Хэлтэс агентлаг

ТАНИЛЦУУЛГА

  • .

  • 2017-04-14

  • 2

Санхүүгийн хяналт аудитын алба нь Монгол улсын засгийн газрын 2014 оны 327-р тогтоол, аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/12 тоот захирамжаар байгуулагдсан.
Албаны дарга-1, Улсын ахлах байцаагч-1, Улсын байцаагч-3 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.
Дарга, улсын ахлах байцаагч- Б.Баттулга
Улсын ахлах байцаагч- Д.Сарангэрэл
Улсын байцаагч- Ц.Алтанхуяг
Улсын байцаагч- О.Гантуяа
Улсын байцаагч- Ж.Оюун
Үйл ажиллагааны зорилго: Хууль тогтоомжийн хэрэгжилт, төсвийн хөрөнгө, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах чиглэлээр тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд оршино.
Үйл ажиллагааны зарчим: Албаны үйл ажиллагаа нь ил тод, биеэ даасан, хараат бус байж, хяналт шалгалтын дүнг бодитой, үнэ зөв, шударгаар тайлагнах, багаар ажиллах зарчим баримтлана.
Үйл ажиллагааны чиглэл: Орон нутгийн төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтыг хийнэ.
Санхүүгийн хяналт, шалгалтыг төлөвлөгөөт, байгууллагын хүсэлт, дээд шатны байгууллагын шийдвэрээр хийнэ.
1.    Санхүүгийн хяналт, шалгалтыг дор дурдсан чиглэлээр хийнэ:
• Санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон түүнийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан заавар, журмын хэрэгжилт;
• Тухайн байгууллагын орлогын төлөвлөлт, төвлөрүүлэлт, төсөвт хөрөнгийн зарцуулалт;
• Өмч, хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, хадгалалт, хамгаалалт;
• Санхүүгийн үйл ажиллагааны үр дүн, үр ашгийн байдал;
• Төсвийн хөрөнгө оруулалтын ашиглалт, зарцуулалт;
• Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлан;
• Байгууллагын нягтлан бодогчийн хууль тогтоомжид заасан үүргийн биелэлт.
2.    Санхүүгийн хяналт, аудитын алба нь шалгуулсан байгууллагын эдийн засгийн үйл ажиллагаа, төсөвт хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалт, санхүү, бүртгэлийн ажилд үнэлэлт дүгнэлт өгнө.

Манай хаяг: Булган аймгийн ЗДТГ-ын 2-р давхарт 206 тоот өрөө.
Утас: 70342244,  E-Mail: Sankhuu_audit_bu@yahoo.com

Хуудас:  1  (нийт 1 мэдээ )

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО