Мэдээ

5 сарын мэдээ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН МЭДЭЭ НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР:

 Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны талаар:

Зохион байгуулалтын ажлын талаар:

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлыг хоёр удаа хийж, 18 асуудал хэлэлцэн, 11 тогтоол гаргаж, 4 асуудлаар тэмдэглэлээр холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг чиглэл өглөө.

“Эрдэс плазм” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналын тухай, үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээний дүнгийн тухай, Монгол Улсын иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг батлах тухай, Булган, Орхон сумын хилийн цэсийн дагуу тэмдэгжүүлэлтийн ажил хийх тухай, сүм хийдэд зөвшөөрөл олгох тухай зэрэг асуудлаар тогтоол гаргалаа.

Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, татварын орлогын төлөвлөгөөг хангах, орлогын баазыг нэмэгдүүлэх талаар хийж буй ажлын тухай аймгийн ЗДТГ-ын дарга, Татварын хэлтсийн дарга нарын мэдээллийг сонсож, холбогдох асуудлаар чиглэл өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх”  одонгоор шагнагдсан эхчүүдийн шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас авч сумдад хүргүүллээ. Энэ жил аймгийн  хэмжээгээр “Алдарт эх” I одонгоор 13, “Алдар эх” II одонгоор 211 эх шагнагдлаа.

Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас Бүрэгхангай, Дашинчилэн суманд “ИТХ-ын өдрүүд” арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Бадам, Н.Эрхэмбаяр, Д.Луттөмөр, сумын ИТХ-ын төлөөлөгч, Ажлын албаны дарга, мэргэжилтнүүд оролцож НӨУБ-ын талаарх мэдээлэл сурталчилгаа, видео танилцуулга, сургалт хийж, аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн үйл ажиллагааг сурталчлав. Энэхүү арга хэмжээгээр аймгийн ИТХ-ын үйл ажиллагаа, НӨУБ-ын талаар сурталчилгааны самбар гаргаж, материал  бэлтгэж, тараав. Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид хамтран иргэдтэй нэгдсэн уулзалт хийх, хэсэгчилсэн уулзалт зохион байгуулав. Бүрэгхангай сумын Цахт, Дэрст, Бумбат, Дашинчилэн сумын Лах, Доргонт баг уулзалт хийв. Нийт 8 удаагийн уулзалтад 300 орчим иргэд оролцсон.

 “ИТХ-ын өдрүүд” арга хэмжээг зохион байгуулснаар нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг, зорилгыг иргэдэд сурталчилж, Төлөөлөгч, сонгогчдын хамтын ажиллагааг өргөжүүлэн, иргэдийн ИТХ-ын үйл ажиллагаанд хандах хандлагыг сайжруулсан үр дүн гарлаа.

“ИТХ-ын өдрүүд” арга хэмжээний үеэр гарсан саналыг холбогдох төрийн байгууллагад уламжлан хариу мэдэгдэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Аймгийн ИТХ-ын Ажлын албаны ажилтнуудыг Удирдлагын академийн сургалтад хамрууллаа. Ажилтнууд “ИТХ-ын төлөөлөгч, ажлын албаны чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтад оролцож, хууль тогтоомжийн хэрэглээ, орон нутгийн  төсвийг төлөвлөх, хянахад ИТХ-ын гүйцэтгэх үүрэг, ИТХ-ын хяналт шинжилгээ үнэлгээ, ИТХ-аас гарах шийдвэрийн төсөлд хийх дүн шинжилгээ зэрэг сэдвээр суралцлаа.

Мөн ИТХ-ын хөгжлийн бодлого төлөвлөлт, санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан мэргэжилтэн “Компаний засаглал” сургалтанд оролцуулав.

Ил тод байдал, мэдээлэл сурталчилгааны ажлын талаар:

Аймгийн ИТХ-ын ээлжит IX хуралдааны шийдвэрийг товхимол болгон хэвлэж Бүрэгхангай, Дашинчилэн сумын иргэдэд сурталчиллаа.

ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолыг тухай бүр сайтад тавьж, ил тод мэдээлж байна.

Аймгийн ИТХ-ын иргэний танхимд 4 хэлэлцүүлгийг зохион байгуулж 71 иргэн хамруулсан байна. “Авилгагүй нийгэм”, “Хөрөнгийн татвар хураамжийн тухай”,  “Гэр бүлийн хүчирхийлэл” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг хийлээ.

ГХУСАЗЗ-ийн ажлын талаар:

"Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга , Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд дарга нарын хамтран баталсанн удирдамжийн дагуу " Өсвөрийн сэргийлэгч-2019" тэмцээнийг аймгийн ГХУСАЗСЗ,  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, БСУГ-тай хамтран зохион байгууллаа. 

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн Ерөнхий газар хамтран Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаатай холбогдуулан аймгаас хийх ажлын төлөвлөгөө гаргаж ажиллалаа. Мөрдөн шалгах, сургалт сурталчилгаа, хяналт шалгалтын чиглэлээр ажил зохион байгууллаа.

Мөн аймгийн Цагдаагийн газраас “Уух уу-жолоодох уу” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байна.

Хүүхдийн баяр “Инээмсэглэсэн хүүхэд” арга хэмжээний хүрээнд аймгийн ГБХЗХГ-аас зохион байгуулсан хэлэлцүүлэгт ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга оролцож зөвлөмжид саналаа өгч ажиллалаа.

Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаар:

Төрийн захиргааны ажлын чиглэлээр:

  1. Булган аймгийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолтыг хянуулахаар Төрийн албаны зөвлөлд хүргүүлэв.
  2. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар “Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” илтгэлийг хэлэлцүүлэн төрийн албан хаагчдын сахилга хариуцлага дээшилсэн гэж дүгнэлээ.
  3. Аймгийн Засаг дарга бүх сумдын удирдлагуудтай 2 удаа цахим хурал зохион байгуулж, үүрэг даалгавар хүргүүлэв.

Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын чиглэлээр:

Аймгийн Засаг даргын баталсан Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх удирдамжийн дагуу Онцгой байдлын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газарт Хууль, тогтоомж, Монгол улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөр, аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилт, хугацаатай мэдээ, тайлан, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг шалгаж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээг аймгийн Засаг даргад танилцуулан ажиллалаа.

Монгол улсын Засгийн газрын тогтоол, аймгийн ИТХ, ИТХТ-ийн тогтоол, аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг тооцож, ирүүлэх жагсаалтыг үйлдсэн ба ЗГ-ын 92 шийдвэрийн 202 заалт, ИТХ, ИТХТ-ийн 105 шийдвэрийн 220 заалт, аймгийн Засаг даргын захирамжийн 263 заалт, нийт 310 шийдвэрийн 685 заалтыг аймгийн ЗДТГ-ын даргын "Хууль тогтоомж тогтоол шийдвэрийн 2019 оны хагас жилийн тайланг ирүүлэх тухай" 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 03/691 дугаар  албан тоотоор сум байгууллагуудад хүргүүлж ажиллалаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн тус аймагт 65 зорилтын 101 арга хэмжээг даалгаснаас 2019 оны эхний хагас жилийн байдлаар 51 зорилтын 73 арга хэмжээ бүхий жагсаалтыг үйлдэж сумдад хүргүүллээ.

Төрийн архивын чиглэлээр:

Лавлагаа авахыг хүссэн нийт 72 иргэнд 412 баримтаар үйлчилсэн. цалингийн 179,тушаалын 233   баримтаар үйлчилсэн. Үүнээс давхардсан тоогоор 44 иргэнд 80 хуулбарын лавлагаа олгож, 49 иргэнд  цалингийн тодорхойлолт олгосон. Энэ сард ирсэн бичиг 3 бүртгэж, 2  албан бичиг төлөвлөж явуулсан. 4 сарын лавлагааны  баримтыг  дугаарлан, үдэж хавтаслав. 5 сарын 20-24-ны архив,албан хэрэг хөтлөлт,мэдээлэл технологи нэвтрүүлэх, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийн урьдчилан Улсын бүртгэлийн хэлтэс,Шүүхийн шинжилгээний алба, Ус цаг уур орчин шинжилгээний төв, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар гэсэн 5 байгууллага,Байгууллагын архив,мэдээлэл технологи гэсэн 2 үзүүлэлтээр үзэж шалгасан.Мөн 5 сарын 27-30-ны хооронд Баяннуур, Дашинчилэн,Гурванбулаг, Рашаант,Тэшиг,Хутаг-Өндөр,Сайхан,Баян-Агт суманд байгууллагын архивын үзүүлэлтээр  үзэж шалгасан.

 Байгууллагын Нөхөн бүрдүүлэлтээр барилга зураг төсвийн 137 хөмрөгийн 16 хн-ийн 1019 хуудас баримтыг жагсаалт ,актаар хүлээн авлаа.

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

      2019 оны 5 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр нийт орлого ба тусламжийн дүн 23.2 тэрбум төгрөг буюу 92.4 хувийн, нийт зарлага 21.8 тэрбум төгрөг буюу 78.7 хувийн гүйцэтгэлтэй байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт орлого ба тусламжийн дүн 3.3 хувь, урсгал орлого 6.5 хувиар буурч, нийт зарлага 0,9 хувиар өссөн дүнтэй байна. Нийт орлогоос аймгийн төсвийн орлого 9,0 тэрбум төгрөг буюу 89.7 хувийн, сумдын төсвийн орлого 14,2 тэрбум төгрөг буюу 93.9 хувийн гүйцэтгэлтэй байна. Урсгал орлогын гүйцэтгэл 8,6 тэрбум төгрөг буюу 81,9 хувь байна.

        Улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлгээр 1244,1 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээр 12638,8 сая төгрөг, санхүүгийн дэмжлэгээр 744,6 сая төгрөг олгосон байна.

       Аймгийн дүнгээр авч үзвэл хадгаламжийн хүүгийн орлого, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татвар, газрын төлбөр, хүү торгуулийн орлого биелж, бусад орлого тасарсан байна. Бугат, Дашинчилэн, Могод, Рашаант, Сэлэнгэ, Хангал, Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр сум, Хялганат тосгоны татварын орлогын төлөвлөгөө биелж бусад сумын татварын орлогын төлөвлөгөөний биелэлт 61,3%-94,4% байна.

       Аймгийн төсвийн нийт зарлага 21803,0 сая төгрөг буюу 78,7 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс орон нутгийн төсвийн байгууллагуудын зардал 7323,9 сая төгрөг буюу 66.8 хувь, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагын зардал 14479,1 сая төгрөг буюу 86.4 хувь байна. Сумдад 2485,8 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 12638,8 сая төгрөгийн шилжүүлгийг тус тус олголоо.

Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр аймгийн төвийн УДДТ-1,2,3-аас 1-р сургууль, үйлдвэрийн зуух, 2-р сургууль хүртэлх гадна дулааны шугамын өргөтгөлийн зураг төсвийн эхний шатны санхүүжилт 25.0 сая, Сайхан сумын 320 хүүхдийн суудалтай сургууль, 100 хүүхдийн дотуур байрны зураг төслийн ажлын санхүүжилт 52,7 сая, Булган сумын 6Д хэсгийн гэр хорооллын ариутгах татуургын шугамын зураг төслийн ажлын санхүүжилт 8,0 сая, аймгийн ХЖТ ахмадын өргөөний барилгын инженер геологийн судалгааны ажлын санхүүжилт 8,0 сая, Орон нутгийн хөрөнгө оруулалтаар сумдын ЗДТГ-ын компьютер техник хэрэгслийг шинэчлэхэд 119,8 сая, Могод сумын ЭМТ-ийн барилгын ажлын засварын санхүүжилтэд 230,8 сая, Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр байгаль орчны хохирлын үнэлгээнд 19,2 сая, Булган сумын төвд хогийн сав нийлүүлэх ажлын санхүүжилтэд 220,7 сая, цаг агаарт зориудаар нөлөөлөх автомашин авахад 40,0 сая, БОАЖГ-т автомашин авахад 35,0 сая төгрөгийн гүйцэтгэл тус тус гарсан байна.

        Нийт өр 75,7 сая төгрөг байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал өр 157,4 сая, авлага 1,8 сая төгрөгөөр буурсан байна. Нийт өрөөс цалин, НДШ-ийн өр 20,9 сая, тогтмол зардлын өр 22,9 сая, тээвэр шатахуун албан томилолтын өр 14,4 сая, эмийн өр 9,6 сая, бусад зардлын өглөг 7,9 сая төгрөг байна. Хөтөлбөрөөр /салбараар/ авч үзвэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын байгууллагууд 22,0 сая, орон нутгийн байгууллага 32,9 сая, эрүүл мэндийн сайдын байгууллагууд 20,7 сяа төгрөгийн өртэй байна.

         Аймгийн төрийн сангаар үйлчлүүлэгч төсвийн байгууллагын 8670 ширхэг гүйлгээгээр 23,3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

 Гурав: Хууль, эрх зүйн бодлогын хүрээнд:

Хууль зүйн сайдын эрхлэх хүрээний агентлагууд болон  аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх, зүйн хэлтсээс 2019 оны 05 дугаар сард дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Хууль зүйн салбарын байгууллагуудын хамтарсан  ээлжит зөвлөгөөнийг “Зөрчил хянан шалгах хуулийн хэрэгжилт” сэдвээр 8 байгууллагын  56 албан хаагчийг хамруулан зохион байгууллаа.

Аймгийн Засаг даргаар ахлуулсан хүүхэд хамгаалах хамтарсан багийн хуралдааныг 2 удаа хийж гарч байгаа зөрчил дутагдлыг арилгах цаашид урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өгч ажиллалаа.

Нутгийн захиргааны байгууллагад эрх зүйн туслалцаа үзүүлэх ажлын хүрээнд 5 дугаар сард 4 сумын Засаг даргын 210 захирамжийн эрх зүйн үндэслэлийг хянаж, зөвлөмж чиглэл хүргүүлэн ажиллалаа. Мөн аймгийн Засаг даргын 67 шийдвэрийг хянаж санал өгсөн байна.

Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийн хангуулах үүднээс 16 сум, 1 тосгонд ажиллаж зүйн актын гаргахад анхаарах, нийтийн эрх ашгийг хөндөхгүй байх, хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахад анхаарах асуудлаар зөвлөмж  өгч ажиллалаа.

Иргэдийн хууль ёсны эрхийг хамгаалах, хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх зорилтын хүрээнд аймгийн Хууль зүйн туслалцааны төвөөр 56 иргэн үйлчлүүлж хуулийн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээг авсан байна.

Мөн аймгийн ГХУСАЗЗ-ийн хурал 5 сард  1 удаа зохион байгуулагдаж  зам  хөдөлгөөний аюулгүй  байдлын  эсрэг гэмт  хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллах талаар хэлэлцлээ.

Аймгийн Цагдаагийн газрын албан баривчлах байрны нөхцөл стандарт шаардлага хангуулах зорилгоор орон нутгийн төсвийн хөрөнгөөр шинээр барих байрны зураг төсвийг хийлгэхээр шийдвэрлээд байна.

Мөн аймгийн Засаг дарга Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцаж цаашид анхаарах асуудлаар үүрэг чиглэл өглөө.

Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийг хүрээнд аймгийн хэмжээнд албан  болон албан бус сургалтыг 2 удаа зохион байгуулж 560 гаруй иргэдийг хамруулсан байна.

Мөн байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр холбогдох байгууллагуудыг оролцуулан бичил уул, уурхайн, нөхөн сэргээлтийн чиглэлээр хяналт шалгалтыг 1 удаа зохион байгууллаа.

Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үүднээс аймгийн Цагдаагийн газарт хөдөлгөөнт эргүүлийн автомашин 1, хурд хэмжигч  багаж 1, зам дагуу санамж, сэрэмжлүүлгийн самбар 8 ширхгийг хийж орон нутгийн зам дагуу байрлуулсан байна. Мөн зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үүднээс өсвөр үе,  бага насны хүүхдүүдийн дунд “Бяцхан зорчигч” аяныг 209 оны 05 дугаар сарын 01-ээс 6 дугаар сарын 15-ыг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.

Аймгийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 12  суманд 16 олон нийтийн цагдаа ажиллуулж, цалин урамшууллыг орон нутгийн төсвөөс шийдвэрлэж хамтран ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд 2019 оны 5 дугаар сарын байдлаар 181 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 69 хэргээр буюу 62,6 хувиар өссөн дүнтэй гарчээ.

2019 оны 05 дугаар сарын байдлаар 13 суманд нотариатчийн үүрэг гүйцэтгэгч ажиллаж байгаа бөгөөд аймгийн нотариатчийн танхимтай хамтран сургалтыг зохион байгуулж ном гарын авлагаар хангаж байна.

ДӨРӨВ: БОЛОВСРОЛ, СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД,

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

Боловсролын чиглэлээр:

Бага боловсролын 3-р ангийн унших бичгийн эчнээ, 4-р ангийн монгол хэлний эчнээ, 5р ангийн математикийн эчнээ, Орос хэлний хичээлийн 8-р ангийн эчнээ, Англи хэлний хичээлийн 10, 11-р ангийн эчнээ, Монгол хэл бичгийн эчнээ олимпиадууд 3-н үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдсан.

Ахлах ангийн сурагчдын дунд “Өсвөрийн сэргийлэгч” уралдаанд 4 сумын ЕБС-ийн 5 багийн 50 суралцагч, 5 нийгмийн ажилтан, 16 сумын ЕБС-ийн 115 суралцагч “Хүүхдийн парламент” чуулга уулзалтад амжилттай оролцон нийгмийн ажилтнууд чадваржуулах сургалт зохион байгуулагдлаа.

ЕБС-ийн улсын шалгалт болон анги дэвших шалгалт зохион байгуулах удирдамж хүргүүлэн анги дэвших шалгалтын блюпринт, даалгаврын санг бүрдүүлж сургуулиудад хүргүүлэн ажиллаа.

БСШУСЯ, ЭМЯ, Статистикийн үндэсний хорооны хамтарсан “Хяналт, шинжилгээ үнэлгээ” нэгдсэн шалгалт 2019 оны 05 сарын 18-24-ны хооронд Булган аймгийн Булган, Хутаг-Өндөр, Хишиг-Өндөр, Орхон, Гурванбулаг сумдаар удирдамжийн дагуу зохион байгууллаа. Шалгалтад Статистикийн үндэсний хорооны дотоод хяналт, мониторингийн хэлтсийн дарга н.Саранчимэгээр ахлуулсан баг холбогдох хуулийн заалтуудын хэрэгжилтийг үзэж хянаж шалган, зөвлөгөө өгөн ажиллаа.  

Япон улсад 1000 инженер бэлтгэх "Инженер технологийн дээд боловсрол төсөл"-ийн хүрээнд Коосен сургалтын хөтөлбөрт хамрагдах 25 сурагч бүртгүүлснээс 20 сурагч шалгалтад орлоо.

ЕБС-ийн 12-р ангийн сурагч, бэлтгэж буй багш нараас ЭЕШ-ын агуулгаар нэгдсэн шалгалтыг 5 сарын хэмжээнд 2 удаа авч ажиллаа.

Булган аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас санаачлан “Бидний гоёл-2019” тэмцээнийг 12 дахь жилдээ зохион байгуулж шилдэг загвар зохион бүтээгч, загвар өмсөгч сурагчид болон шилдэг удирдагч багш шалгаруулдаг бөгөөд 11 сумын 13 багш, 49 загвар өмсөгч, 46 загвар зохион бүтээгчийн нийт 214 хувцасыг өмсөж, дүнгээ гаргалаа.

БСШУСЯ, БОЛОВСРОЛ телевиз хамтран бага ангийн багш нарын дунд 100.000.000 төгрөгийн шагналын сантай "Би багш" зорилтот, шоу нэвтрүүлгийн 1-р шатны шалгаруулалтаас 1-р сургуулийн бага ангийн багш Д.Гантуяа, ЭӨЦС-ийн бага ангийн Б.Отгончимэг,  Сэлэнгэ сумын ЕБС-ийн бага ангийн багш Т.Дорждэрэм нар шалгаран бүсийн шатанд оролцох боллоо.

БСУГ, БОАЖГ хамтран “Экологийн боловсрол олгох дадал, хандлагын жагсаалт” гаргах 1-р шатны сургалт зохион байгууллаа. Тус сургалтад ЕБС, СӨБ-ийн багш, арга зүйчид хамрагдав.

 “Тээгч түгээгч” улсын уралдаанд Булган аймгийн ЕБС-ийн 6 анги оролцлоо.

Боловсрол, соёл урлагийн газрын 60 жилийн ойн хүрээнд 60 жилийн түүхэн номын эх бэлтгэлийн ажлыг албан хаагч бүр хийж ажиллаа. Үүнд үе үеийн ахмад ажилтан албан хаагчдын дурсамж, намтар, сургалтын ололт амжилтууд, боловсролын чиг хандлагыг тусгасан материалуудыг ахмад багш, мэргэжилтэн, дарга нартай уулзан цуглуулан бэлтгэлээ. 

ОХУ-ын Закамская хотын боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд тус хотод суралцан төгссөн Боловсролын салбарын багш нартай уулзалт хийлээ.  

Булган аймгийн ЕБС-ийн 1-р ангид элсэн сурагчдын хамран сургалтын судалгааг авч БСШУСЯ-д хүргүүллээ.

Бага боловсролын хүрээнд “Боловсрол чанарын шинэчлэл-сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 4 дүгээр шатанд Булган аймгийн Хялганат, Тэшиг, Могод, Хишиг-Өндөр, Сэлэнгэ, Хутаг-Өндөр сумдын сургуулиудын 8 төсөл шалгарч 103.905.100 төгрөгийн санхүүжилт авахаар болж БСУГ-ын дарга БСШУСЯ-тай гэрээ байгууллаа.

ЕБС, СӨБ, соёлын төвийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын барилгын мэдээлэл гарган ажиллаа.

Соёлын чиглэлээр:

Булган аймгийн соёлын төвийн эрхлэгч нарын “Соёлын довтолгоо” аялан тоглолтыг 2019.05.07-17-ны өдрүүдэд 15 сум, 1 тосгонд амжилттай зохион байгууллаа.

Эрүүл мэндийн чиглэлээр:

Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлж, салбар дундын хамтын ажиллагааг  өргөжүүлэн, аймгийн Засаг даргын захирамжаар жил бүрийн 5-р сарыг “Ногоон хөгжлийн загвар аймгийн төлөө хамтдаа” уриан дор зохион байгуулж ирсэн энэ удаа аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газартай хамтран ажиллаж байна.

ЭМГ-ын төрийн захиргааны 27 албан тушаалын тодорхойлолтыг  боловсруулан төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлсэн.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн  эх, хүүхдийн зөвлөх эмч,  нарийн мэргэжлийн эмч нар, сумдын ЭМБ-ын эмч, эх баригчид, ЭМГ-ын мэргэжилтнүүдийг оролцуулсан “Хүүхдийн эндэгдлийг хэлэлцэх тухай”  өргөтгөсөн хурлыг зохион байгуулсан. Хурлаар 2019 оны 1-р улиралд нас барсан 0-5 насны хүүхдийн эндэгдлийг магадлан  шалтгаан, алдаа, дутагдлыг хэлэлцэн, цаашид шаардлагатай эм тариа, багаж хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх, зөөвөрлөх, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхэд нэгж, салбар бүр анхаарч ажиллахыг сануулсан байна.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн “Магадлан итгэмжлэл, лицензийн алба”-тай хамтран Сэлэнгэ сумын эрүүл мэндийн төв, Хутаг-Өндөр сумын сум дундын эмнэлэг, аймгийн нэгдсэн эмнэлэг, “Эмийн цэцэглэн” өрхийн эрүүл мэндийн төв, “Энх-үрс” ХХЭ-т магадлан итгэмжлэлийн явцын үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

Олон улсын сувилагч, эх баригчдын өдрийг угтан “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” онол практикийн хурлыг нотолгоонд суурилсан шинэлэг, оновчтой үйл ажиллагааг нэвтрүүлэх зорилгоор 2 үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа. 1-р үе шатанд 38 илтгэл хэлэлцэгдсэнээс, Эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 15 илтгэлийг 2-р үе шатанд хэлэлцүүлсэн.  Илтгэлүүдийг “Ханын постер” хэлбэрээр хэвлүүлэн сурталчилж, олон нийтийн хүртээл болголоо.

Аймгийн Засаг даргын А/235 тоот захирамжаар аймгийн хэмжээнд долоо хоног бүрийн тав дахь өдрийг “Эрүүл мэндийг дэмжих өдөр” болгон тэмдэглэж хэвшүүлээд байна. Уг ажлын хүрээнд “Хөдөлгөөн-Эрүүл мэнд-Урт наслалт” өглөөний гимнастикийнн нээлтийн үйл ажиллагааг “Цогтхунтайж”-ын талбайд зохион байгуулж, ЭМГ-ын төрийн албан хаагчид, МСҮТ-ийн багш, оюутан залуучууд, 4, 6-р цэцэрлэгийн багш, ажилчид, Булган сумын ЗДТГ-ын албан хаагчид нийт 60 гаруй хүнийг хамруулаад байна.

Нийгмийн халамжийн чиглэлээр:

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Нийгмийн халамжийн багц хууль, бодлогын баримт бичиг, Засгийн газрын тогтоол, шийдвэр, бусад эрх зүйн акт, баримт бичгийн биелэлтийг ханган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан хөдөлмөр эрхлэлт, халамжийн сангийн зарцуулалтад хяналт тавих, ажлын байр бий болгох, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх,  тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг цаг хугацаанд нь чирэгдэлгүй олгох ажлыг зохион байгуулан  ажиллаж байна. Үүнд:

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр:

Шинэ ажлын байр: 2019 оны 5-р сарын байдлаар 98 ажил олгогч иргэн, аж ахуйн нэгж байгууллага 753 шинэ ажлын байр бий болгосноос байнгын ажлын байр 256, улирлын ажлын байранд163 , түр ажлын байр 334-ыг бий болгоод байна

Ажилд зуучлал: 2019 оны 5-р сарын байдлаар 485 иргэн ажлын байранд зуучлагдсанаас байнгын ажлын байранд 251 иргэн, улирлын ажлын байранд 68 иргэн, түр ажлын байранд 166 иргэн зуучлагдсан байна.

Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд 2019 оны байдлаар 1234 ажил хайгч иргэн бүртгэгдсэн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 73 хувийг 15-44 насныхан эзэлж байна. Сургууль төгсөөд ажилгүй байгаа, шилжин суурьшсан, цэргээс халагдаад ажилгүй байгаа  гэх шалтгаанаар ажил хайж байгаа иргэд нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн 46 хувь эзэлж байна.

Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд хамрагдахаар аймгийн 16 сум, 1 тосгоноос  486,2 сая төгрөгийн 108 төсөл ирснээс 49 иргэний төслийг 137 сая төгрөгөөр дэмжин санхүүжилт олгох гэрээг байгуулсан.

Нийтийг хамарсан ажил зохион байгуулах арга хэмжээний хүрээнд ирсэн төслүүдийг ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн, 24 төсөл арга 246 иргэнийг хамруулахаар дэмжсэн. Хагас жилийн байдлаар 8 төсөл хэрэгжиж, 71 иргэнийг хамруулан,  13,4 сая төгрөгийг зарцуулсан ба бусад төслүүд хэрэгжиж байна.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэх сонирхолтой иргэдэд бизнесээ өргөжүүлэх болон эхлэхэд зориулан “Бизнесээ эхэл”, “Бизнесээ хөгжүүл” аж ахуй эрхлэлтийн сургалтыг  87  иргэнд “Хөгжлийн хөтөч” ОЗХ сургалтын төвтэй хамтран зохион байгуулсан.

Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээг  Хангал, Тэшиг, Сэлэнгэ, Бүрэгхангай, Булган сумдын хүнсний тариалах хүсэлт гаргасан иргэд, амьжиргааг дэмжих өрхөөр сонгогдсон ажил идэвхтэй хайгч зорилтод 49 иргэнийг бүлгийн зохион байгуулалтад оруулан, 6,5 га талбайд төмс хүнсний ногоо тариалуулж, 14,2 сая төгрөгийг зарцуулаад байна

2018 онд эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдсан Ч.Гэрэлтуяад санхүүгийн баримтын дагуу түрээсийн хөнгөлөлтийг нөхөн олгож байна.

Санхүүгийн дэмжлэгт хамрагдсан хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн хийсэн бүтээгдэхүүнийг сурталчлах, худалдан борлуулах зорилгоор “Булганд үйлдвэрлэв” борлуулалтын цэгийг “Дэвшилт” ХХК байранд нээн ажиллуулж давхардсан тоогоор хувиараа өрхийн үйлдвэрлэл эрхлэгч 80 гаруй иргэний бараа бүтээгдэхүүнийг  худалдан борлуулж байна               

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн  эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд  204,5 сая төгрөгийн 41 төсөл ирснээс төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурлаар 13 иргэний төслийг 32 сая төгрөгөөр дэмжин санхүүжилт  олгох гэрээг байгуулсан.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэх сонирхолтой хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бизнесээ өргөжүүлэх болон эхлэхэд зориулан “Бизнесээ эхэл”, “Бизнесээ хөгжүүл” аж ахуй эрхлэлтийн сургалтыг  13  иргэнд “Хөгжлийн хөтөч” ОЗХ сургалтын төвтэй хамтран зохион байгуулсан.

           “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн ажил олгогчийг дэмжих арга хэмжээний хүрээнд 2019 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг байнгын ажлын байраар хангасан 2 ажил олгогчтой ажил олгогчийн урамшууллын гэрээг байгуулсан.

2018 онд Ххөгжлийн бэрхшээлтэй иргэнийг байнгын ажлын байраар хангасан Булган сумын “Оргил мээж”, Сайхан сумын “Атаат хайрхан” ХХК-дад ажил олгогчийн урамшуулал 5,8 сая төгрөг олгосон

Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийн Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг байгууллага дээрээ авахаар хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийг ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн 33 аж ахуйн нэгж байгууллагад 40 ахмад мэргэжилтнийг ажиллуулахаар шийдвэрлэн гэрээ байгуулан зөвлөх үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Зөвлөгөө өгч ахмадуудыг салбараар нь ангилбал эрүүл мэндийн чиглэлээр 6, боловсролын салбарт 18, хөдөө аж ахуйн салбарт 5, төрийн захиргааны чиглэлээр 11 ахмад зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байна. 

Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд  69 ахмадын төсөл ирснээс хувиараа хөдөлмөр эрхэлж буй 16 ахмадын төслийг 21 сая төгрөгөөр тус тус дэмжин санхүүгийн дэмжлэг олгох гэрээ байгуулсан.

“Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн малжуулах арга хэмжээнд хамрагдахаар аймгийн 16 сум, 1 тосгоноос 113  иргэн төсөл ирүүлснээс даргын тушаалаар томилогдсон ажлын хэсгийн хурлаар хөтөлбөрт тавигдсан шаардлага хангасан 48 малчин өрхийг сонгон малжуулах арга хэмжээнд хамруулан  мал худалдан авч өгөх ажлыг 2019 оны 06-р сарын 11-ээс зохион байгуулахаар төлөвлөж байна.   

“Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн Малчин өрхийг малжуулах арга хэмжээнд хамрагдсан 53 залуу малчдад “Малчид бизнест бие даан суралцах нь” аж ахуй эрхлэлтийн сургалтыг зохион байгуулсан. 

Нийгмийн халамжийн чиглэлээр:

Нийгмийн халамжийн сангаас 2019 оны 5-р сарын байдлаар дараах үйлчилгээнүүдийг үзүүллээ. Үүнд:

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр 956 хүнд 805.399.5 сая төгрөг
  • халамжийн тэтгэмж     1382  хүнд  343.4 сая төгрөг
  • Жирэмсэн хөхүүл хүүхэдтэй эх, өрх толгойлсон эцэг эхийн тэтгэмж 3856   хүнд  9 сая төгрөг
  • Ахмад настанд үзүүлсэн хөнгөлөлт тусламж 509  хүнд  3  сая төгрөг
  • ХБИргэнд үзүүлсэн хөнгөлөлт тусламж 123060 хүнд  6  сая төгрөг
  • АЦА настанд үзүүлсэн хөнгөлөлт тусламж 28   хүнд  7   сая төгрөг
  • Алдарт эхийн 1,2-р одонтой эхчүүдийн мөнгөн тусламж 5413 хүнд  700 сая төгрөг
  • 65-аас дээш настай ахмадуудад насны хишиг олголт 2970  хүнд  сая төгрөг  1
  • Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 24  хүн  000
  • дэмжих нөхцөлт мөнгөн тэтгэмж 1274 хүнд  234611,3
  • Хүнс тэжээлийн тусламж 17185 хүнд 183,926,0 сая төгрөг нийт 3,585,132,4  сая төгрөгийн хөнгөлөлт,  үйлчилгээ үзүүлсэн.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгааллын чиглэлээр:

Удирдлага зохион байгуулалтын чиглэлээр:

  • НХХЯ-ны харьяаны байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахтай холбогдуулан байгууллагын дарга тушаал гарган ажлын хэсэг байгуулан ажиллалаа. Нээлттэй хаалганы өдөрлөгөөр аймгийн ГБХЗХГ, НДХ, ХХҮГ, Булган сумын ЗДТГ болон Булган Хангай МСҮТ, ХАА-н МСҮТ зэрэг 6 байгууллагууд 3 цэгт тус бүр 18 өртөө ажиллуулж, Булган сумын иргэд, хүүхэд залуучуудад байгууллагын үйл ажиллагааны талаар иргэдэд танилцуулж залуучуудын хөгжлийн төв, хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагаа, түр хамгаалах байр, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх танхим, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өдөр өнжүүлэх төв зэргийг сурталчилж ажилласнаас гадна байгууллагын үйл ажиллагааны танилцуулгыг хийж санал хүсэлтийг сонссон. Уг үйл ажиллагаанд давхардсан тоогоор 360 гаруй насанд хүрэгч, 100 шахам өсвөр үеийнхэнтэй уулзаж, байгууллагын үйл ажиллагааг танилцуулж, сурталчилгааны материал тараан ажиллалаа.
  • “Хүрч үйлчилье” нэгдсэн арга хэмжээг Сэлэнгэ, Хялганат тосгон, Хангал сумдад зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр хамтарсан багийг чадваржуулах, мэдлэг арга зүйгээр хангах, дотуур байр, сургууль цэцэрлэгүүдэд хяналт шалгалт хийн гарсан зөрчлүүдэд тухай бүрт зөвлөмжийг өгөх, ЕБС-ийн сурагчид болон насанд хүрэгчдэд ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх, дотуур байрны сурагчдад “Би” танин мэдэх чиглэлээр бүлгийн сургалт явуулсан.

Гэр бүлийн хөгжил хамгааллын чиглэлээр:

  • “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, сургуулийн орчин болон гудамж талбайд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Өсвөрийн сэргийлэгч тэмцээнийг аймгийн ИТХ-ын ГХУСАЗЗ, ЦГ, ГБХЗХГ, БСУГ-ууд хамтран зохион байгууллаа. Тэмцээнд Булган сумын 1,3-р сургууль, Хишиг-Өндөр, Хялганат, Бүрэгхангай сумдын ЕБС-ын 5 багийн 48 хүүхэд оролцож мэдлэг чадвараа сорилоо.
  • Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн ерөнхий газартай хамтран "Хүүхэд хамгаалагч" төслийг нийслэлийн 152 хороо, 21 аймагт хэрэгжүүлж эхэлсэн. Булган аймагт  "Хүүхэд хамгаалагч" төслийн нээлтийг Аймгийн ХХҮГ, ЦГ, ГБХЗХГазрууд хамтран зохион байгуулж төслийн зорилго, үйл явц хүлээгдэж буй үр нөлөөний талаар хүүхэд багачууд, иргэдэд танилцууллаа.
  • Аймгийн ИТХ-ын ГХУСАЗЗөвлөл болон Иргэний танхимаас зохион байгуулсан хэлэлцүүлэгт ГБХЗХГ “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулан, иргэд олон нийтийн санал хүсэлтийг сонсож ажиллалаа. Энэ хэлэлцүүлэгт 40 иргэн оролцож гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдээлэл авсан.
  • ГХУСАЗЗ, Булган сумын хамтарсан багийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, чадваржуулах, хамтарсан баг дахь сургуулийн нийгмийн ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх сайжруулах чиглэлээр Улаанбаатар хотоос мэргэжлийн багш нарыг урьж 1 өдрийн арга зүйн мэдлэг дээшлүүлэх сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 18 сургуулийн нийгмийн ажилтан, Булган сумын хамтарсан багийн 10 гишүүн, ГХУСАЗЗөвлөлийн гишүүд хамрагдлаа.
  • Түр хамгаалах байранд гэрээсээ зугтсан 10 настай хүүхдийг аюулгүй байдлын хамгаалалтад авч нөхцөл байдлын үнэлгээ, сэтгэл зүйн үнэлгээ хийж, хоол хүнс, ахуйн хэрэглээний зүйлсээр ханган үйлчилгээ үзүүлж байна.
  • Гэр бүлийн өдрийг тохиолдуулан Булган аймгийн “Шилдэг гэр бүл” шалгаруулах болзол гарган Булган аймгийн 16 сум 1 тосгонд илгээн Нийт 13 сумаас 30 тодорхойлолт ирүүлж ажлын хэсэг хуралдан шилдэг 6 гэр бүлийг шалгаруулсан. Гэр бүлийн өдрийг тохиолдуулан аймгийн ГБХЗХГ-аас Гэр бүлүүдийн дунд хэлэлцүүлэг, АХА, Мөлхөө жаал, “Удам дамжсан авьяас 2019” гэр бүлийн тоглолт зэрэг арга хэмжээг төлөвлөн зохион байгуулсан.
  • Монгол улсад хүүхдийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 94 жилийн ойг 5-р сарын 8-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдрийг тохиолдуулан Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар ахмад ажилтнууд, үе үеийн удирдлага, ахмад пионерын удирдагч нар болон өсвөрийн үеийн хүүхдүүдийн төлөөлөл аймгийн хүүхдийн парламентын гишүүдийг оролцуулан алтан хэлхээ уулзалт, “Дөрвөн бэрх” ардын уламжлалт наадгайн тэмцээн зохион байгууллаа.
  • ГБХЗХГ-ын дэргэдэх “Жаргалант” кино театр ЕБС-ын төгсөлтийн баярыг тохиолдуулан 5-р анги төгсөгч хүүхдүүдэд зориулан кино үзвэрийн үйлчилгээ үзүүллээ. Нийтдээ 2 ангийн 50 гаруй хүүхэд багачууд Жаргалант кино театраар үйлчлүүллээ.

Хүүхэд, залуучуудын хөгжил хамгааллын чиглэлээр

  • Аймгийн Хүүхдийн нэгдсэн чуулганыг 5 дугаар сарын 3-нд Булган суманд зохион байгууллаа. Чуулганд 16 сумын нийт сурагчдыг төлөөлөн 115 сурагчид хүрэлцэн ирж тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэж өөрсдийн дуу хоолойгоор аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд ах эгч нартаа хүргэлээ.
  • Залуучуудын жилийн аяны хүрээнд зохион байгуулж байгаа “Анхдагчийн цом” Залуучуудын сагсан бөмбөгийн лигийн тэмцээн энэ 7 хоногт эхэллээ. Тэмцээнд 24 байгууллагын залуучуудаас бүрдсэн 12 баг оролцож 7 хоног бүр тойргийн тоглолтууд болж байна.
  • Булган аймгийн залуусыг урлаг спортоор нэгтгэх зоригын хүрээнд “Залуучуудын урлагийн их наадам” зохион байгуулж явуулаа. Урлагийн их наадамд 15 сум 1 тосгоны 130 гаруй залуучууд оролцож урлагийн 7 төрлөөр өрсөлдөн шилдгүүдээ тодрууллаа.
  • Булган сумын Эрдмийн өргөө цогцолбор, 1-р бүрэн дунд сургууль, 3-р бүрэн дунд сургууль, спортын дунд сургууль, Булган Хангай МСҮТ, ХАА-н МСҮТ гэх мэт 6 сургуулийн 9-10-р ангийн 173 оюутан, сурагчдыг хамруулан “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг зохион байгууллаа.
  • “Ургаа мэдвэл-улсаа мэднэ” аяныг Булган аймгийн хэмжээнд ЕБС-уудын дунд зохион байгуулах ажлын хүрээнд сургалтын видео бэлдэн хүргүүлж, сургууль бүр сургалт зохион байгуулж оролцогч хүүхдүүдийн угийн бичгээ хөтөлсөн материалтай танилцаж шалгаруулалтыг хийлээ.
  • “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг 16 сум 1 тосгоны ЕБС-ийн сурагчдад зохион байгуулж 9 дүгээр ангийн 239 сурагч, 8, 10, 11 дүгээр ангийн 791 сурагчид “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аянд Булган аймгийн хэмжээнд ЕБС-ийн 9 дүгээр ангийн 380 сурагч, 8, 10, 11 дүгээр ангийн 791 сурагч нийт 1171 сурагч хамрагдлаа.

Биеийн тамир спортын чиглэлээр:

“БУЛГАН МАРАФОН-2019” олон улсын нээлттэй тэмцээн 2000м, 3000м, 5000м, 10000м, 21км зайн төрлөөр 12-17, 18-34, 35-49, 50-аас дээш гэсэн насны ангилалаар нийт 551 тамирчин оролцлоо.

УИХ-ийн гишүүн асан, Волейболын спортын ОУХМ Н.Содномдоржийн нэрэмжит 2019 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Булган хотод амжилттай болж өндрөллөө. 18 багын 160 гаруй тамирчид оролцсоноос 

400 гаруй жилийн түүхтэй “Хангинахын шугуйн шагайн тойром”-ыг сэргээснээс хойш энэ жил 6 дахь жилдээ 23 багийн 210 орчим харваачид цэц мэргэнээ сорьлоо.

 ТАВ. ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

Мал аж ахуйн талаар :                            

Энэ онд аймгийн хэмжээнд 1565.3 мянган хээлтэгч төллөхөөс 1188.3 мянган хээлтэгч төллөсөн бөгөөд ингэ 174, гүү 38260, үнээ 51999, эм хонь 713691, эм ямаа 384263 буюу 75.3 хувь нь төллөсөн байна. 

Гарсан төлийн 1178.4 мянган төл буюу 97.1 хувьтай бойжиж байна.  Төрлөөр нь авч үзвэл ботго 173, унага 37636, тугал 51622, хурга 709663, ишиг 379295 бойжиж байна.

Том малын зүй бус хорогдол тэмээ 2, адуу 946, үхэр 1011, хонь 5748, ямаа 4588, нийт 12295 толгой мал болсон нь нийт малын 0.3 хувь хорогдсон байна. 

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар аймгийн малчдын зөвлөгөөнийг зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөө, төсвийг танилцуулж, энэ оны 06 дугаар сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

ХХААХҮ-н сайдын А/86 дугаар тушаалаар “Үлийн цагаан оготнотой байгальд хоргүй аргаар тэмцэх арга хэмжээг зохион байгуулах тухай”,  аймгийн Засаг даргын А/235 дугаар захирамжаар Дашинчилэн 8800 га, Рашаант 8000 га, Гурванбулаг 5000 га, Могод 6000 га, Хишиг-Өндөр 5000 га, Сайхан 5000 га, Баян-Агт 3000 га буюу нийт 40800 га  бэлчээрийн талбайд тэмцлийн ажлыг энэ оны 05 дугаар сарын 01-ээс 06- дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.

 Энэ онд Герефорд үүлдрийн бух 10 /нэг настай/, Сэлэнгэ үүлдрийн бух 40 /нэг настай/, Герефорд-Сэлэнгэ үүлдрийн 1-р үеийн эрлийз бух 35 /нэг настай/, Баяд үүлдрийн хуц 300, Эрчим хар, зөгийн бүл 300, Зохиомол хээлтүүлгийн багаж 12, арьс элдэх төхөөрөмж 16, үржлийн төв барих тендерийг ХХААЯамнаас орон нутагт эрх шилжүүлж, холбогдох техникийн тодорхойлолтыг гаргаж холбогдох газруудад хүргүүлэв.

Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бод, бог малын хээлтүүлэгчийг мэргэжлийн ажил үйлчилгээний нэгжид төвлөрүүлэх зорилгоор өсвөр хээлтүүлэгч сонгох ажлыг Дашинчилэн, Бүрэгхангай, Могод, Сэлэнгэ суманд зохион байгуулж, МАА-н албаны мэргэжилтнүүд, сумдын ХАА-н тасгийн мал зүйч нар хамтарч ажиллалаа.

Бугат, Орхон сумын “Төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”, Рашаант сумын “Сайн малчдын зөвлөгөөн”-д МАА-н албаны дарга “Мал аж ахуйн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, цааш

Булган 80-н жил