Төрийн үйлчилгээ

Гарал үүсэл олгох

  • .

  • 2017-04-05

Мод модон материалыг нийслэл, өөр аймаг, хот, сум дүүргийн хооронд тээвэрлэх, худалдахад ойгоос зохих журмын дагуу бэлтгэсэн мод болохыг гэрчилж Ойн тухай хуулийн 34.1, 34.4-д заасны дагуу олгосон баримт бичгийг гарал үүсэл гэнэ.

Гарал үүслийн бичгийг олгохдоо тухайн иргэн, аж ахуй нэгжийн  ойгоос мод бэлтгэх эрхийн бичгийг үндэслэн хэрэглээ болон түлээний гарал үүслийг Сум дундын ойн анги, түлээний гарал үүслийг Сум дундын ойн анги,сумын эрх бүхий албан тушаалтан бичнэ.

Эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг иргэн, аж ахуйн нэгж байгуулагад олгосон талаарх мэдээллийг  ойн ангийн дарга, сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан олгосон өдөр, цагаас цахим сүлжээнд байршуулдаг.

 

 Иргэн  Дорж 15 м3 түлээний модонд гарал үүсэл авахад дараах зардал гарна.                                                            

                                        /төг/

Гарал үүслийн үнэ

Тэмдэгтийн хураамжийн үндсэн үнэ

Тэмдэгтийн хураамж нэмэлт/тайлбар дээд талд байгаа/

1

1000

1800

750

 

НИЙТ үнэ

 

3550

 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиас

  • .

  • 2017-04-05

      35.5.1.мод, модон түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ олгоход:

  Хураамжийн хэмжээг тооцох нэгж

Хураамжийн доод

хэмжээ /төгрөгөөр/

Хураамжийн дээд

хэмжээ /төгрөгөөр/

6 м3 хүртэл                                 

          1000

3000

6-10 м3 хүртэл                            

          1500

4500

10-20 м3 хүртэл                          

           2000

6000

20-60 м3 хүртэл                          

           5000

15000

 

      35.5.2.ойгоос хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгоход:

Хураамжийн хэмжээг тооцох нэгж

 Хураамжийн доод хэмжээ /төгрөгөөр/  

 Хураамжийн дээд хэмжээ /төгрөгөөр/ 

8 м3 хүртэл

1500

4500

8-10м3 хүртэл

2000

6000

10-20мхүртэл

3500

10500

20-30мхүртэл

5000

15000

 

      35.5.3.ойгоос түлээ бэлтгэх эрхийн бичиг олгоход:

Хураамжийн хэмжээг тооцох нэгж

 Хураамжийн доод хэмжээ /төгрөгөөр/ 

 Хураамжийн дээд хэмжээ /төгрөгөөр/

0-10 м3

1000

3000

10-20 м3

1200

3600

20-30 м3

1500

4500

 

     35.5.4.арчилгаа, цэвэрлэгээний журмаар бэлтгэсэн модонд гарал үүслийн гэрчилгээ олгоход 0-10 куб метр бол 1000-2000 төгрөг,  10 куб метрээс   дээш   бол 1000-2000 төгрөг дээр 10-аас дээш сийрэг куб метр тутамд 100-150 төгрөг нэмж;

     35.5.5.ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материалыг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдах, мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ олгоход 0-10 куб метр бол 1000-2000 төгрөг, 10 куб метрээс дээш бол 1000-2000 төгрөг дээр 10-аас дээш куб метр тутамд 100-150 төгрөг нэмж.

Түлээ

  • .

  • 2017-04-05

Ойн тухай хуулийн 3.1.15-ийн дагуу иргэн ахуйн зориулалтаар байгаль хамгаалагчийн заасан газраас хяналтайгаар 1 удаа авна.

Сум орон нутгийн төр төсвийн байгууллага нь сумын Засаг даргад хүсэлтээ өгсөнөөр аж ахуй нэгж, ойн нөхөрлөлөөр мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийлгэж байгаль хамгаалагчийн хяналтан дор авна.

 

1 м3 түлээний модны үнэ

Эрхийн бичгийн үнэ

МБТалбайн тусгаарлалтын үнэ /1га/

Тэмдэгтийн хураамж

 

1140

300

25000

 

 

Жишээ нь: Иргэн Дорж 5м3 түлээний  мод авбал дараах  зардал гарна.

 

5 м3 түлээний модны үнэ

Эрхийн бичгийн үнэ

МБТалбайн тусгаарлалтын үнэ /1га-25000/ 0,1%

Тэмдэгтийн хураамж

 

5700

300

2500

1000

 

ДҮН

 

 

 

 

Тайлбар: Тухайн ойн нөөцөөс хамааран талбай тусгаарлалтын үнэ өөр өөр байна.

Хэрэглээ

  • .

  • 2017-04-05

Иргэн нь хэрэгцээний зориулалтаар /байшингийн/ мод авах бол өөрийн харъяа сумын Засаг даргад мод хүссэн өргөдлөө өгнө.

Ойгоос мод бэлтгэж авахад дараах зүйлийг бүрдүүлсэн байна.

  • Иргэний мод хүссэн өргөдөл
  • Сумын Засаг даргын цохолт /мод өгөхийг зөвшөөрсөн/
  • Үүнийг үндэслэн бэлтгэж өгөх аж ахуй нэгж байгууллагатай хийсэн гэрээ
  • Гэрээг үндэслэн сум дундын ойн ангиар талбайн тусгаарлалт хийлгэх
  • Сум дундын ойн ангийн талбайн тусгаарлалтыг үндэслэн сумын эрхийн бичиг бичих эрх бүхий албан тушаалтанаас эрхийн бичиг бичүүлж байгаль хамгаалагчид хянуулан мод бэлтгэх эхлэлийн акт үйлдэж талбайд орох
  • Мод бэлтгэл явагдаж байх хугацаанд байгаль хамгаалагч, БОХУБайцаагчаар хянуулах
  • Мод бэлтгэл дууссаны дараа газраа байгаль хамгаалагчдад хүлээлгэн өгч төгсгөлийн акт үйлдэх

 

1 ширхэг эрхийн бичигт бичигдэх үнэ

/төг/

1 м3 модны үнэ

Эрхийн бичгийн үнэ

МБТалбайн тусгаарлалтын үнэ /1га/

Ойжуулалтын зардал /1га/

Тэмдэгтийн хураамж

 

8160

300

25000

695000

 

 

1м3 модны үнэ нь огтлолтын төрлөөс хамааран өөр өөр байна.

 

Жишээ нь: Иргэн Дорж 20м3 арчилгааны огтлолтын мод авбал дараах  зардал гарна.

 

20 м3 модны үнэ

Эрхийн бичгийн үнэ

МБТалбайн тусгаарлалтын үнэ /1га-25000/

Ойжуулалтын зардал /1га/

Тэмдэгтийн хураамж

 

8160х20=163200

300

12500

208500

7500

 

ДҮН

 

 

 

392000

 

Тайлбар:Тухайн ойн нөөцөөс хамааран талбай тусгаарлалтын үнэ өөр өөр  байна.

Хэрэглээний 100 м3 тутамд 1,5 га ойжуулалт хийх БОАЖСайдын А/111 тушаал гарсан. 20 м3-д 0,3 га талбайд ойжуулалт хийх буюу 208500 төгрөг сумын байгаль хамгаалах санд тушаана.

Хуудас:  1  (нийт 4 мэдээ )

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО