Бүртгэл

ЭД ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭГ ГЭМТЭЭСЭН ТОХИОЛДОЛД ТҮҮНИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ, НӨХӨН ОЛГОХОД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

Бүртгэх хугацаа: Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн ажлын 5 хоногт, яаралтай ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.
Бүртгэх нэгж: Тухайн эд хөрөнгийн оршин байгаа аймаг, сум, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс
Бүрдүүлэх зүйлс:
Гэрчилгээ дахин авах тухай өргөдөл /өмчлөгч, хамтран өмчлөгчдийн гарын үсгээр баталгаажсан байна./
•  Гэмтээсэн гэрчилгээ /эх хувь /
•  Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
•  Мэдүүлэг бөглөнө. Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтууд, үйлчилгээний хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна.
Шийдвэрлэх хугацаа: энгийн, яаралтай
Бүртгэлийн хураамж: Үйлчилгээний хураамж: Энгийн 20.000 төгрөг, Яаралтай 40.000 төгрөг
Банкны нэр: Төрийн банк
Байгууллагын нэр: Улсын бүртгэлийн хэлтэс
Дансны дугаар: 120000085567

Булган 80-н жил