Мэдээ

9 сарын мэдээ

  • .

  • 2019-09-06

  • 20

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2019 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

 

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР: 

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны талаар:

ИТХ-ын Тэргүүлэгчид 2 удаа хуралдаж Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит шагналаар шагнах тухай, Дуудлага худалдаа зохион байгуулах тухай, Хөрөнгө актлах тухай, Ардын эмч Р.Пүрэвийн нэрэмжит шагналаар шагнах тухай, Төрийн шагналд уламжлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж тогтоолоор батлан хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж байна. 

ИТХ-ын ажлын алба 8 албан бичгийг төлөвлөн хүргүүлж, бусад байгууллагуудаас 12 албан бичиг хүлээн авч ажиллалаа.

Аймгийн ИТХ болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс төлөвлөгөөт хяналт шалгалтуудыг хийхээр тусгай удирдамж боловсруулан ажиллаж байгаагаас гадна аймгийн Цагдаагийн газарт хөдөлгөөн тогтворжуулагч худалдан авахад нь 500 мянган төгрөгийг шийдвэрлэсэн байна. дэлгэрэнгүй . .

8 сарын мэдээ

  • .

  • 2019-10-30

  • 19

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2019 ОНЫ 08 ДУГААР САРЫН МЭДЭЭ

 

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР:

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны талаар:

ИТХ-ын Тэргүүлэгчид 2 удаа хуралдаж Ардын Хантанбаатар Магсаржавын нэрэмжит шагналаар шагнах тухай, Дуудлага худалдаа зохион байгуулах тухай, Хөрөнгө актлах тухай, Ардын эмч Р.Пүрэвийн нэрэмжит шагналаар шагнах тухай, Төрийн шагналд уламжлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж тогтоол батлан хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж байна. 

ИТХ-ын ажлын алба 8 албан бичгийг төлөвлөн хүргүүлж, бусад байгууллагуудаас 12 албан бичиг хүлээн авч ажиллалаа.

Аймгийн ИТХ болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс төлөвлөгөөт хяналт шалгалтуудыг хийхээр тусгай удирдамж боловсруулан ажиллаж байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Аймгийн Цагдаагийн газарт хөдөлгөөн тогтворжуулагч худалдан авахад нь 500 мянган төгрөгийг шийдвэрлэсэн байна.дэлгэрэнгүй . .

7 сарын мэдээ

  • .

  • 2019-08-05

  • 20

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН МЭДЭЭ

 

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР:

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны талаар:

Зохион байгуулалтын ажлын талаар

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлыг хоёр удаа хийж, 10 асуудал хэлэлцэн, 8 тогтоол гаргаж, 2 асуудлаар тэмдэглэлээр холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг чиглэл өглөө.

Хөрөнгийн тухай, “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын төсөлд өгөх саналын тухай, нийтийн сонсгол зохион байгуулах тухай, Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит шагнал хүртээх тухай, аймгийн төсвийн Ерөнхийлөгчийн захирагчийн 2019 оны 2-р улирлын төсвийн гүйцэтгэлийн тухай, худалдан авах ажиллагааны 2-р улирлын тайлангийн тухай, аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс гаргасан шийдвэрийн хэрэгжилтийн тухай, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээ, мэдээллээр хангах журам, ажлын хэсэг байгуулах тухай, уул уурхайн бодлого боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай зэрэг асуудал хэлэлцэж холбогдох шийдвэр гаргалаа.дэлгэрэнгүй . .

6 сарын мэдээ

  • .

  • 2019-07-05

  • 12

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2019 ОНЫ 06 ДУГААР САРЫН МЭДЭЭ

 

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР:

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны талаар:

Зохион байгуулалтын ажлын талаар

Аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит XII хуралдааны бэлтгэлийг хангаж зохион байгууллаа.

            Хуралдаанд бэлтгэх ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, тус хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлыг аймгийн ЗДТГ-тай хамтран бэлтгэж, Тэргүүлэгчид, хороо, намын бүлгийн хурлаар урьдчилан хэлэлцүүлж хуралдаанд орууллаа.

Энэ удаагийн   хуралдаанаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай, төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлангийн дүнгийн тухай, аймгийн уул уурхайн бодлого батлах тухай, “Шинэ хөдөө-Булган” хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага зохион байгуулалтын тухай, үл хөдлөх хөрөнгө, автомашины албан татварын хувь хэмжээг өөрчлөх саналын тухай, “Орон нутгийн өмчийг түрээслүүлэх, ашиглуулах журам”, орон нутгийн өмчийн түрээсийн төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай, газар тариалангийн бүс тогтоох  тухай асуудлыг хэлэлцэн зохих шийдвэр гаргалаа.дэлгэрэнгүй . .

5 сарын мэдээ

  • .

  • 2019-10-30

  • 21

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН МЭДЭЭ НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР:

 Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны талаар:

Зохион байгуулалтын ажлын талаар:

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлыг хоёр удаа хийж, 18 асуудал хэлэлцэн, 11 тогтоол гаргаж, 4 асуудлаар тэмдэглэлээр холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг чиглэл өглөө.

“Эрдэс плазм” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналын тухай, үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээний дүнгийн тухай, Монгол Улсын иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг батлах тухай, Булган, Орхон сумын хилийн цэсийн дагуу тэмдэгжүүлэлтийн ажил хийх тухай, сүм хийдэд зөвшөөрөл олгох тухай зэрэг асуудлаар тогтоол гаргалаа.

Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, татварын орлогын төлөвлөгөөг хангах, орлогын баазыг нэмэгдүүлэх талаар хийж буй ажлын тухай аймгийн ЗДТГ-ын дарга, Татварын хэлтсийн дарга нарын мэдээллийг сонсож, холбогдох асуудлаар чиглэл өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх”  одонгоор шагнагдсан эхчүүдийн шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас авч сумдад хүргүүллээ. Энэ жил аймгийн  хэмжээгээр “Алдарт эх” I одонгоор 13, “Алдар эх” II одонгоор 211 эх шагнагдлаа.дэлгэрэнгүй . .

4 дүгээр сарын мэдээ

  • .

  • 2019-10-30

  • 12

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР:

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны талаар:

Аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит XI хуралдааныг зохион байгууллаа. Хуралдаанаар аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн санхүүгийн тайланд хяналт шалгалт хийсэн дүнгийн тухай, аймгийн  худалдан авах ажиллагааны 2018 оны тайлангийн тухай, “Шинэ хөдөө-Булган” дэд хөтөлбөр батлах тухай, аймгийн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийн тухай, концессын зүйлийн жагсаалт батлах тухай асуудлыг хэлэлцэн зохих шийдвэр гаргалаа.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлыг хоёр удаа хийж, 16 асуудал хэлэлцэн, 2 тогтоол гаргаж, 11 асуудлаар тэмдэглэлээр холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг чиглэл өглөө. Иргэний танхимд 7 хэлэлцүүлэг, 1 зөвлөгөөн зохион байгуулж 187 иргэн хамруулсан байна.  Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар шинэлэг ажлуудыг санаачлан ИНБ-уудыг хэлэлцүүлэгт өргөнөөр хамруулж байна.дэлгэрэнгүй . .

Хуудас:  1  (нийт 6 мэдээ )