Бүртгэл

ЭД ХӨРӨНГИЙН УЛСЫН БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ, ЗАЛРУУЛГА ХИЙХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

Бүртгэх хугацаа: Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн ажлын 3 хоногт, яаралтай ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.
Бүртгэх нэгж: Тухайн эд хөрөнгийн оршин байгаа аймаг, сум, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс
Бүрдүүлэх зүйлс:
Өмчлөгчийн хүсэлтээр бүртгэлд нэмэлт өөрчлөлт залруулга хийх, эд хөрөнгийн хаяг, хэмжээ өөрчлөгдөх, эд хөрөнгийг залгах, нэгтгэхийг хүссэн өргөдөл /Эд хөрөнгийн хаяг өөрчлөгдсөн тохиолдолд газрын кадастрын зургийг шинээр хийлгэсэн байх/
•  Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг хуульд зааснаар авсан байна.
•  Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/ Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд, үйлчилгээний хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна.
Шийдвэрлэх хугацаа: энгийн, яаралтай
Бүртгэлийн хураамж: Үйлчилгээний хураамж: Энгийн 8.000 төгрөг, Яаралтай 16.000 төгрөг
Банкны нэр: Төрийн банк
Байгууллагын нэр: Улсын Бүртгэлийн хэлтэс
Дансны дугаар: 120000085567

Булган 80-н жил