Бүртгэл

ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТАЛААР ЛАВЛАГАА АВАХ, НОТЛОХ БАРИМТ БИЧГЭЭС ХУУЛБАР ХИЙЛГЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

Бүртгэх хугацаа: Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн ажлын 3 хоногт, яаралтай ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.
Бүртгэх нэгж: Тухайн эд хөрөнгийн оршин байгаа аймаг, сум, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс
Бүрдүүлэх зүйлс:
Лавлагаа хүссэн иргэний үнэмлэхийн хуулбар /хэрвээ тухайн эд хөрөнгийн өмчлөгч биш бол өмчлөгчөөс олгосон нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл, эсхүл итгэмжлэлтэй байна./
•  Өргөдөл /дэлгэрэнгүй эсвэл хураангуй лавлагаа авах талаараа тодорхой бичнэ/
•  Хуулбар хийлгэхэд 1 хуудас нь 500 төгрөг, яаралтай 1000 төгрөг
•  Мэдүүлэг бөглөнө. Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд, үйлчилгээний хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна.
Шийдвэрлэх хугацаа: энгийн, яаралтай
Бүртгэлийн хураамж: Үйлчилгээний хураамж: Энгийн 5.000 төгрөг, Яаралтай 10.000 төгрөг
Банкны нэр: Төрийн банк
Байгууллагын нэр: Улсын Бүртгэлийн  хэлтэс
Дансны дугаар: 120000085567

Булган 80-н жил