Бүртгэл

ӨВ ЗАЛГАМЖЛАХ ЭРХИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

Бүртгэх хугацаа: Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн ажлын 3 хоногт, яаралтай ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.
Бүртгэх нэгж: Тухайн эд хөрөнгийн оршин байгаа аймаг, сум, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс
Бүрдүүлэх зүйлс:
Хууль ёсоор өв залгамжлах эрхийн гэрчилгээ, эсхүл гэрээслэл / эд хөрөнгө оршин байгаа дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлж өв залгамжлагч, хамтран өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбарыг хавсаргана./
•  Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь
•  Мэдүүлэг бөглөнө. Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд болон үйлчилгээний хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна.
Шийдвэрлэх хугацаа: энгийн, яаралтай
Бүртгэлийн хураамж: Үйлчилгээний хураамж: Энгийн 20.000 төгрөг, Яаралтай 40.000 төгрөг
Банкны нэр: Төрийн банк
Байгууллагын нэр: Улсын Бүртгэлийн хэлтэс
Дансны дугаар: 120000085567

Булган 80-н жил