Бүртгэл

ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН БҮРТГЭЛИЙГ ХААХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

Бүртгэх хугацаа: Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 30 хоногт багтаан бүртгэнэ.
Бүртгэх нэгж: Тухайн эд хөрөнгийн оршин байгаа аймаг, сум, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс
Бүрдүүлэх зүйлс:
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хаалгахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
•  Өмчлөгчийн өргөдөл /өргөдөлд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг хаалгах болсон хуулийн үндэслэлийг тодорхой бичнэ. Өмчлөгч, хамтран өмчлөгчдийн гарын үсгээр баталгаажсан байна./
•  Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
•  Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувь
•  Үнэ төлбөргүй
•  Мэдүүлэг бөглөнө. Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган өгч, буцах хуудас /тасалбар/ авна.
Шийдвэрлэх хугацаа: энгийн
Бүртгэлийн хураамж: Үйлчилгээний хураамж: Үнэ төлбөргүй

Булган 80-н жил