Мэдээ

ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ, ЧАДВАРТАЙ СУРАГЧИДТАЙ БУЛГАН АЙМАГ

Оюуны чадавхийг хөгжүүлэх замаар “Сурах арга барил”-ыг эзэмшүүлж Чанартай боловсрол, чадвартай сурагчдыг бий болгоход оршиж байгаа Аймгийн Засаг даргын 2016-2020 хэрэгжүүлэх “Хөгжлийн хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөрт ОЮУНЛАГ БУЛГАН дэд хөтөлбөрийг баталж амжилттай хэрэгжүүлж байгаа.
Хөтөлбөр нь Ном, Шатар, Ой тогтоолт, Мэтгэлцэх ур чадвар гэсэн 4 хэсэгтэй бөгөөд бүх сумдын сургуулиудаа хамруулан шаталсан сургалтыг зохион байгуулж 2-р шатны хөтөлбөр өндөрлөн хамрагдсан сурагчдад батламж гардуулах ёслолын ажиллагаа Булган сумын Соёлын ордонд боллоо.
Хүүхэд бүрийн авъяасыг төрөл бүрээр хөгжүүлэх зорилготойгоор энэ хичээлийн жилийг эхлүүлээд байгаа 1-р сургуулийн сурагчид ой тогтоолтын оноогоор дээгүүр үнэлэгдэж улсын тэмцээнд оролцохоор бэлдэж байгаагаа сургуулийн хамт олон бахдаж тус төрлийг хүүхэд бүрт эзэмшүүлснээр сурагчдын хичээлийн явцыг мартах, удаан ойлгох гэх зэрэг эрсдлүүдэд өртөхгүй байх өндөр ач холбогдолтойг онцолж хөтөлбөрийн хэрэгжилтэд талархал илэрхийлсэн юм..
Уураг тархиа зөв ойлгон, түүний нөөц боломжийг бүрэн дайчилснаар хичээл сургалт, мэдээллийг боловсруулж хялбархан цээжлэх дадал олгодог байна. Сургалтад хамрагдсан сурагчид төсөөллүүдийг ургуулан бодож байх зуур өөрөө ч анзааралгүйгээр хэдэн зуун гадаад үгс, хүрд, томъёо зэргийг цээжилсэн байдаг нь гайхалтай үр дүнд хүрэх нэг давуу тал юм.

Булган 80-н жил