Мэдээ

СОЁЛЫН ОРДОНД ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЗЭСГЭЛЭН ГАРЧ БАЙНА

Булган аймагт Тагнуулын байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан “Байгууллага сурталчлах өдөрлөг”-ийг Булган аймгийн Тагнуулын хэлтсээс өнөөдөр /2018.06.06/ зохион байгууллаа. Булган сумын Соёлын ордонд болж буй өдөрлөгийн хүрээнд гэрэл зургийн баримтын үзэсгэлэн, түүхэн хүмүүсийн эдэлж хэрэглэж асан хувцас, буу, эд хэрэгслийн үзэсгэлэн, номын худалдаа зэрэг үйл ажиллагаа явагдаж байна. Өдөрлөг өнөөдөр 17:00 цаг хүртэл үргэлжлэх тул иргэд, албан байгууллагууд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Тус үзэсгэлэнгээс сурвалжилсан фото мэдээллийг хүргэе.

БУЛГАН АЙМГИЙН 2017 оны ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ