралт урьд оны мөн үеэс өсч,Тэшиг суманд буурсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажлын чиглэлээр 7 дугаар сард хорихоос өөр төрлийн ял шийтгэл эдэлсэн иргэдээс торгох ялын 30 гүйцэтгэх хуудасны 109, 600.000 төгрөгийн үлдэгдэлтэй, нийтэд тустай ажил хийлгэх ялын 5 гүйцэтгэх хуудасны 632 цагийн үлдэгдэлтэй, эрх хасах ялын 13 гүйцэтгэх хуудасны 6281 хоногийн үлдэгдэлтэй байна. Албадлагын арга хэмжээ авсан тэнссэн 64 иргэн түүнээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан 20, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 6, хөрөнгө орлого хураах 1, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 2 иргэн байна.

Улсын бүртгэлийн чиглэлээр 7 сард  гадаад паспорт захиалга 43, лавлагаа 214, иргэний үнэмлэх захиалгын 4 үйлчилгээг үзүүлсэн.

Төрийн архивын чиглэлээр нийт 45 иргэнд лавлагаа гаргасан 202 баримтаар үйлчилгээ үзүүлсэн байна. Үүнээс 43 хуулбарын лавлагаа олгож, 56 иргэнд цалингийн тодорхойлолт олгосон.

Шүүх шинжилгээний албаны чиглэлээр  нийт 31 хэргийн газрын үзлэгт оролцон 920 кадр гэрэл зургаар ул мөр  бэхжүүлсэн. Илрүүлсэн гарын мөр18, гутлын мөр 6, тээврийн хэрэгслийн мөр 13, бусад ул мөр, эд мөрийн баримт 28, нийт 65 ул мөр илрүүлж, ажилласан байна. Эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр криминалистикийн 7, цогцост 11, гэмтлийн зэрэг тогтоох 58,  химийн шинжилгээ 22 хийж, папилон санд 37 иргэний гарын хээг оруулсан байна.

Төрийн архивын чиглэлээр:

Лавлагаа авахыг хүссэн нийт 70 иргэнд /давхардсан тоогоор/ 387 баримтаар үйлчилсэн. Үүнээс 45 хуулбарын лавлагаа олгож, 51 иргэнд цалингийн тодорхойлолт олгосон. 

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 1997-2012 оны 16 баримтын 2440 хуудсыг нягтлан шалгав.

Үндэсний хөтөлбөрийн хүрээнд :

1.84-р хөмрөг буюу Мэргэжлийн хяналтын газрын 2007-2012 оны 8 хадгаламжийн нэгжийн /хн/ 1403 хуудас баримтыг сканердан, мастер хувь үүсгэн хадгалав. Мөн хөмрөгийн 1997,1998,2003-2012 оны 16 хн-ийн 2489 хуудас баримтыг фото шоп программаар засварлан ашиглалтын хувь үүсгэн, 1997,1998,2003-2006 оны 7 хн-ийн 764 хуудас баримтад цахим холболт хийлээ.

2.41-р хөмрөг буюу Бүрэгхангай сумын Засаг даргын Тамгын газрын 2008-2014 оны 12 хн-ээс 1241 заалт, 8819 хүний нэр, 586 байгууллагын нэр, 1269 газар зүйн нэр бүхий 1598 хуудас баримтыг программд тодорхойлон бичлээ.

ДӨРӨВ: БОЛОВСРОЛ, СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД,

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

Боловсролын чиглэлээр:

Ø  Шинэ төгсөгч болон багшлах хүмүүсийн бүртгэлийг 8-р сарын 12 ны 12 цаг хүртэл хийсэн 78 хүн бүртгэсэн. Шалгалтад 66 шалгуулагч хамрагдаж 49 багш хангалттай үнэлгээ авлаа.

Ø  Судлагдахуун тус бүрээр шалгалтад хамрагдаж хангалтай үнэлгээ авсан багш нарын нэрсийг Булган аймгийн БСУГ-ын цахим хуудсаар нийтэд мэдээлсэн ба аймгийн бүх сургууль цэцэрлэгүүдийн mail хаягаар илгээж хамтран ажиллаж байна.   

Ø  60 жилийн ой номын материалд дахин боловсруулалт хийн цуглуулж өрөлт, хэвлэлтэд бэлэн болголоо.

Ø  Байгууллагын урсгал засвар, тохижилтын ажил хийгдэж байна.

Ø  БСУГ-ын дарга, сумдын Засаг дарга нар, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хамтран баталж байна.

Ø  БСШУСЯ-аас "СӨБ, бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй" үндэсний сургалт 2019 оны 08 дугаар сарын 15-аас 18-ны өдрүүдэд Булган аймагт зохион байгуулагдлаа. Тус сургалтад 38 сургагч багш, 700 гаруй СӨБ, ЕБС-ийн багш, удирдах ажилтан, БСУГ-ын мэргэжилтнүүд хамрагдлаа.

Ø  2019-2020 оны хичээлийн жилд ашиглагдах сурах бичиг хуваарилалт тараалт 90 хувьтай явагдаж байна.

Ø  Буриадад ажиллаж байсан багш нарын тухай номын нээлтийн арга хэмжээг 8-р сарын 13 нд хийлээ.

Эрүүл мэндийн чиглэлээр:

Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлж, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэн, аймгийн Засаг даргын захирамжаар жил бүрийн 8-р сарыг “Эрүүл мэнд-Залуусын манлайлал” уриан дор зохион байгуулж ирсэн энэ удаа Улсын бүртгэлийн хэлтэс, Залуучуудын холбоо, Сумын ЗДТГ, ЭМТ-үүдтэй хамтран ажилласан.

Булган аймагт “Эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний түүхт 90 жил”-ийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлсэн.

ЭМЯ-аас аймгийн НЭ, Хутаг сумын СДЭ, Тэшиг сумын ЭМТ-д түргэн тусламжийн авто машинд парк шинэчлэлийг хийж, Халдварт сүрьеэгийн эмнэлгийн 30 орыг шийдвэрлэсэн.

ДЭМБ, ЭМЯ-ны хамтран Монгол улсын Засгийн газрын 2017 оны 112-р тогтоолоор батлагдсан      “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн дунд хугацааны үнэлгээ хийгдэж байна.

НЭМҮТ-тэй хамтран Тамхинаас гарах зөвлөгөө өгөх сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж, 16 сумын НЭМ-ийн ажилтан багийн эмч, сургуулийн эмч, нийгмийн ажилтан, НЭ-ийн эмч мэргэжилтнүүд нийт 35 төрийн албан хаагчийг хамруулсан

ЭМЯ-ны ЭМДС-ын санхүүжилтээр аймгийн хэмжээнд “Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр хөтлөлт хяналт хийх” судалгааг хийж байна.

“Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийг энэ жил энхрий үрс эрүүл торниход эцэг хүний үүрэг чухал уриан дор аймгийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлсэн.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр:

Хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээлэл: Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд 2019 оны байдлаар 872 ажил хайгч иргэн идэвхитэй ажил хайгч байна.

Ажилгүйдлийн тэтгэмжийн тодорхойлолтыг нийт 4 иргэнд гарган, Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлэв. Нийт ажлаас халагдсан иргэд орон тооны цомхтголд орсон иргэд байна.

Тайлант хугацаанд хасагдсан ажил хайгч иргэнХөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд идэвхтэй байгаа ажил хайгч иргэдийг ажил хайж буй шалтгаанаар нь авч үзвэл сургууль төгсөөд ажилгүй байгаа, цалин орлого хүрэлцэхгүй байгаа, шилжин суурьшсан, орон тооны цомхтголд орсон гэх шалтгаанаар ажил хайж байгаа иргэд нийт идэвхтэй ажил хайгч иргэдийн 71 хувийг эзэлж байна.  

Ажилд зуучлагдсан иргэнХөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд 8-р сард 48 иргэнийг байнгын болон түр  ажлын байранд зуучлан ажилласан байна.

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний 08 дугаар сарын мэдээг гарган, ХХҮЕГ-т хүргүүлсэн.

Хөдөмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр: Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн Гарааны бизнесийг дэмжих арга хэмжээнд хамрагдан бизнес санаа нь дэмжигдсэн 12 багийг хурдасгуур арга хэмжээнд хамруулан 120 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон.

Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийн ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээнд хамрагдсан 6 ахмадад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн урамшуулал  1,7 сая төгрөгийг олгосон.

Нийтийг хамарсан ажил зохион байгуулах арга хэмжээний хүрээнд Рашаант суманд хийгдсэн үерийн далан хийх ажил, Сэлэнгэ суманд хийгдсэн ногоон байгууламж барих ажил, Булган суманд хийгдсэн хүүхдийн тоглоомын талбай, Ачуут, Зүүн түрүүний голыг цэвэрлэх ажил хийгдэж эдгээр ажилд ажилласан иргэдийн урамшуулал 5,5 сая төгрөгийг олгосон.

Нийгмийн халамжийн чиглэлээр:

Нийгмийн халамжийн сангаас 2019 оны 8-р сарын байдлаар дараахь үйлчилгээнүүдийг үзүүллээ. Үүнд:

Ø  Нийгмийн халамжийн тэтгэвэр  1047  хүнд 967.4  сая төгрөг

Ø  Нийгмийн халамжийн тэтгэмж     1429 хүнд  567.3 сая төгрөг

Ø  Жирэмсэн хөхүүл хүүхэдтэй эх, өрх толгойлсон эцэг эхийн тэтгэмж  904    хүнд  102.5 сая төгрөг

Ø  Ахмад настанд үзүүлсэн хөнгөлөлт тусламж  832   хүнд  179.7  сая төгрөг

Ø  ХБИргэнд үзүүлсэн хөнгөлөлт тусламж     133  хүнд  48.7  сая төгрөг

Ø  АЦА настанд үзүүлсэн хөнгөлөлт тусламж   33   хүнд  28   сая төгрөг

Ø  Алдарт эхийн 1,2-р одонтой эхчүүдийн мөнгөн тусламж   5438  хүнд  711.4 сая төгрөг

Ø  65-аас дээш настай ахмадуудад насны хишиг олголт  3022   хүнд  сая төгрөг  355.7

Ø  Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж  36 хүн  40.2  сая

Ø  Амьжиргааг дэмжих нөхцөлт мөнгөн тэтгэмж  320 хүнд  285 сая

Ø  Хүнс тэжээлийн тусламж  4936 хүнд 204,5 сая төгрөг

Ø  Цалинтай ээж  3174  нийт  794 сая төгрөг, нийт 4,284,4  сая төгрөгийн хөнгөлөлт,  үйлчилгээ үзүүлсэн.

Өрхийн мэдээллийн санд 2019 оны 08 дугаар сард нийт 81 иргэн өргөдөл, хүсэлт гаргаснаас судалгаанд хамрагдах шаардлагатай цаасаар ирсэн өргөдөл 44, биечлэн болон утсаар холбогдож зөвлөгөө мэдээлэл авсан 37 иргэний хүсэлт байна. Үүнээс шийдвэрлэсэн нь 32, ХХҮЕГ-т уламжилж судлагдаж байгаа 12 байна. Төрлөөр нь авч үзвэл хүүхдийн мөнгөтэй холбоотой 11, өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд шинээр хамрагдах хүсэлт гаргасан 1, амьжиргааны түвшний тодорхойлолт авах хүсэлтэй  иргэний өргөдөл 32, хүсэлт тус тус ирсэн байна.

Шинэ төрсөн 86, овог нэрээ өөрчилсөн 1, үрчлэгдсэн 1 хүүхэд бүртгэгдсэн байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А/13 тоот тушаалаар хүнсний эрхийн бичгийн босго оноо аймагт 310,0 оноо болж шинэчлэгдсэний дагуу 2019 оны 8 дугаар сард 2 өрхийг сумын амьжиргаа дэмжих зөвлөлийн гишүүдийн саналыг үндэслэн ХХҮЕГ-т хүргүүлж,  шинээр хамруулсан. 2019 оны 8 дугаар сарын байдлаар 947 өрхийн 2588 том хүн, 2350 хүүхэд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж байна.

Булган сумын цахим эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг 332 өрхийн 8 сарын сарын хүнсийг олгож, хувийн хэрэгт тэмдэглэл хөтлөж гарын үсэг зуруулах ажлыг хийж гүйцэтгэж байна.

Мөн 7 дугаар сарын цаасан эрхийн бичгийг сумдад хувиарлаж хүргүүлсэн. 8 дугаар сарын цаасан эрхийн бичиг одоогийн байдлаар хэвлэгдэж ирээгүй хүлээгдэж байна.

 “ХАРИУЦЛАГАТАЙ ХЭРЭГЛЭЭ БА ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ 2019” аяны  хүрээнд  манай байгууллага 2019 оны 01-08/YIII-ны өдрүүдэд аялах дэвтрийг хүлээн авч, зохион байгуулсан ажлын мэдээллийг нэгтгэн, Онцгой байдлын газарт 2019 оны 08/YIII-нд хүлээлгэн өгсөн.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгааллын чиглэлээр:

Удирдлага зохион байгуулалтын чиглэлээр:

  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын мэдээллийн санг бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Хүүхэд, залуучуудын хөгжил хамгааллын чиглэлээр:

  • Хүүхэд хамгааллын мэргэжилтэн, сэтгэл зүйч, нийгмийн ажилтнууд Хутаг-өндөр суманд ажиллаж тэнд амьдарч буй хамгааллын үйлчилгээ авсан хүүхдүүдтэй уулзаж нөхцөл байдалтай танилцаад ирлээ.
  • Улаанбаатар хотноо болсон Залуучуудын чуулга уулзалтад Булган аймгаас 5 залуу оролцсон ба Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Залуучуудын асуудал хариуцсан ажилтан, залуучуудын оролцоо, хамтын ажиллагаа хариуцсан ажилтан нар оролцлоо.
  • Залуучуудын хөгжлийг дэмжих жилийн аян, Залуучуудын сарыг тохиолдуулан 8 сард залуучуудын хөгжил оролцоог дэмжсэн үйл ажиллагаануудыг зохион байгууллаа.

Ø “Эерэг нөлөө 5+” арга хэмжээг Булган аймгийн 16 суманд зохион байгууллаа. Булган сумын хэмжээнд энэ арга хэмжээний ГҮЙЕ ТҮҮЕ. БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ХӨДӨЛГӨӨН зохион байгууллаа. 
Орон нутгийнхаа экологийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, Хүүхэд залуучуудын тоглоомын талбайн ойр орчмыг цэвэрлэх, төв зам дагуух халгай шарилжийг түүж устгах зэрэг ажлуудад Булган хотын залуус идэвх санаачлагатай оролцлоо.

Ø Залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг бодлого шийдвэрт тусгах зорилгоор Булган бахархал – Өв уламжлалын баяр” эвент арга хэмжээг 8 дугаар сарын 24-25 өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэ арга хэмжээний хүрээнд Булган аймгийн залуучуудын “Нэг Булган – Хөгжлийн санаачлага” илтгэл хэлэлцүүлэг боллоо. Булган аймгийн 16 сум, төрийн болон төрийн бус  байгууллагад ажилладаг 600 залуус цуглаж “Хөгжлийн санаачлага” нэгдсэн хэлэлцүүлэг болон “Шинэ хөдөө, бизнесийн боломж”, Булган аймгийн аялал жуулчлалын үр өгөөжийг нэмэгдүүлэх нь”, “Хандлагаа өөрчилье” гэсэн 3 салбарт хэлэлцүүлэгт оролцож өөрсдийн санал бодлоо солилцлоо. Мөн “Булган бахархал – Өв уламжлалын баяр” арга хэмжээнд Булган аймгийн залуус Морь уургалах, уран зангилаа, дээс томох, шагайн харваа, сур харваа, хонь холбож саах, дэмбээдэх, уламжлалт хувцасны үзүүлбэр зэрэг уралдаан тэмцээнд оролцож хурд хүчээ сорин нөхөрсөг тэмцээн зохион байгууллаа.

Биеийн тамир спортын чиглэлээр:

Үндэсний сурын цолгүй залуу харваачдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн Соёл амралтын цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдаж 23 харваачид цэц мэргэнээ сорилоо.

Монголын Хүүхдийн спортын VI наадмын шигшээ тэмцээнд оролцох  Тамирчдын бэлтгэл /Хялганат тосгонд сагсан бөмбөг, БТСГ-т волейбол, самбо, жүдо бөх, зусланд таеквондо тус тус / хийж байна.

Эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн арга хэмжээнд заал талбайгаар үйлчлэн, дасгалжуулагчид  спортын арга хэмжээнүүдийг шүүн явуулж хамтран ажиллаа.

“Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ийн аяны хүрээнд Гүйе, түүе арга хэмжээ болон хэлэлцүүлэгт  залуучууд хамрагдан, Залуучуудын чуулга уулзалтыг зохион байгуулахад хамтран ажиллаж байна.

Ахмад мастеруудын  спортын наадам V наадам Хэнтий аймагт зохион байгуулагдаж Булган аймгийн баг тамирчид спортын 5 төрлөөр оролцож байна.

U-16 волейболын УАШТэмцээнд /Улаанбаатар хот/ оролцож байна

ТАВ. ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД: 

Мал аж ахуйн чиглэлээр:   

Аймгийн ИТХурал, Засаг даргын Тамгын газар, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлвэрлэгчдийн холбоо, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, “Мерси Кор” ОУБ, Улаан загалмай ОУБ,  ХААН банк, Төрийн банк, Монгол, МИГ, Практикал даатгалтай хамтран  2019 оны 08 дугаар сарын 26, 27-ний өдрүүдэд аймгийн “МАЛДЧЫН ЗӨВЛӨГӨӨН”-ийг “МАЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛЖ, БЭЛЧЭЭРЭЭ ХАЙРЛАЯ” уриан дор зохион байгууллаа. Арга хэмжээнд аймаг, сумын удирдлага, мэргэжилтэн, малчдын төлөөлөл 389 хүн оролцлоо.

Зөвлөгөөний зорилго нь: “Малын чанарыг сайжруулж, бэлчээрээ хайрлая” уриан дор малчдын санал бодлыг сонсох, мэдлэг олгох, нэг нэгнээс туршлага солилцох, ярилцах, бүгдээрээ хэлэлцэж хамтран хэрэгжүүлэх зөвлөмж гаргахад оршиж байгаа юм.

Шинэ хөдөө -Булган дэд хөтөлбөрийн хүрээнд 170,9 сая төгрөгийн хөрөнгөөр Сэлэнгэ суманд 30 бүл зөгий, Булган суманд 30 бүл, Хангал суманд 35 бүл, Хялганат тосгонд 40 бүл, Бугат суманд 25 бүл, Тэшиг суманд 30 бүл Хутаг-өндөр суманд 30 бүл, Баян-Агт суманд 30 бүл нийт 250 бүл зөгийг 43 иргэнд олгосон.

  Орон нутгийн төсвийн хөрөнгөөр  Дашинчилэн, Баяннуур, Рашаант, Гурванбулаг сумдад “Булган Ус” ХХК, 6 худаг шинээр гаргаж, улсын комисст хүлээлгэн өглөө. Мөн 2-р багцад шалгарсан “БИММ” ХХК Бугат, Могод сумдад 3  худаг гаргаж, дээрх худгуудад явцын хяналт хийсэн.

Хүнс, газар тариалангийн чиглэлээр:

Хаврын тариалалтаар нийт 49619 га-д тариалалт хийснээс үр тариа 42960 га-д,  үүнээс улаан буудай 39464 га, бусад үр тариа 1034 га,  ногоон тэжээл 1183 га-д, тосны ургамал 7466 га-д, төмс 353 га-д, хүнсний ногоо 118.7 га-д тариалсан.

Энэ зуны хур тунадас харилцан адилгүй орсны улмаас Бүрэгхангай, Орхон, Хишиг-Өндөр, Рашаант, Дашинчилэн сумдын үр тарианы ургалт удааширч хөгжлийн үе шат харилцан адилгүй болцтой байна.

Аймгийн Засаг дарга ХХААХҮ-н сайдтай байгуулсан гэрээгээр 54288 тн буудай, 1300 тн тэжээл, 4246 тн төмс, 1972 тн хүнсний ногоо хураан авахаар тусгагдсан.        

 Ургацын урьдчилсан блансаар нэгж талбайгаас 15.2 цн буюу нийт  60 орчим мянган тн ургац авахаар байгаа ч нарийвчлан ургац тогтоох ажлыг ургацын болцтой уялдан энэ сарын 20-ноос эхлэн хийж байна. 

Ургац хураалтад 138 комбайн, 66 ангилангийн жатка, 10 механикжсан үтрэм, 49 будаа цэвэрлэгч, 26 үр сортлогч, 36 будаа ачигч ажиллах ба техник засварын ажил 75 хувьтай байна.

2019.08.17-нд Сэлэнгэ сумын Цүүц, Хангал сумын Цагаан тавилан гэдэг газар хүчтэй аадар бороо, мөндөр орж Сэлэнгэ сумын улаан буудайн 369 га, ногоон тэжээлийн 50 га, овъёосны 80 га, рапсны 455 га, Хангал сумын улаан буудайн 121 га талбай тус тус өртөж 80-100 хувь ургац алдаад байна. Урьдчилсан блансаар тус талбайн улаан буудайн ургац дундажаар 980 тн гэж тогтоосон байсан.

 Хураан авах ургацыг хаягдалгүй цаг агаарын нөхцөлтэй уялдуулан богино хугацаанд хураан авах талаар Засгийн газрын 285-р тогтоолын дагуу аймгийн Засаг даргын 05 тоот албан даалгавар гарч, сумд болон холбогдох албан байгууллага, агентлагуудад тодорхой үүрэг чиглэл өгч ажиллаж байна.

Рашаант суманд 18.0 мянган га атаршсан газрыг эргэлтэд оруулан хөрсний үржил шимийг хамгаалах, бүс нутагт тохирсон технологийг мөрдүүлэх зорилгоор ХААИС-тай хамтран 7500 га талбайн хөрсний дээж авч, шинжилгээ хийлгэж байна.

Монгол Улсад атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө гаргаж, аймгийн газар тариалангийн салбарын хөгжлийн түүхийг баяжуулах, ахмад болон залуу тариаланчдын хөдөлмөрийн амжилтыг сурталчлах зорилгоор баримтат кино хийх, Булган аймгийн тариаланчдын дуу хийх, түүхэн ном бичих зэрэг ажлуудыг хийж эхэлсэн.

Жижиг, дунд үйлдвэрийн чиглэлээр:

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журмын дагуу Дэд хорооны хурлаар орж онооны эрэмбээр жагсаан эхний 1 тэр бум төгрөгийн 18 иргэнийг жагсаалтыг аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/383 тоот захирамжаар баталгаажуулсан. Зээлдэгч нарын хүсэлтийн дагуу 18 зээлдэгч Хаан банканд 08 дугаар сарын 07-ны өдрөөс, Хас банканд  2 зээлдэгч 08 дугаар сарын  20-ны өдрөөс судлагдаж эхэлсэн. Төрийн банк 09 дугаар сарын 02-ны өдрөөс 3 зээлдэгчийг судлуулахаар албан тоот өгч ажиллаа.

Сум хөгжүүлэх сангийн 3-р улирлын мэдээ тайлан программаар авахтай холбогдуулан 08 дугаар сарын 20, 21 –ны өдрүүдэд сумын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтад хамруулсан.

ЗУРГАА: БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ, ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН ЧИГЛЭЛЭЭР:

Байгаль орчны чиглэлээр:

Аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/346 тоот захирамжаар аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, жуулчны бааз, амралт, рашаан сувиллын газруудын үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийж, холбогдох хууль тогтоомж, стандартуудын хэрэгжилтийг хангуулж, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор БОАЖГ, СХЗХ, МХГ, ЦГ болон сумдын ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнуудыг хамруулсан хяналт шалгалтыг ажлыг хийж гүйцэтгэлээ. Хяналт шалгалтаар Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх, ус ашиглах дүгнэлт гаргуулах, ариун цэврийн байгууламжийг стандартын дагуу барих, хог ангилан ялгах зориулалтын сав суурилуулах зэрэг заавар зөвлөгөө өгч, зөрчлийг арилгуулах албан шаардлага өгч ажилласан.

Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн Галтайн дээд аманд байршилтай “Галт хангай” саам сувилал, Дашинчилэн сумын 4 дүгээр баг, Мянганы замын урд байршилтай “Чин хайрхан” үйлчилгээний төвийн 2019 оны ус ашиглуулах дүгнэлтийг тус тус гаргалаа.

Орхон-Чулуут голын сав газрын захиргааны гаргасан 2019 ус ашиглуулах дүгнэлтийг үндэслэн газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/41 дүгээр тушаалаар Булган аймгийн Могод сумын “Хульж ресорт” рашаан сувилал, амралтын газарт ус ашиглуулах зөвшөөрөл олголоо.

Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар баг, Их зам-1, 153 тоот газарт “Жэй Икс Си Эс” ХХК-д  унд, ахуйн зориулалтаар худаг гаргах зөвшөөрөл олголоо.

Сэлэнгэ сумын 401.4 га талбайд үйл ажиллагаа явуулж байгаа "Цагаан хуст" ХХК-ийн “Газар тариалангийн төсөл”, Тэшиг сумын Жаргалант багт 5233 м2 талбайд үйл ажиллагаа явуулж байгаа "Ихэр согоот" ХХК-ийн “Зүсмэл материал үйлдвэрлэх” төсөл, Хутаг-Өндөр сумын 4996 м2 талбайд үйл ажиллагаа явуулж байгаа “Хангайн торх” ХХК-ийн “Шатахуун түгээх станц”-ын төсөл, Бугат сумын 3-р баг Мааньтад 2.3 га талбайд үйл ажиллагаа явуулж байгаа Мааньт эх үрж ХХК-ийн “Мааньт амралтын газар”-ын төсөлд тус тус байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн.

Хангал сумын галтайн дээд аманд байрлах “Буман сүлд” ХХК-ийн “Галт хангай” амралтын газрын 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталсан.

Газрын харилцаа барилга хот байгуулалтын чиглэлээр:

Газар зохион байгуулалтын чиглэлээр

Булган аймгийн Орхон, Бугат, Хутаг-Өндөр, Тэшиг, Хишиг-Өндөр, Дашинчилэн, Хангал сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээний тендер зарлагдаж мэргэжлийн “Вектор мэп” ХХК шалгарч ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны дагуу Хишиг-Өндөр, Дашинчилэн, Хангал сумын нутаг дэвсгэрт хээрийн тодруулалт хийж сумын иргэд болон багийн Засаг дарга нараас санал авч суурин боловсруулалтын ажилд сумын удирдлагуудаас тодруулга авах ажлыг гүйцэтгэлээ.

Монгол Улсын “Газрын тухай хууль”-ийн 58 дугаар зүйл, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх журам”-ын 3.6-д заасны дагуу  “Бугат сумын “Есөн төгөл” ХХК, Маргад дээд сургууль, Хангал сумын “Уян чагнуур” ХХК, Сэлэнгэ сумын “Ингэт тур” ХХК, “Ингэт-Өлзийт” ХХК, “Гурван хас эрдэнэ” ХХК, Ингэт толгойн ШТС-ын захиалгаар эзэмшиж буй газарт мэргэжлийн “Гранд амур” ХХК газрын төлөв байдал чанарын хянан баталгааны ажлыг гүйцэтгэн тайланг ирүүлсэн тул  2019 оны 01/522 дугаар албан тоотоор дүгнэлтийг баталгаажуулан хүргүүлэв.

Газрын кадастрын чиглэлээр

8 дугаар сард Булган сумын инженерийн шугам сүлжээ бүхий газартай холбогдолтой 16 өргөдөл ирснээс аймгийн Засаг даргын 2019 оны а/429 дүгээр захирамжаар 2 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, а/403, а/410, а/427, а/428 дугаар захирамжаар 7 иргэний газар эзэмших эрхийг шилжүүлэн гэрээ, гэрчилгээг шинэчлэн олголоо. 2019 оны а/422 дугаар захирамжаар 2 иргэний газрын хэмжээг кадастрын зураглалаар өөрчилж гэрээ, гэрчилгээг шинэчлэн олгож, илүү м2 газрын үнэ болох 307200 төгрөгийг Булган сумын дансанд төвлөрүүллээ.  Бусад өргөдөл шийдвэрлэлтийн шатанд байна.  

Барилга угсралт, зураг төсвийн ажил:

Булган аймгийн Тэшиг сумын 25 хүүхдийн цэцэрлэгийн барилгын их засварын ажлыг Орхон аймгийн “ДШТД” ХХК шалгарч ажлыг эхлүүлсэн байна. Тус засварын ажлын төсөвт өртөг 75 сая төгрөгөөр гүйцэтгэгч гэрээ байгуулан 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр засварын ажил эхлүүлсэн байна

Зам тээврийн хөгжлийн яаманд Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн “Д” хэсэг Залуус хорооллын дундах 3,3 км хатуу хучилттай авто зам барих 2,2 тэр бум төгрөгийн ажлын зураг төсөл боловсруулагдаж байгаа бөгөөд түүнийг барьж байгуулахад дэмжлэг үзүүлэх тухай саналыг гаргалаа.

ГХБХБГ-ын даргын баталсан 2019 оны 07 сарын 25-ны өдрийн  удирдамжийн дагуу Хишиг-Өндөр сумын сум дундын эмнэлгийн хүлээн авах өрөөний засварын ажлын зургийн даалгавар боловсруулах, Рашаант сумын 150 хүүхдийн дотуур байрны барилгын ажил, Могод сумын ЗДТГ-ын барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцах ажлаар 2019 оны 07 сарын 30-ны өдрөөс 08 сарын 02-н хүртэл ажиллаа. Сумдын удирдлагуудад газрын даргын удирдамжийг танилцуулж, заавар зөвлөмж өглөө.

БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

 

Булган 80-н жил