Мэдээ

7 сарын мэдээ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН МЭДЭЭ

 

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР:

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны талаар:

Зохион байгуулалтын ажлын талаар

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлыг хоёр удаа хийж, 10 асуудал хэлэлцэн, 8 тогтоол гаргаж, 2 асуудлаар тэмдэглэлээр холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг чиглэл өглөө.

Хөрөнгийн тухай, “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын төсөлд өгөх саналын тухай, нийтийн сонсгол зохион байгуулах тухай, Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит шагнал хүртээх тухай, аймгийн төсвийн Ерөнхийлөгчийн захирагчийн 2019 оны 2-р улирлын төсвийн гүйцэтгэлийн тухай, худалдан авах ажиллагааны 2-р улирлын тайлангийн тухай, аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс гаргасан шийдвэрийн хэрэгжилтийн тухай, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээ, мэдээллээр хангах журам, ажлын хэсэг байгуулах тухай, уул уурхайн бодлого боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай зэрэг асуудал хэлэлцэж холбогдох шийдвэр гаргалаа.

Аймгийн дээд шагнал Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит шагналаар Булган сумын өндөр настан, ахмад багш Б.Бадрах, аймгийн Засаг даргын орлогч О.Гантулга, Ардын жүжигчин Б.Жавзандулам, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч О.Оюун нарыг шагналаа.

Монгол Улсын төрийн дээд шагналаар шагнагдсан 60 гаруй хүмүүсийн шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас хүлээн авч гардуулах ёслолыг зохион байгууллаа.

Аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн XII хуралдааны материалыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хугацаанд нь хүргүүлэв.

Монгол Улсын Засгийн 2018 оны 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг гаргаж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын Яаманд хүргүүлэв. Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахын тулд жил бүрийн төсөвт хөрөнгө тусган батлах, холбогдох албан тушаалтны мэдээллийг сонсож үүрэг чиглэл өгөх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. 

Хоёр. Мэдээлэл сурталчилгааны ажлын талаар

Аймгийн ИТХ-ын “Khural.mn” сайт ажиллахгүй байгаа тул ИТХ-ын шийдвэрийн тухай бүр олон нийтэд ил тод мэдээлж чадахгүй байна.

Аймгийн ИТХ, Тэргүүлэгчид, Ажлын албаны үйл ажиллагааны талаар төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж ажиллалаа.

Аймгийн “Сайхан монгол” телевизээр цаг үеийн үйл явдлын талаар сурвалжлага хийлгэж, “Булганы мэдээ” сонинд 10 шахам мэдээлэл нийтлүүллээ. Мөн МОНЦАМЭ агентлагт нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны талаар 20 гаруй мэдээлэл дамжуулсан байна.

            Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын алба, ЛЭОС Либериал эмэгтэйчүүдийн оюуны сан-гийн тус аймаг дахь салбар хамтран “Аймгийн 2018 оны орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэл, үр дүн” сэдвээр төсвийн хяналтын нийтийн сонсгол зохион байгууллаа.

Нийтийн сонсголын тухай хуулиар тус аймагт анх удаа зохион байгуулсан сонсголд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгч, аймгийн ЗДТГ, агентлагийн төрийн албан хаагчид, Булган сумын иргэдийн төлөөлөл 60 гаруй хүн оролцов.

           Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 15 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж, нэгээс бусдыг гүйцэтгэсэн байна. БСШУЯ, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, “Мобиком” корпорацийн хөрөнгөөр хэрэгжих Сайхан, Тэшиг сумын сургуулийн ариун цэврийн байгууламжийн засварын төслийн орон нутгийн оролцоонд 50,0 сая төгрөг тусгасан ажил хэрэгжээгүй байна.

Шилэн дансны цахим хуудаст 72 мэдээлэл байршуулав.

Гурав. Сумын ИТХ, Багийн ИНХ-д арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх талаар

            Орон нутгийн нөхөн сонгуулийн талаар сумын ИТХ-ын санал авч Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүллээ. Ирэх 10-р сард болох сонгуулиар нөхөн сонгууль явуулахгүй байхаар санал хүргүүлсэн болно.

Сумын ИТХ-д Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль тогтоомж, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зөвлөмж өглөө.

ГХУСАЗЗ-ийн ажлын талаар

Аймгийн Прокурорын газраас 2019 оны эхний хагас жилийн байдлаар аймгийн хэмжээнд хамгийн ихээр үйлдэгдэн гарсан хэргийн болон эдгээр хэргүүдийг шүүхээр хэрхэн шийдсэн, ялын байдлын судалгааг хийж гүйцэтгэн, шалтгаан нөхцөлийн талаар дүгнэлтээ аймгийн ГХУСАЗСЗ-д танилцууллаа. Мөн аймгийн хэмжээнд “Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх шалган шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд судалгаа хийж танилцууллаа.

Аймгийн Цагдаагийн газраас баяр наадмын үеэр өндөржүүлсэн бэлэн байдлыг хангаж ажилласан бөгөөд хүүхдүүдийн гарт эцэг, эхийн утасны дугаар бүхий бугуйвчийг зүүлгэж, эцэг эхээсээ төөрсөн 3 хүүхдийг халамжлан хүмүүжүүлэгчдэд шилжүүлж өглөө.

 

Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаар:

Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын чиглэлээр:

          Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд 2019 оны хагас жилийн байдлаар хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгч, аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж, Засгийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний цахим санд байршуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газарт цаасаар хүргүүллээ. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнөөс аймагт хамааралтай 65 зорилтын хүрээнд 101 арга хэмжээг хэрэгжүүлэхээр хяналтад авснаас хагас жилийн байдлаар 65.3 хувийн биелэлттэй байна.

            Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтэд 2019 оны эхний хагас жилийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж, Засгийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний цахим санд байршуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газарт цаасаар хүргүүллээ. Эхний хагас жилийн байдлаар 98 шийдвэрийн 168 заалтын хяналтад авч, биелэлтийг тооцоход 78.2 хувьтай байна. 

Мөн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээс гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн тогтоол гаргууллаа. 2019 оны эхний хагас жилийн байдлаар ИТХ, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нийт 105 шийдвэрийн 220 заалтын хэрэгжилт 72.0 хувьтай байлаа.

Энэ сард ЗГ-ын 7 тогтоол, ЗГ-ын хуралдааны тэмдэглэл 1, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 9 тогтоол ирснийг хяналтад авч, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлын гишүүдэд танилцуулав.

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

2019 оны 7 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр нийт орлого ба тусламжийн дүн 34,8 тэрбум төгрөг буюу 98,4 хувийн, нийт зарлага 32,4 тэрбум төгрөг буюу 84,8 хувийн гүйцэтгэлтэй байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт орлого ба тусламжийн дүн 5,1 хувь, урсгал орлого 4,3 хувь, нийт зарлага 0,3 хувиар тус тус өссөн дүнтэй байна. Нийт орлогоос аймгийн төсвийн орлого 14,8 тэрбум төгрөг буюу 101,7 хувийн, сумдын төсвийн орлого 20,0 тэрбум төгрөг буюу 96,1 хувийн гүйцэтгэлтэй байна. Урсгал орлогын гүйцэтгэл 14,4 тэрбум төгрөг буюу 96,9 хувь байна.

Улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлгээр 1851,0 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээр 17577,5 сая төгрөг, санхүүгийн дэмжлэгээр 942,0 сая төгрөг олгосон байна.

Аймгийн дүнгээр авч үзвэл үл хөдлөх хөрөнгийн албан татвар, авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татвар, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн орлого, газрын төлбөр, ойн нөөц ашигласны төлбөр, хүү торгуулийн орлого биелж, бусад орлого тасарсан байна. Баяннуур, Бүрэгхангай, Тэшиг, Хишиг-Өндөр сум, Хялганат тосгоны урсгал орлогын төлөвлөгөө биелж бусад сумын урсгал орлогын төлөвлөгөө тасарсан байна.

Аймгийн төсвийн нийт зарлага 32447,6 сая төгрөг буюу 84,8 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс орон нутгийн төсвийн байгууллагуудын зардал 12303,9 сая төгрөг буюу 77,1 хувь, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагын зардал 20143,6 сая төгрөг буюу 90,4 хувь байна. Сумдад 3313,5 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 17577,5 сая төгрөгийн шилжүүлгийг тус тус олголоо.

Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэл 574,9 сая төгрөг буюу 60,4%, орон нутгийн  хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 835,5 сая төгрөг буюу 99,5%, Байгаль хамгаалах сангийн гүйцэтгэл 1866,6 сая төгрөг буюу 88,5% байна.

Нийт өр 81,2 сая төгрөг байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал өр 99,1 сая төгрөгөөр буурч, тайлант үед авлагагүй гарсан байна. Нийт өрөөс цалин, НДШ-ийн өр 26,2 сая, тогтмол зардлын өр 23,2 сая, тээвэр шатахуун албан томилолтын өр 14,8 сая, эмийн өр 10,0 сая, бусад зардлын өглөг 7,0 сая төгрөг байна. Хөтөлбөрөөр /салбараар/ авч үзвэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын байгууллагууд 34,2 сая, орон нутгийн байгууллага 22,9 сая, эрүүл мэндийн сайдын байгууллагууд 24,0 сая төгрөгийн өртэй байна.

Аймгийн төрийн сангаар үйлчлүүлэгч төсвийн байгууллагын 12511 ширхэг гүйлгээгээр 35,3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

Гурав: Хууль, эрх зүйн бодлогын хүрээнд:

Нутгийн захиргааны байгууллагад эрх зүйн туслалцаа үзүүлэх ажлын хүрээнд  7 дугаар сард 8 сумын Засаг даргын 98 захирамж, Тамгын даргын 45 тушаалын эрх зүйн үндэслэлийг хянаж, зөвлөмж чиглэл хүргүүлэн ажиллалаа.

Иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас аймгийн Засаг даргад хандаж ирүүлсэн 3 өргөдөл, 4 прокурорын мэдэгдэлд хариуг нь өгч хугацаанд нь явуулсан.

Иргэдийн хууль ёсны эрхийг хамгаалах, хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх зорилтын хүрээнд аймгийн Хууль зүйн туслалцааны төвөөр 8 хэргийн 10 холбогдогчдод өмгөөллийн үйлчилгээ үзүүлэн 16 иргэнд хуулийн зөвлөгөө өгч ажилласан байна.

Аймгийн хэмжээнд 2019 оны 7 дугаар сарын байдлаар  277 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад  114   хэргээр буюу 69,9 хувиар өссөн байна. Зөрчлийн улмаас нийт 152 хүнийг баривчилж,согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, торгуулсан 144 хүн бүртгэгдсэн байна.

Баян-Агт, Хутаг-Өндөр, Гурванбулаг,Сайхан, Сэлэнгэ, Бүрэгхангай, Баяннуур, Хангал,Бугат,Орхон, Дашинчилэн, Хишиг-Өндөр, Булган, Могод, Рашаант сумдад гэмт хэргийн гаралт урьд оны мөн үеэс өсч,Тэшиг суманд буурсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажлын чиглэлээр 7 дугаар сард хорихоос өөр төрлийн ял шийтгэл эдлэсэн иргэдээс торгох ялын 30 гүйцэтгэх хуудасны 109, 600.000 төгрөгний үлдэгдэлтэй, нийтэд тустай ажил хийлгэх ялын 5 гүйцэтгэх хуудасны 632 цагийн үлдэгдэлтэй, эрх хасах ялын 13 гүйцэтгэх хуудасны 6281 хоногийн үлдэгдэлтэй байна. Албадлагын арга хэмжээ авсан тэнссэн 64 иргэн түүнээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан 20, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 6, хөрөнгө орлого хураах 1, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 2 иргэн байна.

Улсын бүртгэлийн чиглэлээр 7 сард  гадаад паспорт захиалга 43, лавлагаа 214, иргэний үнэмлэх захиалгын 4 үйлчилгээг үзүүлсэн.

Шүүх шинжилгээний албаны чиглэлээр  нийт 31 хэргийн газрын үзлэгт оролцон 920 кадр гэрэл зургаар ул мөр  бэхжүүлсэн. Илрүүлсэн гарын мөр18, гутлын мөр 6, тээврийн хэрэгслийн мөр 13, бусад ул мөр, эд мөрийн баримт 28, нийт 65 ул мөр илрүүлж, ажилласан байна. Эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр криминалистикийн 7, цогцост 11, гэмтлийн зэрэг тогтоох 58,  химийн шинжилгээ 22 хийж, папилон санд 37 иргэний гарын хээг оруулсан байна.

Төрийн архивын чиглэлээр:

Лавлагаа авахыг хүссэн нийт 60 иргэнд /давхардсан тоогоор/ 249 баримтаар үйлчилсэн.Үүнээс 43 хуулбарын лавлагаа олгож, 56 иргэнд цалингийн   тодорхойлолт олгосон.

11 хөмрөгийн 1-7 дансны Баяннуур сумын  129 хн-ийн 5258 хуудас,27 хөмрөгийн 3-р дансны 16 хн-ийн 714 хуудас,178 хөмрөгийн 1-р дансны 10 жилийн дунд сургуулийн 39 хн-ийн 4610 хуудас, Нийт 3 байгууллагын 182 хн-ийн 10582 хуудас бүхий баримтын бүртгэлийг шинэчлэн шивж, жагсаалт, акттай тулгалт хийн хүлээн авлаа.

Нөхөн бүрдүүлэлтээр: 137 хөмрөгийн Барилга зураг төсвийн  3 байгууллагын 14 хн-ийн 1577 хуудас баримтыг жагсаалт, актаар хүлээн авлаа.

Үндэсний хөтөлбөрийн хүрээнд :

  1. Цахим холболт,програмд шивсэн ажлын талаар

/Хө№13/ Баяннуур сумын 3-7-р дансны 1980-2010 оны 47 хн-ийн 1324 заалт, 4495 хүний нэр, 55 байгууллагын нэр, 122 газар зүйн нэр,1537 хуудас, /Хө№41/ Бүрэгхангай сумын ЗДТГ-ын 1-р дансны 1987-2008 оны 22 хн-ийн 1980 заалт,13347 хүний нэр,604 байгууллагын нэр, 569 газарзүйн нэр, 2382 хуудас,Нийтдээ 2 Хөмрөгийн 69 хадгаламж нэгжийн 3304 заалт,17842 хүний нэр, 659 байгууллагын нэр, 691 газарзүйн нэр, бүхий 3919 хуудас баримтыг  АМS  програмд тодорхойлон бичсэн байна.

2.Сканердан мастер болон цахим хувь үүсгэх ажлын талаар

/Хө№84/ Мэргэжлийн хяналтын газрын 1997-1998,2003-2006 оны 8 хн-ийн 1204 хуудсыг сканердан мастер хувийг үүсгэн тусгай файлд хадгалав.

ДӨРӨВ: БОЛОВСРОЛ, СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД,

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

Нэг. Боловсролын хүрээнд

Шинэ төгсөгч болон багшлах хүмүүсийн бүртгэлийг нэгтгэн бүртгэлээ. Сонгон шалгаруулалтыг 8 дугаар сард зохион байгуулна.

60 жилийн ой номын материалаа бүрэн цуглуулж өрөлт хийж, хэвлэлтэд бэлэн болголоо.

Байгууллагын урсгал засварыг хийж байна.

Булган сумын Засаг дарга, БСУГ-ын дарга нар Булган сумын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө байгууллаа.

Сумдын сургууль, цэцэрлэгийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний төслийг нэгтгэн хэвлэхэд бэлэн болгосон.

Хоёр. Соёлын хүрээнд.

 Булган аймгийн баяр наадмын нээлт, хаалт, оройн шоуны бэлтгэл ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

 Гурав. Төсөв санхүүгийн хүрээнд. 

 Сургууль, цэцэрлэгийн 2020 оны төсвийн төслийг нэгтгэн хүлээн авч БСШУСЯ-нд өглөө.

 Боловсрол, соёл, урлагийн газрын 2020 оны төсвийн төслийг яаманд өгсөн.

Эрүүл мэндийн чиглэлээр:

 ЭМЯ-д эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээний 2019 оны эхний хагас жилийн тайлан, “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”, “Инээмсэглэл эерэг хандлага”-ын жилд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлтийг хүргүүлсэн.

Аймгийн ЗДТГ-т Монгол улсын Засгийн газрын 2019 оны 23 дугаар тогтоол “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийн тайланг хугацаанд нь хүргүүлсэн.

Эрүүл мэндийн байгууллагуудын 2020 оны төсвийн төсөл, хөрөнгө оруулалтын саналыг авч, нэгтгэн ЭМЯ болон холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

2019 онд магадлан итгэмжлэлд хамрагдах Хангал, Рашаант, Бүрэгхангай, Тэшиг сумдын ЭМТ, “Цоожид” Өрхийн ЭМТ-үүдэд магадлан итгэмжлэлийн шинжээч нар ажиллаж үнэлгээ хийв.

МСЭМХ-ны санхүүжилтээр, Хөвсгөл аймгийн техник тоног төхөөрөмж, хүний нөөцийн дэмжлэгтэйгээр “Эрүүл мэндийн цогц үзлэг, шинжилгээ”-г 2019 оны 07 сарын 20-30-ны өдрүүдэд Хишиг-Өндөр, Дашинчилэн, Рашаант, Хангал, Хялганат, Сэлэнгэ, Хутаг-Өндөр сумдад хугацаанд хуваарийн дагуу хийж гүйцэтгэлээ.

Дээрх сумдад сүүлийн 5 жилийн хугацаанд  /2015-2019 он/  сүрьеэгээр өвчилсөн хүн, түүний хавьтал, эрсдэлт бүлгийн, 14-с дээш хоног ханиалгах зовууртай иргэдийг үзлэг шинжилгээнд хамруулах талаар зөвлөгөө, зааврыг өгч, судалгаа авсан. Үзлэгийн үеэр Рентген шинжилгээ, дүрс оношлогоо, дотор /Зүрхний цахилгаан бичлэг/, сүрьеэ, эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг хийж, 725 хүнийг хамруулан, 9 хүнээс цэрний шинжилгээ авч, 3 хүүхдэд туберкулины сорил тавьж, эмчийн зөвлөгөө заавар өгч ажиллалаа.

ДЭМБ-ын гишүүн орнууд жил бүрийн 7 дугаар сарын 28-ны өдрийг “Хепатитын Дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг ба тус өдрийг аймгийн хэмжээнд зохион байгуулж, нийт 730 гаруй иргэнд үзлэг, 254 иргэнд илрүүлэг шинжилгээ хийж, 24 хүнийг В гепатитын эсрэг вакцинаар дархлаажуулсан. Мөн сургалт сурталчилгааг 820 гаруй иргэнд зохион байгуулж, 8 нэр төрлийн 250 гаруй сурталчилгааны материалыг тараасан.

Аймаг, улсын баяр наадмын үеэр Эрүүл мэндийн байгууллагуудаас эмнэлгийн тусламж үйлчилгээний цаг үеийн мэдээг 24 цагаар авч, нэгтгэн ЭМЯ-нд хүргүүлсэн.

Эрүүл мэндийн салбарын 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлыг хангаж, Эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг төрийн дээд одон медалиар шагнуулахаар нэр дэвшүүлж, материалыг аймгийн ИТХ-д хүргүүлэв. Мөн  баримтат  кино хийх, ойн түүхэн ном бичих ажил үргэлжилж байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр:

Нэг. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр:

Хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээлэл: Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд 2019 оны байдлаар 734 ажил хайгч иргэн идэвхитэй ажил хайгч байна.

Ажилгүйдлийн тэтгэмжийн тодорхойлолтыг нийт 18 иргэнд гарган, Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлэв. Нийт идэвхитэй ажил хайгч иргэдийн ихэнх хувь нь ажлаас халагдах мэдэгдэл авсан, өрхийн болон хувийн аж ахуй нь эрсдэлд орж орлогогүй болсон, цалин орлого хүрэлцэхгүй байгаа, мэргэжил, ур чадвараа ашиглан орлогоо нэмэгдүүлэх гэсэн шалтгаанаар ажил хайж байгаа иргэд байна.

Тайлант хугацаанд хасагдсан ажил хайгч иргэн: Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд идэвхтэй байгаа ажил хайгч иргэдийг ажил хайж буй шалтгаанаар нь авч үзвэл сургууль төгсөөд ажилгүй байгаа, цалин орлого хүрэлцэхгүй байгаа, шилжин суурьшсан, орон тооны цомхтголд орсон гэх шалтгаанаар ажил хайж байгаа иргэд нийт идэвхтэй ажил хайгч иргэдийн 65 хувийг эзэлж байна.

Шинэ ажлын байр: 21 Ажил олгогч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь шинэ ажлын байранд 219 ажил хайгч иргэн ажилд орсон. Шинээр бий болж байгаа үйл ажиллагаа барилгын салбараас ажлын байрны захиалга түлхүү ирж иргэд ажлын байранд зуучлагдаж байна.

2019 оны байдлаар байнгын ажлын байранд 36 иргэн, улирлын ажлын байранд 17 иргэн, түр ажлын байранд 166 иргэд тус тус шинэ ажлын байр бий болгосон.

Ажилд зуучлагдсан иргэн: Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн сангийн 7-р сард 87 иргэн ажлын байранд зуучлагдсанаас байнгын ажлын байранд 29 иргэн, улирлын ажлын байранд 8 иргэн, түр ажлын байранд 58 иргэн зуучлагдсан байна.

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний 07 дугаар сарын мэдээг гарган, ХХҮЕГ-т хүргүүлсэн.

Бичил уурхайн судалгааг гарган, ХНХЯаманд хүргүүлсэн.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн Гарааны бизнесийг дэмжих Старт-ап weekind  сургалтыг зохион байгуулж,  сургалтанд 25 бүлгийн  60 залуус хамрагдан, бизнес санаагаа өрсөлдүүлснээс 12 бизнес санааг шалгаруулан хурдасгуур арга хэмжээнд хамруулж дууслаа.

Зөвлөгөө өгч ахмадуудыг салбараар нь ангилбал эрүүл мэндийн чиглэлээр 6, боловсролын салбарт 18, хөдөө аж ахуйн салбарт 5, төрийн захиргааны чиглэлээр 11, ахмад зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байгаа ба зөвлөх үйлчилгээгээ үзүүлсэн 11 ахмадын урамшууллыг олгоод байна.  

“Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн малжуулах арга хэмжээнд хамрагдахаар аймгийн 16 сум, 1 тосгоноос 113  иргэн төсөл ирүүлснээс даргын тушаалаар томилогдсон ажлын хэсгийн хурлаар хөтөлбөрт тавигдсан шаардлага хангасан 45 малчин өрхийг сонгон малжуулах арга хэмжээнд хамруулан,  201 сая төгрөгийн санхүүжилтээр  адуу 19, үхэр 141, хонь 1740, ямаа 1290 нийт 3190 толгой мал худалдан авч өгч малжууллаа.

Нийт худалдан авч өгсөн малыг хонин толгойд шилжүүлэн тооцвол нийт 3880 толгой  хонь буюу нэг хонийг 51,8 мянган төгрөгөөр худалдан авсан.

 “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн малчин өрхийг малжуулах арга хэмжээнд хамрагдсан 53 залуу малчдад “Малчид бизнест бие даан суралцах нь” аж ахуй эрхлэлтийн сургалтыг зохион байгуулсан.

Хоёр.  Нийгмийн халамжийн чиглэлээр:

Нийгмийн халамжийн сангаас 2019 оны 7-р сарын байдлаар дараах үйлчилгээнүүдийг үзүүллээ. Үүнд:

Ø  Нийгмийн халамжийн тэтгэвэр  1047  хүнд 967.4  сая төгрөг

Ø  Нийгмийн халамжийн тэтгэмж     1429 хүнд  567.3 сая төгрөг

Ø  Жирэмсэн хөхүүл хүүхэдтэй эх, өрх толгойлсон эцэг эхийн тэтгэмж  904    хүнд  102.5 сая төгрөг

Ø  Ахмад настанд үзүүлсэн хөнгөлөлт тусламж  832   хүнд  179.7  сая төгрөг

Ø  ХБИргэнд үзүүлсэн хөнгөлөлт тусламж     133  хүнд  48.7  сая төгрөг

Ø  АЦА настанд үзүүлсэн хөнгөлөлт тусламж   33   хүнд  28   сая төгрөг

Ø  Алдарт эхийн 1,2-р одонтой эхчүүдийн мөнгөн тусламж   5438  хүнд  711.4 сая төгрөг

Ø  65-аас дээш настай ахмадуудад насны хишиг олголт  3022   хүнд  сая төгрөг  355.7

Ø  Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж  36 хүн  40.2  сая

Ø  Амьжиргааг дэмжих нөхцөлт мөнгөн тэтгэмж  320 хүнд  285 сая

Ø  Хүнс тэжээлийн тусламж  4936 хүнд 204,5 сая төгрөг

Ø  Цалинтай ээж  3174  нийт  794 сая төгрөг, нийт 4,284,4  сая төгрөгийн хөнгөлөлт,  үйлчилгээ үзүүлсэн.

           Өрхийн мэдээллийн санд 2019 оны 07 сард нийт 98 иргэн өргөдөл, хүсэлт гаргаснаас судалгаанд хамрагдах шаардлагатай цаасаар ирсэн өргөдөл 45, биечлэн болон утсаар холбогдож зөвлөгөө мэдээлэл авсан 53 иргэний хүсэлт байна. Үүнээс шийдвэрлэсэн нь 55, ХХҮЕГ-т уламжилж судлагдаж байгаа 43 байна. Төрлөөр нь авч үзвэл хүүхдийн мөнгөтэй холбоотой 39, өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгаанд шинээр хамрагдах хүсэлт гаргасан 2, амьжиргааны төвшний тодорхойлолт авах хүсэлтэй 2 иргэний өргөдөл, хүсэлт тус тус ирсэн байна. Шинэ төрсөн 96, овог нэрээ өөрчилсөн 2 хүүхэд бүртгэгдсэн байна.

Гурав. Ахмадын амралтын үйл ажиллагааны талаар:

ХХҮГ-ын харъяа Ахмадын амралтад 2019 онд 27  ээлжид  505 амрагч хүлээн авах төлөвлөгөөтэйгөөс 2019 оны 7-р сарын байдлаар15 ээлж хүлээн авч, 362 амрагч хүлээн авсан.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгааллын чиглэлээр:

Удирдлага зохион байгуулалтын чиглэлээр:

     Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-аас ирүүлсэн чиглэлийн дагуу      Хүхдийн эрхийн хууль зүйн хороо, хамтарсан багийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж ажиллаа.

      Булган аймгийн баяр наадмын хурдан морины уралдаанд ГБХЗХГ-ын хамт олон бүгд уралдаанч хүүхдийн бүртгэл, аюулгүй байдлыг хамгаалан ажиллаа. Уралдаан бүрийн өмнө хүүхдүүдийг бүртгэн, даатгалд хамрагдсан байдал, хамгаалах хувцас өмссөн байдал зэргийг шалган тусгай чип уншуулан уралдаанд оролцуулж байлаа. Уралдааны үеэр нэг уралдаанч хүүхэд мориноосоо унасан. Бэртэл гэмтэл гайгүй.

      Орхон сум байгуулагдсаны 60 жилийн ойн баяр наадамд 6 хүний бүрэлдэхүүнтэй хүүхэд хамгааллын баг ажиллаа. Уралдаанч хүүхдийг бүртгэн хамгаалалтын хувцас хэрэгслийг шалган уралдаанч оролцуулж уралдаан бүрт эмнэлгийн машины хамт дагалдан явсан.

     Сум бүрийн наадмын хурдан морины уралдаан, уралдаанч хүүхдийн мэдээллийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулж байна. Бүх сумдын нийгмийн ажилтнуудад зааварчилгаа өгч сум бүр өөрсдөө оруулж байна.

 Гэр бүлийн хөгжил хамгааллын чиглэлээр:

  Байгууллагын жилийн ажлын төлөвлөгөөнд туссан “Хилчдийн гэр бүлд” Сургалт зохион байгуулах ажил үйлчилгээний хүрээнд 7 дугаар сарын 2-ний өдрүүдэд Хялганат тосгонд байрлах дотоодын цэргийн 234-р ангийн хамт олон гэр бүлд “Аз жаргалтай гэр бүл” өдөрлөгийг зохион байгуулсан.

Тус өдөрлөгт цэргийн ангийн 30 гаруй гэр бүл, үр хүүхэд, дүү нарын хамт оролцсон. Гэр бүлүүдэд зориулж гэр бүлийн хэлэлцүүлэг өрнүүлж, бага насны хүүхдүүдэд гар зургийн уралдаан, гэр бүлийн гишүүдийн буухиа тэмцээнүүдийг явуулсан. Өдөрлөгт идэвхтэй оролцсон хүүхэд, багачууд болон шилдэг гэр бүлүүдийг урамшуулсан. Мөн цэргийн ангийн ажилтан албан хаагчдын ар гэр бүлд хань ижлийн ажлыг ойлгуулах, мэдрүүлэх үүднээс цэргийн ангитай ярилцан үзүүлэх тайланг хийж, ажлын үнэ цэнэ, ачааллыг ойлгуулж 1 өдрийг гэр бүлийн хамт өнгөрүүлсэн.

  Булган сумын хамтарсан багаар үйлчлүүлж буй 64 настай иргэний түр хамгаалах байранд байрлуулж нийгмийн үйлчилгээ, сэтгэл зүйн үйлчилгээнд холбон зуучилж ажиллалаа.

  Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх танхимаар 27 настай эмэгтэйд гэр бүл, хүүхэд хүмүүжлийн асуудлаар 2 удаагийн нийт 5 цагийн зөвлөгөө өгч ажиллаа.

Хүүхэд, залуучуудын хөгжил хамгааллын чиглэлээр

   Хүүхэд хамгааллын мэргэжилтэн Хутаг-Өндөр суманд ажиллаж тэнд амьдарч     буй хамгааллын үйлчилгээ авсан хүүхдүүдтэй уулзаж нөхцөл байдалтай танилцаад ирлээ.

Хүүхдийн хөгжил оролцооны ажилтан “Гамшгийн үед хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх нь” сэдэвт сургалтанд Улаанбаатар хотод хамрагдаж сургагч багш боллоо.

Хүүхэд залуучуудын хөгжлийн ордон дээр Дуу хөгжим, уран уншлага, англи хэл, бага насны хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх дугуйлан, өдөр өнжүүлэх бүлэг тогтмол хуваарийн дагуу хичээллэж байна. 

Биеийн тамир спортын чиглэлээр:

Улсын цолтой-5, А/Арслан-2, А/       Тулгар төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын Хувьсгалын 98 жилийн ой Булган аймгийн баяр наадмын Үндэсний бөхийн салбар комисст Биеийн тамир, спортын газраас -2 хүн, бусад ажилд - 4 хүн / Өсвөр үеийн барилдаан, засуул, санхүү, аж ахуй/ ажилласан байна.  Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд нийт 128 бөх барилдсанаас:

Заан-7, А/Харцага-4, А/Начин-14

Сумын Заан-48, С/Харцага-2, С/Начин-8, Цолгүй залуу бөх-38 барилдлаа. Наадмын түрүү бөхөөр аймгийн заан П.Даваадорж шалгарч, аймгийн арслан цол шинээр хүртсэн. Үзүүр бөхөөр аймгийн харцага Б.Түвшинтөгс тодорч, аймгийн заан цол шинээр хүртсэн болно.

             Үндэсний сурын залуу харваачдын аймгийн аварга шалгаруулах тэмцээний зааврыг цахим хаягууд болон Able программаар албан байгууллага, аж ахуй нэгжүүд, сумдад хүргүүлэв.

 Монголын Хүүхдийн спортын VI  наадмын анхан шатны тэмцээн уралдааны материалуудыг ЗГХАгентлаг БТСГазарт цахимаар хүргүүлэв.

ТАВ. ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

Мал аж ахуйн талаар :              

Аймгийн хэмжээнд 1565.3 мянга хээлтэгч төллөхөөс 1271980 хээлтэгч төллөсөн бөгөөд гүү 62957, үнээ 72215, эм хонь 734170, эм ямаа 402413 төллөж гарсан төл 97,5 хувьтай бойжиж нийт малын 80,:5 хувь төллөлсөн байна 

Том малын зүй бус хорогдол тэмээ 2, адуу 1138, үхэр 1315, хонь 11485, ямаа 6415, нийт 20312 толгой мал хорогдсоноос өвчнөөр адуу 30, үхэр 40, хонь 3867 ямаа 467 хорогдсон байна 

 “Булган Зөгий” дэд хөтөлбөрийн хүрээнд  Хангал /Хялганат тосгон/ тус бүр 4-н өрх зөгий, Б гат, Сэлэнгэ, Баян-Агт, Тэшиг,  Хутаг-Өндөр, Булган сумдад тус 6-н өрх нийт 43 өрхийг сонгож нэг өрхөд 6 бүл өгөхөөр шийдвэр гарсны дагуу сумдаас Засаг даргын зөвлөлөөр хэлэлцэж сонгон шалгаруулсан өрхийг ХХААГ дээр хүлээн авч байна. Дээрх өрхийг сургалтанд хамруулах ажлыг Хөдөлмөр халамж үйлчилгээний газартай хамтран 2019 оны 7-р сарын 17-нд Хялганат тосгонд эхний шатны сургалтыг зохион байгуулав

Дархан-Уул аймаг нарийн нарийвтар ноост хонь үржүүлэгчдийн зөвлөгөөнд ХХААГ-ын МАА-ны дарга М.Жавзандогор Хөдөлмөрийн баатар Л. Полоо мэргэжилтэн Ц.Бямбацогт, А Ганхуяг тэргүүтэй хүмүүс оролцов

“Шинэ Хөдөө Булган” дэд хөтөлбөрийн хөтөлбөрийн хүрээнд үнээнд зохиомол хээлтүүлэг хийх судалгааг Дашинчилэн суманд 100, Баян-Агт 20,Хутаг-Өндөр 100, Сэлэнгэ 100,Хутаг-Өндөр 100, Булган 60 нийт 480 толгой үнээнд махны, сүүний чиглэлийн гүн хөлдөөсөн ичээл үрээр зохиомол хээлтүүлэг хийж байна.

 

Хүнс, газар тариалангийн талаар:

Булган аймгийн 2019 оны тариалалтын эцсийн мэдээг нэгтгэн ХХААХҮЯ болон аймгийн удирдлагуудад хүргүүлсэн. Аймгийн хэмжээнд улаан буудай 39464 га буюу 94.5 хувь, бусад үр тариа 1034 га буюу 86.2 хувь, төмс 353.3 га буюу 98.0 хувь, хүнсний ногоо 118.7 га буюу 71.5 хувь, малын тэжээл 1183 га буюу 182.0 хувь, тосны ургамал 7466 га буюу 232.4 хувьтай тариалагдаад байна.

Аймгийн баяр наадмын бэлтгэл ажлыг хангах, баярын өдрүүдэд наадмын талбай, морь барианд хоол үйлдвэрлэлийн 30 гаруй цэг, худалдаа үйлчилгээний зориулалт бүхий 20 цэгүүдийн хүнсний  чанар аюулгүй байдлын стандартын шаардлагад нийцүүлэн ажиллуулах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран 2019 оны 07 сарын 08-11 өдрүүдэд ажилласан.

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийн мэдээ, үйлдвэр, худалдаа үйлчилгээний шинэчилсэн судалгаа ирүүлэх хугацаатай албан тоотыг сумдад хүргүүлснээс Орхон, Бугат, Дашинчилэн, Сайхан сумдаас хариу ирүүлсэн байна.

 “Шинэ хөдөө” төслийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдэх бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтын тендерийн үнэлгээний хороонд томилогдон ажиллаж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээг хийсэн.

Аймгийн баяр наадмын хурдан морины салбар хорооны нарийн бичгийн даргаар томилогдон 2019 оны 06 сарын 25-наас 07 сарын 16-ны хооронд уралдааны бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах, тайлагнах ажлыг хийсэн.

2019 оны 07 сарын 19-нөөс 07 сарын 21-ны өдрийг дуустал Хутаг-Өндөр сумын Уньт багт зохион байгуулагдсан “Монгол өв уламжлал, түүх соёл, ёс заншлаа эрхэмлэх нь” иргэний форум, бэсрэг наадмын хурдан морины уралдааныг зохион байгууллаа.

 Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон хөнгөлөлттэй зээл

2019 оны 05 дугаар сарын 27-ноос 06 дугаар сарын 10-ны хооронд Баян-агт сумаас 10, Баяннуур сумаас 1, Бугат сумаас 4, Булган сумаас 30, Гурванбулаг сумаас 4, Дашинчилэн сумаас 4, Орхон сумаас 1, Рашаант сумаас 11, Сайхан сумаас 4, Сэлэнгэ сумаас 1, Тэшиг сумаас 1, Хангал сумаас 5,  Хишиг-Өндөр сумаас 7, Хутаг-Өндөр сумаас 4 тус тус нийтдээ 87 зээлдэгчийн 5.7 тэр бум төгрөгийн төсөл битүүмжлэн хүлээн авч  программд ерөнхий мэдээллийг оруулсан.  Журмын 1.4.4 -т заасны дагуу Орхон аймагт дахь Монгол банкны салбарт хандан нийт төслийн зээлийн мэдээллийг авч төслийн иж бүрдлийн шалгалтыг газрынхаа Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хариуцсан мэргэжилтэн, Газар тариалангийн техник, технологи хариуцсан мэргэжилтэн нартай нууцын гэрээ болон ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл зуруулан ажиллаа.

Иж бүрдлийн шалгалтаар журмын 1.4 дэх заалтыг хангаагүй 38 төсөл хасагдаж, иж бүрдэл бүрэн 49 төсөл Дэд хорооны шатанд шилжсэн.

Дэд хорооны хурал 2019 оны 07 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд болж, 7 гишүүний онооны дүнгээр эрэмбэлэгдэн эхний 18 төслийн жагсаалтыг Аймгийн Засаг даргын захирамжаар баталгаажуулсан байна. Хасагдсан 38 төслийг буцаан хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна.

ЗУРГАА: БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ, ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН ЧИГЛЭЛЭЭР:

 Байгаль орчны чиглэлээр:

Сум дундын ойн ангиудын хагас жилийн тайланг хянан үзэж нэгтгэлээ. 4-р сарын 01-ний дотор багтаан сумдын ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг батлан хуваарийг хийхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хуваарийн дагуу нөхөрлөл, аж ахуй нэгж байгууллагын 538,5 га талбайд тусгаарлалтын ажлыг хийсэн байна. Мөн байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа ойжуулалт, ойн хортны судалгаа, тэмцлийн ажлыг гүйцэтгэхэд хамтран ажиллаж хяналт тавилаа.

Баян-Агт, Хутаг-Өндөр сумдад ойн хортны тэмцлийн ажлыг гүйцэтгэхэд сум дундын ойн анги, байгаль орчны хяналтын улсын байцаагч болон байгаль хамгаалагч нар хяналт тавин хамтран ажиллалаа.

Тэшиг суманд зохион байгуулагдсан “Бага Алтаргана” наадамд газрын дарга, мэргэжилтнүүд оролцсон. 

Сумдын нийтийн эзэмшлийн талбай байршуулах хогийн савыг одоогийн байдлаар Баян-Агт, Хишиг-Өндөр, Дашинчилэн, Баяннуур, Рашаант, Тэшиг суманд тус тус хүлээлгэн өгсөн. 

Хутаг-Өндөр сумын Цагаан хөтөл, Хүйтэн, Бургаст, Зүүн баруун гол, Баян-Агт сумын Сангийн далаа, Зуун мод, Үнэг зэрэг газруудад онгоцоор тэмцлийн ажлыг хийж гүйцэтгэж дуусгалаа. Сум дундын ойн анги, байгаль хамгаалагчид байнгын хяналт тавин хамтран нислэг хийж ажилласан.

“Байгаль орчин тогтвортой хөгжлийн санаачлаг” ТББ нь ойн хортны тэмцлийн ажлын дараах мониторингийн ажлыг 7-р сарын 09-ны өдрөөс эхлэн хийж гүйцэтгэлээ.

Булган аймгийн ойн санд тархсан хөнөөлт шавжийн судалгааг тэмцлийн ажил явуулсан Хутаг-Өндөр сумын Улаан мод, Ар могой, Замбын даваа, Дүнжингарав уул, Усар уул, Ямаатын даваа, Мялын үзүүр, Намнан уул, Даржаа булаг, Унтын овоо, Хүйтний дэнж, Шар хүнгүй, Цагаан хөтөл, Хуурай салхит, Орхон сумын Их даваа, Хүүш, Занги, Халзангийн даваа, Байшинт, Өлийн даваа, Хөх чулуут, Ар булаг, Цээнт, Азарга, Хүрэн булаг, Сүүл өндөр, Ар булаг багийн ойн сан, Мааньт, Халиун багийн ойн сан, Сэлэнгэ сумын Бухын ам, Наран булгийн бэлчир, Цагаан өвгөн, Тариахтайн даваа, Моёодоо, Ингэтийн ам, Хийдийн даваа, Нарлагын гол, Азаргын гол, Баруун гол, Баянгол, Баруун гол, Зүүн гол, Дух нарс, Дархан нарс, Талын хайлаас, Хангал сумын Дордоом, Сөртийн эх, Бэрх, Улаан мод, Хөх даваа, Шивэрт, Гурван гозгор задгай, Сэрүүн, Хайлантай тэрэм, Бор бургаст, Чулуут, Хандгайт, Бүрэгхангай сумын Ар, Өвөр цуурай, Бодь модны ам, Жинстийн ар, Хахаачийн хойд урд салаа, Ногоон морь, Даадайн гуя, Ямаатын ам, Тахилт,  Баян-Агт сумын Цагаан агт, Зулай, Хөөвөр, Яргайт, Сүүжийн даваа, Ногоон болор, Мэргэн, Хар мод, Дал, Хөх энгэр, Нарийн хамар, Хөшиг, Тахилгана, Улаалзай, Балгын эх, Агтын нуруу,ш Холбоо, Урт хамар, Тал ус, Баян даваа, Цочиртын ар согоот, Бугат сумын Төлүүгийн даваа, Зосын даваа, Даваат булаг, Тарвагатайн, Цачирт, Уул Алтайд, Дунд нуруу, Дундат, Их, Бага Бугат, Өргөө булаг, Наран, Зүүн түрүү, Цагаан даваа, Сайхан сумын Зүүн уул, Хөндлөн бүрд, Саадагт, Цохион дөрөлж, Тахилт, Хойд, урд номгон, Агуйт,  Өрхтий, Тэшиг сумын Наран булаг, Нарангийн бэл, Бэрхийн ам, Төмрөнгийн гол, Мандах уул, Улаан эрэг, Овооны хөндий, Хавчир анги, Амын булаг, Өлзийт овоо, Улаан чулуу, Хадат, Бэлчир, Дүгнэнгийн хясаа зэрэг газруудаар судалгааг хийхэд ойн хортонтой тэмцсэн арга нь үр дүнтэй болж 85%-ийн үхэлтэй байна.

Булган аймгийн зарим сумдын ойн санд тархсан хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажлыг агаарын хөлөг болон үүргийн шүршигч багажаар тэмцэж сум дундын ойн анги, байгаль хамгаалагчийн хяналтад дор хийж гүйцэтгэн тайланг ирүүллээ. Тэмцсэн газрын үхэл химийн аргаар 93-94%, микробиологийн аргаар тэмцсэн талбайн үхэл 86%-ийн үхэлтэй хангалттай хийж гүйцэтгэн сум орон нутагт акт үйлдэн хүлээлгэж өгсөн байна.

“Мөнх ногоон жодоо” ХХК-ны эхний санхүүжилтийн тайланг хүлээж авлаа.

Урд бүсийн 8 суманд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн , аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж, зөвлөн тусаллаа.

2014-2019 оны орлогын гүйцэтгэлийн ой, ан, ус, байгалийн нөөц ашигласны төлбөрийн төлөвлөгөө гүйцэтгэлийн гарган хүргүүллээ.

Газрын харилцаа барилга хот байгуулалтын чиглэлээр:

Зохион байгуулалтын чиглэлээр

Аймгийн Засаг даргын зөвшөөрөл, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-тэй  зөвшилцсөний дагуу  Өвөрхангай, Архангай аймгуудын нутгаар байгууллагын ажилтнууд ажлын туршлага судлах болон байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах ажлыг 2019 оны 07-р сарын 17-23-ны өдрийн хооронд зохион байгууллаа.

Газар зохион байгуулалтын чиглэлээр

Булган аймгийн Орхон, Бугат, Хутаг-Өндөр, Тэшиг, Хишиг-Өндөр, Дашинчилэн, Хангал сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээний тендер зарлагдаж мэргэжлийн “Вектор мэп” ХХК шалгарч, аймгийн Засаг даргын 2019 оны А/386 дугаар захирамжаар гүйцэтгэгчидтэй гэрээ байгуулах эрх олгосон тул нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажлын гэрээний төслийг бэлтгэн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Г.Гантулга, Санхүү төрийн сангийн хэлтсийн даргад тус тус хянуулан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Засаг дарга Вектор мэп ХХК –тай 55 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгууллаа.

2019 оны Газрын нэгдмэл сангийн хагас жилийн тайланг сумдаас авч нэгтгэн 2019 оны аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн “Иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалт”-ыг баталсан 104 дүгээр тогтоол, ГЗБГЗЗГ-ын даргын 2013 оны А/154 дүгээр тушаалаар батлагдсан “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт хийж, үр дүнг үнэлэх зааврын дагуу хот тосгон бусад суурины газрын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийж газар зохион байгуулалтын төлөвлөгөөний явц болон цаашид авах арга хэмжээний талаар 2019 оны 01/484 дугаар албан тоотыг сумдын Засаг дарга нарт хүргүүлэв.

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээнд газрын төлөв байдал чанарын улсын хянан

Булган 80-н жил