Мэдээ

6 сарын мэдээ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2019 ОНЫ 06 ДУГААР САРЫН МЭДЭЭ

 

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР:

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны талаар:

Зохион байгуулалтын ажлын талаар

Аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит XII хуралдааны бэлтгэлийг хангаж зохион байгууллаа.

            Хуралдаанд бэлтгэх ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, тус хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлыг аймгийн ЗДТГ-тай хамтран бэлтгэж, Тэргүүлэгчид, хороо, намын бүлгийн хурлаар урьдчилан хэлэлцүүлж хуралдаанд орууллаа.

Энэ удаагийн   хуралдаанаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай, төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлангийн дүнгийн тухай, аймгийн уул уурхайн бодлого батлах тухай, “Шинэ хөдөө-Булган” хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага зохион байгуулалтын тухай, үл хөдлөх хөрөнгө, автомашины албан татварын хувь хэмжээг өөрчлөх саналын тухай, “Орон нутгийн өмчийг түрээслүүлэх, ашиглуулах журам”, орон нутгийн өмчийн түрээсийн төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай, газар тариалангийн бүс тогтоох  тухай асуудлыг хэлэлцэн зохих шийдвэр гаргалаа.

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийг 2019 оны эхний хагас жилийн байдлаар 67.4 хувь буюу “тодорхой үр дүнд хүрсэн” гэж дүгнэлээ.

Аймгийн уул уурхайн талаар баримтлах бодлогын баримт бичгийг судалгаа, шинжилгээний мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор шинэчлэн боловсруулж, 2019 онд багтаан аймгийн ИТХ-ын хуралдаанаар дахин хэлэлцүүлэх, бодлогын баримт бичгийг боловсруулж, хэлэлцүүлэн батлуулах хүртэлх хугацаанд Уул уурхайн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналтыг сайжруулан, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалт, олборлолтын үйл ажиллагааг зохицуулах арга хэмжээг авч ажиллахыг аймгийн Засаг дарга /З.Батзориг/-д даалгалаа.

Сэлэнгэ сумын Таримал, Тариахтай, Сэлэнгэбүрэн, Сангалтай, Ингэт багуудыг тариалангийн бүс нутгаар тогтоохоор холбогдох газарт уламжлав.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлыг гурван удаа хийж, 25 асуудал хэлэлцэн, 12 тогтоол гаргаж, 9 асуудлаар тэмдэглэлээр холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг чиглэл өглөө.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-ын Ажлын албанаас зохион байгуулж, сум, агентлагийн удирдлага, төрийн албан хаагчдыг оролцууллаа. 

ГХУСАЗЗ-ийн ажлын талаар

ГХУСАЗЗ-өөс аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн албанд хурд хэмжигч төхөөрөмж олгож, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүллээ.

Аймгийн ГХУССАЗЗ-ийн ажлын төлөвлөгөөний дагуу прокурорын газар гэмт  хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулж байгаа үйл ажиллагааны мэдээллээ “Булганы мэдээ” сонинд нийтлүүлж олон нийтэд сурталчлах ажил хийлээ.

 

 

Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаар:

Төрийн захиргааны ажлын чиглэлээр:

  1. Булган аймгийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолтыг хянуулахаар Төрийн албаны зөвлөлд хүргүүлэв.
  2. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хуралдаанаар “Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” илтгэлийг хэлэлцүүлэн төрийн албан хаагчдын сахилга хариуцлага дээшилсэн гэж дүгнэлээ.
  3. Аймгийн Засаг дарга бүх сумдын удирдлагуудтай 2 удаагаа цахим хурал зохион байгуулж, үүрэг даалгавар хүргүүлэв.

Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын чиглэлээр:

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн 70 зорилтын 379 арга хэмжээний хэрэгжилтэд 2019 оны эхний хагас жилийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, аймгийн ИТХ-ын 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаар хуралдаанаар 67.4 хувиар дүгнүүллээ.

Аймгийн 16 сум, 1 тосгон, нийт төрийн байгууллагын 2019 оны эхний хагас жилийн Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж ажиллалаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2019 оны эхний хагас жилд 92 тогтоолын 168 заалт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 65 зорилтын 101 арга хэмжээг манай аймагт даалгасныг хяналтад авч, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийн 2019 оны 07 дугаар сарын 01, 07 дугаар сарын 10-ны дотор Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим санд байршуулж, цаасаар ЗГХЭГ-т хүргүүлнэ. Мөн аймгийн ИТХ, ИТХТ-ийн тогтоол шийдвэрийн биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, ИТХТ-ийн хуралд танилцуулахаар ажиллаж байна.

Төрийн архивын чиглэлээр:

Лавлагаа авахыг хүссэн нийт 106 иргэнд  /давхардсан тоогоор/ 648 баримтаар үйлчилсэн.  Үүнээс  тушаалын 313,цалингийн 330, малын А данс 5 баримт гаргасан. 66 иргэнд 107 хуулбарын лавлагаа олгож, 67 иргэнд цалингийн баримт, 17   иргэнд  тодорхойлолт олгосон. Энэ сард 9 албан бичиг ирсэн.Үүнээс 1  албан тоот явууллаа. Бүх хөмрөгийн өрөөний чийг дулааныг тогтмол хэмжиж бүртгэл үйлдсэн.   Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн шүүхээс ирсэн албан бичгийн дагуу иргэн Л.Жагарын Булган аймгийн Нийтийн аж ахуйн удирдах газрын Чойбалсанч нэгдэл,Ойн аж ахуйд 1974-1988 оны хооронд ажиллаж байсан тухайн үеийн тушаалын лавлагааг шүүж гарган албан бичгээр явуулсан.

Нөхөн бүрдүүлэлтээр: Барилга зураг төсвийн 137 хөмрөгийн 2 байгууллагын  18 хн-ийн 2435 хуудас баримтыг акт, жагсаалтаар хүлээн авлаа.  

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

            2019 оны 6 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр нийт орлого ба тусламжийн дүн 31,9 тэрбум төгрөг буюу 100,5 хувийн, нийт зарлага 28,1 тэрбум төгрөг буюу 81,6 хувийн гүйцэтгэлтэй байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт орлого ба тусламжийн дүн 6,8 хувь, урсгал орлого 12,0 хувиар өсөж, нийт зарлага 0,8 хувиар буурсан дүнтэй байна. Нийт орлогоос аймгийн төсвийн орлого 13,3 тэрбум төгрөг буюу 106,2 хувийн, сумдын төсвийн орлого 18,6 тэрбум төгрөг буюу 96,7 хувийн гүйцэтгэлтэй байна. Урсгал орлогын гүйцэтгэл 13,1 тэрбум төгрөг буюу 101,8 хувь байна.

        Улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлгээр 1547,1 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээр 16457,1 сая төгрөг, санхүүгийн дэмжлэгээр 830,6 сая төгрөг олгосон байна.

       Аймгийн дүнгээр авч үзвэл цалин хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах хөдөлмөр эрхэлсний орлого, хадгаламжийн хүүгийн орлого, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татвар, газрын төлбөр, ойн нөөц ашигласны төлбөр, ус рашааны нөөц ашигласны төлбөр, хүү торгуулийн орлого биелж, бусад орлого тасарсан байна. Баяннуур, Бугат, Бүрэгхангай, Сэлэнгэ, Тэшиг, Хангал, Хишиг-Өндөр сум, Хялганат тосгоны урсгал орлогын төлөвлөгөө биелж бусад сумын урсгал орлогын төлөвлөгөөний биелэлт 37,8%-91,9% байна.

       Аймгийн төсвийн нийт зарлага 28089,7 сая төгрөг буюу 81,6 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс орон нутгийн төсвийн байгууллагуудын зардал 9472,4 сая төгрөг буюу 69,7 хувь, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагын зардал 18617,4 сая төгрөг буюу 89,3 хувь байна. Сумдад 2904,6 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 16457,1 сая төгрөгийн шилжүүлгийг тус тус олголоо.

Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэл 93,8 сая төгрөг буюу 11,8%, орон нутгийн  хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 553,5 сая төгрөг буюу 86,5%, Байгаль хамгаалах сангийн гүйцэтгэл 1124,7 сая төгрөг буюу 82,3% байна.

        Нийт өр 80,5 сая төгрөг байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал өр 153,2 сая, авлага 1,8 сая төгрөгөөр буурсан байна. Нийт өрөөс цалин, НДШ-ийн өр 25,9 сая, тогтмол зардлын өр 23,1 сая, тээвэр шатахуун албан томилолтын өр 16,4 сая, эмийн өр 12,2 сая, бусад зардлын өглөг 2,9 сая төгрөг байна. Хөтөлбөрөөр /салбараар/ авч үзвэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын байгууллагууд 32,1 сая, орон нутгийн байгууллага 22,8 сая, эрүүл мэндийн сайдын байгууллагууд 25,6 сая төгрөгийн өртэй байна.

         Аймгийн төрийн сангаар үйлчлүүлэгч төсвийн байгууллагын 10712 ширхэг гүйлгээгээр 28,7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

 

Гурав: Хууль, эрх зүйн бодлогын хүрээнд:

Хууль зүйн сайдын эрхлэх хүрээний агентлагууд болон  аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх, зүйн хэлтсээс 2019 оны 05 дугаар сард дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Хуул зүйн салбарын байгууллагуудын хамтарсан  ээлжит зөвлөгөөнийг “Зөрчил хянан шалгах хуулийн хэрэгжилт” сэдвээр 8 байгууллагын  56 албан хаагчийг хамруулан зохион байгууллаа.

Аймгийн Засаг даргаар ахлуулсан хүүхэд хамгаалах багийн хуралдааныг 2 удаа хийж гарч байгаа зөрчил дутагдлыг арилгах цаашид урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өгч ажиллалаа.

Аймгийн Засаг даргыг шийдвэртэй холбоотойгоор шүүхэд төлөөлөх эрхийн хүрээнд 2 маргаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орж ажилласан байна.

Нутгийн захиргааны байгууллагад эрх зүйн туслалцаа үзүүлэх ажлын хүрээнд 5 дугаар сард 4 сумын Засаг даргын 210 захирамжийн эрх зүйн үндэслэлийг хянаж, зөвлөмж чиглэл хүргүүлэн ажиллалаа. Мөн аймгийн Засаг даргын 67 шийдвэрийг хянаж санал өгсөн байна.

Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийн хангуулах үүднээс 16 сум, 1 тосгонд ажиллаж зүйн актын гаргахад анхаарах, нийтийн эрх ашгийг хөндөхгүй байх, хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахад анхаарах асуудлаар зөвлөмж  өгч ажиллалаа.

Иргэдийн хууль ёсны эрхийг хамгаалах, хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх зорилтын хүрээнд аймгийн Хууль зүйн туслалцааны төвөөр 56 иргэн үйлчлүүлж хуулийн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээг авсан байна.

Мөн аймгийн ГХУСАЗЗ-ийн хурал 5 сард  1 удаа зохион байгуулагдаж  зам  хөдөлгөөний аюулгүй  байдлын  эсрэг гэмт  хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллах талаар хэлэлцлээ.

Аймгийн Цагдаагийн газрын  албан баривчлах байрны нөхцөл  стандарт шаардлага хангуулах зорилгоор орон нутгийн төсвийн хөрөнгөөр шинээр барих байрны зураг төсвийг хийлгэхээр шийдвэрлээд байна.

Мөн аймгийн Засаг дарга Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцаж цаашид анхаарах асуудлаар үүрэг чиглэл өглөө.

Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийг хүрээнд аймгийн хэмжээнд албан  болон албан бус сургалтыг 2 удаа зохион байгуулж 560 гаруй иргэдийг хамруулсан байна.

Мөн байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр холбогдох байгууллагуудыг оролцуулан бичил уул, уурхайн, нөхөн сэргээлтийн чиглэлээр хяналт шалгалтыг 1 удаа зохион байгууллаа.

Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үүднээс аймгийн Цагдаагийн газарт хөдөлгөөнт эргүүлийн автомашин 1, хурд хэмжигч  багаж 1, зам дагуу санамж, сэрэмжлүүлгийн самбар 8 ширхгийг хийж орон нутгийн зам дагуу байрлуулсан байна. Мөн зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үүднээс өсвөр үе,  бага насны хүүхдүүдийн дунд “Бяцхан зорчигч” аяныг 209 оны 05 дугаар сарын 01-ээс 6 дугаар сарын 15-ыг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.

Аймгийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 12  суманд 16 олон нийтийн цагдаа ажиллуулж, цалин урамшууллыг орон нутгийн төсвөөс шийдвэрлэж хамтран ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд 2019 оны 5 дугаар сарын байдлаар 181 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 69 хэргээр буюу 62,6 хувиар өссөн дүнтэй гарчээ.

2019 оны 05 дугаар сарын байдлаар 13 суманд нотариатчийн үүрэг гүйцэтгэгч ажиллаж байгаа бөгөөд аймгийн нотариатчийн танхимтай хамтран сургалтыг зохион байгуулж ном гарын авлагаар хангалаа.

 

ДӨРӨВ: БОЛОВСРОЛ, СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД,

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

 

Боловсролын чиглэлээр:

            Бага боловсролын 3-р ангийн унших бичгийн эчнээ, 4-р ангийн монгол хэлний эчнээ, 5-р ангийн математикийн эчнээ, Орос хэлний хичээлийн 8-р ангийн эчнээ, Англи хэлний хичээлийн 10, 11-р ангийн эчнээ, Монгол хэл бичгийн эчнээ олимпиадуудын материалыг засаж, анализ гаргалаа.

            Суурь боловсролын болон бүрэн дунд боловсролын бичиг баримтыг гардууллаа.

            ЭЕШ-ын амжилттай зохион байгуулж, их дээд сургуулийн элсэлтийг зохион байгууллаа.

            ЭЕШ-ын дүнд анализ хийж урьдчилсан дүнг гаргалаа. Уг үнэлгээгээр манай аймаг 8-р байрт явж байна.

            Хөрш зэргэлдээ Орхон аймгийн БСУГ-тай хамтын ажиллагааны гэрээний дагуу ойгоо угтсан “Замд гаръя” хамтарсан нэвтрүүлэгт оролцлоо.

ЕБС болон СӨБ-ын багш ажилчдын шагналын материал хүлээн авч хэлэлцэн АЗДТГ, ИТХ, БСШУСЯ-д хүргүүллээ.

            2018-2019 оны хичээлийн жилийн тайланг мэргэжилтнүүдээс авч, ССАЗА-ын тайланг нэгтгэв.

            Шинэ төгсөгч болон багшлах хүмүүсийн бүртгэлийг мэргэжилтнүүд дор дороо бүртгэж байна.

            БСУГ-ын дарга аймгийн Засаг даргатай гэрээ байгуулах гэрээний төслийг  НБХ-т хүргүүлэв.

Соёлын чиглэлээр:

            Булган аймгийн соёлын төвийн эрхлэгч ажилтан нарын “Соёлын довтолгоо” тоглолт 2019.06.28-ны өдөр, уугуул нутгийн уран бүтээлчидтэй хамтран Бөхийн өргөөнд Улаанбаатар хотод тоглолтоо хийнэ.

             Булган аймгийн Тэшиг суманд зохион байгуулагдах эв модны “Алтаргана наадам”-ын бэлтгэл ажилтай танилцав.

Эрүүл мэндийн чиглэлээр:

            “Дархлаажуулалтын 10 хоног” аяны хүрээнд 16 сумын ЭМТ-ийн дархлаажуулалт хариуцсан эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Улаан бурхан өвчинд цэг тавья” сургалтыг  зохион байгуулсан. Сум, өрхийн Эрүүл мэндийн төвд 10-18 насны хамрагдвал зохих хүүхдийн 99,7% буюу 7180 хүүхдийг дархлаажуулалтад хамруулан, тайлан мэдээг хугацаанд нь ХӨСҮТ-д хүргүүлсэн.

 “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комисс”-ын 8 дугаар хурлыг зохион байгуулан, 7 асуудлыг хэлэлцэн, 4 ЭМБ-ын тусгай зөвшөөрлийг сунган, шинээр үйл ажиллагаа эрхлэх хүсэлт ирүүлсэн 3 байгууллагад шинжээч ажиллуулахаар шийдвэрлэсэн.

Аймгийн хэмжээнд 2019 оны 1 дүгээр улиралд бүртгэгдсэн нялхсын эндэгдлийн тохиолдол бүрийг магадлан хэлэлцэж, АНЭ,  Хутаг,  Хялганат сумын ЭМБ-ын  дарга, холбогдох эмч, мэргэжилтнүүдийг оролцуулан, тулгамдсан асуудлуудыг тодорхойлон,  цаашид авах арга хэмжээг шийдвэрлэлээ.

Эрүүл мэндийн тухай хууль”-ийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь заалтаар тэтгэмж авахаар ирүүлээд байгаа 15 материалыг хянан үзэж, дутуу буюу хангалтгүй  ирүүлсэн 2 материалыг Эрүүл мэндийн байгууллагад  буцаан, холбогдох дүрэм журмаар ирүүлэх талаар зөвлөгөө өгөн хүргүүлээд байна.

ЭМЯ-д эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээний 2019 оны эхний хагас жилийн тайлан, “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”, “Инээмсэглэл эерэг хандлага”-ын жилд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлтийг хүргүүлсэн.

“Ахмадын хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд Геронтологийн үндэсний төвтэй хамтран “Эрүүл насжилтын төлөө хамтдаа” 2018-2020 аяныг 2019 оны 06 сарын 14-20-ны хооронд Сайхан, Баян-агт, Хутаг-өндөр, Хангал,  Булган,суманд зохион байгуулж, 756 настныг  төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулан, зүрхний ЭХО, зүрхний бичлэг хийн зөвлөгөө зөвлөмжийг өгч ажилласан.  

Монголын Сумын эмч, мэргэжилтний холбоотой хамтран “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа”  сургалтыг зохион байгуулан,  Тэшиг, Хутаг-Өндөр, Баян-Агт, Сайхан сумын Эрүүл мэндийн байгууллагуудын сорьц тээвэрлэлтийн үйл ажиллагаанд дэмжлэгт хяналт хийгдсэн.

Жирэмслэлтээс хамгаалах эм,хэрэгслийг 2019 оны сүүлийн хагас жилд   худалдан авах ажиллагааг  холбогдох хууль, дүрэм журмыг баримтлан зохион байгуулсан.

Сайхан Монгол” телевизтэй  хамтран Эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн “Баримтат кино”-ны зураг авалтын зохион байгуулан, аймгийн хэмжээний улс, хувийн хэвшлийн Эрүүл мэндийн байгууллагын 184 ажилчин, албан хаагчид, 54 туслах ажилтан  хамруулсан.

АНУ-ын Монтанагийн их сургуулиас “Эмэгтэйчүүд-Гэр бүл, хүчирхийлэл, сэтгэл гутрал” сэдвээр сургалт зохион байгуулсан.  

АШУҮИС-ын Мэс заслын тэнхимээс “Зонхилон тохиолдох мэс заслын өвчин эмгэгийн нээлттэй дурангийн болон хүүхдийн мэс засал, мэдээгүйжүүлгийн мэргэшлийн тусламжийг чадваржуулах нь” сэдэвт сургалтуудыг зохион байгуулж, сургалтанд сумдын  багуудын  51 эмч, мэргэжилтнүүдийг хамрууллаа.

 Сайхан, Хутаг-Өндөр сумын ЭМБ-уудад ХӨСҮТ-ийн багтай хамтран БЗДХӨ-ний тусламж үйлчилгээнд дэмжлэгт хяналтыг хийж, мэргэжил  арга  зүйгээр  хангасан.

Мөн Орчны эрүүл ахуй, халдвар хамгааллын талаар сумдын Засаг дарга нарт зөвлөмж хүргүүлсэн.

          Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын даргын “Гамшгаас хамгаалах албадын үйл ажиллагаа, бэлэн байдлыг шалгах ажлын удирдамж”, аймгийн Онцгой байдлын газрын дарга, ЭМГ-ын даргын баталсан “Гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн албаны үйл ажиллагаанд хийх шалгалтын удирдамж”-ийн хүрээнд  зохион байгуулсан ЭМБ-уудын тайланг нэгтгэн ОБГ-г хүргүүлсэн.

АШУҮИС-ын Сувилахуйн сургуультай хамтран зохион байгуулсан “Насанд хүрэгчдийн сувилахуйн тусламж үйлчилгээ” сэдэвт сургалтад  60 сувилагч,  “Эрүүл мэндийн үнэлгээ” сургалтад  23 бага эмч, эх баригч нар хамрагдлаа.

Аймгийн хэмжээнд  800 м2 талбайд шавьжгүйтгэл, 500 м2 талбайд урьдчилан сэргийлэх ариутгал хийсэн байна.

2019 онд магадлан итгэмжлэлд хамрагдах Хангал, Рашаант, Бүрэгхангай, Тэшиг сумдын ЭМТ, “Цоожэд” Өрхийн ЭМТ-д  ЭМХТ-ийн магадлан итгэмжлэлийн шинжээч нар 21-26/VI-нд  ажиллаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг  ЭМС-ын 2014 оны 07 тоот шалгуур  үзүүлэлтээр шалган  үнэлгээ хийв.

Аймгийн хэмжээнд “А”  амин дэм хэрэглэсэн хүүхдийн тоон мэдээг АНЭ-г, Сум, Өрхийн эрүүл мэндийн байгууллагуудаас  авч нэгтгэн, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргүүлсэн.  Өндөр тунт А аминдэмийг 5-р сард 6-11 сартай 458 хүүхэд буюу 50,8%, 12-59 сартай 3806 хүүхэд буюу 77,5%, хөхүүл эх 237 буюу 98,7% ууж хэрэглэсэн байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр:

           Шинэ ажлын байр: 12 Ажил олгогч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь шинэ ажлын байранд 124 ажил хайгч иргэн ажилд орсон. Шинээр бий болж байгаа үйл ажиллагаа, хөдөө аж ахуйн салбараас голчлон ирүүлж байна.

2019 оны байдлаар байнгын ажлын байранд 36 иргэн, улирлын ажлын байранд 7 иргэн, түр ажлын байранд 68 иргэд тус тус шинэ ажлын байр бий болгосон.

 

Ажилд зуучлал: : Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн сангийн 6-р сард байдлаар 37 иргэн ажлын байранд зуучлагдсанаас байнгын ажлын байранд 9 иргэн, улирлын ажлын байранд 7 иргэн, түр ажлын байранд 21 иргэн зуучлагдсан байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэдтэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг байгуулан санхүүжилтийг олгосон.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэх сонирхолтой иргэдэд бизнесээ өргөжүүлэх болон эхлэхэд зориулан “Бизнесээ эхэл”, “Бизнесээ хөгжүүл” аж ахуй эрхлэлтийн сургалтыг  87  иргэнд “Хөгжлийн хөтөч” ОЗХ сургалтын төвтэй хамтран зохион байгуулсан.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн гарааны бизнесийг дэмжих Старт-ап weekind  сургалтыг 06 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулж, сургалтад 25 бүлгийн  60 залуус хамрагдан бизнес санаагаа уралдуулснаас 12 бизнес санааг дэмжин дараагийн хурдасгуур арга хэмжээнд хамрууллаа. 

           “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн ажил олгогчийг дэмжих арга хэмжээний хүрээнд 2019 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг байнгын ажлын байраар хангасан 1 ажил олгогчтой ажил олгогчийн урамшууллын гэрээг байгуулсан.

      2018 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг байнгын ажлын байраар хангасан Сайхан сумын “Атаат хайрхан” ХХК-дад ажил олгогчийн урамшуулал 2,88 сая төгрөг олгосон.

“Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн малчин өрхийг малжуулах арга хэмжээнд хамрагдсан 53 залуу малчдад “Малчид бизнест бие даан суралцах нь” аж ахуй эрхлэлтийн сургалтыг зохион байгуулан, 16 сум, 1 тосгоны 45  малчин өрхөд мал худалдан авч өгөх үйл ажиллагааг зохион байгууллаа.

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр 66 иргэнд ганцаарчилсан зөвлөгөө өгснийг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн санд шивж оруулсан. 266 иргэнд ганцаарчилсан зөвлөгөө өгсөн.

Ажил, мэргэжлийн чиг баримжааны 06-р сарын мэдээг гарган,  ХХҮЕГ-т хүргүүлсэн.

 Нийгмийн халамжийн чиглэлээр:

Нийгмийн халамжийн сангаас 2019оны 6-р сарын байдлаар дараах үйлчилгээнүүдийг үзүүллээ. Үүнд:

Ø Нийгмийн халамжийн тэтгэвэр  956 хүнд 805.399.5 сая төгрөг

Ø Нийгмийн халамжийн тэтгэмж     1382  хүнд  467.343.4 сая төгрөг

Ø Жирэмсэн хөхүүл хүүхэдтэй эх, өрх толгойлсон эцэг эхийн тэтгэмж  3856   хүнд  761941.9 сая төгрөг

Ø Настанд үзүүлсэн хөнгөлөлт тусламж  509  хүнд  130267.3  сая төгрөг

Ø ХБИргэнд үзүүлсэн хөнгөлөлт тусламж     123060 хүнд  19894.6  сая төгрөг

Ø Настанд үзүүлсэн хөнгөлөлт тусламж   28   хүнд  25968.7   сая төгрөг

Ø Эхийн 1,2-р одонтой эхчүүдийн мөнгөн тусламж   5413 хүнд  708.700 сая төгрөг

Ø 65-аас дээш настай ахмадуудад насны хишиг олголт  2970  хүнд  сая төгрөг  242814.1

Ø Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж  24  хүн  36.000

Ø Амьжиргааг дэмжих нөхцөлт мөнгөн тэтгэмж 1274 хүнд  234611,3

Ø Хүнс тэжээлийн тусламж 17185 хүнд 183,926,0 сая төгрөг

Ø Нийт  3,585,132,4  сая төгрөгийн хөнгөлөлт,  үйлчилгээ үзүүлсэн.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгааллын чиглэлээр:

Удирдлага зохион байгуулалтын чиглэлээр:

  • Хүүхдийн эрхийн конвенцийн 30 жилийн ойн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын албан хаагчдын “Конвенц -30” зөвлөгөөн Улаанбаатар хотод 2019 оны 06 дугаар сарын 07-09 өдрүүдэд зохион байгуулагдаж Булган аймгийн ГБХЗХГ-ын албан хаагчид тус зөвлөгөөнд оролцлоо.
  • 2019 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг гаргаж Аймгийн ЗДТГ, Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газарт тус тус илгээсэн.
  • Агентлагаас ирсэн чиглэл удирдамжийн дагуу Хамтарсан баг болон Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийсэн.

Гэр бүлийн хөгжил хамгааллын чиглэлээр:

  • Гэр бүлийн боловсрол, хүүхдийн хүмүүжлийн талаар “Боловсрол гэр бүлээс эхэлдэг” сургалтыг Булган сумын ЗДТГ-ын нийт албан хаагчдад зохион байгууллаа.
  • Зорилтот өрхийн хөгжлийг дэмжих Аз жаргалтай гэр бүлхөгжлийн үйлчилгээний хагас жилийн тайланг сумдаас авч нэгтгэн, 3 сард зохион байгуулагдсан “Хамтарсан баг-Үүрэг хүлээгчдийн зөвлөгөөн”-өөс гарсан 13 чиглэлээр зөвлөмжийн хэрэгжилтийн тайланг сум бүрээс авч нэгтгэлээ.
  • Түр хамгаалах байраар 11 настай ХЭХЗөрчилөөр ирсэн Т-д нийгмийн ажлын болон сэтгэл зүйн үйлчилгээнүүдийг үзүүлэн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулан сумын хамтарсан багаар төлөвлөгөөний дагуу чиглэл өгч ажиллуулж байна.
  • Ахмадын хөгжлийг дэмжих ажлын хүрээнд “Нэг байгууллага-Нэг ахмад” сайн үйлсийн аян Булган аймгийн хэмжээнд төрийн байгууллага, зөвлөл, холбоодын дунд зарлаж хэрэгжүүллээ. Аян 14 хоног үргэлжлэн сумд байгууллага бүр дээрээ аяныг хэрэгжүүлэн ажилласан байна. Байгууллага бүр өөрийн харьяаны ахмадуудад мөнгө болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. .
  • Бүрэгхангай, Баяннуур суманд 06 дугаар сарын 17-ны өдөр кэйс ажиллагаа, хамтарсан багт хяналт үнэлгээ хийх, гэр бүл салалтад шинжээчээр ажиллалаа.
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх танхимаар 52 настай эмэгтэй ажлын байрны стресс дарамт асуудлаар 2 цагийн зөвлөгөө өгч амраах, тайвшруулах дасгал хийлгэж ажиллаа.
  • СӨБ, ЕБС-ийн хүүхдүүдийн зуны амралтад зориулсан кино үзвэрүүдийг гаргаж эхлээд байна. 7 хоног бүрийн 5 дах өдөр бүр 3 төрлийн хүүхэлдэйн киног гаргаж байна.

Хүүхэд, залуучуудын хөгжил хамгааллын чиглэлээр

  • Залуучуудын хөгжлийн дэмжих жилийн аяны эхний хагас жилийн тайлан сумдын салбар зөвлөлүүдээс авч нэгтгэлээ
  • Хүүхэд залуучуудын хөгжлийн ордонд зуны амралтын үеэр хичээллэх дугуйлангийн хуваарь гарган хичээллүүлж эхлээд байна. Хүүхдийн зуны амралтаар 14 төрлийн дугуйлан хичээллэхээр төлөвлөгдөж англи хэл, дуу хөгжим, мэтгэлцээн, өдөр өнжүүлэх, шүрэн болон гар урлал зэрэг хөгжлийн үйлчилгээнд нийт 35 хүүхэд залуучууд хамрагдаж байна.
  • Аймгийн хүүхдийн парламентийн сурагчид санаачлан Булган сумын ЕБС-ын дунд ангийн хэсэг сурагчид Жаргалант зуслангийн ойр орчмыг цэвэрлэх ажил өрнүүллээ.
  • Залуучуудын хөгжлийг дэмжих жилийн аяны хүрээнд Булган сумын ЗДТГ-аас зохион байгуулсан Ургийн бичиг хөтлөлт, Монгол хэл бичгийн соёл сэдэвт сургалтад байгууллагын ажилтан албан хаагчид бүрэн хамрагдсан.

 

  • Аймгийн Хүүхдийн оролцооны байгууллагын сурагчдын дунд майханд аяллыг зохион байгуулж нийт 10 сурагч 4 багшийн хамт Булган аймгийн Хишиг-Өндөр, Дашинчилэн, Рашаант, Өвөрхангай аймгийн Хархорин сум Хархорин музей, Эрдэнэ зуу хийд, Улаан цутгалан, Архангай аймгийн Өгий нуур гэсэн маршрутаар аялан эх орноороо бахархах эх оронч үзэл бодол төлөвшин омогшсон байна.

Биеийн тамир спортын чиглэлээр:

Анхдагчдын цом лигийн ээлжит тэмцээнийг 7 хоногт 2 удаа зохион байгуулан явуулж байна.Тус тэмцээнд 12 багийн 120 тамирчид оролцож байна.

Архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг угтаж гаргасан төлөвлөгөөний дагуу ажлуудыг хийж гүйцэтгэн  аймгийн үзлэгээр амжилттай дүгнүүллээ.

Усан спорт сургалтын төв ээлжит зуны урамшууллаа зарлаж  одоогийн байдлаар 50 гаруй хичээллэгч хичээллэж байна. Мөн зорилтот бүлгийн өрх гэр бүлд дэмжлэг үзүүлэх зорилгоор 10 хүүхдийг усан спортоор хичээллэх нөхцөл боломжоор ханган, усан сэлэлтийн иж бүрэн хувцас, 2 сар үнэгүй хичээллэх эрхийн бичгээр урамшуулав. 

 Эх үрсийн баярын өдөр Дугуйт тэшүүрийн тэмцээнийг 3 насны ангиллаар зохион байгуулан явууллаа.Тэмцээнд эхний 3 байранд шалгаран тамирчдад өргөмжлөл мөнгөн шагнал, тэмцээнд оролцсон нийт хүүхдүүдэд ивээн тэтгэгчдийн гарын бэлэг гардуулсан.

Хүүхдийн спортын наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй Боксын аймгийн аварга шалгаруулах тэмцээн Бугат суманд зохион байгуулагдаж байна.

Алтан заамар Боксын Олон улсын тэмцээнд өсвөр насны ангилалд охидын 34 кг-ийн жинд Н.Мишээл хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээнд 15 багийн 90 гаруй тамирчид оролцлоо.

 

 

ТАВ. ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

Мал аж ахуйн талаар :              

Агаарын температурын арав хоногийн дундаж Гурванбулаг, Бүрэгхангай, Орхон, Хангал, Хишиг-Өндөр, Баяннуурт 21-24 градус, бусад нутгаар 18-20 градус дулаан буюу олон жилийн дундаж утгатай харьцуулж үзвэл нийт нутгаар олон жилийн дунджаас 2-4 градусаар дулаан байлаа. Агаарын үнэмлэхүй их температур Баян-Агтад 28 градус, бусад нутгаар 30-35 градус дулаан байсан бол агаарын үнэмлэхүй бага температур шөнөдөө нийт нутгаар 4-10 градус дулаан байсан.

Хур тунадас: Энэ 10 хоногт Гурванбулаг, Баяннуурт 22-23 мм, Баян-Агт, Бугат, Бүрэгхангай, Хангал, Хишиг-Өндөр, Рашаантад 11-18 мм, бусад нутгаар 3-10 мм оржээ. Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Гурванбулаг, Бүрэгхангай, Баяннуурт дунджаас ахиу, Бугат, Дашинчилэн, Хишиг-Өндөр, Рашаантад дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага оржээ.

Бэлчээрийн ургамал: Бэлчээрийн ургамлын ургалтын байдал Тэшиг, Хутаг, Могод, Гурванбулаг, Баян-Агт, Орхон, Хангал, Сайхан сумын нутгаар сайн, Сэлэнгэ, Бугат, Булган, Бүрэгхангай, Дашинчилэн, Баяннуур, Рашаант, Хишиг-Өндөр сумын нутгаар  дунд үнэлгээтэй байна. 

Энэ онд аймгийн хэмжээнд 1565.3 мянга хээлтэгч төллөхөөс 1263149 мянга хээлтэгч төллөсөн бөгөөд ингэ, гүү 60436 үнээ 70136, эм хонь 731563, эм ямаа 400729 толгой буюу 80.0 хувь нь төллөсөн байна. 

Бойжиж байгаа төл 1180564 мянган буюу ботго 222, унага 58747, тугал 68824, хурга 669920, ишиг 394632 бойжиж гарсан төл 95.6 хувьтай бойжиж байна.

Том малын зүй бус хорогдол тэмээ 2, адуу 1138, үхэр 1315, хонь 11465, ямаа 6415, нийт 20292 толгой мал хорогдсноос өвчнөөр адуу 30, үхэр 40, хонь 3867, ямаа 467 толгой хорогдсон байна. 

Сумдтай 7 хоногийн Лхагва гарагт төл бойжилт, малын зүй бус хорогдлын мэдээг авч нэгтгэн, Пүрэв гарагт ХХААХҮЯ, УМЭҮГ болон аймгийн удирдлагуудад мэдээлж байна.

ХХААХҮ-н сайдын А/86 дугаар тушаалаар “Үлийн цагаан оготнотой байгальд хоргүй аргаар тэмцэх арга хэмжээг зохион байгуулах тухай”,  аймгийн Засаг даргын А/235 дугаар захирамжаар Дашинчилэн 8800 га, Рашаант 8000 га, Гурванбулаг 5000 га, Могод 6000 га, Хишиг-Өндөр 5000 га, Сайхан 5000 га, Баян-Агт 3000 га буюу нийт 40800 га  бэлчээрийн талбайд тэмцлийн ажлыг энэ оны 05 дугаар сарын 01-ээс 06-дугаар сарын 15-нийг хүртлэх хугацаанд зохион байгуулан, аймгийн МХГ, ХХААГазраас хяналт тавин ажиллаж, санхүү болон гүйцэтгэсэн ажилын тайланг хүлээн авч байна.

Нарийн ноост хонины улсын зөвлөгөөн Дархан хотод болж, аймгийн 8 төлөөлөгч оролцлоо.

Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор орон нутгийн төсвийн хөрөнгөөр шинээр гаргах инженерийн хийцтэй 12 худгийн ажлыг гүйцэтгэх “ББИМ” ХХК, “Булган-Ус” ХХК-уудтай ажлын гэрээ байгууллаа.

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар аймгийн малчдын зөвлөгөөнийг зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөө, төсвийг танилцуулж, сумын Засаг дарга нарын “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хагас жилийн тайлангийн хурал, ерөнхий боловсролын эсэлтийн шалгалт зэрэг олон арга хамжээнүүд давхацсан учраас энэ оны 08 дугаар сарын 26-аас 27-ны өдрүүдэд зохион байгуулахаар хойшлуулсан.  хамтран ажиллах байгууллагуудтай бэлтгэл ажлыг хангаж байна. 

Хүнс, газар тариалангийн талаар:

Булган аймгийн 2019 оны тариалалтын эцсийн мэдээг нэгтгэн ХХААХҮЯ болон аймгийн удирдлагуудад хүргүүлсэн. Аймгийн хэмжээнд улаан буудай 39464 га буюу 94.5 хувь, бусад үр тариа 1034 га буюу 86.2 хувь, төмс 353.3 га буюу 98.0 хувь, хүнсний ногоо 118.7 га буюу 71.5 хувь, малын тэжээл 1183 га буюу 182.0 хувь, тосны ургамал 7466 га буюу 232.4 хувьтай тариалагдаад байна.

Улаан буудайн соёололтын мэдээг ААН, иргэн бүрээр гаргаж ХХААХҮЯаманд хүргүүллээ.

Сэлэнгэ сумын 5 багийг газар тариалангийн бүс нутгаар тогтоох тухай санал, тогтоолын төслийг боловсруулж холбогдох баримт бичгийн хамт Аймгийн Засаг даргын зөвлөл, АИТХ-ын тэргүүлэгчдийн хурал болон Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцүүлсэн.

Мэргэжилтэн Н.Пүрэвсайхан Аймгийн баяр наадмын хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооны нарийн бичгийн даргаар томилогдож салбар хорооны хурал болон зохион байгуулалтын төлөвлөгөө, төсөв боловсруулах, ажил үүргийн хуваарь гаргах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

2019 оны намрын ургац хураалтын техникийн бэлэн байдлын мэдээг гаргаж ХХААХҮЯаманд хүргүүлсэн.

Мэргэжилтэн Н.Пүрэвсайхан Булган сумын ЗДТГ-ын ажлын хэсэгтэй хамтран чацаргана тариалсан талбайнуудад амьдралтын хувь тогтоох ажлыг хамтран зохион байгууллаа.

2019 онд хийх уриншийн мэдээг сумдаас авч нэгтгэн ХХААХҮЯаманд хүргүүлсэн.

Мэргэжилтэн Н.Пүрэвсайхан “Шинэ хөдөө” төслийн хөрөнгө оруулалтаар 2019 онд худалдан авах ажиллагааны тендерийг зохион байгуулах ажлын бэлтгэлийг хангаж үнэлгээний хороонд орж ажилласан.

Мэргэжилтэн Н.Пүрэвсайхан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл авахаар ирүүлсэн ААН, иргэдийн төслийн материалын бүрдлийг шалгах ажлын хэсэгт орж ажиллалаа.

Газар тариалангийн талбайг хашаажуулах шаардлагатай талбайн хэмжээ, судалгааг сумдаас авч нэгтгэн ХХААХҮЯаманд хүргүүллээ.

 

ЗУРГАА: БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ, ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН ЧИГЛЭЛЭЭР:

Байгаль орчны чиглэлээр:

           “Хүүхэд залуучуудад экологийн боловсрол олгох хөтөлбөр”-ийн хүрээнд зарлагдсан “Хүүхдийн өөрөө удирдах байгууллагын төсөл”-ийн уралдааныг дүгнэж, 10 сургуулийн төслийг шалгарууллаа.

Ой бүхий сумдаас 2020 онд ойгоос бэлтгэх модны саналыг авч нэгтгэн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүллээ.

Бүх нийтээр мод тарих ажлын хүрээнд нийт 199 аж ахуй нэгж байгууллагын 5030 ажилтан, алба хаагч, сурагчид оролцон 24011 ширхэг мод, бут, 1063 м2 талбайд цэцгийн мандал байгуулж 32017,7 мянган төгрөгийг зарцуулан тарилтын ажлыг хийж гүйцэтгэж, ажлын тайланг аймгийн ЗДТГ болон Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүллээ.

“Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэг” ТББ “Аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөө”  боловсруулан аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, санал солилцлоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Де Нейче Консерванси /TNC/ байгууллагатай хамтран Хангал, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Бугат сумдын төлөөлөл оролцуулж Эг-Сэлэнгийн бэлчир, Эг-тарвагатайн бэлчир, Бүрэнгийн нурууг улсын тусгай хамгаалалтад авах ажлын хэлэлцүүлгийг зохион байгуулж ажиллалаа.

Булган сум дундын ойн ангийн инженер, техникч  “Ойн таксаци” ХХК-ний гүйцэтгэсэн ойжуулалтын ажилд байнгын хяналт тавин ажиллаж тарилтын ажлыг дуусгалаа.

“Байгаль орчин тогтвортой хөгжлийн санаачлага” ТББ нь ойн хортны судалгааны ажлыг сум дундын ойн анги болон байгаль хамгаалагчтай хамтран хийж гүйцэтгэж үүргийн шүршигч болон онгоцоор тэмцлийн ажил явуулах талбайг сонгон гаргалаа.

Булган сумын Засаг даргын орлогч, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Тохижилт үйлчилгээний ангийн дарга, байгаль хамгаалагч нартай “Монос төгөл”-ийн хашаа хамгаалалт болон амьдралын байдалд тооллого хийлээ.

“Хөвөнтөн ой” ХХК-тай Бугат сумын Түлүүгийн даваанд хийх ойжуулалтын ажлын гэрээг 29,7 сая төгрөгөөр байгууллаа. 

“Ногоон байгууламж, хог хаягдлын менежмент” сэдэвт  Хангайн бүсийн нэгдсэн зохион зөвлөгөөнийг 2019 оны 06-р сарын 06-07-ны өдрүүдэд БОАЖЯ,Орхон аймгийн Уулын байжуулах Эрдэнэт үйлдвэр, Булган , Орхон аймгийн БОАЖГ-ууд хамтран  байгууллаа. Зөвлөгөөнд БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, БОАЖ-ын дэд сайд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, аймгийн Засаг дарга нар, Эрдэнэт үйлдвэрийн  удирдлагууд, Булган, Дархан,   Хөвсгөл аймгийн Засаг дарга, Орхон, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч, Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Хөвсгөл, Дархан, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн БОАЖГ-ын мэргэжилтнүүд оролцлоо.

Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийх төслийн ангиллын дагуу биологийн төрөл зүйлийн төсөлд хамаарах 4732 м2 хэрэгжүүлэх зүсмэл материал үйлдвэрлэх төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гарган хүргүүлж, холбогдох хууль тогтоомжийг танилцуулж ажилласан.

Бүрэгхангай, Дашинчилэн сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн нөхөн сэргээлтийн судалгааг гаргаж БОАЖЯаманд хүргүүлэв.

Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн  12-18 насны сурагчдын дунд  “Эрүүл ирээдүй-Ухамсарт иргэн ” болзолт уралдааныг  05-р сарын 01-нээс 05-р сарын 31-ний хооронд зохион байгуулж, уралдаанд амжилттай оролцсон хүүхдүүдийн шагналыг 6-р сарын 1-нд болсон Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр гардуулж өглөө.

Газрын даргын 2019 оны А/29 дугаар тушаалаар Баяннуур суманд, А/30 дугаар тушаалаар Орхон суманд унд, ахуйн зориулалтаар тус бүр нэг худаг шинээр гаргах зөвшөөрөл олголоо.

Орхон аймгийн худалдаа үйлдвэрлэлийн “ЧЕС” ХХК-ийн төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн.

Булган суман дахь сум дундын ойн ангийн дарга, техник нар ойжуулалт хийх газрыг зааж өгч тарилтын ажилд хяналт тавин ажиллалаа.

Хангал, Сэлэнгэ суманд ойн хортонтой тэмцэх ажлыг 4200 га талбайд сум дундын ойн анги, байгаль хамгаалагчийн хяналтад дор 6-р сарын 18-20-нд хийж дуусгалаа. Орхон суманд 6-р сарын 21-ний өглөө 6 цагаас нислэгийг сумын байгаль хамгаалагчийг байлцуулан гүйцэтгэж байна. 

Тарилтын үед сум

Булган 80-н жил