Хөдөлмөр, халамж үйлчилгээ

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД

Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээ  /2019-2020 он/

Төсөл хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдэд тавигдах шаардлага

ХЭДС-аас төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх  аж ахуй, бичил бизнес эрхлэгч дараах шаардлагыг хангасан байна.

  1. Тухайн суманд бүртгэлтэй буюу байнгын оршин суугч байх  /шилжиж ирсэн бол сүүлийн нэг жил хаяган дээрээ оршин суусан байх /
  2. Сум хөгжүүлэх, багийн бичил зээл,  жижиг дунд үйлдвэрлэл, бусад төсөл хөтөлбөртэй  давхардуулан олгохгүй.
  3. Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд төлөх чадвартай,  барьцаа хөрөнгөтэй байх
  4. Ажлын байрыг нэмэгдүүлэх, хадгалах   
  5. Хамтран үүрэг гүйцэтгэгчтэй байх

Төсөл хөтөлбөрүүдийн нэр

Хамрах хүрээ

Олгох санхүүжилт

Эргэн төлөх хугацаа

Бүрдүүлэх бичиг баримт

 

 

 

1

“Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээ

Хувиараа хөдөлмөр эрхлэгч 35-59 насны иргэн, Гадаад ажиллаж байгаад сүүлийн 2 жилд эх орондоо ирсэн иргэн /гадаад ажиллаж сурч байсан чиглэлээр хувиараа хөдөлмөр эрхлэх сонирхолтой иргэн/

Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэнд

3 хүртэл сая төгрөг, гадаад ажиллаж байгаад эх орондоо ирсэн иргэн 5 хүртэл сая төгрөг

36 сарын хугацаанд 100 эргэн төлнө

1.     Иргэний үнэмлэхний хуулбар

2.     Багийн засаг даргын тодорхойлолт

3.     Төсөл, төлөвлөгөө

4.     Гадаадад ажиллаж, амьдарч байгаад ирсэн бол гадаад паспорт, шаардлагатай бол эзэмшсэн мэргэжил, ур чадварыг  баримт бичиг

5.     Хүсэлт

 

 

2

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээ

Хөгжлийн бэршээлтэй иргэн, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харч эцэг

Хувиараа хөдөлмөр эрхлэгч ХБИ иргэнд

5 хүртэл сая төгрөг

48 сарын хугацаанд 100 эргэн төлнө

1.     Иргэний үнэмлэхний хуулбар

2.     Багийн засаг даргын тодорхойлолт

3.     Хөдөлмөрийн чадвар алдсан комиссын шийдвэр

4.     Төсөл, төлөвлөгөө

5.     Хүсэлт

 

3

“Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээ

Хувиараа хөдөлмөр эрхлэгч өндөр настан

Хувиараа хөдөлмөр эрхлэгч өндөр настанд 

3 хүртэл сая төгрөг

24 сарын хугацаанд 100 эргэн төлнө

1.     Иргэний үнэмлэхний хуулбар

2.     Багийн засаг даргын тодорхойлолт

3.     Төсөл, төлөвлөгөө

4.     Хүсэлт

 

 

 

 

 

 

4

“Малчдын хөдөлмөр эрхлэлтийг  дэмжих хөтөлбөр”-ийн Залуу малчин өрхийг малжуулах арга  хэмжээ

18-45 насны хөдөлмөр чадвартай 2 доошгүй гишүүнтэй хонин толгойд шилжүүлснээр 200 хүртэл толгой малтай малчин өрх

Хонин толгойд шилжүүлснээр 50-150 хүртэл толгой малтай малчин өрхөд 5 сая,

 Хонин толгойд шилжүүлснээр 151-200 хүртэл толгой малтай малчин өрхөд 4 сая төгрөг

36 сарын хугацаанд 100 эргэн төлнө

 

1.     Иргэний үнэмлэхний хуулбар /Өрхийн 2 гишүүний/

2.     Багийн засаг даргын тодорхойлолт

3.     Төсөл, төлөвлөгөө

4.     Малын А данс

5.     Хүсэлт

 

 

 

5

“Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг  дэмжих хөтөлбөр”-ийн Гарааны бизнесийг дэмжих арга хэмжээ

15-34 насны залуучууд

10 хүртэл сая төгрөг

36 сарын хугацаанд 100 эргэн төлнө

Гарааны бизнесийг дэмжих сургалтанд хамрагдан бизнес санаагаа баяжуулан өрсөлдүүлэх журмаар шалгаруулна.

 

1.Ажлын байрыг дэмжих хөтөлбөр

 

  • Ажил олгогчийг дэмжих арга хэмжээнд доор дурьдсан аж ахуйн нэгж, иргэн хамрагдана.

Ажил олгогчийг дэмжих арга хэмжээнд хамрагдах ажил олгогч нь улсын бүртгэлийн болон татвар, нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй, нэг буюу түүнээс дээш ажилтныг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр авч байнга ажиллуулж буй аж ахуй нэгж, байгууллагын эзэн, нөхөрлөл хоршооны удирдлага хамрагдана.

  • Ажил олгогчийг дэмжих арга хэмжээнд хамрагдах хүсэлтэй иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
  1. Аж ахуй нэгж, байгууллагын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  2. Ажил олгогч, ажилтны хүсэлт
  3. Ажилтны иргэний үнэмлэхний хуулбар
  4. Ажилтан зорилтот бүлгийн иргэн мөн болохыг нотолсон баримт бичиг, тодорхойлолт
  5. Хөдөлмөрийн болон бусад гэрээний хуулбар
  6. Ажилтний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  7. Ажил олгогчийн хүн амын орлогын болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай болон татвар шимтгэлийн өргүй талаарх Татварын болон Нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт
  8. Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай байгуулсан гэрээ
  9. Ажилтны цалингийн картны хуулга
  • Нийтийг хамарсан ажлын бүрдүүлэх материал
  1. Нийтийг хамарсан ажил зохион байгуулах гэрээ
  2. Ажиллагсдын иргэний үнэмлэхний хуулбар
  3. Хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээ
  4. Багийн ЗД-ын тодорхойлолт
  5. Хийсэн ажлын тайлан /харьцуулсан зургийн хамт/
  6. Ажил хүлээлцсэн акт
  7. Цагийн бүртгэл /ажиллагсдын/
  8. Арилжааны банк дахь идэвхтэй өөрийн дансны жагсаалт /ажиллагсдын/

                                                                             

  1. 2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр
  • Ажил олгогчийг дэмжих арга хэмжээ:

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тусгайлсан байнгын ажлын байраар хангасан дор дурдсан нөхцөл шаардлагыг хангасан ажил олгогчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшуулалыг нэг удаа олгоно.

                                                      Бүрдүүлэх баримт бичиг

  1. Аж ахуй нэгж, байгууллагын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  2. Ажил олгогч, ажилтны хүсэлт
  3. Ажилтны иргэний үнэмлэхний хуулбар
  4. Эмнэлэг- хөдөлмөрийн магадлах комиссийн хүчинтэй шийдвэр
  5. Хөдөлмөрийн гэрээний хуулбар
  6. Ажилтний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  7. Ажил олгогчийн хүн амын орлогын болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай болон татвар шимтгэлийн өргүй талаарх Татварын болон Нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт
  8. Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай байгуулсан гэрээ
  9. Ажилтны цалингийн картын хуулга

 

  1. Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр

Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх арга хэмжээнд мэдээллийн санд бүртгүүлсэн тэтгэвэрийн насны ахмад мэргэжилтнүүд,хамрагдана.

 

  • Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрт мэдээллийн санд бүртгүүлсэн тэтгэвэрийн насны ахмад мэргэжилтнүүд,

                                    Бүрдүүлэх баримт бичиг

  1. Төслийг хэрэгжүүлэх тухайн сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  2. Төсөл хэрэгжүүлэгчийн хүсэлт
  3. Иргэний үнэмлэхний хуулбар
  4. Төсөл хэрэгжүүлэгчийн танилцуулга
  5. Зөвлөгөө өгөх ажил үйлчилгээний төрөл, арга хэлбэр, хугацаа, гарах үр дүн, санхүүжилтийн тооцоо болон бусад шаардлагатай зүйлийг тусгасан төсөл төлөвлөгөө
  6. Тайлан /зургаар баталгаажуулсан/
  7. Зөвлөгөө өгсөн цагийн бүртгэл
  8. Аж ахуйн нэгж байгууллагаас цалин олгох тухай албан бичиг /зөвлөгөө өгч дууссаныг нотолсон/

 

Ажлын байрны түрээсийн хөнгөлөлт

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг болон Жижиг зээл олгох арга хэмжээнд хамрагдан ажлын байр түрээслэн 6-аас дээш сар үйл ажиллагаа явуулсан иргэд хамрагдана.

  1. Хөтөлбөр арга хэмжээнд хамрагдсан гэрээний хуулбар
  2. Түрээсийн гэрээний хуулбар
  3. Түрээс төлсөн баримт
  4. Үйл ажиллагааны тайлан
  5. Иргэний үнэмлэхний хуулбар
  6. Багийн засаг даргын тодорхойлолт

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр:

Ажилгүй иргэн, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн, ажил олоход хүндрэлтэй иргэн, сургууль завсардсан хөдөлмөрийн насанд хүрсэн хүүхэд, 15-34 насны залуучууд хамрагдана.

  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь иргэний суралцах мэргэжлийн чиглэл, хэлбэр, боломжийн талаарх хүсэлтийг үндэслэн ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлж, хөдөлмөр эрхлэлтийн сургалтанд хамруулна .

Тайлбар:

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй, тухайн нөхцөл шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгж байгууллага холбогдох материалаа бүрдүүлэн сум, хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэрэжилтэнд өгнө. Сумын мэргэжилтэн  аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт хүргүүлнэ.

Булган 80-н жил